Хөмбөг хийгээд наадам.

Зиа наадмын мэнд. Хөмбөг ч дууслаа. Испани дэлхийн аварга болов. Хоншоортойлийн. Хэчнээн дэмжээгүй ч гэсэн, тэр битий дургүй ч гэсэн, дэлхийн аварга болчоод тэсгэлгүй баярлаж байгаа залуусыг хараад миний ч гэсэн зүрэх булгилж... нэг татаадахлаа.
Миний дуртай багууд яахуу гайгүй л үзэлцсэн. Герман, Аргентин, Голланд, тэгээд Азиудаа харсан. Болоошд. Шинэ одууд олноор төрөн гарав. Германы Мүллэр зүүллэр. Гэхдээ хамаг том од нь Паул л байх даа. Нэг ч алдсангүй шүү арвайсан өт чинь.

Энэ жил манай наадамд ч гэсэн өвөрмөц сайхан, таавар будлиулсан барилдаан гарах байх. Монгол бөх хөгжиж байгаа, тэгж бүдүүн хадуун хар эрчүүд нэгийгээ түшиж зогсохоо байгаад байгаа шд. Тэр эмэгтэйчүүдийг наадмын талбайд оруулкуу гэдэг буруу биш шүү дээ. Яагаад боож үхэх гээд байгаа юм бэ бүсгүйчүүдээ. Тэр наадмын талбайд гишгэлээ ч яалаа. Бөхчүүд эхээс төрсөн, тэр битий хэл эхнэртэй, бүр нууц амрагтай байдаг ч гэсэн уламжлал гэдэг өөрийн дэг жаяг, журамтай байвал сэтгэгдэл илүү төрдөг. Монгол бөх гоё болоод байгаа, ямар ч байсан улаан цайм хөгшин хүн гарч ирж майжигнаад байхаа больсон шүү дээ. Хүмүүс ч мэддэг болсон, дэвшилтэт үзэл бодолтой залуу гялгар бөхчүүд ч гэсэн олноор төрж байна.
Юмыг шүүмжилж, муучилж болдог ч тэрнээсээ илүүгээр дотроо хайрлах ёстой шд, аль улсын иргэн байна тэр улс, нутагаа.
Бүрээ хамраа сартайлгаад, хөлсөө цувуулан алхаж байгаа барианд орсон морийг хараад монгол хүн л юм бол самсаа шархирахгүй гэж үү дээ. Ерөнхийлөгчийгөө сурын талбайгаар бууж, сум тавихад нь уухайлан түрдэггүй гэжүү. Тэр ерөнхийлөгчид дуртай ч бай, дургүй ч бай, тусгаар улсын минь төрийн тэргүүн эвшээлгэн татсан нумандаа улсынхаа хөгжлийг, мандан бадралыг билгэшээн шившдэг байж таараа.

Бүрэн эрхэт, туурга тусгаар улсын маань үндэсний хамгийн том баяр -наадам. Улс маань хөгжлийнхөө зөв гольдрилд орноо. Тун ч удахгүй бидний улс мандан бадрана. Бидний цаг ирж байгаа. Үндэстний маань сэргэн мандлын чимээ надад тодхон дуулддаг юм. Монголын иргэн! гэж хаана ч хэний ч өмнө хэлэхэд биднийг хүндэтгэн хүлээн авдаг болно удахгүй.

Сайхан наадам болж байгаа даа.
Толин хул, хар чингис, тавагтай хуушуур 3 л байна надаа. Энэ гуравтайгаа ингээ л сайхан наадчна шүү дээ.
Зиа улсуудаа, олноороо сайхан наадаарай.

14 comments:

Надад бас наад 3 байна. Өчигдөр наадмын талбайгаас аарц уусан, ёстой гоё байна лээ. Сайхан наадаарай

Муу багш минь бараг ганцаараа яриад сууж байх шив дээ. Арай л баасаараа тоглоогүй юм шиг байна. Хүүхдүүд хичээлдээ суугаач ээ.
Багшаадаа баярын мэнд.

Тэр муу наймаалжинд яасан их дургүй хүрч байнаа?

Артгаа найз минь, Сайхан наадаарай, Хар Чингисийг ханиндаа хүртэх хүн байхгүй тиймхэн байна уу?Хөлбөмбөг үзэхдээ зурагтын өмнө ганцаар пяав уусан, давдаггүй даваа байлээ, ханьгүй ууна гэдэг ч...
Гилийн хатан гэдэг блогийг сүүлийн үед шимтэн уншсан даа, блогийн эзэнд мэнд хүргэе.
Update info: Санжаадамба уначихлаа, 4н даваанд.

Сайхан наадаж байна уу?

Яа, энэ бичлэгийг уншаад дууссан чинь өөрийн эрхгүй баруун гараа зүрхэн тушаанаа тавьчихсан зогсож байдаг байгаа :)

Zee angiinxaan bagsh naraa saihan naadatsgaaj bna uu naadaad baigaarai

Зээ сайхан наадацгааж сууна уу?
Паул гэснээс сүүлийн жилүүдэд бөхийн таавар их явдаг болсон. Бооцоо мөрий ч их боллоо. Сүйхээтэйхэн хүн бол хэдэн сайхан Паул ацраад юм хийдэг л цаг даа. За тэр яахав манайд очиж хуушуур иднэ биз.

Нээх гоё сэтгэл хөдөлчлөө...Нээрээ манай улс удахгүй мундаг болох байхаа тэ? Тэгээд би Монголоос ирсэн, Монгол хүн гэж нүүр бардам хэлэх цаг удахгүй байхаа. Манай багш хөөрхөн шүү! Баярын мэнд хүргье!

Ингээд өрөнд орлоодо чи. Мартвал гэрт чинь Гомбоог оруулана ш дэээ!!!

сайхан наадсан уу?

блоггүй хүн said...

дэхх гоё байлаа хөмбөг бол

neeh uyangalnaa ene artgaa

Сайхан наадаж байна уу?

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл