Монжуулсан бичлэг

Миний бичлэгүүд баярын өдрөөр таардгүй тийм нэг сайхан уламжлалтай. Тэгсэн чинь анх удаа өнгөрдөг 4-1-нд нэг таардийн. Угаасаа баяртай давхцаж сураагүй болхоор сананд ч оролгүй, баярын тухай ганц мөр ч гүй бичлэг шахчиж билээ. Тэгсэн чинь одоо даллага авсан уу яасан бас нэг баярын өдөр таарчдым даа. Бас мартах байгаа гэж найдсан чинь талаар болж одоо ингээд санаад суужээшд.

Өнөөдөр Гомбоогийн төрсөн өдөр санаатай юмаа. Бас төрсөн байшд хүн шиг. Гү одоо тэгээд Гомбоо гэсэн сэдвийн хүрээнд нэг юм бичий даа хэдүүлээ.
Тухайлбал түүнтэй хэрхэн анх танилцаж байснаа дурсы. Тэр өдөр нэг тийм... уянгын, цаанаа л нэг хамар загатнуулсан өдөр байлаа. Гомбоотой анх удаа тааралдна даа гэж би яг мэдрээд байв.
Сонин өдөр байсан сан. Дээвэр нь задгай машинтай хүүхнүүд сүнгэнэж ирснээ хажуугаар гарахдаа гэнэт каадар удаашраа л, үс нь хийсэнгээ гуруулаа над руу хараа л, тэгэнгүүт сарпаан нь дэрвээ л өнгөрч байсан нь одоо ч нүднээ тод байна. Бас нэг нохой сүүлээ хавчин хар хурдаараа гүйж ирснээ мөн л удаашран харайж, харсаар байтал хэл нь гулилзаж ирээд нүдий нь шавхуурдчиж билээ. Даанч нэг нойтон нүүртэй харагдаад байсийн. Тэр битий хэл нэг машин огцом эргэлтэн дээр удаашрах үед кэээпкэн малгайтай жолооч нь хэлээ цухуйлгачаад эргэж байгаа тал руу гаа өөрөө гилжийгээд налаад байсныг би нүдээрээ харсийм даг.

Намрын шаргал наран дээрээс төөнөсөн тэр өдөр ийнхүү уянгалж дуусxад толгойгоо сэгсрэн сэхээ орлоо. Тэгтэл гэнэт миний хажууд нэгэн хүн таварцаглан унаж, би үхтлээ цочив. Тиймээ, газраас босоод өвдгөө гүвж байгаа энэ хүн бол зүгээр танихгүй хүн байсан бөгөөд харин хожим мэдэхнээ ч тэрийг хэн гэдгий нь мэдээгүй юм. Харин миний нөгөө талд өөр нэгэн хүн таварцаглан унасан нь Гомбоо мөн л биш байлаа. Ингээд ойр хавьд таварцаглах байтугай зүгээр явж байгаа хүн ч харагдахгүй болж гудамж эл хуль болов. Хүмүүс ингээ л харагдахаа байнгуут салхи албаар сонин исгэрч хүүгээд, шар шувуу ү-үү, ү-үү гэж дуугаран, нэг аймар ая яваад байж билээ. Тэгээд хүн гараад ирэнгүүт л бүх юм хэвэндээ орчоод байсан сан.
Гудамж аанай л хоосров... Айдас намайг нөмрөн авч, нарны өнгө бүүдийн, модны навч саарал болж, хар муурны гаслант гиншээн сонсогдож эхэллээ. Хамаг нуруу хүйт оргин, мэдрэл доргин салгалахуйд гэнэт, "Харри Поттэр нүдний шилтэй, Артгаа чи ч бас нүдний шилтэй. Тэр юунаас ч айдгүй, Артгаа чи ч бас айх ёсгүй" гэсэн эртний хөлгөн судрын үгс агаараар хөврөн гарч ирлээ. Тэхэд нь би улам айгаад байсан шд, нээх сонин. Гэтэл гэнэт боржуур даган цухуйсан өвсний оронцог харсаар байтал гялс ургаад хөлий минь ороогоод авдын. Би яахийм бэ, тийм биз дээ. Болиоч! гэж нэг орилох нь орилсон л доо. Ингээ л үхлээ хүлээгээд ороогдож байтал ашгүй гудамжны тэртээгээс хүний дуу гарч хамаг аймар юмнууд замхарч алга болов. Хамаг юм цэлмээд, өвснүүд цээмэнтэн завсраараа шургалаа. Хүн харахад би хамаг мөрөө хавччаад нүдээ тас аниад зогсоод байсан байхаа.
Ингээд хэсэг залуус гарч ирээд миний хажуугаар өнгөрөхөөр алхалж байлаа. Би бодсым: "Ядаж нэг нь ч гэсэн таварцаглаж унана байгаа даа, Гомбоо ирмээр л юм даа" гэж. Тэгээ байжээтэл яг нэг гар шороо манаргаа л таварцаглаа уначив. Малгай нь өнкрөө явцоо байхгуу. "Хөөе Гомбоо, энэ чи мөн үү" гээ л орилсон байдгүй ээ, дугардаг хүн байдгүй. Бас л өөр хүн байж дээ, за харий доо гээ байжээсэн чин ай гээ л ард дугардийн. Эргээ л харсан нөгөө таварцаглагч чинь малгайгаа гөвцөн ард зогсжээнэ.
-Чи Гомбоо мөн үү?
-Миний Гомбоо мөнүү бишүү нь чамд ямар хамаа байнаа! Пиав байнa уу?
Гэсэн яриа болоод мань эр малгайгаа тэнийлгэхэд нь харвал дээрээ бариултай үүлэн цэнкэр тавган малгай байлаа. Тэрээр, "пиав ч байх нь байна л даа" гэсэн хариу сонсмогцоо малгайгаа бариулнаас нь өргөж толгой дээрээ тавьснаа. "өнөөдөр нэг л пиав уух гээд байсиймаа даанч" гээд нээх муухай инээж билээ. Таануусд нь малгайтай фотогий нь үзүүлнээ дараа нь. Гомбоо гэдэг хүн нээх сонин долгионтой урт үстэй. Тэрийгээ бүгдий нь хойш нь налуулж байгаад цэнкэр малгайгаа өмсчдөг хүн. Тавган малгайг хүн аятайхан истийл оруулж өмсөж болноо доо, тэхэд Гомбоо шууд доош нь дарж дух, чихээ таглаад өмсчдийн байлээ. Шилнээс нь нөгөө урт үс нь цухуйгаад энтэр.

Тэгээд өнөөдөр одоо ингээд төрсөн өдөр нь болчxийн. Хэзээ нэг цагт төрж байсан гэхэд ээдээ хэцүү л хүн шүү дээ. Одоо тэгээд нэг хонь бэлэглий гэж санажээнэ би. Яг бэлэглэнээ. Тэгээд хонио алнуу тэжээнүү өөрөө л мэднэ биз. Тэрний л хонь юм чинь. Ер нь яагаад хүн гэртээ хонь тэжээж болдгүүм бэ. Хооллоо л, салхилуулаа л, нэр өгөө л. Хоолныхоо лууван төмсийг түүгээд өгчнө, юухан байху дээ. Нохойны нэр арай зохихгүй л дээ. Шаариг! гээ л тэгсэн чинь нэг цэхэр шар нүдтэй хонь цүл цүл гээ гүйгээд ирүүл бас эвгүүм даа. Туурай нь дугарч барьцан тээ. Дүпр дүпр гээд. Өөр саак нэр олж өгөөрэй чи. Хүний өгсөн хонинд нэг балай нэр өгчив. За тэгээд баяр хүргий! Годройтож унаад бочкинд цохиулчаарай тэгээд.

31 comments:

Happy birthday dear Gomboo bagshaaa, Happy birthday to you!!

This comment has been removed by the author.

saihan nas

aaaaaaaaa haha
харин хожим мэдэхнээ ч тэрийг хэн гэдгий нь мэдээгүй юм - genshuuuuu haha...
GESNEES GUMP ZAHIRALDAA HAPPY BIRTHDAY!!!!!!!!!!! ҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Zee Gomboo bagshdaa tursun udriin bayariin mendee az jargaltai urt udaan amidraarai enx tunx elbeg xangaluun baigaarai gej eruue duu. Daraa neg udur minii xajuud tavartsaglan unaval pivo avch uguxuu amlii daa

Hairt Gump bagshdaa tursun uduriin mend hurgey. Unuudur neeree olloo tv-r forest gump garah uym baina. Uym gedeg uchirtai baihiimdaa bagshiinhaa tursun uduriig saihan temdgelnee. oxoxoxoxox

Төрсөн өдрийн мэнтүрги Гомбоо багшаад.

Nasan bayriin mend hurgeyee

Нүдний шилтэй, намирсан үстэй Гомбоо нээздээ төрсөн өдрийн мэнд хүргий. Чи сайн захирал шүү за ёо, чи хөөрхөн хүнэ шүү мэдээ ёо ай?

Го-д төрсөн өдрийн мэнд.

С чи Го ахыгаа ганц төрсийдрөөр нь ах гэчихэд яахуудээ? юунаас чэн юу уначина гэж ингэж ах гэдэг үгээ харамлаадээдий...

тэмдэглэхиимуу

хамаг юм маань унаад алга болчиноо :D..харин Го-г үнсий :р, дахиад төрсөн өдрийн мэнд :D

Паййй. Багшээдаа баяр хүргье даа энчинь

Бичсэн сээгий алга болгодгоо татвал таарна.

Зөөз. Байсан л байшд. Хаашаа алга болсон бэ сая?

Хэхэ тэр хонинд нь Артагаа нэр өгчөөрэй. Гэснээс жарын талыг насалсны жаатай өдрийн мэндийг гоо төрсөн Гомбоодоо гонгиносон дуугаар хүргэе ээ. /Жаатай ч гэж, гачин заваан шороотой өдөр байна шүү, гаамп зүсмийн/

Төрсөн өдрийн мэнд хүргээд байгаамууу далимдуулж муулаад байгаамуу ойлгохгүйм энэ хүмүүсийг. Одоо бол төрсөн өдөр битий болоосой гэж боддог болж эхлэх нь байшд

Төрсөн өдрийн мэнд хүргэе, Цэргээгээс

Torson odriin mend hurgie Gampaa. Tegeed agaariin unselt! Chamd mash ih hairtai unshigch chini.

freestyle529 said...

tursun udriin mend hurgey gumpad

төрсөн өдрийн мэнд хүргэе

Цэргээ ах цэээнүү :р.

Гампаа закралдаа Төрсөн өдрийн мэнд хүргий.

yag hotsorch mend hurgeh biz ee gej bodool yawsan teglee sh d

Turj barisiin bol heleldee ene chin...temdegleh bsiishdee...

Sainuu minii hairtai sahalktai har Guhuu naizaaaaaa...Tursan udriin bichleg deer uur hund hair zarlasand soooryyyy

Nas nemj Namba suux GUMP-d tursun udriin mend xvrgii

Гамп ахад төрсөн өдрийн мэнд хүргэе даа. Хониндоо Ангус гэсэн Шотланд нэрийг санал болгожээн. хаха

Хөөрхий Гүмбааа өдийд шартаад үхэх гэж хэвтээ байлгүй тээ

Гампанзад өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд

ккккк гампыг гомбоо гэдэг юм уу

бичигсэн тэээр нэг салхи исгэрсэн зэврүүн өдөр түүнийг анх харжийж вилээ???? блогспотынхон нь тоодоггүйн зайлуул гэсэн бусдын амнаас сонссон тэр хүний тухай ганцхан тодорхойлолт над бий шөөө

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл