Шумуулын тухай. Агнах арга. Анчин Артгаа

Цамина мийна цангалева
Каз дийзис африкаа!

Үе үеийн дэлхийн аварга, европын аварга энэ тэрийн дуунууд гэж янзын юмнууд гархымаа. Xэт нь Монголд дэлхийн аварга болуул Фээргий ч юм уу ирээд манай Харанга хамтлагтай нэг сайхан дуу хийх байхаа тээ.
Гэнгүүтээ эхлэлээсээ тэв тэс өөр юм яриад явчуул таанар яахы! Өнөөдөр би бас л 20-иод толгой шумуул цааш нь харууллаа. Арваады нь ханатай хавсайдав. Долоо наймаады нь агаарт шүүрэн тонилгов. Дөрөв таваады нь алга ташин үгүй болгов. Заримдаа нэгэн далайлтаар 2-ийг ханатай гавсрах буюу агаарт шүүрэн бахаа хангаж байв. Ийм сайхан арвин шумуултай газар зусаж буй билээ би.

Хүн суусан газраасаа шороо атгаж байх учиртайм. Пилтаан шалтай л даа яахуу. Гэхдээ угийн бие нь сийрэг, ухаан нь цул миний бие дээрх үгийг байгаа газраа параагчик гаргаж яваа гэсэн үг гэж ойлгоод байгаа. Энэ нь барзгар дэлхийд багш хэмээгдэх надад санаандгүй атлаа туйлын сайхан бодол байлаа.

Ингээд шумуул намнах арга ажиллагаа:
Миний бие өнөөдөр 3 сайхан арга боловсрууллаа. Элдэв зэвсэг хэрэггүй. Хутга бариад хөөгөөд байв.

1. Ханатай хавсрахуй:
а) Цатгалан шумуул тарвайчxаад, нэг л сайхан лүглэгэр амьтан сууж байдаг юм. Таавчигаа бариад ойртход сууж л байна. Сайн ойртоод сонсвол "цаг цагаар нэг цаднаааа гэжж..." гэцэн бувтнаад үүргэлжээдийн. Томруулдаг шилээр харвал тэр баруун урд хөлөөрөө соруулаа чигчилж байгаад тэр чигээрээ унтцан байх нь бий. За энэн дээр нь таавчигаараа шаавал цаадах чинь тэр хөлөө хоолой руу гаа гудраад үхэж байгаа нь тэр. Ханаар нэг цус нэлийнэ. Өөрийн эрхгүй харам төрнө дөө. Би бүр нэг удаа шаар үлээж байгаад цус багадалтаас болж толгой эргэж унах шахаад. Муусайн шумуулнуудад аймар уур хүрч билээ. .
б) За өлсгөлөн шумуул бол өцийчөөд нэг өрөвдөлтэй юм дэнжигнэн сууна. Таг дуугай суудаг тул ойртоод юм сонсож чадахгүй. Харин тэгж ойртож байгаад харц тулгарчуул урдаас чинь өрөвдөлтэй хараад, "яасан? би өлсөөдээнэ" гэж хэлнэ. Тэр ядруу. Ядарч сульдсанаас болоод хананаас зуурсан гараа алдаж доошоо унадаг ч удаатай. Түүнийг таавчгаар гусахад "би яасийн?" гэж нэг өрөвдөм орилоо л үхнэ. Яагаа ч гүй ч гэсэн яах вээ одоо, таавчиг нь надад, таавчигдуулах бие нь чамд байна. Бэр гуйж байгаам шиг юм болсон уу гүй юу. Битий тоогоорой.

Сөрөг тал: Цатгалан шумуулыг хананы тусламжтайгаар үгүй хийснээр ханан дээр толбо тогтох аюултай. Гэхдээ маш олныг тийн үйлдвэл тэр хана бас авангард шийдэл бүхий хээтэй ч юм шиг харагдаа явчна. Харин өлөн шумуулыг тэгж алахад хана бас заваарах хэдий ч бас сайн харвал шумуулны сүг зураг шиг ч юм шиг, эсвэл шумуулны графит шахцан ч юм шиг өвөрмөц харагддаг талтай.

Анхаар!: Аль шазруун шумуулыг тэр гэх вэ, бултан зайлж болно л шүү дээ. Тийм болохоор зүгээр хажуугаар нь өнгөрөх маяг үзүүлээд гэнэт ха! хэмээн хашгирангаа огцом цохих хэрэгтэй. Харин өөрөө оноогүй бол хохь нь дээ одоо тэгээд. Хана чинь л гайхах байх даа чамайг. Энэ одоо яагаад солиороод байнаа гээд. Шумуул байсиймаа энд гээд итгэхийм биш.

2. Алгаа ташихуй.
Энэ арга бол хүний диванд шигдэн суугаа байдалд, эсвэл хээр агаарт байгаа байдалд хэрэглэгдэх арга юм. Үйл нь ирсэн шумуул өөрөө радарт ороод ирнэ. За тэгээд нээх насаараа шумуулны аранга хийсэн юм шиг шууд гараад сунгаад гавсрах гээд байв. Эхлээд барьж байгаа үрүүнк юмуу пиаваа хөлөн завсраа гавчуулна, дараа 2 гараа а..а..аажуухан өргөж ойртуулаад овоо хараандаа оруулсныхаа дараа ташдаг учиртай. Aлгаа ташин алахдаа гараа 2 талаасаа явуулж ташвал зүгээр. Тэгэхгүй бол нэг алгаа шумуулын цаана байрлуулж байгаад нөгөө алгаа наанаас нь явуулах маягтайгаар таших нь ашигт үйлийн кофцээнт бараг нойл шахуу үйл байгаам.
За тэгээд сайхан гусна. Тэгээд гусчих шиг болдог, дараа нь гараа хардаг, юу ч байхгүй байх тохиолдол гарна. Бүр үртэс ч үлдээхгүй гуссан байна шүү гэж баярлаад байх юм энд байхгүй. Шумуул чинь бас том амьтан шүү дээ. Зүгээр сап гээ л бултцан байгаа нь тэр. Одоо өөр газар жингэнэж байгаа, тухайлбал "сая юу байсан бэ? Гэнт хийсээ л явцан. Хөөе Гомбоо өвөө танд ийм явдал тохиолдож байсан уу? Аий? Би юу ч сонскууээнэ. Юуу...? Ээ хүүрээ миний чих дөжөрчиж!" гэж мэгээд.

Зөвлөгөө: Зарим хүмүүс оносон ч оноогүй ч хэлээ бултайлгаж байгаад байдаг чадлаараа алгаа ташдаг. Алга чинь хорсно шүү дээ, яс чинь ч янгинана. Бүр бугуй руу ч бадайрах явдал байдаг. Ууг нь 2 алга нийлсэн л бол шумуул үхэх учиртайм байгаан. Зүгээр аажуухан хэрнээ жоохон чанга, эсвэл чанга хэрнээ жоохон аажуухан л... алгануудаа гол нь нийлүүл за.

Анхааруулга: Алгаа ташихдааа 2 гараа зөрүүлчив. Тэгвэл гар чинь тэр чигээрээ яваад чи өөрийгөө тэвэрчдийн шүү. Тэгээд шумуулныхаа элэг доог болоод тэгээд.

Нэмэлт: Энд өлсгөлөн цатгалангийн ялгаа нээх байхгүй дээ, аль алиний нь л хүн өмднийхөө бөгсөнд арчаа л дуусна. Бөгс дандаа хүнд арчигдаггүй, заримдаа ямар нэг юмыг өөртөө арчуулах удаа байдгийг энэ явдал харуулж байна.

3. Агаарт шүүрэн наадахуй:
Яг сайхан юм хийгээд зогсож байхад чинь.... энэ жоохон эротик эхлэл болчлоо, битий тоогоорой. Яг сайхан юм хийгээд зогсож байхад чинь гэнэт нүүр амны хажуугаар жийннн гээ л ороод ирнэ дээ дураакууд. Энэ үед нь сандарч тэвдэлгүй, хийж байгаа юмаа шидчилгүйгээр үл мэдээчин болж аятайхан дагуулан харж байгаад өрөөсөн гараар шүүрэх хэрэгтэй. Барьсан ч эс барьсан ч шавь нар минь, газраас мод ирчлээ гэж бодоо л гараан чанга атга! Харин дараа нь алгаа дэлгэн үзвээс, тухайлбал дунд ядам хурууны завсар тэрээр ороод мөнх нойрссон байхы нь олж болно. За сэжигч зантай хүмүүст бол энэ арга тохирохгүй боловч нэгэн үнэнийг хэлэхэд, шумуул чиний бие дотор биеийнхээ нэг хэсгийг оруулж л байдаг шүү дээ... энэ бүр порно үргэлжлэл болчлоо, битий тоогоорой. Тийн, тэгжл байдаг шүү дээ юундаа маягласийн, зүгээр арчаа л хаяна.

Хавсралт: Энэ арга нь багадаа бөглөө шүүрч байсан хөвгүүдэд илүү ойр, хялбар арга юм. Харин мөнгөддөг байсан хөвгүүддээ хандаж хэлэхэд, харамсалтай нь шумуул донжуураар хусуулах гээд газар сууж байсны нь хараагүй юм байна одоохондоо. Тэр чинь тэнгэрийн амьтан. За охидууд бол угаасаа чадахгүй. Аягүй бол өөрийгөө маажаад тэгээд.

Тайлбар: Энд өлсгөлөн цатгалангийн ойлголт байхгүй гэж болно. Учир нь цатгалан шумуул одоо чамайг хараад огиж байгаа. Яахуу дутуу цадцан тээ, нэг дутуу алсан могой шиг болцон шумуул байж болхым даа. Дахин дахин хөргөгч онгойлгоод яваад байдаг нөхөр шиг. Нээрээ хөргөгч онгойлгоо л тонгойдог, хөргөгчний хаалга тас гээ л шаавал яанаа маниусыг тээ. За дэмий юм бодохоо больцгоо. Түй түй түй! Би одоо яг хөргөгч рүү явахжийнэ. Энийг мартаж өөр юм ярий. Ер нь шумуулаа танилцуулаагүй байшд.

Шумуул:
За энэ амьтан бол 2 далавч, 6-7 хөлтэй, биеий нь ороосон 10 гаран цагирагтай, матигар гэдэстэй бa тэр нь өөрт нь их зохьсон, хадаас зуугаад гагнуурын шил зүүцэн хүн шиг царайтай байдаг. Харин эмэгтэй шумуулууд нь тэр цагирагууд нь өөрий нь тарган харагдуулжийнэ гэж мэдкүү үнэн вкусгүй. Бас хэзээ ч хөлөөрөө явдаггүй нь хэзээ ч нисдэггүй оцон шуувууг санадуулам. Оцон шувуунд тэр далавчны зий хэрэггүйн адил шумуулд ч тэр олон сайхан урт хөлнүүдийн хэрэг алга байшд. Зүгээр сайхан сансрын хөлөг шиг гуруун тулгуур байхад л болно. Тэгээд тэр гушуу нь тулгууруудынх нь голоос өрмийн машин шиг эргэлдэн гарч ирдэг байвал тээ. Заза шумуулын тухай ярих гэсэн биш бүр шумуулыг сайжруулах төсөл рүү ороод явчлаа. Даварлаа байлаа шд шумуулнууд бол. Зүгээр алаа л алаа л явах ёстой газар. Гэснээс тэр жингэнэсэн дуу бол далавчных нь дуу шүү. Өөрийнх нь дуу гэж бодож болохгүй. Жишээ нь нэг түүфльтэй хүүхэн явжаахыг хараад энэ хүүхэн тог тог тог гэж дугардаг гэж болохгүй биз дээ. Шумуул бол өөрөө шал гуншаа шд яриад үзэхэд. Зиа ингээд болчлоо доо бараг. Шумуул хэмээх энэ том ертөнцийн зах зух руу нь орход нэг ийм л байна даа шавь нар минь, тэр хайр сэтгэл, нийгмийн байгууламж энэ тэрий нь энэ удаа орхилоо шүү.

За ингээд ав гөрөөний чинь их үйлсэд амжилт хүссэн чонын анчин Араашын найз анчин Артгаа. Гэхдээ шумуул про.

25 comments:

1-t shuu

yer ni bol hamgaalah tortoi l bhgui bol shumuulnii hool bolood duuj bgaam daaa

biyeteigee havsran alah bas neg arga bdag shdee. bi bol ihenhdee ene argiig heregledeg.

heden shavi narygaa shumuulyg biyedeee oirtuulahgui, tuund ashigluulahgui l baigaasai gesen setgelees garsan bichleg shu de gg mini!

ihenhdee ashigluulchaad bdiiimaa zus gej. tehdee ashigluulsan haruigaa sain avna shuu dee,. yag saihan sorj baihad ni humsaaraa barij avaad ehleed zev hoshuug ni, daraa ni ter urt saihan holnuudiig ni tasdaad butsaagaad gar deeree tavij tohuurhaj bgaam chin.
gehdee saihan zovolgoo bnaa bagshaa danke.

Artgaa ter shumuulin hair durlal, niigmiin baiguulamjiin tuhai daraagiin hicheeld orhim b te?
Saihan ineelee, yu yagal haysiim shig bolloo. Gehdee shar tailagdaagui l baina. yadjihad suulin uyed shilen huzuun deer hushuj shartdag boloodagaa.
Anon

bagshaa byadnuus yaah vee oir bol muu bagshiig mini idkeediigaa shumuuliig l alj tusolohiinsan.Neeree zarim hunuusiig hazahgui yum zarimiig ni ch damjlaal avaad yavahiin nuden deer terniil uchriig mohos bi oihgui bgaan bagshee..tsaaduul chin tsusnii buleg ntr medreediinuu aaaiiin

Хахаха. Шал гуншаашд гэж гоё хэлсэн.

Нэгэнт шумууланд цусаа соруулаад дов болцон бол дараа нь яаж маажкуу байх талаар багш нэгим хийгээч.

Шумуул буудаллаал явсан газар эхлээл гумсаараа гасах тэмдэг тавихын. Тэгээд нэмэх тэмдэг болгохын. Тэгээд тэсэхээ байхаараа цасан ширхэг болгоод. Биеээрээ дүүрэн цасан ширхэгэн графити явжээн.

Шумуулын тоо толгой цөөрөөд байгаад энэ Артгаа л ганцаараа буруутай байх байна ш дээ

teer ingeed l bagsh huurhiinshde yag heregtei yum bichchen bhiin. huuhnuud hairlahgui bhiin arga algoo.ter tog tog geed bdag chin gutal ni duugraad bgaam bna te bi haya uuruu l tog tog geed haya zugeer bolchdiin soniin geed bodjiisiin kkk

Далай лам шумууланд хазуулахдаа хүртэл түүнийг хайрладаг гэсэн, Би одоо аль багшийгаа дагах юм бэ?

Захирал мээнь,

Хүний биеийн нимгэн шингэн арьстай хэсгийг хайж олоод Яааг ид ажилаа эхлэхгээ л нөгөө хатгуураараа тэмтчээл амь тэмцээл юмаа оруулж байгаа этгээдийг яаж намнах юм бэээ?

Тэр нөхрийн сэтгэлзүй ямар байгоол

Шумуул хазах ямар ч кайфгү болгодог биеийн тос байдаг гэжийлээ шд хэхэ. Гэхдээ ер нь Жонсонс бэбэгийн биеийн тосыг түрхчээд гол мол хавьцаа шумуул ихтэй газар суужийхад нэг их хатгаж матгаад байдгү шд...

хаххаха ёоооххх... үхтрээ инээлээ. урьд шөнө би нээрээ шумуулын өргөн фороонтын дайралтад өртөөд ёстой алуулангаа алдлаашд. энэ аргуудыг мэджээсэн бол алалдахгүй юу муусайн юмнуудтай этр

Энэ шумуул чинь тэгж байгаад ямар ч ач холбогдолгүй амьтан шиг байнашдээ. Зарим шавьж, жишээ нь чийгийн улаан хорхой газар тариалангийн мэргэжилтэн, зөгий сайн фермэрийн хэмжээнд үнэлэгдээд байхад шумуулд тийм шид байдаггүй ээ. Яахав тарчилж таашаал авдаг мазохист нөхдөд ач тустай байж болох л юм.

хэ хэ энэ шумуулын чинь эр нь цус сордоггүй ургамалын шүүсээр хооллодог харин эм нь цус сордогийн гэхчүүлээ мөн үү

Huntei adilhan baih ni.

Ene jil 1 ch shumuuland hazuulsangui ongoroh ni ee. Hovor amitniig haragdval alah ni buu hel hoollood yavuulmaar sanagdah bailgui. Baga baihad nuruugaa zoriut il gargaj hazuulchaad eejeeree maajuulah mon ch saihan baidag baijulee.

laitai heregtei lekts baina

хахаха

хм шумуулаа гэж гэхдээ эр нь үр тогтоогоол талийдагийн гэнэлээ эмүүд нь л цүндийгээл сороод явдагиймдагуудаагэж

Aliig n fanatlah we? http://goy-goy.blog.banjig.net/post.php?post_id=462099

Hagassainii asuult hariult buur baihgui boltson u?

хахахах.. баЛАЙМ ЧЭНН:::... энэ хүүхэн байсан бол ингэж сайхан дүрслэж шадахгүй дээ энэ...

энийг чинь нэг хэрэгжүүлий байз...шумуул хайж олох гэж наян юм болноо ядаж байхад.

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл