Xэлний күүрс-4.

Xэлний күүрс-4. Tөрөлтэйгээ таарав

Posted by артаньян on November 16, 2009

Өдөр хоног өнгөрөө л байдаг, герман хэлний маань мэдлэг дээшилсэн ч юмгүй, ямартай ч надад тэгж санагдаад, энэ хэлээр хурдхан шиг ном уншдаг болох юм сан гэхээс адгаад болох биш. Адгахынхаа хэрээр хичээдэг бол ч сайхан л санж. Гэтэл хичээлд явахдаа өчигдөр орж ирээд л шидсэн газраасаа цүнхээ аван гарах өдөр л олон юм даа. Харин үсээ гээлдхээ мартна гэж байхгүй, хм…
Өчигдөр хичээлдээ багахан хоцроод яарсгээд коридоороор алхаж явтал яахын аргагүй оросын буриад 2 эмэгтэй зогсож байлаа. Тэр гавтгай нүүр, хацрын том яс, жижиг хамар, манийсан нүдийг би хаа ч андуурахгүй дээ. Ойрын хэдэн жил хараагүй царай, ялангуяа энд ингэж харна гэж бодсон ч гүй. Нүднийхээ булангаар хялайсаар хажуугаар нь өнгөрөв. Учиргүй ярьжээнаа, мангад ахын хэлээр авч өгч байна. За тэр шүү! Завсарлагаанаар байжээвэл та 2-г дээ гэж бодсоор ангидаа орж явчлаа. Хичээл байдгаараа л болов. Харилцан яриа маягтай, багш арай түлхүү ярина. Өөр хэн ч түлхүү ярихуу дээ.

Энэ багш байсгээ л өөрийхөө урьд хийж байсан ажлынхаа тухай дурдаж жишээ авах дуртай. Миний мэдэхийн одоогоор амьдралынхаа 20 гаран жилийг ярьцан байгаа. Өөрөө 40-өөс хэтрээгүй л хүн. Хэтэрлээ хэтэрлээ гэхэд…. за нэг 41-тэй л байх гсн. Гэтэл яасан яасан гэнүү. Индонезид 4 жил болж тэнд доктор болсон гэхийг бодоход ямартай ч 25 хүрцэн байсан байж таараа, бакалавар, мастэр.. Дараа нь бас хэзээ нь ч юм бэ Мэхикогийн их сургуульд 1 жил багшилсан гэжугаа. Тэгээд бас хэзээ ч юм нэг цагт театрын сургуульд 10 жил багшилсан. Тэр ч харин гарцаагүй үнээн. Мистер Бинээс огт дутахгүй хошин мэдрэмж, нүүр амны хөдөлгөөн сайтай хүн тэрээр. За тэгээд энэ сургуульдаа 7 дахь жилдээ багшилж байгаан гэнэ лэ. Сардаа 2500 еврогийн цалин авахыг мөрөөддөг, багшлах арга барилын хувьд тийм ч мундаг гэхээргүй, дагтан дүүжин өмд өмсдөг, маш том бундуу хэлбэрийн хамартай, Үүль (Uhl) гэдэг овогтой, ороодог тамхи татдаг ийм л нэг эр.

Завсарлага болтол тэр 2 басганыг таг мартчиж. Харин коридоороор хүмүүс хөлхөөд эхлэхэд л сая санав. Харж байсан юмаа хааж орхиод гарлаа. Байнуу гүү юүү, байвуул шууд шууд яриад явчих уу яахуу гэсэн юм бодогдохын зуур би коридоорт гарчиж. Хээ нэг нь нойлын үүдэнд зогсжээнэ. За нөгөөгөө хүлээж байгаа байх нь. Одоо очиход тохиромжгүй газар байгаа тул жижхэн хүлээхээр шийдэв. Хүлээнгээ ямар байн байн хараад байлтай биш өөр юм харж байгаа дүр үзүүлээ л зогсоод байлаа. Эсвэл мэлийтэл харж байгаад гэнэт наашаа харчингуут нь би бас гэнэт тааз мааз харж шүгэлддийм билүү :D ? Харин тэгсэн нөгөөдөх нь нойлоос биш яг миний хажууд нь зогсож байсан ангиас палхийтэл гараад ирдэг байгаа. Сандарсандаа привет гэчлээ. Тэгээ л далбийтал ташаагаа үрээд зогсцон байх даа би бодуул, одоо юу ч санахгүй байна. Тэгсэн харин привет гэж нэг том харчаад явах гэж байна. Ты бурятка да? гээ л хаясан. Мөн ч эв хавгүй хүнээ дээ би. Тэгсэн харин тэр над руу харваа. Удкуу нөгөөх нь ч ирлээ. Нэг нь арай ахимаг юм. Үеэлүүд гэнэ. Залуу нь монголоор түй ч байхгүй, харин ахимаг нь монголоор ярина.

Тэрийгээ бурят хэлээр ярьж байна гэдэг, угаасаа тэдний зан. Монголоосоо аль л болох тусдаа байчих гэсэн, аль л болох европын улс болчих гэсэн л эрмэлзэл нуугддаг шиг байгаан хөөрхийс. Хэзээ ч тэхийн билээ, тэр хамар Иван оролцохгүй л бол лавтайя дахин 100 жил 2 хацран дундаасаа урагшаа гарахгүй ээ.

За тэгээд хуучлав. Энд арав хүрэхгүй л тооны оросын буриадууд байдаг болтой юм. Байхгүй л гэсэн үг. Манийгаа бодуул энчээ буддын шашны төв мөвөөр явдаг, тэнд нь бүр 2 танхимтай сүм ч байдаг гэх шиг. Дуулаагүүм байна, тэнд нь очиж үзэхээр боллоо юу ч гэсэн. Буриадын овог удам ч ярив. Манай Сэлэнгэ Хөвсгөлийн буриадууд чинь Сонгоол гэдэг овог юм байна. Тэр 2 өөрснөө Сонгоолууд гэнэ. Юм гэдэг сонин юм, явж явж энд ингэж нэг овгийнхоо буриадуудтай таарах гэж. Би бас буриад хүүхдээ гэсэн чинь, -Хэлээ мэднэ гүй? гэж асуусан. Хэ осолдохгүй буриадаа мэджээгаа нь болоо. Харин энд нэг анд маань жинхэнэ буриад эр дээ. Нэрий нь Балвар гэнэ. Ойрд таарсангүй, нэг уулзах хэрэг байгаам сан. Энийг уншиж байвал нэг оффлайн үлдээнэ үү. Гээд нэг зарлалын чанартай юм хэлчээд цааш нь ярихад тэр ахимаг эмэгтэй нь надаа хори буриад, агийн буриад, жидийн (Чита муж орчмын) буриадуудын тухай ярьсан. Харин би, “-хамниган буриад гэж…?” гэхийн завгүй “хамниган бол буриад бишээ” гэсэн эрсxэн хариулт сонслоо.

Хамниган буриад гэж нэрлэгддэг болохоос хамниган гэдэг буриад овог, тодруулбал тийм монгол овог үндэс байхгүй. Харин манжийн эзэрхэлийн үед монголчуудыг зааглах гэж хүчээр аваачсан манж(хамниган)-ууд буриадуудтай холилдон нутагшснаар ардаа буриад гэх тодотгол залгуулах болсон байхым. Одоо ч хөг нь өнгөрөөд юун яасан манж монгол, манжин махаа яриx. Гээд өөрөө хавын халх гээд бусдыг хятадын эрлийз гэж зүтгээд байдаг байсан өнөөх экс хэн маань буриадаа нуулаа гэж шүүмжлүүлдэг байгаагүй юу. Ийм “буриад” байсийн байжээ, тэгвэл нуухаас яахав гэсэн бодол урьд нэгэн ахтайгаа ярьж байсантай дүйн толгойд манасxийхтэй зэрэгцээд жудагтай ч эр бол доо гэж бодоотохлоо.

Tэгээд би ч ижийнхээ тухай, ижийн төрсөн эгч Улаан-үд хотоос 140 км-т байх Закаменьск тосгоны уугуул оршин суугч Роза Павловна (шог нэр) эмгэний тухай, тэнд ганцxан удаа очиж байсан, очxод дэлхийн аварга бөх Будаев Борис (Буд хүүдээ Борис гэдэг орос нэг өгчээ) Улаан-үд хотын бичигдээгүй захирагч (рэкэт шахуу л юм, одоо бодоход) болсон байсан тухай, сайн буриад, муу буриадын тухай нэлээн их ярьж амжсан. Дараагийн удаа тэр буддын сүм дээр уулзаж магадгүй тухай хэлэлцээ л пака пака гээд салсан даa. Миний иж ба ижийн тэр эгч эд нар оросын буриадууд биш, нүүр царай ч ондоо, харин тэртээх 30-40 оны үеэр хойд хил дээр жаахан шилжилт хөдөлгөөн болсон юм уу даа. Тэгээд хил зааглаж зурах үед жаахан холын айлд өргүүлцэн байсан тэдний том эгч нь тэр чигтээ шугамын цаана үлдцийн гэнэ лээ. Манай 2 хөрш үе үе хилээ гадагшлуулаад л байсны нэг жишээ болхым даа энэ. Одоо яадын байгаан мэдкү.

Хөвсгөл аймгийн Цагаан-үүр суманд цөөн тооны буриад зон байдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй юм. Миний иж бүр уйлганы голд төрж өсөөд залуу цагтаа хот бараадаж химич болсон эмээ. Уйлганы голоос 3 аварга, Цагаан-үүр сумаас нь мөн 4 арслан төрснийг бөх сонирходог баргийн хүмүүс мэднэ дээ. 20 хэдэн жилийн тэртээ их аварга Дарийн Дамдин агсан нутгийнхантайгаа манай гэрээр зочлоод гарсан билээ. Тийм том гарын сарвуу хараад гайхаж л байлаа. 2 өвдөг дээрээ гараа тавиад сөөнгө хоолойгоор юм ярьж байсийм.

Гэснээс нөгөө Хазаар эр. Дээр уншсанаа санаад энийг юүгдийн гээд хавиргы нь заасан чинь кабарга гэж авсан :D . Aa наадах чинь монгол үг, чиний тэр Чингис хааны чинь хэл гээ л ярьж алдсоон тэрүүхэндээ. Өөр түүнтэй нээх юм яриагүй л байна. Хамт сууж барихад хичээл номын хувьд жаахан шавар талдаа болхоор нь суухгүй байгаан хэхэ. Тэгжугаад нэг сайхан хуучлах юм хуна. Хавиргыг Түүркүүд бас кабурга гэдийн байлээ. Хааг көл гэнэ бас. Байжаагаа нь яг л монгол үг шүү. Харин сандалыг сандалэй гэхийм билээ. Сармисыг сарамсaаг (сарамсaал?), арсланг арслаан гэнэ бас. Өөр зөндөө л үгүүд байсан мартчиж. Аа тий, тэнгисийг дэнис, хэн-ийг ким, усыг су гэх мэт. Харин Монголыг маань Моггулстан гээд балиартаад байсан шүү. Энэ сандал сармис арслан энэ тэр бол цаанаасаа, жишээ нь тэр эртний пээрс хэл мэлнээс орж ирсэн байж магад. Ингэж нэрлэх эд зүйлс нь манайд байдаггүй л байсан байж таараа анхнаасаа. Гэтэл жинхэнэ пээрсээр ярьдаг хазаарууд сандалыг шал өөрөөр хэлдийм байлээ. Аа хэн мэдхү дэ.
Гээд байжээтэл манай сайхан орос хэлний чинь маш олон үгнүүд герман, францаас орсым байна. Герман франц нь бас нэг газраас гусаа л даа. Латин нэрлэгээнүүдийг улс болгон өөриймшүүлээ л. Винни Пухыг нэг балласан байдгүй юу тэрэн шиг. Гэхдээ галстук бол яг герман үг хэ.

5 comments:

Нээгт!

Нээгт!

яаая энэ бичлэг асар таалагдав
мулгуу би одоо л Баабарын нүүдэл суудлыг уншиж байгаан.
Моггулстаны тухай тэнд байсан. Стан гэдэг нь улс гэсэн үг гэнэлээ. Могул гэж энэтхэгийн хүчирхэг гүрэн байсан нь Монгол угсааны хаантай байсийм гэнэлээ. Сүүлд Их Британий колонид орсноор Могул ч мөхөж, монгол удмын хаанчлал ч дууссан.


Аа бас буриадын тухай. Тэр хоёр басганыг дүрсэлсэн чинь за ер нь л намайг хэлээд хаячих юм даа хаха. Тэхдээ буриад гэдэг ястан үндэстэн биш олон овог отгууд нэгдээд тийм нэртэй болсон гэж баабар бичсэн байлээ. Тэхээр тэр жижиг хамар, том шанаа бол Сонгоол овгийн онцлог юм байхдаа. Сонирхолтой юмаа

Дундад азид Монголыг Могул, Могол гэдэг. Могулистан гэж Цагаадайн хаант улс задрахад үүссэн улс дундад азид нэг хэсэг оршиж байсан түрэгжээд дууссан. Нэг сонирхолтой зүйл уншиж байсан юм байна. Яагад Монголыг Могул гэдэг болсон тухай. Уйгар бичигээр билүү дээ Монгол гэдэг үгийг бичихээр уйгар хэлд нь боол ч юмуу нэг тийм онцгүй утгатай үгээр буудаг байсан юм байх. Тэгээд н үсгийг нь хасаад Могул гэж тэр цаашид хэвшсэн гэсэн.

би сонгоолын буриад...авшигад гэж бас сонсоо...эмээ өвөө нар сэлэнгийнх...хилийн наана цаана гарсан хамаатнууд...сонгоолуудын талаар баримт сэлт бага гэхийн...

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл