Барбагш шавь-төвт сургуулийн жирийн нэгэн шавь Мөнхбаатар өчих нь

Цитрус Юки хоёрын анхны хамтарсан ярилцлагын эзэн, Барбагш сургуулиас зохион явуулсан Худалч хүү тэмцээний тэргүүн байрын шагналт, барбагш сургуулийн вэб-дизайныг хийсэн сурагч Мөнхбаатараас ийм и-мэйл ирлээ. Нийтэлж л орхие доо.

Ай багш минь ийм явдал бас байх уу? Цурхиран уйлах уу би, архиран уурлах уу би. Яалтай билээ би. Яахаа ч эс мэдэхдээ танаас аврал эрлээ би.

Ай чин шударга Артаг багш минь ээ. Чин үнэнчийг тань бишрэх билээ, Чинагш дурдвал энэрэнгүй сайхан аашаар их билээ та. Барбагшийн сургуулийн үй олон шавь нарын нэг байна аа би. Манай гоёмсог сургуулийн нэрийг гутаахад хүргэсэн нэгэн явдлаас (http://www.barbagsh.mn/2010/08/blog-post_03.html) болоод таныг чилээхэд хүрлээ.

Учир юу гэвээс энэ Юки гээч багш ноомой гэнэнг минь далимдуулан шавь миний эсрэг зохион байгуулалттай пад хар пиар хийжээ. Үүний тул нэрээ цэвэрлэж энэ хэргийг нэг тийш нь шийдэж өгөхийг та гуйнам. Ий ий ий. Тайван айван хэлчихмээр байвч тэсэхийн арга алгаа энэрэлт Артаг багш минь ээ. Энэ Юки гээч хүн ямар ов гаргаж байгаа юм бүү мэд. Юун түрүүнд хэлэхнээ тэр ярилцсан гээд байгааг яриаг би огтоос хийгээгүй тул түүний тухай энэ мэдэгдлийг маань нийтэлж өгнө үү.

Магад энэ Юки гээч худалчийн тэмцээнд оролцсоныг маань мэдээд худал ярьж чаддаг хүн худал гүтгэлгэнд ямар хариу барихыг үзье гэж бодсон нь лавтай ч байх. Эсвээс хичээл ном хийдэггүй сургууль соёлоороо тойрдоггүй хэмээн намайг баалж байх нь энэ ч байж мэдэх юм. За таавар дэвшүүлэхээ азнаад энэ ярилцсан гээд байгаа яриа нь яагаад ч минийх биш гэдгийг хэд хэдэн зүйлээр тайлбарлан батлая.
 
Үгүй ээ тэр ярилцлагашуу юман дээрээ яагаад ч миний амнаас гарамгүй үгийг зөндөөнийг биччихсэн байгааг нь ээ. Барбагш нарынхаа тухай яриадах гэхээр нь би шууд Гомбоо багшаас эхэлж ярьсан байх юм. Яалаа гэж тийм юм байхав дээ Артгаа багш минь. Би чинь багш нарынхаа тухай ярихаар болбол багш бүрийг дурдаж ярина шүү дээ. Аа тэгээд нэг нэгээр нь ярихаар болбол Артгаа багшаасаа эхэлнэ шүү дээ.
Тэгтэл Гомбоо багшаас эхлүүлж бичсэн ч байх шиг. Гэсэн ч би Го багшийн тухайд тийм том үг хэлэх үү? Аавдаа авгай авахыг заана гээчээр их үг дуугарч "аа энэ Гомбоо багшид нэг эхнэр аваад өгчмөөр байгаан" мэтийн үг миний амнаас гарах уу?
 
За тэгээд цааш нь уншаад байхаар тэр Юки гээч хүүхэн (уур цухалдаа баригдаад багш гэж дуудахаас дургүйцэв) бүүр нэг санаан зоргоор залж өгсөн байна шүү. Найз охинтой юу? гэж асуухад нь би "үгүй, байхгүй" гэж хариулсан болж таарсан байх юм. Яалаа гэж ийм байхав дээ чин шударга Артаг багш минь. Би чинь хэдийгээр үнэхээрийн найз охингүй ч гэсэн сэтгэлт бүсгүйтэй, тэгээд тэр бүсгүйдээ сэтгэлээ нэгэнт дуулгачихаад, учрах өдөр тохиолоо хүлээн байгаа тул энэ мэтийн "найз охинтой юу" гэсэн асуултанд "байгаа" гэж хэлэн олон цөөн охидын дэгээтэй харц өөр дээр минь торж, тогтох магадлалыг үлэмж тоогоор бууруулахыг хичээнэ шүү дээ.

За тэгээд энэхүү хар пиарын цувааг цааш нь үргэлжлүүлэн шүүвэл "за чи найз охинтой байлаа хэмээн төсөөлөе, тэгсэн дахиад нэг охин гарч ирлээ гээд мөн төсөөл" гэж асуухад нь би төсөөлөхдөө болхи мартамтгай нэгэн болж өмнө нь найз охинтой байснаа мартсан гэж бичжээ намайг. Хаанаас ийм болох билээ. Энгийн цагт би эгэл мойног явдаг ч гэсэн ажлын багаж болсон энэ нэг ко-төмөрийнхөө өмнө суугаад шилэн дэлгэцээ ширтсэн үед хэзээ хэзээнээс илүү гярхай, илүү ой санамжтай байдаг билээ. Энэ нь миний сайных ч биш бөгөөд манай мэргэжлийнхэнд байдаг жирийн нэг онцлог билээ. Тэгтэл яав, намайг хараажаар иймхэн юман дээр хүртэл ой ухаан самууран манардаг хүн болгож харагдуулах санаатайгаар "аан өмнөх гэж байгаа билүү, мартцан байшт" мэтийн үгийг би хэлсэн болгож, бүүр түүгээрээ нийтлэлийн гарчиг болгон нийтэлсэн байх юм.

Баримтынхаа адаг болгон хэлэх нь: яриагаа үргэлжлүүлэхийн тулд маргааш нь 9 цагт цаг товлоход нь би сэрж чадахгүй гэж хэлсэн гэнэ ээ. Ээ энэ бол арай дэндэнэ ээ.
 
Ийм юм байж болох уу? Чин шударга Артаг багш минь ээ? Эр хүн номонд мэргэн нойронд сэргэг байх учиртай байдаг билээ. Би бээр хэдийгээр номонд мэргэндээд шалихгүй боловч нойрны тухайд сэргэг байж чаддагаараа бага ч атугай бахархалтай явдаг билээ. Тэгтэл энэ удаад тэрхүү бахархалыг минь аймшигтай бүдүүлэгээр хөндөн гутаалаа намайг. Тэглээч өнөө зун нар ямар ихээр халж байгаа бил ээ дээ? Үд болтол унтвал өмхийрч хээгрэх биш үү энэ халуунд. Магад намайг үд болтол унтдаг, үхрийн дуунаар сэрдэг, үер болтол шээсэн байдаг хүн болгож харуулах гээ бололтой тэр Юки гээч.

Энэ миний санах нь магад Артгаа багш та Юкид надтай ярилцагтун, ярилцсанаа нийтлэгтүн гэж тушаал сийрүүлсэн байх. Тэгтэл энэ Юки надтай учирч надтай ярилцахаас залхуурахдаа өөрийн тааваар элдэв юм зохиож бичин та болон бидний олон сурагчдыг дамшиглан алиалсан болж таарлаа. Угаас Юки бээрийн сүүлийн хэдэн хичээлүүд нэг л тийм халтар хултараар аргалсан  шинжтэй байгаа ба энэ удаад ч гэсэн энэ маягаар сургуулийн ажлыг аргалах санаа гаргасан нь илт байна. Хүний мууд дурлахгүй гэсэнгүй тул ингэсгээд үүнийг өндөрлөе. Гэвч багш минь үнэнийг олж нэрийг минь цайруулагтун. Ий ий ий.

Барбагш шавь-төвт сургуулийн жирийн нэгэн шавь Мөнхбаатар

13 comments:

ой шааа шаа

PEee bazarvaanii humpad aaa.. en odoo Munkaatr mun uu?????? Bid 3 chin odooo 3,4 honogiin yum bolj bolj yariltslga hiisen shuudee. BUur archive yutai heeteigee baigaamsan.Yamar sonin yum boloovee enchodoo? Esgool Munhbaatariin ID-aar uur neg hun orood bid 2toi yarisan bolj taaravuu??

Өвөөтэй нь л ярьцийм шиг байна даа Цитрус минь.

юки ингээд хусагджээ...

Ene ch gesen hudlaa zohiol yum bish uu?

аа хэн мэдхүв

Yuki ingehgeed jarvagnaad baisiimaa.

Ингээд л Артгийн чадвар давуу харагдаад байгаа юм даа. Үнэмштэл, энд тэнд хүмүүс сэрвэлзтэл гоё, хөгжилтэй л бичсэн байна ш дээ. Наргиа ийм дээрээ сайхан.
Аа тийм, Артгаа чи миний түрүүчийн сээгийд хариу өгөхгүй юм уу? Би нөгөө насыг чинь асуусан бөгөөд одоо хүртэл чамайг ямар хайраар хайрлахаа шийдэж чадаагүй эгчмэд эмэгтэй байнаа.М

Ярилцлага авагдаад нийтлэгдчихсэн байдаг. Гэтэл ярилцлага өгсөн хүн нь өгөөгүй болж таардаг. Энэ ер нь сүг сүүдэр шиг юм болоод явчихлаа шүү. Жихүүцмээр гэдэг нь. Ядахнаа яасан муухай жиндэж жихүүцмээр өдөр вэ.

huuten odor vainnn tee iiititiiiii

http://blog.banjig.net/b/post.php?blog_id=46553&post_id=479716 namar namanr namar

Мөнкаатр чинь угаасаа худалч хүү виз дээ. Энэн дээр чигсэн үнэн ярьсан эсэхийг хэн мэдхийн? Багшаа нарыгаа өмөөрнөө яадын. :P

Хэхэ. Үүнийг наргиа захидал байсныг бүгд нэгэнт мэдчихээ байлгүй дээ.

Ийм юм болсон юм :D Ярилцлага авах гэж баахан юм болсны эцэст за дууссан шүү ч гэж хэлэлгүй Юки, Цитрус хоёр хэдэн хоногоор таг болчихоор нь за больсон юм байлгүй дээ гэж бодоод 2 хоног интернэтгүй байж байгаад ирсэн чинь Юки атаман (уул нь би атаман юм байгаа юмшд) аль хэдийн нийтлээд 2 хоночихсон, нийтлэлийн доор нь "Цагтаа сэрээгүй тул нийтлэв" энэ тэр гээд биччихсэн байхтай таарваа. Ийм тийм юм нийтэллээ гэж үзүүлдэггүй юм аа гэхэд хэлж болно доо гэж бодоод бөөн цухал :D Ална тална болоод татаж дууссан янжуурынхаа ишийг нулимах сөхөөгүй зажилсаар шууд Цитрус руу давхиж очлоо. Айж бэмбэгнэсэн шинэхэн залуухан (нялх юм зайлуул) багш Цитрус нүд нь бүлтэгнэж ирээд л "би мэдэхгүй ээ, Юкигээс л асуу" гэж байх юм. Муу ч сайн ч барбагш сургуулийн хүнд гаруудын нэг байна даа, ингээд чадуулчихаад зүгээр суугаад байх уу ч гэж бодсон. Ядаж байхад манай хүнд гаруудын нэг Дао хүртэл намайгаа шордчихсон "орж ирээд ямар нэг юм хэлнэ байгаа" гээд амар заяа үзүүлдэггүй ээ. Тэгээд тэрхэн мөчид арга хийж Артгаа багш руу захиа бичлээ. Артгаа багш хэд хоногоор таг. Гомбоо багшаас царай алддаг юм бил үү гэж бодсон боловч тамхины мөнгө зээлүүлээгүйгээс болоод түнжин түр хагарсанаа бодоод болисон. За тэгээд Юкид ганц сайн чадууллаа даа гээд таг мартчихсан байсан чинь ингээд нийтлэгдчихдэг юм байж. Артгаа багшаа та шүү.

Аан тийм багш нарынхаа тухай ярихаар болбол яагаад заавал Артгаа багшаас эхэлнэ гэсэн бэ гэхлээр Артгаа багшийг илүү, дутуу гэсэн юм биш зүгээр л цагаан толгойн дарааллаар л эхнээс нь ярих гэж байсан юм :))

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл