Дуусдаггүй эсвэл дуусгадаггүй

Над дагтан дуусдаггүй сэдэв олддог юм уу? Эсвэл би сэдвийг дуусгадаггүй юм уу? Дахиад л нэг дуусаагүй сэдэв байна.

Сүр сар хийх чимээ гарлаа
Сандран харвал тагтаа байлаа гэж тайван цагийн хүүхдийн дуу. Тэр үед бүх зүйл нам тайван байж, тагтаа шувуу л сүр сархийн чимээ гаргадаг байж дээ. Тагтааны чимээнээр сандарч этр...

Харин өнөө манай үед бол байнгын сүр сар, тар няр чимээн дунд. Чимээ шуугиан ихтэй тусмаа тайван байж, жаахан нам гүм болчихвол түгшиж этр.

Хулгайд юмаа алдах бол юу ч биш. Яаж алдсан тэр замаараа ол гэх нь холгүй. Өчигдөр нь минийх байсан зүйлийг маргааш нь мөнгө төлж худалдаж авдаг болсон байшт. За тэгээд эргүүлээд худалдаж байвал ч одоо яая гэхэв, бүрр аваад алга болчихвол яана. Миний бүх юм минийх биш юм байшт. Машин авсан чинь арын хаалганы хоёр жижиг салхивч нь минийх биш хулгайчийн салхивч байж этр. Яахгээд хүний юмыг эвлүүлээд машин үйлдвэрлэчихдэг улсавдээ энэ япончууд.

Тагтаанаас айдаг цагт миний цагдаа намайг хамгаална гэдэг байсын гэсэн. Харин одоо бол цагдаадаа би яах ёстойгоо зааж өх хэрэгтэйм шиг. Хорооны цагдаа дээр очлоо, алга. А гэхдээ гар уцных нь дугаар хаалган дээрээ байдын байна. Залгалаа. Би гадуур ажилтай явжээн, дүүрэг дээр очоод тэмдэглүүлчих дээ гэнэ. Око гээл дүүрэг орсон.

Гурван нойрмог хүн суужээн. Бүүр нойрмог, гү нойр нь хүрч яджийгаа хүмүүс нэг хүн шаль шаль гээд очуул уг нь баярлаад жаахан ч гэсэн нойр сэргэх нь гэж бодмоор юм. Гэтэл бүр төвөгшөөсөн янзтай. Ямар хэргээр яваан ч гэж асуухгүй урдаас нойрмоглоод хараад байхым. Гайхаж гайхаж хэллээ.
  • Миний машины цонхыг хагалаад бичиг баримты маань авчжээ, би одоо яах вэ?
  • (гурван хүн гурван биерүүгээ хараад дугардаггүй, удж удж нэг нь)Ямар бичиг?
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • Өөр?
  • Тэгээл болоо
  • Өөр эд зүйл алдсымуу? (аягүү гайхаад байгаа болтой)
  • Үгүй.
  • ммм (ямар сүртэй тэнэг хүүхэн бэ гэсэн харцаар намайг нэвт хараад байхым)
  • Одоо би яах вэ?
  • Та яг яах гэсийн? (яг яахгээд хүн унтуулку байгаан чэ гэжаам шиг)
  • Би харин яах ёстой вэ? Бичиг баримтаа шинээр авахын тулд танайхаас бичиг авах уу?
  • Өргөдлөө л бичээд өгнө дөө, тэр чинь маргааш хэрэг бүртгэлд орно. Таныг дуудаж байцаалт авна. (тэр их зүйлээс нь залхаад за болий болий гээд гарахыг минь хүссэн өнгөөр хэлсийн)
  • Надад байцаалт өгөөд, явдал чирэгдэл болоод байх сонирхол алгаа, нэгэнт та нар олж чадахгүй юм чинь, шинээр л бичиг баримтаа хөөцөлдмөөр байна.
  • (аягүү толгой дохин зөвшөөрсөн янзтай) Манайх бичиг хийж өгөхгүй л дээ.
  • Би тэгээд яах вэ? Замын цагдаад хандах уу?
  • Та тэнд хэлж үзсэн үү?
  • Үгүй, шууд л танайд иржээн. (эээжээ би хэнүүстэй яриад байнааа)
  • За та нэг замын цагдаа ороод үз дээ, бүр болохгүй бол бид хүнээс асууж өгий.
  • Цаас, бал байна уу? Юу ч гэсэн өргөдөл бичээд өгчий.
  • Манайд цаас ердөөөөөөсөө байдгүй. (өөө гуйрамчаааа, энэ үгийг би Дорнодод тэнэж яваад нэг эмээ хэлжаахыг сонссын. Их л муухай үг санагджээсэн, гэтэл шуууд миний тархинд харваад ороод ирсийшт. Бүрррнэг юуууууч байхгүй хүн шиг хэлсэн дээ)

Хаалгы нь тас саваал гарсан. Юугсэн хэл вэ тэ? Ийм цагдаа байдаг юм уу?

Дэлгүүрт очлоо.
  • Машины арын жижиг шил байдаг уу?
  • Ямар?
  • Гурвалжин.
  • ааан, хулгайчийн шил үү байгаа байгаа
Хулгайчийн бишээээ миний шил хүүүе, хүлээн зөвшөөрмөөргүй байштээээ.


14 comments:

хаха эээмр ээмр. угаасаа бичиг баримт хөөсөлдөх айр лайтай, яджаахад хэдэн оайнаг юмнууд нь ажлаа мэдкүү ийш тийш нь баахан дэмий явуулчина.. тээ тэр шилийг нь бүүр хулгайчийн шил гэдээмү?

Ийм явдал хаа сайгүй. Монголын цагдаа нар гэмт хэргийг сайн илрүүлдэг, гэмт хэргийн илрүүлэлт маш өндөр хувьтай гэсэн стачийстикт би үнэндээ итгэдэггүй юм. Өчнөөн удаа хулгайд юм аа алдчихаад цагдаад хандаад бараг л бага үнэтэй юм алдсан байна гэж хэлүүлэнгээ алдаад хаширсан хөөн гэж.

Yuki ene blogiig gantsaaraa avch yavj baina doo neeree.

гэцүү гэцүү хэхэ

hhaihhh, yu ghuuu de odoo

Sol@ce: тэгдийн байшт балиар ен

Badman: хаширчаал байна. Сүүлдээ өөрөө юмаа алдаж гаршаад байшт.

Anon: үгүй дээ хө, үгүй

serenity: гэцүү гэцүү

dustbin: юу ч гэхэв дээ, энэлэн шаналжэээн би этр :P

күээ, хүн юмгүй байх хэцүү, юмтай байх бүүр хэцүү,
•ааан, хулгайчийн шил үү байгаа байгаа хаха, бүүр тэгээд нэрлэчихсэн

meddeguimuuu hulgaichiin shil shd ee ter chine harin ch hagaraad ongorj mashin chine bhgui bol yaana yer n hun shig amidarhiin tuld buh hun shig l setgeh heregtei gj hen ch heleegui ch bi helchii za

Эээ чааваасаа.
Олон эд мал олохын зовлон
Олсоноо харамлан хадгалхын зовлон гэж дуулсан уу?

kkk

Гилийн хатан: диймэээ

Nimkaa: сонсмооргүйэээн

Дэндэв: хахаха, дуулмааргүйэээн

Billie the Bird: :D

хммм нээрэн баларсан юм болжээ.

Neg hun yumtai hun jargal uzehgui gej heljiine. Yumgui bol sanaa zovoh yum bhgui amar bhgui yu. Isgereed l hool olduul idhceel numur olduul untchaad l yavjaahiin genee. Yu gej bodjiino humuusee? Unen ch yum shig

"өөө гуйрамчаааа" гэдэг чинь лайтай шүү. Гарахаасаа өмнө чангахан хэлчээд гарсан бол бүр янзтай

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл