Хэлж болохгүй үгс

Бүсгүйчүүлд хэлж болохгүй үгс гээ л энд тэнд дагтан байжээдэг. Гү тэр бүсгүйчүүд гэж хэн юм бэ ицсийцст? Их хурлын гишүүнүү? Аль эсвэл сайд уу? Эсвэл бүр хороон дарга уу? Гэснээс хороон дарга бол манай улсын даргын системийн хамгийн лаг дарга нь шд тээ. Хаалгаа түгжээ л дагтан гадуур том том ажил хийгээд явжээдэг, хүнтэй ер нь харьцкуу тэнгэрийн амьтан, хүнд суртал нь гэж тонн хэлбийх байх шүү. За хороон даргыг хөсөр орхиод хэлж болохгүй үгсээ л дагнан боды доо.

Тэр хэлж болдгүй үгнүүдий нь цээжлэнэ гэж байхгүйгээс хойш хэзээ нэгэн цагт хэлээд алуулах л байх. Ер нь бол хэлсэн үгнээс илүү хэлээгүй үгнүүд л хүнийг авардаг байх нь байна. Тэхээр эмэгтэйчүүлтэй бол хар цагаан дугай л байсан нь дээр ер нь. Юм асуувал толгойгоо дохих сэгсрэхийн хооронд диагналдаж хөдөлгөчөө л...

Гэхдээ эмэгтэйчүүлд алуулах хүртлээ амьд явахын тулд бусад хүмүүст ч бас хэлж болку үгсийг мэдээд авчмаар байгаам. Наана нь юу юугүй дурын амьтанд алуулчуул төвөг, тэгээд ч бүсгүйчүүлд "алуулсан" нь арай гоё уу гүй юу. За энэ бол тийм олон үг биш, одоо цээжлээд авчxад амархан ганц нэг түлхүүр үгсий нь хэлж өгий. Манайхан ер нь өөртөө биш бусдад л санаа тавимтгай улс. Тэрнээсээ л болж юманд унана шүү. За хараад байгаарай, тээр:

Тухайлбал замын цагдаа хархүүг хараад сэтгэл чинь зовсондоо болоод, "мөнгөө ялгаж кармаалжугаа биддээ, будилчваа" гээ хэлчиж тун ч болзошгүй улсууд манайханд олон бий. Цаадуул чинь тэрийгээ заалгах улсууд биш шүү дээ. Харин ч эрээн модны будаг нүүрэн дээр чинь наалдаж гоцроод арилкуу бий вий. Аз чинь таарвал нэг хийстэл амбаардуулж салуул их юм.

За эмчид үзүүлкээд ордог, эмчийг харснаа сайхан сэтгэл нь хөдлөөд "яасан шургуулга чинь пиг набор вино юу тээ, бичиг сачигаа цонхныхоо тавцан дээр хураачаач миний дүү" гэж хэлээд хөөгдөв ай. Цаадуул чинь набор тоохоо болиод удаж байгаа угаасаа.

Хүүгийнхээ багштай таараад, нээх олон хүний хажууд "Онц дүн хэд билээ хө, доош нь ярих уу" гэж балайрваа. Хүү чинь жинхэнээсээ онц авсан ч 2-оос салахаа болино гэж мэд.

Маас малчинтай таараад "за хө сайхан зусаж байна уу, бөгс арчаад өх хүн хайгаад явж байна уу" гэж л болкуу шүү. Тэднүүс "чамайг би л тэжээж байгаа биз дээ" гэж зүтгээд салахаа байна, скоч шиг.

Төрийн албанд ажилладаг хархүүтэй таарчаад найзуудынх нь дэргэд "энэ ёстой цалингаараа л амьдардаг шударга хүү" гэж нэг алав даа. Тийм унхиагүй төрийн албан хаагч тэр Америкт л байдаг байх. Тэрний оронд сулралтай юм гэнэ лээ гэж зарласан нь хавьгүй нэр төрд нь харшлахгүй сонсогдож магад.

УИХ-н гишүүн тааралдуул "Таны ажил сайн биз дээ? Цохиод л, унагаад л, нугалаад л байна уу?" гэж асууж болохгүй шүү. Ан гөрөө ярьж байна гэж андуураад өнгөрвөл аз чинь. Тэхээс амьжиргааг нь асуулаа гээд мэдчих юм бол тэднүүсийн шүүхэд нь дуудагдаад алуулж дуусна. Азаар та бид тэндэнтэй хаана ч тааралдкуу нь сайхан юм даа. Зурагттай ярьж болох биш ямар.

Хотын захиргаанд ажилладаг хамаатныдаа оччоод зочдынх нь дэргэд "чи энэ ажилдаа ороод лут баяжжээнаа" гэж юм үзээгүй царайлаад байв даа. Яавлаг хараад, энэ чинь яавлагуу даа гэсэн хүнийг хүмүүс шоолно л биз дээ. Үгээ сайн бодож ярих нь байна шүү, онигоонд оров.

"Хонгор минь, хоол нь амттай байсан уу" гэж гөлгөө эрхлүүлж байгаа баян авгайтай таарчаад "наадах чинь чамтай мөн ярина даа" гэж ууры нь хүргэвээ. Нөхөрт нь нам тавиулах юм болно. Зааддаа ер нь тэр, "хэн?" гэсэн асуулт л тавих болуу даа. Тэхэд нь тэгээд "наад гөлөг чинь ээ" гэж лавшруулаад байлгүй түргэн алга болоорой доо.

За тэгээд халамцуу явжээснаа хороон даргыгаа харчаа л нээх сайн хүн болкоод "та мөн бүдүүрч байна шүү, таны ажил сайхан зохьжээ" гэчив дээ. Дээрээс чинь дараад уначуул чи цаас шиг гавтгай болоо л үхээ!

Арвин гэдэг нэртэй хүнтэй таарвал "уучлаараиий хихи... Юм асуух гэсэн юмаа, та одоо ууртай байнуу уу, аль исүүл уууургүй байнуу..." гэж саваагүйтжээж хана руу савуулчив даа. Ер нь бараанаар нь зугатаах хэрэгтэй.

Замд чинь ямар ч хамаагүй оюутан таарвал "хийх юм олдкуу уйтгартай биз, шараа тайлчуул ядаж тээ?" гэж санаа тавьсны хэрэггүй байх. Өө ашгүй, шар тайлж аль гээд шалаад суучуул өрөнд орсноо сайтар ухаарах хэрэг гарна.

Жагсаалд явж очоод удирдагчидтай нь мэнд мэдчээд бушуу арилахгүй нэг их сайн хүн болкоод "Муусайн хогнууд мөнгөө өсгөдгүй юу? Таануудыг маань нар салхинд онгоож алах нь дээ, хүн бодоход яанаа" гэж дэмийрч байж шанадуулчваа, болгоомжтой байгаарай. Их уур нь хүрүүл тугны ишээр жадалж алах улсууд гэж мэд.

За за залхуугийн зоогоор гатгаад уналаа. Унтдаг коноопоо дарая байз. Надаа бол харин хэлж болкуу үг мүг гэж байхгүй шүү. Яадаг ч гүй ен би, угаасаа реакц удаантай, бараг байхгүй шахам, за ер нь байхгүй дээ. Харин бусад газар тэгээд бүгдээрээ үг хэлээ л сайн цэнэж явах нь байна шдээ ай, цааш цаашдаа.

19 comments:

...дээр нэг ихсээл таксиинд суугаад..тэгсс жолооч нь хөдөөнөөс готод орж ирээд удаагүү бололтой...газар мэдэдгүээ яджаахад...тэгсс зохиолын дууны кассээт сонсоод яваадайхын...тэссэнгүү...за энэ зохиолын дуучингуудын од болоодайгаа шалтгаан чэн хөдөөнийхөн готод бөөнөөрөө ороо ирцний илрэл юм шүү дээ, готын соёл мин яаанадаа гэж хэлээд хөөгдөөд буусий шүү...

...таанууд тэгж хэлж болкуу нь вайна шүү...

Харваас ухаан дутуу төрсөн оюутан нэртэй гарыг чи ч хичээвэл ном сурыш дээ гэж хэлүүл орой нь тоосгодуулж мэдийш дээ аягүлол

TЭхнэр эсвэл найз охиныхоо хойноос балкаан дээрээс"Хүүе бэлгэвчээ аваачээ" гэж орилж болохгүй нь байшд

Банжиг гацчаад байхад Бадмаа шиничлэг хийлдээ гэгүүл тэгээл пиаванд толгойгоороо дүрүүлийштээ тэ?

Дэндвээ чи тэгдиймүү ай?

buznaabuznaa said...

sur.n guanznii buudkad tanai pirroojki cheen usen bumbulug te yum beeshdee geul shuud ..... mdjaa beez de te duugai l... usiig ni uuval ysiig ni dagool bumbulugiig ni tuuj hayool idejaahkuu bol aluulhana bshuu

buznaabuznaa said...

oon tiim 5 d yum shig bna te

Юхигээ тэгээдийвэл толгоогоор чинь торхтой пиаван дүрийшөө.

Yuki yuuch bolooguim shig uugaad l garaad iriishd... gej helj bas bolkuul baihaldaa...

showtimer said...

Rock xumuusiig chi ali hip hop hamtlagiin gishuun be gexeer aimaar egduutsiishtee

Anonymous said...

tursun gerte nuhur huuhedteige amidarjiij eejiigee hoolo oroituulaad ene geree ch tseverlehee bjee ta gevel tegeel shuud huugddiishte
Anon

Мирка: хэлээ хэл
Showtimerr: wow show ороокын талаар аягүүү мэдлэгтэй болцон бээшт

hip hop uudad bol ene ayguu goy ugtee duu geel ugnii talaar l yarih heregtee ene ayii ni chi ooroo zohiosonuu edr geel ehluul yaria buruudiishdee... zarim ni ch shal toohguu teeshd bi zohiosoon l gedii...

nuhruu bnga ajilaasaa beer uuj oroitoj ireed bhad ni chi nuu a-tai boloo yu gevel buun yum boliish de. ger ornoo tejeeh gej yadaj bhad geed l ..... bas dargadaa ajil ih tsalin baga tuhai yaria ehelvel ajilgui l gej med de

Бөхийн сургуульд сурдаг хүүхдэд "Чамайг наадмын түрүү авч гэмээнэ чацарганы бутнаас тарвас ургах байлгүй" гээд хэлчихвэл хага шидүүлэх байх даа. Эсвэл гарууд буруугаар ойлгоод "ерөөл бат оршиг!" энэтэр гэж билэгшээх юм болов уу? :)

Эмэгтэйчүүд үг л хэлүүл алуулах болтойм байна

Дуугай л гары

bi bol ta buhnii buteel monoosoo mon bilee ene surguuliin achaar ooriin gsn ymtai bolsondoo bayartai bna ta buhen manaihaar neg zochlood tsai uuj deeshee suugaarai daraa yahuu gomboortsgoon biz http://nimkaa.blogspot.com/ ene bna url n

куэ нээрээ заавал эд нар ч байхдаа яахав дээ, хэрэг алгаа хнннннннннн.....

За нэрээ бүртгүүлчээд гарая даа. Уг нь аль 12 цагийн өмнө орж ирж лээкцэнд суусиймаа. Өнөөдөр юу ч ойлгож өхгүү өдөр байнаа. шартцын шартцын. Артаг захирлаа та гоё шүү гээд нэг хэлчий даа.

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл