Мээсээж

Мээсээжийг их хэргэлдэг болжээ. Би муу ч гэсэн юугаараа дутахав гээд нэг муу гар утасархуу юм аваад мээсээж бичэж гарлаа. Утас ч гэж дээ дээр үеийн цагдаа нарын богино долгионы станц шиг юм хальт харвал. Нэг хоёр гурав нэг хоёр гурав байна уу сонсожийнуу гэж ирээл ярьдын. Тэхээр хүмүүс станц гэхэд гайгү юм хэргэлдэг гаруу даа гэж бодоод бас лаг залуу вэ гэсэн нүдээр хардын. Энд тэнд согтуу хөлчүү явж байгаад унагаагаад хаячихаар муу архичин минь хэн чамайг энд тэнд хог тарь гэсийн гээд хойноос гүйж ирээд муу утасыг маань кармаа руу чихэж орхино. Утасаа хаяхын зовлонгүй л явдын.

За энэ хадуурах яахав тэгээд мээсээж бичнээ. Утасаар ярьсанаас давуу тал ихтэй юмаа. Хүнээс мөнгө зээлий гэж бодий.  Утасаар ярьхаар шууд л байхгүй ээ байхгүй гээл хэдэн төгрөг юм гэж асуухаасаа өмнө байхгүй л гэж хэлнэ. Хүн нэг байхгүй гээд хэлчихвэл тэгээд өнгөрөө гэсэн үг. Тэрний оронд мээсээж бичээд надад 5000 цаас хэрэг болоод байнаа маргааш өгчий /маргааш нь өгнө ч гэж байхгүй л дээ/  гээд мээсээж бичүүл хүн бодно. За энэг юм өгөх болуу яах бол уг мөнгөний хэмжээ нь бага юм. Гаампаас юугий нь ч авхав, энийг өгчүүл дахиж гуйхаасаа ичээд хүн тамлахгүй болох байхдаа гээд хүнд бодох хугацаа өгж байгаа юм. Ер нь мээсээжээр гуйсан зээл утасаар гуйсанаас хамаагүй илүү  бүтэх магадлал нь 1-тэй их ойрхон гарнаа.

За нэг гайгүй охин панаалдчих гээд цуг пиво уугаад сууж байхад найзууд архидий гээд утасдана. Утасаа аваад чухал уулзалттай байна эргээд залгий гээд хэлчихнэ. Тэгээл мээсээжээр найз нь бие өвдөөд үхлээ, дарга явуулдагүй гээд бичэж орхиод утасаа унтраачихна. Дараа нь батерай лоов болсон гээл хэлчихнэ. Хүмүүсийн уур уцаартай мээсээж, утасны дуудлага авах боломж олголгүй өөрийгөө ойлгуулж орхино. Дараа нь эрүүлд нь таархын бол юу ч гээд мурьцан яахав дээ.

Найзуудаараа нийлээд охидтой танилцлаа гээд бодий. Охидуудаа булаацалдаад байхгүй тэр нь минийх энэ нь минийх гээд мээсээжээр хуваагаад авна. Охидруу мээсээж бичүүл бас боломжийн. аягүү хайнга мээсээж явуулнаа. тэгээд хандыг нь харж байгаад хоол идий гэчихнэ. Шууд пал хийтэл үгүй гэсэн хариу авахгүй бас тэр муу Гаамп миний хойноос гүйдийшдээ гэсэн хэл ам гарахгүй.

Ёооё энэ мээсээжний ач тусыг магтан дуулхад өчүүхэн бичгийн хүн бичгийн хүн ч гэждээ пивоны хүн миний үг хэлний баялаг үзэгний чернил интернет холболтын маань хурд гүйцэхгүйн байна.

14 comments:

Өмнө нь бичцэн юм байна тэ

Мээсэжний давалгаа нэг үеэ бодоход бас буурцан юм биш үү.

Хахахаха
Го багшээгийн өмнөөс Юбагшээ бичээд тавьсан юм шиг санагдлаа.
хахаха

Хөөе би бичсий шүү юк бол ийм муухай юм бичих хүн биш

Мээсээж давалгаалж байгаа ид байна шүү дээ

би мөнгөө дуустал хэрэглэж чадаггүй болхоороо яриал яриал явааад байды шд

юнител чинь 10 000ын багц нь 200 минут ярих эрхтэйм байна лээ

huuchin bichlegshd. Shine yum oruulah yostoishd.

skytel үнэгүй мэссэж бичдэг байхад ч ёстой нэг утасны цэнийгийг дуумтал мэссэж бичдэг байлаа даа одоо хааяа тоотой хэдхэнийг л бичих юм даа

мэссэж бичсээр байгаад бичилтийн хурд энэ тэр бол минутанд 100 гэж онгирохгүй ч овоо л хурдан байлаа ш хэхэ

yaag tiin skytel unegu smstei bhd l uhteree bichdeg bsn tee kkk bi ch odoo harin zalhuuraad shuud zalgaad, 1 bol hariu bur tag bichihee bsn shude hehe

Хайнга гэхээр яг ямар мээсээж бичхүү? :P

давтан. гичээл

Санаа

Гаамбаа бас мээсэж бичиж сураад охин панаалдаж л яваам байна, болоодоо :)

Тэр Аниргүй үнэн дүпппп рүүшка байна шд...

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл