Хэлний күүрс 6.

Хэлний күүрс 6. Багшийнхаа тухай

Posted by артаньян on February 7, 2010

Сэмээстрийн төгсгөл ойртох тусам ирэх хүмүүс цөөрч, зарим өдөр багштайгаа нийлээд тав зургуулханаа л үзэж тардаг болов. Сүүлдээ багшийн идэвх ч суларч хичээлийн төгсгөлд, за маргааш ирэх үү гэж асуудаг боллоо. Идэвх сулрах ч юу байхав, хэд гуравхан хүнд хичээл заах ямар л олиг байхав, их сургуулийн багш байсан хүнд. Үзэгчгүй тоглоод байгаа жүжигчин шиг. Тийн шүү, түүнд яг л тэгж санагддаг байсан байх. Яагаад гэвэл… :

Их сургуулийн багш байсан гэж мань хүн өөрөө хэлсэн юм. Мехикогийн их сургуульд шүү бүр. Дандаа мундаг газруудаар багшилж байсан тухайгаа тэр байсгээд л ярьдаг. Ер нь яриаг нь сонсоод байхад тэр нэг бол 60 хол гарсан настай, нэг бол 5-тайдаа их сургуульд элсэж сурсан болов уу гэмээр. Уг нь багцаагаар ихдээ 40, багадаа ч 40 настай хүн. Жаахан дэлсээ яриатай нөхөр шиг санагддаг юм. Хэдэн яриаг нь сийрүүлвээс:
Яриа 1.
Би нэг удаа Боливид байлаа. Боливичууд газар тариалан их эрхлэнэ. Нэг удаа хэдэн боливи эмэгтэйчүүд тариалангийн талбайд тонголзон ажиллаж байтал нэг эмэгтэй гэнэт өндийгөөд “Шэээф!” хэмээн хашгирдым байна. Би ч хараад байжээсэн. Тэгээд тэр даргадаа, “Шэф, би төрөх гээд байна, төрчөөд ирий” гэж хэлээд гэдсээ бариад хурдан хурдан алхаад явсан. Явсаар нэгэн аварга том модны ёроолд очиж суулаа. Тэгээд доош унжсан мөчрөөс амандаа зууж, гараараа атгаж дүлсээр байгаад төрсөн, төрөөд харин хүүхдээ нэг гартаа тэврээд үргэлжлүүлээд ажилласан юм даа. 5 минутад л болсон явдал….

Яриа 2.
-Манай найзын өвөө нь 131 насалсан. Нас бараад удаагүй л байна. Эмч хэлэхдээ элэгний хорт хавдар гэсэн, тэр дэндүү их тэкилла уудаг байсан юм. Хэрвээ тийм их тэкилла уудгүй байсан бол хэд ч хүрэх байсныг мэдэхгүй
-Ой ухаан нь зүгээр байсиймуу?
-Гайхалтай! Бүр багынхаа юмыг ч санадаг байсан
-Дэлхийн 1-р дайныг санадаг байсан уу?
- Мэдээж, 2-р дайныг ч санана.

Яриа 3.
-Манай эмээ одоо 93-тай. Дугуй унаа л хотын гудамжаар сүнгэнээд байдаг хүн дээ. Залуу охин байхдаа манай өвөөг унтлагын өрөөнийхөө цонхоор оруулж хонодог байсан. Харин нэг өлөө явах гэсэн чинь шаты нь хүн аваад явцан, тэгээд 2 давхраас үсэрсэн дээ манай өвөө
- Тэгээд зүгээрүү?
-Тэгээд… яахав дээ хөлөө л хугалсан.

Багш дэгсдүүлээд байгаа тухай би ангийнхантайгаа ярьдаггүй байлаа. Тэд юу гэж дүгнэх нь сонин биш, харин надад хөгжилтэй. Миний өмнө яг л амьд Мянгуужин зогсож байгаам шиг санагддаг байв. Гэм хоргүй хөөрхөн ярианууд хөвөрч өгнө дөө. Өдөр бүр, хичээлийн нэг сэдэв эхлүүт л тэрэнтэй холбоотой нэг түүх ярина. Дасгал ажиллаж байхад нэг сонирхолтой өгүүлбэр таарвал зүгээр орхино л гэж байхгүй. Би нэг удаа… гээд л явж өгнө. Нүүр амаа хувиргах, биеэрээ театрчилсан хөдөлгөөн хийх зэрэгтээ үнэхээр авьяастай, хамаг л инээд бардаг сан. Заримдаа бүр нэг юм хэлчээд бид хэрхэн хүлээж авахыг ажиглаад байх нь илт мэдрэгддэг. Ер нь яриа болгоныхоо дараа ер бусын сайхнаар инээмсэглэж хүн нэг бүрийг ээлжлэн харна .
Харин заасан хичээлээс нь үлдэж хоцрох юмаар ч маруухан даа. Заах ёстой юмаа гялс манс хэлчээ л ардаас нь тэрэнтэйгээ холбоотой нэг хошин юм олж залгаад замруулчдаг хүн. Гү юм суры гэсэн хүнд муу ч гэсэн багш олдно гэдэг аз л байх л даа. Бодоод байхад, тэр залуудаа жүжигчин болохыг мөрөөддөг байгаад бүтэлгүйтсэн (Нүүр царайны хувьд ч базаахгүй ээ, эв хавгүй маш том хамар… за ер нь зургий нь тавчий доо. Хаа байсан миний блогоос хэн л олж харав гэж, харлаа ч ямар монгол хэл мэдхийм биш). Тэгээд мөрөөдлөө биелүүлэх хамгийн дөхөм ажил нь герман хэлний багш болох байсийн болуу даа л гэж бодогддог юм. Самбарынхаа өмнө зогсчоод, гадны орнуудаас ирсэн хэдэн бүрэг шавь нараа инээлгэж таашаал авна, эгээ л тайз, үзэгч 2 шиг…

12 comments:

Нээгт!

hoyort

icsiicst onoodirin jinkene bichleg chin ene bish shdee

ta nuudlee hiij bgaa um bna shdee. Umnu ni zunduu ineesen, saya bas dahiad zunduu l ...

Өө юу вэ? Тийм үү? Шатчихлаашдээ!!!

ene chin bazaahgui nertei huuhed uu gui yu. Za unshdagt bayarlala shoo

Хахаха, манай нэг танилыг бүр Баасанцэрэн гэдэг гээл бодчих.

negiigee bitii nermej bai l daa. Gehdee negent ongorsiim chin, manai bas neg tanilyg Tserendalai gedeg baisiishd gee sonirhuulchii.

Ааяаяа, аюулын нэр байна. Нэр гэхнээ, дээхэн би "Монгол нэрний хураангуй" ч билүү дэлгэрэнгүй ч билүү нэг ном эргүүлж суутал, тэрэн дээр "Манай-Эх-Орны-Нэг-Өдөр" гэдэг нэртэй хүн байдаг гэж байсаншд. Үнэн л байгаа даа? Хэрэв үнэн бол хажууд нь юун тэр Мэлсчоцэ, ёстой бараадахгүй биз :)

зураг нь тэгээд хаана байгаан бол?

хөөрхий цэрэн баасан хоёр

suuldee minii nernii talaar bolchihson bna shdee. Bi neree butneer ni helbel ta nar buur ih gaihna. Soulmate zurag genuu? Bi chamtai hamt 1 shireend suudag shdee.

Вуууааа хахаха.. тэр болив хүүхнийг нээрээ хахаха.. баллаад хаяжээ::: тэр хамар гэж ирээд багшээ та өөрийгөө хэлснүүү.. нөгөө багшийгаа хэлсэн үү сая

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл