Гансрал, бодрол, үгүйлэл

Муу гал тогоондоо оччоо л байжээсэн нэг юм дутаад болдгүү. Эхнээс нь бүх юмаа бодоод, бүртгээд гарч ирдгүэ. Гутал оймс, шоорт подоолк, нүдний шиллл... бүх юм байна даа. Оо үсээ гээлдээгүй... аа тэрий чинь нээрээ хусцан л даа. Юу дутаад байнаа энэ? гээ л зогсоод байлаа. Сүүлдээ, "Артга Артга!.... чи тайван бай, солиорч байх шиг байна, Испаанаас юундаа айсийм бэ!" гэж хүртэл өөртэйгээ ярьлаа.

Тэгэтэл даргын авгай гал тогоогоор дайрч гарангаа, "өнөөдөр чинь харин шумуулгүй сайхан орой юу гүй юу аиий?!!" гээ л тэгдийн. Оо нээрээ тийм бээшд. Шумуулууд маань дутаад байж. Шумуулууд хаачваа гүэ энэ чинь яасан сайхийм бэ! гэж бодохын сацуу байхад нь байхгүй болоод өгөөсэй гэдэг хэрнээ байхгүй болчxоор нь бас үгүйлээд байсан шүү ний нуугүй хэлэхэд.

-Гүэ дарга ээ!
-Яаав?
-Өнөө орой шумуулууд хайчив?
-Харин, яасан сайхан ен!
-Шумуулын сизоон дуусцым болуу?
-Нээрээ тийм байхaa ашгүй ашгүй.

Гээ л сайхан тайван, чөлөөтэй, нэг л завтай зогсжээлаа. Тэгсэн л урьдны явдал санагджийнэ. "Би нээрээ яасан олон шумуул цааш нь харуулаа вэ. Хөөрхий ийм богинохон настай байсан амьтад байна шд. Ёооё тэр нэг харваас өрх толгойлсон эх шумуулыг цохиж унагаад амьдаараа тийчилж байхад нь халуун бүлээн пилээтгэн дээр тавьж тарчлааж алсныг яанаа. Өчигдөр тэр хөөрхий зулзган шумуулууд... дунд нь ороод эргэж байдаг би нээрээ! Баруун зүүнгүй шүүрч авч атгаад байсан даг..." ийн бодолд дарагдаж, хааяа нэг харуусан санаа алдангаа энд ч нэг таваг угааж, тэнд ч нэг сонгино шарсаар байлаав шд багшаа нь.
Тэгсэн харин нүдний өмнүүр нэг юм тарлантаа л нислээ шүү. Урьд нь сохолзоо л шүүрэх гээд байдаг байсан хүн чинь "хүе, сүүлчийн шумуул. Эвий эвий хазвал хазаг дээ, хөдлөхгүй л зогсож байя" гэж бодсон шүү, үнэнээ л хэлж байна. Тэгсэн л нөгөө талаас, дээрээс, доороос муусайн юмнууд жонгиноо л гараад ирдэг байгаа.

-Гүэ дарга ээ!
-Ай?
-Нөгөөдүүл чинь байжий шдээ.
-Оо харин агаар хуурайшчxаар нуугдаад, орой чийгнээр гараад ирдэг гэнээ, сая авгай тэгжийнэ.
-......

Тэгтэл ч тахиман дээр, шагайн дээр, тохойны дээхнэ гээ л энд тэндгүй час час гээ явчлаа.
-Ална даа таанрыг! Алиу хүрээд иррр!
Гээ л тэр дорхноо шумуулыг ахиад үзэн ядцан. Бараг л Испани шиг үзэн ядсаа.
Одоо тэднүүс Голландад нам наалгана даа! Тэр битий хэл Голланд бол миний багаасаа дуртай байсан баг. Роналд Күүмaн бол миний багын шүтээн байлаа. Дашрамд хэлэхэд, Гомбоог бөглөө тоглоод нусаа дугаргаад гүйжаахад би Күүмaнийг шүтэж, дуурайх гэдэг сэргэлэн хүүхэд байв. Хаалттай хаалтгүй бүх цохилтыг Голландаас тэр л хийдэг байсан юм. Күүмaний хөлөөс гарсан л бол бөмбөг айлын хаалган дотор л байдаг байсан. Мөнх-эрдэнэ арслан барьцгүй хавирчаад харах ч гүй эргэж дэвдэг байсан шиг, тэр бөмбөгөө цохиод л шууд гараа алдлан гүйдэг байсан. Царай нь гэвэл миний хамгийн дуртай UB40 хамтлагийн Алистэйр Кэмбэл шиг царайтай. Гэхдээ Кэмбэл одоо ч дуулсаар байгаа бол харин хөлбөмбөгч маань пээнсэнд сууж байгаа. Спортын амжилт 10-хан жил зурсгээд өнгөрчдэг тээ. Одоо Клозэ 2 гоол Уругвайд хийгээдхээсэй ядаж.
Тэр 2 нээрээ адилхан, худлаа гэвэл тэр 2-н зургийг үзүүлий.



Тээр мангар адилхан байгааз дээ? Бараг ихэр юм шиг. Бараг нэг хүний зураг байна ч гэхээр юм шиг.
Заза худлаа худлаа, итгэхжээснүү? Дуучны зураг нь энэ байна.


За одоо эргээд шумуул руу гаа ороод дуусгая даа. Шумуулаа чи юунд ийм юм бэ, яагаад цусанд ийм дуртай юм бэ, яагаад чиклаадан дээр сууж болдгүй ен чи, яагаад гурил идэж болохгүй гэжжж??
Аа нээрээ энийг бичхэд нэг юм дутаад байсан, саначлаа:
Паулаа!!!! Чамайг хэн нэгэн шарж иднэ дээ! Гүэ, шарчаад идэх ч гүй хогийн саванд хаяна даа!!!

26 comments:

тэр дээтээтлий хэсэг юүүгжаагаам тэрийг л уншмаарээн :р

хахахаха, үгүйлнэ дээ чи шумуулыг үгүйлнэ гэжээш... гэснээс Паулаа гэж охин шумуул юмуу?

ц: аль дээтээтлийн хэсэг? толгой эргүүлээд бгарай
Юки: Үгүй ээ, паул бол муу ёрын нэг наймаалж байгаа юм

ооо арилгацан бээшт, хаха би тэр наймаалжинд чэнн хайртай гсн :р

Паулаа гэдиймүү

Барбагш нар нь said...

дий шүү дэ ц мин

Герман нээрээ хэрэг алгаа.
Дэлхийн гурван удаагийн аварга гэхэд арай дэндүү тиймээ багшээ.
Одоо ч улбар шарууд испанийг сургаад өгнө дөө харж л байгаарай

Nad ter Paulaagiin abiyaas baidag ch boloosoi, bayajihaar l baina shd

ene banjig dampuu yumaa nuuchdeg ch yum biluu yashigzuer ene artgaa bagshee naag ylaa bichsnees hoish l shawj bichdeg hobbytoi boltson shawiasaa huullku shu!!! hhaa toglosiimoo minii ter bichlegiig neeh olon hun unshaachgu bailee tiim bhad artgaa bagshee ter hedhen hunii toond oroh ch gui bhaa

:D artgaa, chi bas minii hairtai gomboog neeh muuhaigaar helevee de.
tehdee ene kuuman kampbel 2 nere adilhan b shu, bagsh min ta harin hentei adilhan bilee . . .
Anon

өчдөр гурвуулаа гучийн эсрэг германыг дэмжээд дэмжээд явсангүү ш д. үүрээр жаал лааз өшиглөж хотын гудамжаар гэлдрэн гунигаа тайлав ккк. одоо голландыг хүлээгээстэй

паулааг мэдэхгүй хүмүүст http://www.download.mn/foto-medeelel/zunch-paul-naymaalj-ispaniyg-xojno-gej-zugnuj-bayna

Ha ha ha, ineed hurgee hayachdiimaa. Gehdee l German yagaad tiim sonin beertsen yalaa shig baigaad baisan be? (hun tegj baihii ni sonssiimaa)

Испани хөмбөгийн хичээл заалаа даа. За яахав Германы ахан дүү жүржнүүд сангриаг дийлэх байлгүй дээ.

Алсан шумуулуудаа шилэн хоргонд хийж хадгалаад хэдэн жилийн дараа үзүүлбэл ашиг их олно доо. Үгүймаа гэхэд өвөлдөө харж дурсана биз.

Паулыг шарж иднэ гэснээс, Паул харин энэ удаа хөх цагаан улаан далбааг сонгосон байна.

шумуултай мөнхийн дайсан болжээ артгаа...

Голланд Испани 2 дээр ганц юмаар бооцоо тавичихуу 2-уулаа?

bolzoond yawhuu http://www.goy-goy.blog.banjig.net/post.php?post_id=463655

ц: өөөрөө өөртэйгээ яриад байна уу?
Дэндэв: Тэх байхаа, бөгсөн дээр нь суран бүсээр ороолгоод
Гилийн хатан: Үзмэрч хийгээд үү?
гоё-гоё: Тэрий чинь уншсаа уншсан. Амжилт!
АНОн: Гомбоог муухайгаар биш байгаагаар нь хэлжийшдээ. За би ч нэг Робин Гүүдэрхүү л хүн шүү дээ.
Фрийстайл529: Жабулани өшиглөөчээ
Цэпү: Паулаа та 2 ямар учиртай ен.
Парфюм: Германууд бээрцэн л байсийн байлгүй
Витнэсс: Жүржээр сангриаг онож хагална даа
Сэгсгэр сэрээ-Анааш: Чи яасан хүүрнээс айдгүй ен.
Витнэсс: Сонголт сайтай амьтан шүү.
Зоригт8: Хаа ч ална
Амгаа: Тэгий, би Голланд дээр тавьжийнэ. Очxоороо чамаас аваад уунаа. Мартцан байвал бочкитой чинь ярий шүү.

Окооо ирэхдээ мартцан байвал танайхруу Гомбоог оруулана шүү.

Ална дааа дураакуудыг.

http://goy-goy.blog.banjig.net/post.php?post_id=464022 naadmiin tuhai gachin bodol edr haha

Паул гуай үнэхээр зөнч юмаа. Эхлээд Уругвайн хоргон дээр сууж байснаа дараа нь Германыхыг сонгож хооллосон гэж байгаа. Яг тэр ёсоор боллоо. Уругвай 2-1-ээр хожиж яваад 3-2-оор хожигдлоо доо.

hahahaha tagnai ah, amgaa, gomboo :))

Го-г ах гэчилдэээ

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл