Цүү хаяхдаа бишээ


Нэг дээд сургууль байгуулхысан.Барбагшийн сургууль бишээ. Жинхэнэ мөнгө олдог. Сагсайтал баахан мөнгө тэвэрчээл сургуулиасаа гарч байвал хичнээн сайханб. Юм заалаа мөнгөө авлаа гээд л болоо. Одоо ер нь аливаа сургалтын байгууллагууд л хамгийн үр дүнтэй байх шиг байнаа.Уг нь хар ухаанаар бодход хүн бүр дипломтой болсон, мастер докторт ч ажил олдохоо байсан өнөө цагт сургалт шиг хогийн бизнес байхгүй баймаарийн. Тэгсэн гүү эээ сургалт л лаахым шиг байна. Сургалтанд суух чинь гол нь сурахдаа биш юм байна. Ажил хийхдээ ашиглахдаа ч биш юм байна. Гол нь диплом авахдаа, бас хонхны баяр хийхдээ юм байшд. Цүү хаяхадаа бишээ гээд байхад би ч ойдогүй нойлын ногоон тэг байсан дөө. Тэхдээ сургуулийг ч нэг юм ойлгосоон. Тэхээр сайхан дарайсан диплом өгдөг бас баяр сайхан зохион байгуулдаг сургууль байгуулнаа. Бүх хүн төгсөнө, бүр улаан дипломтой төгсөнө, бүх хүнд унжуурагтай дамран малгай хар хөх нөмрөг өгнө. Ингээд ирхээр хүмүүс манайхыг чиглэхгүй яахав дээ.

Ингэцэн байхад хогоороо болсон хуульч эдийн засагчийн сургууль байгуулсан ч манайх шудрага бус өрсөлдөөний газраас сануулга автлаа бүх оюутануудыг өөр дээрээ татах байлгүй. Тэхдээ над шиг ухаан нь ундарч байдаг хүнд энэ нь жулдана шүү дээ. Би шинэ тутам гарч байгаа мэргэжлээр элсэлт авнаа. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр энэ хүмүүст байгаа улаан дипломууд үнэн хэрэггүй нийгэмд ашиглагдадгүй мэргэжлийх гэдгийг би одоо л олж харлаа. Тэгээл шинэ тутам гарч байгаа сургалт бол хамгийн үр дүнтэй болж байна шүү дээ. Шинэээр юу мөнгө олоод байна олж хараад мэргэжил олгох сургалт явуулбал хүмүүс шаваад балай авна шүү дээ. Тухайлбал Бөө. Надаас сэргэлэн нэг цус нь энийг олоод хараадхаж. Бүүр сэргэлэн нэг нь өдөрт хорин бөө шинээр бий болгож хэдэн арван саяыг халаасалж байна гэжээшд. Би энийг харсан бол алкуу юу. Дөвчин гэгч нь бөө байах байлаа би хавьтсан, ойртсон, харсан, зөрсөн, бүгдээ бөө болгоол яваад байна шүү дээ. Бөө болкуу бол болохгүй өвөө байна даа. Та чинь 95-тай гэлүү. Бөө болохгүй бол одоо юу юугүй гялтайх нь дээ. Тэнгэрээс дуудлага ирсэн байна. 5 саяаа бариад ирээ бөө болгоод амь насыг чинь авраад өгий гээл аан юухан байхав дээ.

Зиа өөр юу мөнгө олоод байна вэ гэхээр жагсаал цуглаан. Мэргэжлийн жагсагчдын дээд курс байгуулаад ирнэ. Хичээлийн хөтөлбөрт нь хэрхэн юм нэхэж сурах вэ, төрөөс амлалт болон мөнгө нэхэх, захиалагчдаас нэхэх гэдэг 2 төрлийн нэхэлт байна. Аа бас үг хэлэх дэлгэрэнгүй аргууд, ард түмний төлөө амиа золиосолж буй мэт дүр эсгэх сонгодог аргууд гэсэн хичээлүүд орно. Энэ бүхний эцэст суралцагчийн амьдрал айхтар дээшлэх бөгөөд арт түмний амьдрал нээх хамаагүй юм. Мах 7000 хүрээл биз.

Эх орончийн сургууль байна. Зиа энэ анги бол нэлээд хүний анхаарал татах байх. Хэрхэн эх оронч харагдах вэ, хийж байгаа үйлдэл бүрээ хэрхэн эх орныхоо төлөө болгож харагдуулах вэ, эх орноо хайрлаж яаж уйлах вэ, амь наснаасаа илүү эх орноо гэж хэлэх нь заавал үнэн байх албагүй байдаг тухай хичээлүүд орно. Би эх орныхоо төлөө бааалаа гэх нь ч юуийн ядаж эх орныхоо төлөө мисс боллоо, эх орныхоо төлөө сургуульд сурлаа, эх орныхоо төлөө гадаадаар явлаа, эх орныхоо төлөө их хурлын гишүүн боллоо, эх орныхоо төлөө элэгний нухаш идлээ юу ч байсан эх орныхоо төлөө болгож харагдуулж чадаж байгаа хүн бол манайд ороод хэрэггүй л дээ. Тэдэнд шууд хүндэт дооктор цол олгоноо.

Ер нь тэгээд юуны ч сургалт явуулсан болноо. Сургуульд сурмаар байвал бүгдийг л авна. гол нь мөнгөө бариад ирэх л хэрэгтэй.

Бизнесийн санаа байгаад байдаг хэрэгжүүлэх гэхээр мөнгө, газар, байр байдагүй ер нь санаанаас өөр юм байдагүй би лав баяжахгүй ээ. Эгэл биш сургууль ингээд нурлаа барбагшдаа захирлаа хийгээд цагаан нинжа артагааг бөлдөгдөөд ааштай адсаг болсон цагын багш нараа үсдэж унагаал явжөөе дээ гээд мөрөөдлөө бичээд байвал яахуу.

23 comments:

Энэрэл said...

1

Нэээээгт

bi dagtan 1-t ain

2 хаха

Хар, цагаан нинжа багш нар минь л хамаг сэтгэлийг догдлуулнам билээ.

Өөө муу Энэрэл, интернетийн хурд муугаас болж би 2т шахчлаа шд.

Энэрэл said...

хаха яанам бэ Энбос...

багшийн сүүлийн мөрөөдөл л амьдралд нь их ойр сонсогдож байна даа ядаж эхлээд энийгээ л биелүүлчүүл тээ хихихи

Эх хэл эрэмдэглэж эрэмдэглэчээд бүгд эрэмдэг болчихоор нь монгол хэлний сургууль байгуулкаад байгааг чэн мэдсийшүү :P

test

хөөх, энэ хажуутлын сэтгэгдлийн дүрсүүд тэнэг ен бээшт... надыг нэг ууртай дөрүүлжин болгоодыхаар нь сая, нэрээ нуугаад тест гээд орцон чэн гэнэдээд догдолцон гуруулжин толгой тавьчдаг гэнээ... хахахаха

ерөөсөө энэ бар багшийн сургуулиар орж гардаг хүн бүрийг дипломжуулья тэгүүл ч овоо хэдэн төг олно шүү санаа шүү тусгаад аваарай захирал аа

тээст

Нээх домброок эрэгтэйлэг гуруулжин толгой гарч ирээдээн. Хэхэ

Юки ч зөв хэлжээ Манай захирал чинь яваандаа Монгол хэл бичгийн дүрмийн багш болох гээд байгаа ш дээ Яагаав больмой ирмой өвөр дээр суумой нь ч юу юм бэ энэ хихихи

Shine min' gejaaxaar shuud ene surguulia ood n' tataad avaach. Bo yamand ochood Mongoldoo anx udaa Online surgaltaar diplom olgono geed xelexed shuud xoer garaa orgood l demjine dee.
Olon niited tsatsax reklamandaa daraaxyg saitar tovoilgoj ogvol zuitei.
1. Tany xussen chigleleer olon ulsyn 'internet'-ed xuleen zovshoorogdox diplom olgono. Unen sh dee
2. Gereesee shuud xicheeldee suux tul amjirgaany zardald xemnelttei /avtuusny zardal, odriin xuushuurny zardal, bagshid ogox avilga g.m./
3. Xamgyn gol n' tany durtai tsagt buyu seruun baixad chin' xicheellene. Ogloo untaj xicheelees xotsrox, taslalt ogt baixgui bolno. Eroosoo untaj baixad chin' ch gesen xicheelee zaana. Yagaav nogoo Orosyn Bol'shaya peremena gedeg kinoon deer gardag shig.
4. Ta xussen uedee togsoj bolno. Surmaar baival suraad l baina. Gyals mans togsmoor baival 3 saryn dotor ch togsoj bolno.
Gexdee xonxny bayart bux oyutnuud oroltsono. Yagaad gexeer udaan surdag tuipuu tolgoi baisan ch gesen suraltsaj exelsneesee xoish medleg n' bichkeen ch gesen nemegdsen l baij taaraa. Management-iin onold amjilt buree temdeglej bai gej zaadiim chin' eroosoo dor bur n'buyu doloo xonog bur sursan medseny bayar bolgoj xonxny bayar xiij baix n' zov.
Surguuliin management, marketing talaar zuvluguu avch bolno shuu. Unegui yum gej xaa baixuu anxny xundet Doovtoroo ogchixvol tegeed er n' bolii sh dee xo.

harin ch tsuu hayhdaa yum bolov u gej oigood bsiishd

ai zakiral maani saihan chanartai gicheel orjee.

мэдмээр лийн байна

tsuu hayahdaa bishym bol yuundaa bgaan be bagshaa bi bas sain oihgui l bna shuu

Хахаха

Gampaa jujigchin Xvrlee chinii bichsen bus mikrond yvax zuvluguug chin ter chigeer ni xuulaad neg buteel gargachijee, Gumpaagaas zuvshuurul avsan ymuu keke?
http://74.220.207.129/~aguumn/team/images/links/comedy/

Ooo anduursan bn shd oo ter buteel deer ni Gump geed bn shd xaxaxa enduursen bn shuu :)

GUMPaa chi bidnii heden chatchin nohdoos torson uneheer aguu (zohiolch ch geh yum u? blogchin ch geh yum u?) hun yumaa gediimuudaa, bi ch yaahav mol.mn haagdsanaas hoish gudamjind garsoon. harin ene jil torson odroor manai naizuud nadad nom beleglesen n chiniih bj.

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл