Нинжа Гаамп

Яасан сайхан өглөөв. Өчдөрийн хоносон хоолтой, жоодгойнд татах тамхитай, автуусанд болно доо болноо яваастай, айлын охин хажуугаар салхи татуулан өнгөрөөстэй. Ийм өглөө ч ховорхон байдаг шүү. Багашаарагхан залуу байхад ганц нэг тохиолдож байсан санагдах юм. Бага гэснээс саяхан Хонгилдон үзээд эргээд нинжа болдымуу гэж бодлоо.

Бага байхад хонгилдон гэж нэг лүдийн кино гардаг байваа. ах нар хонон өнжин аймгийн театрт оочерлож байгаад билетийг нь хүч түрэмгийлэн авч тэр киног үзнэ. Маниус шиг бацаануудад олдодгүй байлаашд. Сувдаг сэтгэлтэй ханаж цададгүй дураакууд хэд хэд үзээд үг бүрийг нь цээжилчихсэн байж дахин дахин үзэээд бидэнд гайхуулан ярьж өгөөд. Мань мэт үзээгүй байж яриулсаар байгаад цээжилчихсэн цэцэрлэгийн бацаануудад ярьж өгнө.
Хонгилдон гарч ирээл "Сонгино сармис үнэртсэн сонин сэлэмтэй япоон бэ" гээд цавчингуут дайсны хар нинжа "Өвсөн дундаас үсэрч гарсан өөдгүй муу Хонгилдон бэ" гэнгүүтээн утаа хаяад алга болж байгаан аймааруу. Нээрээ мэдүү гэж мэгээд бурж өгдөг байваа.

Хонгилдон бол манай нийгэмд кино урлаг ямар хүчтэй нөлөө үзүүлж болхыг харуулсан кино шүү дээ. Адгийн би л гэхэд хөлдөө сонины бичигтэй тугалга дөрөв дөрвийг уяаж байгаад нэг муу халгайн дээгүүр үсэрдэг байв. Том болоод хөгшин модон дээгүүр үсрэх гэж байгаан. Барилгын хуванцар гуурсанд дэрсний үзүүрт тэвнэ зоож байгаад хашааруу үлээнэ, гараа хумбайлгаж байгаа үүү үүү гэж дуграад л, гөлмөн төмрөөр од хийчихсэн айлын гахайруу шидээд гөө мөн их бэлтгэл хийдэг байв шүү дээ. Бүүр утаа гаргаж алга болдгыг сурах гэж элдэв утаа туршиж заримдаа шатаж үхэнгээ алддаг байвшд. Ямар сайндаа 10 төгсөх гэж байхад ямар мэргэжилтэй болох вэ, ямар сургуульд конкуурс өгхийн гэхэд нь Нинжа болно, Нинжагын сургуульд явна гэж нүүр бардам хариулж байхав дээ. Аргагүй дээ амьдрал нь нинжа болох хүсэл тэмүүллээр явж ирсэн хүн юм чинь.

Ингэж их бэлтгэсэн хэрнээ зодооны урлагыг оогт бэлдээгүйгээрээ хамгийн том алдсан юм шиг байгаан. тэрнээс өдийд би хар нинжа болцон үсэрч гарч ирээл энд тэнд согтуу хүмүүс сэгсрээд бишээ нинжа хүн сайн юм хийх ёстой эрүүлжилхэд орохгож байсан найзнараа цагдаа нараас аварч эднүүс. Бүүр шээх гээд жорлон олдохгүй байж яджаагаа хүнд гэнэт хар нинжа гарч ирээд пэпсиний сав өгөөд тогжигноод гүйгээд алга болно, халууцаж ядаж яваа тарган эгээ явжаангуут хар нинжа гэнэт гарч ирээд сугаруу нь хэд сайн үлээгээд явж одох, 70 мянгадаа оочерлоод чихэлдэж халууцаж яджаагаа хүүг оочероос нь суга татаж гаргаж ирээд утаа хаяад алга болох, өвөө эмээ автуусруу алалцаж байнгуут хар нинжа татаж үлдээгээд дараагийн автуусанд суух боломж олгох гэх мэтчилэн сайн үйлсүүд бүтээж болжээн. Хар нинжа Гаамп гээл сонин хэвлэлээр яригдаал. Тэгсэн гэнэт цагаан нинжа Артгаа тэнэгтээд шүгэлдцэн хармаандаа гараа хийчихсэн явжээдийн. Шууд бөлдөгдөж унагаагаад гээл хадуураад явчихгүй юм. Сүүпэрмээн эднүүс шиг гэмт хэрэгтнүүдтэй орооцолдож байдаг жижиг гар биш.

Багадаа нинжа болчоод харж явдаг охинлуу маань дээрэмчид дайрангуут би гэнэт гарж ирсэнээ аврангуутаа алга болчихын. Аймаар биз. Охин гайхаал оройжин намайг бодоод. Би тэхэд сайн үйлс хийсийм чинь гээд оогт тоохгүй. Тэгсэнээ нөгөө ангийн бас нэг охиныг дээрэмчидээс нүдэн дээр нь авраал шарыг нь хөдөлгөөд би бас л нээх юм бодохгүй алга болоол гэж мөрөөддөг байж билээ. Хаана ч байгаан харж явдаг охин нь хаана ч байгаан дээрэмчин нь. Гол нь миний нинжа хаа байнаа. Багын мөрөөдөл ийм сайхан байхад одооных шүгэлдэж яваа цагаан нинжа бөлдөгдөх муухай зөрөөтэй байгаам шүү.

ай хөөрхий мөрөөдөл маань муухай алга болж шүү. Хүмүүс сайхан эмч жолооч цагдаа болох гэж байхад би өтөлж байж нинжа л байдаг.

24 comments:

эрүүлжилхэд орохгож байсан найзнараа цагдаа нараас аварч эднүүс... хаха

1-t gechneee

LOVE U GUMP
Gump gesnees sayhan forrest gump garsiisht, eh hel dere uzeel goyo shoo, bas l tujignuulj baisan kanuu daa ....
Anon

Ug ni bolohgui yum bhguishd :P

tsepu-чамп эрүүлжүүлхээс найзуудаа аврах инээдтэй байнуу. Чи бол өгөөд явуулах хүн байна л даа.
gg- юу ч гэж болноо хө
Anonymous-хайн би нэг үзхийсэн
Улаан Малгайт-болохгүй гэсэн юм алга болдымуу гэжээн

Эргээд нинжа болдымуу гэж бодлоо гэнүү? хахахаха, татжунасааарийгаад таардаг гэнээ

Юки-эргээд гэдэг чинь доороо эргэлдээд нинжа болох гэж байгаам бишээ. Дахиад гэсэн үг маанагаа

одоо ч нинжа болох нь өнгөрөө биз дэээ????

Keke ter balai kinog uzexiimsan gej mun ix muruuddug baij bilee

Тэгээ яачаав... маанагчиглээ тэрийгээ мэдийшт... тэгээл өмнө нь та нинжа байгаа юу? гэжээшт... чиглүүлээ шидэхэд тосч аваад ойлгочиж байгаач гээд байсан чэн алиудэээ ай?

gg би 1т шүү хэхэ. эрүүлжүүлхээс найзуудаа аврах инээдтэй л байна штээ тийм биздээ хүмүүсээ

Хон Гил Дон үзчихээд ээж аавдаа очоод шууд агсам тавьж байлаа ш д Лимбэ авч өг тэгэхгүй бол хичээлд явахгүй гэж мэгээд гэснээс одоо чи бид 2ийн нинжа болно гэж юу байхав бүдүүн гэдэстэй пяавны шилэн дээгүүр ч харайж гарч чадахгүй тийм л нинжа болно доо

Uuruu alga bolox gej oroldsnoos uruuliig yum xaraxgui bolgox heregtei Ninja nar sholnii urtes tsatsadag gesen ter demii zugeer davs els nud ruu ni tsatsaad nuxaj baix xoorond ni baishin toirood bandaganax xeregteisht

наа мөрөөдлөө орхио хөө

ярихад ч сонирхолгүйен

нээрээ л яг хүүхэд байхад гараад бөөн юм болж байж билээ. Би ангид байхдаа сармагчин style-ээр зодолддог байв. одоо бодоход онигоо онигоо хэ хэ. Хонгилдоноос гадна баахан хужаа фантази кино приставкаар үзүүлдэг байсан. (2 төг байлуудаа)бага насаа гэж

яаа... түс түс... пан биз

Одоо нинжа бол сайн үйлс хийхийг мөрөөдөхийн оронд сахал нааж Санта Клаус болоод айлын хүүхдүүд баярлуулж явөөө багш минь

Хөөрхөн золиг шүү, гөх инээд хүргээд хаячдийн.

Сайхан мөрөөдөл байнөө багш минь

Хонгилдоныг одоо бүр мартаж байна даа. Дээр нэг гарч байхад нь хальт харсан урамгй байна лээ

өвөө эмээ автуусруу алалцаж байнгуут хар нинжа татаж үлдээгээд... enenii orond tvlxeed suulgaach dee kkk. bi ter xongildooniig neg vzexiinsan.

jooxon bxad ax nar emegteim bj xongildoon shig end tend gvigeel vimvvleed bxiin gej zagnadag bsan sanaand orchloo xexexe. teed bi nad shig zviggv mod xad ruu abirsan l yum bdiim bx gj boddog blaa kkk

3 udur hicheel zaahaa btsiimu hon gil don gesnees eregtei huuhed sahilgagui bj boldog emegtei bolhoor boldguimu haashain? emegtei yum bj gehiin..... oroitson ch naizuudtaigaa jaahan beer uusanch emegtei yum bj gehiin bi er ni emegtei ninja boldgiimu ....... bagshee hamtda ninja bolyoo baijiigaarai sup sap userlee alga bolloo

ter aldar stuutai kinog neg uzehiimsan

тэр дээрэмчин тэгээд хаа ч байгаан

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл