Амьдрал богинохон шүү дээ хүмүүсээ

Амьдрал богинохон шүү дээ хүмүүсээ. Хорин хэдэн настай, хорвоо барагдтал өдий ч байна даа гээ л нисжээтэл нэг л өдөр 30 хүрнэ дээ. Гуч хүрээ л, нас явжийшүү дураак, гилзхым сан гэж санагдаад байж байтал шааригдаа л дөч рүү ороод ирнэ. Тэгэнгүүт биеэ боды доо энэ чинь, юу юугүй өнкөрлөө шдээ би гэсэн шүү боджээтэл тавь хүрчнэ дээ сайхан. Тавь гараа л хэдэн муусайн хүүхдүүдийнхээ хоолондоо хүрснээс нь хоол аваад хүрээгүйд нь өгөх гэж мээнэжэлсээр байтал жаррр! За жаран нас. Энэ хүүхдүүд ерөөсөө л буруу, бүр бувын буруу амьдраад байгаам шиг санагдаад эхэлнэ. Энэ чигээрээ явхым бол юүүчгүү будаа болхым шиг харагдаа л. Гэтэл 70 хүрэхийн алдад тэр хүүхдүүд чинь өөрсдөө хүүхдүүдээ загнаад, "та нар бүткээ нээ энэ янзаараа бол!" гэцэн явж байх нь байна.
Амьдрал богинохоон. Тоолоод үзий л дээ, 20, 30, 40, 50, 60, 70... Дороо л дуусжугаа биддээ эийн? Эрүүндээ цохиулсан боксчинд шүүгч найм тоолдогтой л адилхан.

Хүн насан туршдаа зуны үлийн цагаан оготно шиг л зогсолтгүй ажилах ёстой байдаг.
Хүн өөрөө хүсээгүй механик ба механик бус олон дарамт, шахалтыг тэсвэрлэж өнгөрөөх битий хэл тэвэрч алхах хэрэгтэй болдог. Амьдралын сайхан юундаа байнаа, яах гэж байгаан? Жишээ нь та одоо яг яах гээд амьд байгаад байна?

За за тайван энэ зүгээр оршил байлаа. Зүгээр сайхан юм ярих гээд оршилджийнэ. Энэ оршил ер нь намайг их зовоожийнэ шүү. Оршил дээрээ л хамаг цаг, хурууны өндгөө барах битий хэл хурдан хөгширч байшд.
Түрүүн "..ааамьдрал хайр дээр тоогт..доог" гээд нэг дуу явж байснаас л хамаг юм эхэлчлээ. Хүний амьдрал бол ний нуугүй хэлэхэд хэсэг зуурын кайфууд дээр л тогтоод байна гэж би хардаад байдаг юм.
Жишээ нь одоо би энэ дэлхий дээр бишгүй л удаан амьдарсан хэрнээ, одоо болоо болоо үхий гэж бодогдкуу л байна. Гү үхтлээ ажиллаж, хүн рүү харж худлаа инээх юу нь сайхан байхуу дээ тээ. Харин дундуур нь бяцxан амсxийж байгаа нь сайхан байшд. Таашаал авышд хүн чинь амьдралаас. Амттай амьдарнаа ай. Таатай мэдрэмжүүд их байна энэ дэлхий дээр.
Тухайлуул бацаан байхад нохойтой 4 таанкчны ээлжит анги эхлэх гээд зурагтын өмнө бохирон суухдаа жигтэйхэн их догдолдог байлаа. Бас ээжийн өвөрт унтах, чихэр идэх, маруужин долоох эднүүст ингээд л энэ чигээрээ үүрд мөнх зогсчихын сан л гэж боддог байв. Ээж хоол болохын өмнө хоолноосоо богтос сэрээдэж гаргаад аавын урд тавьчингуут аав тэрнээс огтолж өгнө. Мөн ч амттай байдаг сан. 7-той байхдаа дугуйтай болчоод үүлэнд хүртэл үсрэх энүүхэнд санагдаж энэ тэр. Элсэн дээр гараа сайрттал тоглох бас сайхан л байж. Гэртээ орж ирээ л гутлаа тайлахад элс шажигнаа л асгарна. Ээж үглэнэ. Oдооны түмэн пориблээмийн нэг нь ч тэр үед толгойд байхгүй. Жаргал.
Том болоод яасан? Гадаа үхтлээ ажиллачаад гэртээ ирэн шүршүүрт зогсох, сайхан халуун хоолоо идэх, тэгэнгүүтээ зурагт харангаа хүйтэн пиав балгах гэдэг бол үүнн тасархай мэдрэмж юмаа гэдгийг олж мэдсэн. Дулаахан сайхан орой лаагр дээр гадаа суугаад гэр бүлийнхэнтэйгээ гангар гунгар гэж суух бол гайхамшигт агшин. Хааяа нэг тасxийтэл шумуул алгадчаа л. Дэлхий гавтгайрч хүмүүс нь тарж өнкрөөд, айл өрх гэдэг бүрэн бүтнээрээ нэг дор байхын тавилан өдрийн од шиг ховор болсон цаг. Бүтэн сайны их үдээр аавынд цуглаж ээжийн чанасан будаатай цайг тойрч суугаад ууна гэдэг үү. Хөлс гараа л уугаад л байна уугаад л байна. Нэг 2 хавирга мөлжөөд. Эсүүл хэдэн годгор борц хаяцан ч байх шиг. Хүний амьдралд хорогддог бас нэг шалтгаан. Жишээ нь өөрийгөө би үхнэ гэж төсөөлөнгүүт үлдэж байгаа хүмүүсийн царай нүдэнд харагдаад үхэхээ больж байх жишээтэй. За эхний хүүхэд овоо томроод эхлүүлүү, тэгээ л сургалтын төлбөр эднүүс толгойд ороо л явчжугаам. Юун кайф. Гэхдээ одоо кайф ярьжийнэ:

Хөдөө нутаг сайхан. Зугаалганаар яваа л, туршлагатай нэг хоёр нь хорхогоо бэлднэ. Хүүхнүүд төмс ногоо арилгаж гүйгээ л. Тэгсэн чинь голын уснаас хэдэн пиаваа уяцан ч байжаах шиг. Иджуух юмаа больдиймуу, таашаал л яриад байгааншд уг нь. Тэгээ л орой бүрий нөмрөнгүүт ойн цоорхойд түүдэг галаа асааж бие биендээ шахаж суугаад элдэв дээдийн аймшигт, ид шидэт түүх хүүрнэн суух, тэгэнгээ пиаваа уугаа л, бие хөнгөнтэй нэг нь архиа сөгнөө л. За тэр зугаалганы юм уу, лаагрийн, хөдөөний... маргааш өглөөний үнэр тээ. Сэнххх гээл.... цээж дүүрэн амьсгаа авна даа харин ч нэг. Майхныхаа амыг шархийтэл нээж гараа л, алчуураа мөрөн дээрээ тохчоод шүдний сойзоо барин гол руу (горхи руу, булаг руу) нүүрээ угаах гээд явах. Шүүдэр өшиглөө л.
Готын амьдрал бас л зүгээр. Цалин буух өдөр бүр ч зүгээр.
-buzz!
-yasan?
-yu bn
-yumgui
-oroi yutai yen?
-yu ch gui ee
-mani ch bas :D ....

Ажил тараад хэдэн гүрүүшиг пиав гүзээлээд мар мар хийгээд суух ч бас кайф шүү дээ. Дэвэн дэлхийн юмыг хамж шимж бураа л. Бас гарилдаж гуринхатцан явжаагаад зочин бууз 6, нэг аяга цайны ард суух ч гөөмөн сайхан байдаг сан, хэдэн жилийн өмнө. Исүүл амтат чинжүү нарийхан хэрчиж сэгсэрсэн таваг дүүрэн цуйван. Гавтгай өөх 3 хэрчим дээр нь тавиастай. Яаа яаяа.
За тэгээ л муушгинд халуурах ч сайхан. Мөрий хожоод халуурах бүр ч сайхан. Тэгэнгээ пиаваа бариа л.

..Энэ яриа яагаад дандаа ууж идэх юм rуу орчоод байна?! Гүэ иджуух юм өөрөө яриа руу орж ирээд байна. Энэ 2 ерөөсөө бие биендээ уусан шингээд их уянгатай харагдаж байна.
Аз жаргалтай амттайхан зүүд сайхаан. Сэрсний дараа жоохон харамсалтай. Ер нь алив юманд халуурах сайхан. Халуурна гэдэг бол авч байгаа кайфаа л үргэлжлүүлэхийг хэлнэ. Гэхдээ дараа нь их багаар харамсдаг талтай. Яагаад гэвүүл ..ажил-амралт-ажил.. гэсэн дараалал алдагдаад ..ажил-амралт-амралт.. болчxоороо тэгж байгаам болуу гэж дөөнгөж сая бодож оллоо, буруу юм бодчижуу? За энэ ч яахуу, сайхан заал аваа л бөмбөг хөөгөөд явжаах ч сайхан шүү дээ. Хамаг бие хөнгөрөө л. Хөнгөрцөн гүйж байгаад хүйтэн ус залгилах ч бас сайхан шүү.
За тэгээд малгайтай цамцтай жижхэн хүүхдийн малгайг нь дахин дахин өмсгөж цухалдуулах, жоохон хүүхэд юм хэлэхэд нь дахин дахин айн айн гэж уурлуулах, казинод мөнгө хожих, шинэ гэдэс идэх, шөлөнд нь будаа хаяцан энтэр, тэгээ л хошного огтлоо л (үзэл сурталгүй нэрлий шүү тээ).. ингээ л иджуух юм руу орчхымдаа.

Амьдралын таашаал гэж ер нь нуль иджуух явдал юмуу гүй юу.

Гэтэл цатгалан хүнд чанасан хавирга юуны сайхан харагдав гэж дээ. Тэхээр өлсөж байгаад идэх, цангаж байгаад уух, ажиллаж байгаад амрах.... ер нь л зовж байгаа жаргах чинь л кайф байдаг байх нь.
Гэхдээ ажил ч бас сайхан даа хүрүүл сайхан шд. Учры нь олку хэсэг мунгинах ч сайхан, учры нь олчоод үүлэн жороо морь шиг сүнгэнүүлэх ч сайхан. Дараа нь өөрийгөө шaгнан гайгүй ирэстраанд нөхөдтэйгээ суух ч сайхан.

Хүн ер нь ажил амьдралынхаа дарамтыг юухан хээхнээр ч болов гаргаж байхгүй бол амархан сэтгэл уналтад орж, бухимддын гэнэ лээ шд. Нийгмээрээ сэтгэл уналтад орчиж дээ манайхан ч. Ажил юмуу ажлынхаа зийгийн завсраар тэгээд уул уурхай, хужаа, 76 гурваараа цэц булаалдаад байхымаа ажаад байхад. Ажлаасаа биш ажлынхаа завсраасаа ядаргаа тусаад байгаа байхаа даа. Тэрний оронд сайхан ай, хоолны блог хөтлөөд, гоё гоё хоол хийгээд... за ёстой болий. Би өөрөө өлсчөөд ингээд байгаам байна. Бослоо. Xатуу гурилтай, борцтой, сүүлтэй лавшаа хийж идлээ, бака.

33 comments:

Багш саплийвэл иджуухым руу ороол, янзүрээр дүрсэлж хэлж. Таашаал авдаг юм нь юмдагуудаа.

Жоохон байхад мэдэдгүү байж. 30 хүркээл эхлэнгүүт амьдрал аймаар богинохон санагдаал юу юүгүй 40 хүрээл 50 хүрээл чадаркаад байгаам шиг санагдаад бачуураадаахым.

Зугаалгыг сайхан бичжээ.

Сайхан бичлэг байна. Ажилдаа орлоо. хүү хаа...

1т. Бараг анхных байх аа.

Энд сээгэсийн тухай орхисон байна.

өө гоцорчиж

Barkhasbadi said...

End yaagaad busgui hunii tuhai garaagui baina? He he. Anhni hairtaigaa hamt baisan muchuudiig dursahaar uneheer saihan baidag shdee, hairtai gedgee heleegui, bas medeegui ter l genen hongor nasandaa ergeed neg ochihson

Barkhasbadi said...

Bi umuh bichlegiin sedveer kino hiiye gedeg sanal gargasan shuu humuusee, kinond togloj duree munhluh, nairuulah, ariin alband oroltsoh humuus baival nersee uguurei. Zuni haluuniig huduu zurag avangaa amarch unguruuyu, haluun baina geseer baital zun maani duuslaashdee

Багшийн хичээл ч бас кайптай байнөө

Barkhasbadi said...

Кино хийе гэдэг санаа толгойд ороод ирсэн чинь бүүр тэрнээс өөр юм бодогдохгүй байна, шууд л киноныхоо үйл явдлыг төсөөлөөд байна. Багш нарт таалагдаж байвал дэмжээд өгөөрэй. Киногоо яг намар хийе, зохиол дээрээ ч тийм байгаа шдээ. Тэрнээс өмнө кино зохиолоо бэлдээд, дүрүүдээ сонгочихьё тэхүү? (barkhasbadi@gmail.com санаа оноо байвал мэйл ч бичиж болно)

ih l sexy zaluu yumsan. sex.iin taashaaliig zoriud orhio yu.

Бархасбадиа над нэг дүр.....

sex ih goyo uu arteniyan

Barkhasbadi said...

Улаанаа чамд ямарч байсан нэг дүр өгнөө, эхэлж дүр захиалснаараа чи өөртөө давуу байдлыг бий болголоо.

Barkhasbadi said...

Киноныхоо нээлтийг 12 сарын 1-нд хийх санаа байна. Бүр болохгүй бол маш сайн бэлдэж байгаад, чадварлаг мэргэжилтнүүдтэй мөн дох-н эсрэг төсөл хөтөлбөрүүдтэй хамтарч байгаад бүрэн хэмжээний уран сайхны кино болгоод дараа жилийн 12 сарын 1-нд нээлтээ хийсэн ч яахав. Ер нь ашиг олбол сайн үйлсэд зарцуулах төлөвлөгөө байна. Оскарын шагнал авахуйц кино болчих юм шиг л санагдаад байна. Хүмүүсийн сэтгэлд хүрсэн тийм нэг гоё кино болох байх аа.

өө ямар сайхан бичээ вэ, бүүр амармаар санагдчлаа

ээ дээ сайхан. Амьдрах-Идэх гэдэг 2 салгаж болохгүй гинжлэгдэн гагагдсан юм байхымаа. амьдрал ярихаар заавалчгүй хүссэн хүсээгүй ингээл идэх уухруу орчихно. Сээгэс бол яахав. амьдрангаа идэнгээ хийгээл...сээгэс ярьсан ч идэх юмруу бас л орна. Амьдрал богинохон болохоор л амьдрах сайхан байдаг байх. Үхчүүл кайф мэдэрч чадахгүй тэгээл шал миа ш дээ.
Энд киноны дүрийн захиалга аваад байгаамуу? би их сонирхжийноо.

Barkhasbadi said...

Bi harin unuudriin bolon umnuh bichleg 2-g niiluuleed kino hiih sanaa baina aa. Demjij baigaa humuus baival garaa urguud baigaarai. Ih tom ajil ehluuleh geed baina.

Би 2 гараа өргөцөн шүү хэхэ

Barkhasbadi said...

Сэгсгэрээ нэг гараа өргөхөд л болно шдээ, ямар би чамруу буу тулгачихсан байгаа биш. Хүн амьтан юу ч гэж бодохын билээ.

хэхэ заза харин илүү сайн харагдах гээл аймаар их дэмжиж байгаагаа л илэрхийлжаан. Одоо нэгийг нь буулгачий дөө

Ийм л үед
Ийм үед
Иймийн учир
Ганц олдох богинохон амьдралаа
Гайгүй сайн пиав ууж өнгөрөөх хэрэгтэй байгаам ш дээ манайхаан

Сайн уу Артгаа? Миний дүү хэдтэй вэ, Насыг чинь мэдэж байгаад яг ямар хайраар хайрлахаа шийдэх гэсэн юм л даа. Цөөхөн дүү бол дурладаг хайраар, олон насны зөрөөтэй бол элбэрэлт эгчийн хайраар хайрлах гэсэн юм хэ хэ. Чиний бичлэгүүд надад их сайхан кайфууд авчрах юм даа. Үгүй бас ингээд хорвоо дээр Артгаа гэж нэг залуу байх... М.

aaban-beeben said...

xaxa artgaa bagshid boon durlaliin romance naassss

duu chini yum bol nasiig ni yaagaad meddeggui yum be?

Ee chaawsaa end buun seegeschinguud zgr. alii bi bagshiin umnuus heleed ugii terii chine haaya neg ch gej hudlaayariad yahuu 10 minut tutam seegsiin tuhai bodoj hezee negen tsagt hiih l bhdaa gej bodood porn gej bicheed enter darah saihaan gj za bolwuu seegsiin taashaaltanguudaa

za zaaval busgui hun ch gd bh yahav, esreg huistenteigee ntr gehgui bol ene busguichuud chin sonin shde, zaluu ntr gsniig n haigaal

chi sex hiij uzeegui yumuu tee Goy Goy.oo

yasan? uzeeguishd

Амтлаг, шүүслэг бичлэг байнаа,,, Бүр дахин дахин үхэхгүй залуугаараа амьдраад байхыыыыысан...

Бархасбадиа надаа бас нэг дүр тэхүүү...... Ёстой зүүдэндээ мөрөөддиййййн

Тавь гараа л хэдэн муусайн хүүхдүүдийнхээ хоолондоо хүрснээс нь хоол аваад хүрээгүйд нь өгөх гэж мээнэжэлсээр байтал жаррр- hehe bagsh goyo helj

Хаа ч явсан пиав уугаад явжийх сайхаан л гэсэн дүгнэлт гаржийн дөө...

Чи ирж бооцоогоо өгчөөд буцаач.

http://ereever.blogspot.com/2010/07/blog-post_31.html

Бичлэг их сайхан зураглалыг сэтгэлд буулгасан тул угийн сэтгэгдэл бичихдээ татуу зангаа таягдан хаяж өөрийн сэтгэлийн гүнд буцлан буй магтаалын үгнээс харамгүй шидэхээр шийдэв :)

Бичлэг сайхан болжээ. Олон сайхан үеүдийг тодоос тод сануулж чадлаа. Бас гадаа хүйтэн байхад дулаахан гэр дотроо халуун ам бүлээрээ цуглаад хоол идэж кино үзэж дараа нь мушгих ч сайхан шүү дээ. Ер нь бол Монгол хүний сайхан дурсамжинд дунд борцтой будаатай цай явж байх нь дефаулт болсон бололтой. Нээрээ эртээд чамайг зурагтаар гархыг харсанаас хойш бичлэгийг чинь уншихаар нэг арзргар толгой санагдаад байдаг болчихсон байна лээ. Уучлаарай :P

malgaitai tsamts umsson xuuxed ni xalzan tolgoitoi baival bur unen kife bolno do

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл