Чөлөөр үзүүлвэр: Богино хэмжээний кино

Tэр онгорхой цонхоор орж ирэх салхиар шуналтай гэгч нь амьсгалаад, жаахан явсныхаа хойно машинаа замын хажуу руу гарган зогсоов. Хилийн цаадах, хэдхэн метрийн өмнөхтэй нь яг адил агаар байвч түүнд нутгийнх нь салхи тэс өөр үнэртэй санагджээ. Тэр газар буугаад яг л саяхан тавьж дууссан гэрийн шалны чигжээс шалгах мэт лаг лагхийн хоёр гурав гишгэлснээ явган суун чийгтэй шороо атган үнэрлээд нүдээ онийлгон алсыг харлaа. Нутгаа орхиод нэлээд хэдэн жил болоход эхний жил хагаст л юу юм гэхээс тэрнээс хойшоогоо бол тэгтэл их нутагаа санаж бэтгэрэхээ болиод байсан хэрнээ бүрмөсөн нутаг буцахаар шийдсэнийхээ дараа учиргүй яаран догдлоод байх болсон юм санж.
-Хүү чинь ирлээ гэж мань эр алсад хөхрөх уулс эсвэл өөрий нь хүлээн шар махтгайгаа хатаж гүйцсэн настай буурал ээжийнхээ алинд нь ч юм хандаж аярхан хэлээд машиндаа суун хөдлөв.
Тэр ээжийн ганц xүү, амьдрал хөөн муу ээжийгээ ганцааранг нь үлдээн гарахдаа 3-хан жил болоод ирнэ амлаж байсан сан. Тэнхлүүн ч байсан даа тэгэхэд ээж нь. Харин одоо хэдэн найз хөгшид нь ч дуусч, өөрөө ч бие нь илтэд сульдан, танагтай байгаа дээр хүүгээ ирээсэй гэж бодон хүлээх болжээ. Хэдий ингэж хүсэвч хүү маань л сайн сайхан явж байвал хөгшин би яахвээ гэж тэвчээр заан, хүүгээсээ чи ир шаардаж үл чадна. Харин сүүлийн үед хүү нь утсаар ярихдаа, ирдэг ч юмуу гэх болсон нь түүнд айсуй баярын зөнг төрүүлж, нээрээ ч ингээд ороод ирэх юм биш байгаа гэж бодон хүүдээ хамаг сайхан бүхнийг бэлдэж тавьмаар санагдах болов. Гэтэл 5 хоногийн өмнө хүү нь бүр ч баяртай мэдээ дуулгаж, долоо хоногийн дараа очих болсноо хэлэхэд нь баярлаж хөөрсөн эмээ даралтны эмнээсээ тэр өдөр хоёрыг ч уух хэрэг гарсан байна.
*******
Хөдөөх засмалаар ганц машин торойн давхина.
."... Алдыг нь аваад дэлэм дээр нь гэж, тайван байна шүү хөө. Тээхнэг бол тээхнэг л шүү дээ" гэж тэр өөртөө хэлэн хаазаа тохируулан явна. Намба суух насандаа орсон ч амьдралын тав тух эрэлхийлээд байдаггүй, азаа сорих дуртай байрын төрхтэй эр байна.
Нэгэн суурин гарч ирэв. Ойртох тусам улам тодрох хэд гурван тугал бяруу үгүйсэн бол эзгүй ч гэмээр дүнсийх хэдэн байшин, хашаа гэрүүдтэй тэр жижигхэн газрын нэрийг оноож өгч үл чадна. "За байз энэ чинь хаанах билээ дээ хө?" гэж бодсоор нэлээн дөхөж очтол зам дээр нэгэн хүний бараа харагдлаа.
**********
Бүсгүй аавындаа зуныг өнгөрөөгөөд хот руу ажилдаа явах цаг нь ирэв. Юм хумаа базаан бэлдчихээд замын унаа л хүлээн 2 хоножээ. Үнэ хөлсөө тохироод дайгдаад явчихая гэсэн боловч зогсох машин таарсангүй. Ийнхүү аавынхаа байшингийн үүдэнд суун ном уншингаа тэртээх хөтлийг харан суудаг ажилтай болов. Тэгтэл ч үдийн алдад хөтөл дээгүүр хар цэг зэрэглээтэн гараад ирэх нь тэрээ.
-Аав ээж! Нэг тэрэг гараад ирлээ, би зам руу явлаа шүү, явхаар болчуул наашаа хүрээд ирнэ гэж тэр олзуурхангуй хэлээд бослоо.
***********
Залуу гар хуруугаа оролцуулан тасралтгүй ярьж, инээд алдахыг нь үзвэл түүнд ерөөс нуух хаах юм байдаггүй гэлтэй. Харин мөнөөх хүүхэн галт тэрэгний купед ганцаараа яваа хүн шиг л юуг ч үл хайхран гадагш ширтэнэ.
-Арав шахам жил боллоо хөө, нутгийн бараа хараад сайхан байноо. Ирэнгүүтээ нэг сайхан бүсгүйтэй учирдаг юм байна.., хаха тоглосон юм, айгаагүй биз дээ... Европд амьдарч дасаад байтал сүүлийн үед муу ижийгээ тувт бодоод.. . аа амьдрах ч гэж дээ, энд тэндгүй тэнэсээр байгаад л таарсан... Муу ээж минь бэтгэрч гүйцэж байгаа, намайг очxоор үхтлээ баярлана даа... Өөр ах дүү байхгүй ээ.... Гүй ээ чи бүсээ зүүгээгүй юм уу, зүү зүү. Айн?... миний машинд суусан хүн зүүх л ёстой байдаг юм даа бүсгүй минь. Миний бүс харин эвдрээд удаж байна, худлаа худлаа угаасаа эвдэрхий байсан юм... Өөрөө ээжийгээ харж баярлана гэхээсээ илүү, ээж минь намайг хараад үлдсэн хэдэн насандаа элгээ дэвтээж амьдрана гэдэгт л хамаг утга байна даа, өрөвдөөд байх юм оо одоо хэдий удахав.... Оройтож төрсөн ганц хүү нь байгаамаа би.... Германаас наашаа шууд гараа л давхичихсан... Хотод байшин барилга их нэмэгдсэн үү? Монголын амьдрал ямар байнаа? Танайх хотод хаа ен? Манайх камбинаатад, тэнд төрөө л тэндээ 30 жил амьдарсан даа би... би гэж хийсэн бүтээсэн юмгүй хөөн, одоо эхнэр ав гэж баахан үглүүлэх байх даа

Залуу ийнхүү өөртэйгээ ч шиг юм зогсоо зайгүй хууч хөөрч явлаа. Яриан завсраа үе үе зорчигч руу гаа харан ... дэмийшд, тийм биз дээ тээ? гэх мэтээр шалахад нь хүүхэн хүчээр мушиймар аядан толгой дохино. Тэгснээ тэс өөрийг бодон алсыг харж, гүнзгий санаа алдах нь залуугийн ямар нэг хөгжилтэй түүх хөөрцөглөн ярьж байхтай нь даанч нэг тохирохгүй болоод явчихна.
Хүүхэн утсаа гарган оролдож хэн нэгэнтэй ярив.
-Навчаа эмчүү, аа би Анхзаяа байнаа. Маргааш би тан дээр очно, тиймээ сайхан амарсан, тиймээ бүх юм зүгээр.. тийн сайн...за... баяртай.

Ганц эрэгтэй жолоочтой машин таарахад нь эхэндээ больдог ч юм уу гэж бодсон боловч цаанаа нэг цайлган цагаан, инээд алдсан, шулуун шударга яриатай нас тогтож яваа залууг хараад аав ээж охин гурвуул айх юмгүй гэж шийдэн явах нь явж, үлдэх нь үлджээ.

-Гүй чи бас нээрээ үнэн дуугүй хүнээ дээ, надаас айгаагүй биз дээ энэ чинь.... Энэ агаар ус гөөмөн сайхан аа, хэд хоног амарчихаад муу ижийгээ авч хөдөө явнаа... Одоо айраг уувал сур харваж баларнаа хаха, олон жил уугаагүй. Би чинь айрганд мангар дуртай.... Ай хөөрхий муу ээжийгээ дэндүү удаан зовоочихлоо доо, одоо очиxод яах бол, даралт энтэр нь ихсэх вий дээ. Аа яахав, хүү нь очиж байгаа юм байна, гайгүй дээ тийм ээ хөө...

Хэсэг хугацааны дараа хүүхэн үнэн сэтгэлээсээ хөөрөн ярьж байгаа энэ залуугийн энергид бага багаар автан зовиурт байдлаасаа гарч, яриаг нь чагнан хааяа хамтдаа инээлдэж, ганц нэг үгээр хариу хэлдэг болсон байлаа. Үүнтэй зэрэгцээд тэнгэр ч бүрхэж ганц нэг том дусал салхины шилэн дээр унаж эхлэв.
********
Тэд явсаар эвдэрсэн замын эхэнд ирлээ. Бороо нэлээд ширүүн маягтай орж байна. Залууд замын хажуугийн зүлэгтэй налуу дээгүүр хурдтай давхиад гарчих нь амар санагдав. Мань залууд бараг 2 километр үргэлжилсэн нэл нүхэн дундуур сажлах нь байж боломгүй удаан байлгүй яахав. Хоёулаа ингэчихэе! гэнгүүтээ залуу хурдаа ч саалгүй үрүүлээ мушгин замын хажуу руу гарч газрын хэвгийгээр хаазлан урагшиллаа. Нэгэн гүвгэрийг давахын алдад гэнэт барзгар чулуунууд гараад ирэв. Залуу дугуйгаа хайрлан хажуу тийш дартал машин нойтон өвсөн дээр газрын уруу эвдэрхий зам тийш гулсаад эхлэх нь тэр. Машин арга хэмжээ ч авахын завдалгүй далбийн хазайсаар өнхрөн унаж хэд эргэлдээд замын голд дөрвөн дугуйгаа дээш харуулан тогтлоо...
*********
Бүсгүй арай ядан нүдээ нээхэд орчин нь бүрэлзэн дайвалзаж яг л зүүд шиг санагдаж байв. Ухаан нь сэргэж ядах мэт удаан гэгч нь хөдөлж бүсээ мултлаад машинаас мөлхөн гарлаа. Тэр арай ядан босч машин түшин хэд алхаад нэгийг санах мэт буцаж суун машин доторхийг хартал жолооч тэнд байсангүй ээ. Харин өвдөгнийх нь урдуур урсах борооны ус ухаа ягаан өнгөтэй байхыг гэнэт харан толгойгоо өндийлгөвөл залуу 3 алхмын цаана гулдайн хэвтэж байх нь тэр. Түүний толгойноос цус урсан гарч борооны устай холилдон хагархай цэмент даган урсана. Бүсгүй өөрийнхөө бие хөл гарыг сайтар ажин, нүүр толгойгоо барилсан алгаа хүртэл тэнийлгэж үзэв. Тэгснээ залуу руу очиж, зүрхий нь чагнавал сулхан цохилж байна. Тэр цамцаа яаран тайлж залуугийн толгойг тэврэн шархы нь олж дарлаа. Гэтэл цус дороо л нэвчээд ирэхийг харсан бүсгүй сая л энэ бүгдийг бодит явдал гэж ухаарав уу гэлтэй гэнэт цурхиран уйлав. Жаал тайвширсныхаа дараа түүнийг машины нөмөр лүү чирч авчраад машинаас утсаа олон дугаар цуглуулж эхэллээ...

-... хамгийн ойрхон суурингаас 20-30 минутын дараа түргэн тусламж очно, цусы нь тогтоохыг бод, тайван бай миний дүү, удахгүй эмч очно.
-За...

Бүсгүй залуугийн толгойг өвөр дээрээ тавин борооноос халхалж дэмий л уйлан сууж байлаа. Гэтэл нэг цагаан пургон ирээд замын эвдэрхийн цаана зогсов. Цагаан халаадтай жолооч нэг чигнаалдсанаа бууж ирүүтээ машиныхаа араас дамнуурга аваад наашаа гүйлээ.
-За яасан, хэдэн хүн байна, яаж гэмтсийн, чи өөрөө зүгээр юм уу.... гэхчлэн дуржигнуулангаа залууг энд тэнд нь барилж үзээд носийлконд хэвтүүлэн бүсгүйтэй дамжилсаар машиндаа оруулав. Эмч үзлэгтээ орж тариа хийн, дусал залгаад:
-Дэндүү их цус алджээ, миний дүү гүйгээд жолооны үнэмлэхий нь аваад ирээч гэлээ. Бүсгүй жолооны үнэмлэх сэлтий нь өөрийнхөө цүнх, бас залуугийн том үүргэвчтэй нь авчрав. Тэнд нь ээждээ өгөх бэлэгнүүд нь байгаа тухай өөрөө ярьсныг нь бүсгүй сайн санаж байлаа.
-Аа яа яа 1-р бүлэг. Донор олдкуу дээ, чи хэддүгээр бүлгийн цустайв? гэж эмчийг асуухад бүсгүй "минийх таарахгүй ээ" гэж сандруухан хэллээ.
-Цус л хэрэгтэй, энэ хүн ахиад хагас цаг л амьдарна. Минийх таарахгүй, суманд донор байхгүй, эмлэгийнхэн бүгд амарцан, жолооч хүртэл амралтаа аваад яваад өгсөн.... гэж эмч үглэсээр гарч машинаа хөдөлгөв.
-Амжихгүй нь дээ, сумнаас хэнийг гэж 1-р бүлгийн цустай хүн хайхав, бүлгээ мэдэх хүн ч байхгүй, хот ортол хоёр гурван цаг...
Бүсгүй эмчийн яриаг чагнаж байгаад түүнд юм хэлэх нүү гэлтэй толгой өргөж хараад гэнэт зүрх алдах мэт амаа жимийн доош харав. Тэр ээж хүү 2-г уулзуулахгүй гэж байгаа харгис хорвоог зүхэж байна уу даа гэмээр хөмсгөө тас зангидсан нүднээс нь том том дусал бөмбөрөн урслаа.
**************
Үнэлье гээд ч харьцуулах юм үл олдох хямдхан муу савангийн хөөс л боловч ор ч гүй хагарчихаараа, бариад гартаа эргэлдүүлэн наадахын хязгааргүй хүсэл шохоорхол нь төрчихсөн байсан бяцxан хүүд туйлын харамсалтай санагддаг билээ.

Тэр үхэж байлаа. Ганцаардсан хөгшин эхийн үнэлж баршгүй цорын ганц эрдэнэ. Одоо 1 өнжөөд л ороод ирнэ гэж хоног тоолон өмөлзөж суугаа эх голоо харлатал хүлээсэн ганц хүүгийнхээ магнайг үнэрлэх жаргал энүүхэн төдий ирээд савангийн хөөс шиг л замхрах нь.....

Бүсгүй нэг урт амьсгаа гаргаад нулимсаа арчин эмч рүү өндийн харлаа.
-Эмчээ миний..., би... би сая л саналаа, би 1-р бүлгийн цустай, энэ миний жолооны үнэмлэх....
Эмч түүн рүү эргэн нэг том харснаа тэртэй тэргүй алдагдаж байгаа цагтай уралдан тоормосоо гишгэж бүхээг рүү яаран орж ирлээ. Бүсгүйг зэрэгцүүлэн хэвтүүлж цус сэлбэх аппаратаа угсарч эхлэв. Эмч том зүү аван судас руу нь хатгах, гуурс бэхлэх зэргийг сурамгай, шалмаг хийх агаад бүсгүй энэ бүхнийг, бас эмчийн царайг ээлжлэн ажна. Түүний сэтгэл ихэд түгшжээ.
Эмч холбож дуусуутаа аппаратыг шалавхан залгав. Хүрэн өнгийн шингэн гуурсаар дээш хөөрч, мушгирсан замаар хурдлан хурдалсаар үхлийн ирмэг дээр байгаа залуугийн судас руу амьдрал болон урсан орлоо....

-Хэзээ хөл дээрээ босох бол эмчээ?
-Цус л их алдсанаас өөр ноцтой юм гайгүй шиг байнаа, хот руу ороод долоо хоночуул сэп гээ л босно. Цус хийсэн, одоо хот ортол данга. Ус уух заяатай л хүү байна. Одоо сумын эмнэлэгт хотын машин хүлээнэ, надаа хот хүртэл явжээдэг бинзээн тос нь ч алга...

Хүүхэн залуугийн кармааг уудлан утсы нь гаргаж ирээд, home sweet home гэсэн дугаарыг утсандаа хуулан залгалаа
-Аа байна, Ханд гуай юу, би хүүгийн тань найз байнаа, хүү тань ахиад долоо хоноод очих боллоо гэж хэлүүллээ.... оо зүгээрээ, санаа зовох юу ч болоогүй, амжуулах бага сага ажил л гарсан гэнэ....
************
Сумын эмнэлэгт ирлээ. Үүдэнд нь хот явах гэж байгаа хоёр ч машин зогсож байна. Жолооч туранхай бор залуу цонхоороо цухуйж:
-Хот явах хүн байна уу, нэг хүн аваад шууд гарлаа гэв.

Эмч нэг хүнийг дуудан залууг дамнуургатай нь эмнэлэг рүү оруулан хэвтүүлж, дуслын аппарат, бас бус юм янзалчихаад буцаж ирэв.
-Зиа манай донор, дажгүй юу. Аярхан... хүе...... хэнээ! ... хаачваа чи! Хөөе Жамьяан, дотор нэг хүүхэн орж ирэв үү?.. Юууу?...
Бүсгүй алга болсон байлаа. Хот явах машинуудын нэг нь ч бас хэдийнэ арилаад өгч.
-Ингээд явчихдаг юм байхдаа гэж хэсэг гайхаж зогссон эмч машиныхаа арыг хаах гэтэл бүсгүйн хэвтэж байсан дамнуурга дээр нэг бичиг байхыг олж харлаа.

"Ээж хүү 2 заавал уулзах ёстой байсан юмаа. Түрүүн хэлээгүйд уучлаарай. Таныг цус сэлбэхээ больчих байх гэж айсан юм. Би дох-н халдвартай. Та харин санаа зоволтгүй шүү. Би бүхнийг харж байсан. Баяртай " гэж яаран таталгаж бичсэн байв.
***********
---1 сарын дараа---

Анхаа бүсгүйг ажил дээрээ сууж байтал утсанд нь нэгэн мэссэж ирэв.
Hi Anhaa. Bi ogloo emchtei uulzlaa. Nam.g ijiinhee uldsen nasnaas hangalttai udaan amidrana genee. Bayarlaad l suuj bn. Chamaar sonin yutai ve, ajildaa guigeed l bn u?

23 comments:

nuguu kono yu..ooooyo 1 sariin daraa gdg yum nemegdtsen beesht :D

Pooh, yasan .... tuuh ve? buur helehch ug oldohgui bna.. buh hesgiig ni uneheer setgel hodolj unshlaa.. uilmaar ch yum shig, hasggirmaar ch yum shig blaa..hen bagshee eniig bichee ve?

gesnees bi negt bn shuu...
Nono

сайхан лэкц байнаа, гэвч багшийгаа харсангүй, хэн лэкц уншваа

Barkhasbadi said...

Bi yag tsus selbej baihad yag ene tuhai bodoj bailaa shdee, yag minii bodsonoor hiisen baina,

Odoo baitlaa ner usaa nuutsladag boloo shiv

хаа байсан монголын сайхан хөдөөд тэр муу ДОХ ороод ирцэн гэхээр ллл... энэ муу ДОХ-ыг чөтгөр аваасай

САЙХАН ЗОХИОЛ БОЛЖЭЭ. БОРОО ЛАГ ХҮЧ ОРУУЛЛАА.

Ai dag, heleh ch ug alga

Barkhasbadi said...

Hun yaagaad ingej iheer amidrald horgoddog yum bol oo? amidraliin une tsene gej chuham yu ve bagsh naraa? DOH-n huvid minii bodloor hun turulhtniig ustgah bish avrah burhani beleg gej boddog shdee, harin haldah zam ni l gantshan belgiin zam baigaasai.

saihan ym unshlaa
dohoor uhsen B virusaar uhsen ylgaa bdag l baih daa

goe bichsen bn shu

zohiolch ni hen yum be. Artgaa, Gump lav bish baihaa.

Ингэхэд энийг надаас өөр инээж уншсан хүн байна уу?

artgaa bagsh bololtoi

мммм залхуутай санагдлаа

aaban-beeben said...

artgaa DOH tuschij bgaamuu teed???

Энийг нэг бол Дэндэв, эсвэл Дэндэвийн хэв маягаар бичдэг хүн бичжээ.

Эээ бурхан тэнгэр минь...Эээ багш минь
Яасан хатуу орчлон гэгч вээ?

Намайг багшт болсон бөайвал
Нар баруун хойноос
Навтас нөмрөөд
Инээд алдаад
гараад ирэх байлгүй

kkkkkk zohiol saikhan bichigdjee hen ch bichsen bsan davguim. ter 2-iig suulgaad urgeljleliig ni dotroo zohiogood l suujiinAa. kkk

Barkhasbadi said...

Tsumuuruu ene zohioloor hamtarch baigaad neg kino hiih uu? esvel animation hiih durtai zaluus neg tiim goyo setgel hudulgum huuheldein kino hiisen ch bolj baina shdee. Blogchid ta nar ch gesen duree kinond munhluud avahgui yu daa? demjij baigaa hun baina uu?

Barkhasbadi-n sanal-g demjij bn.bas KINONII 2-R ANGIIG UZMEER BN.BAGSH NARAA.

өө ёстой wow л гэе дээ

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл