Хэлний курс 7 буюу Артгаа багшаагийх нь чөлөөт үзүүлвэр. (жинхнээсээ жив жирийн бичлэг шүү,).

Сардаа нэг удаа лхагва гаригт эдлэх чөлөөт үзүүлвэрийн цагаараа хуучин бичиж байсан нэгэн цувралаа тавиад, тавингаа нэг шинэ бичлэгээр тэрийгээ арвижуулахаар шийдэв. Урдах цувралуудыг эндээс харна уу

Өнөө цагт суурь боловсролын дараах сургалтын системээр бол нэг анги, хамт олон байна гэдэг нь үеэ өнгөрөөсөн зүйл болчихож. Анги даасан багштай, өдөр бүр тааралддаг хамт олонтой байх нь, тухайн цагтаа бужигнаж, бултганаж, булагнаж байлаа ч эргээд санахад хамгийн нандин, сэтгэлийн бүр гүний дотно харилцаа үүсдэг хүмүүсийн нэгдэл байж. Хэлний курс бол хүний туулах ёстой л нэгээхэн цаг үе байх. Хамт олон гэж байхаа больсон цагт тэрний сайхныг мэдрүүлдэг цорын ганц шахуу боломж юм даа. Тиймээ би хэлний курсдээ хамгийн хөгшин оюутан нь байсаар л байгаа. Нэгэнт харь газар байгаа хойно, нэгэнт бүхка мөнгөтэй хүний хүүхэд биш хойно, мөн нэгэнт бүхка мөнгө хийж амжаагүй хойно, үлгэн салган сурах гэхийн хажуугаар ажил хийж амьдралаа залгуулах нь нөгөө үлгэн салган дээр нь бүр ч нэрмээс болж байдгийг энд хэлэхэд таатай ч биш таагүй ч биш байна.

Энэ цувралаа нэлээд удаан хаяжээ. Тэр хооронд олон сайхан дурсамжтай, сэтгэл хөдөлгөм, сонирхолтой үйл явдлууд зөндөө таарсан ба харин одоо таг мартсан нь харамсалтай. Түүнчлэн цувралаа үргэлжлүүлэх сэдэл, шалтаг төрөхгүй ихээхэн залхуурч байтал өчигдөр ба өнөөдөр тохиолдсон явдлууд надад энэ цувралаа үргэлжлүүлэх зоригийг бадраав.

Хичээл эхэлдгээрээ жирийн л эхэлсэн.

Энэ удаагийн анги маань урьд урьдынхаасаа илүү нийтэч, хамт олонч байгаа. Энэ нь харилцааны хэрэглүүр болсон сурч байгаа хэлэндээ сайжирсан гэхээс илүүтэй энэ сургуулийн бодлого, анги даасан багшийн хичээл зүтгэлийн ачаар бий болсон юм. Багш маань биднийг байнга хооронд нь хольж хэд хэдэн групп болгон ярилцлага шүүмж үүсгэдэг, мөн элдэв ёс журам гэхгүйгээр хэнтэй ч хамаагүй юу ч ярьдаг, хэний ч хамаагүй хувийн амьдралыг асуучихдаг, бас ч гүй нэлээд хөгжилтэй, хошин мэдрэмж сайтай хүн билээ. Дараагийн удаа энэ багшийнхаа тухай ярих болноо.


Сээрб улсаас ирсэн, ил цагаахан араншинтай, нэн ч сэтгэлийн хөдөлгөөнтэй Мелица гэдэг жаал бүсгүй байх. Алдрын замналаа эхлэж байгаа залуу дуучин гэж байгаа бас болоогүй. Хүн бүхэн нэг нэг удаа хүссэн сэдвээрээ бие даасан ажил амаар хамгаалaхад тэр самбарын урд гарч зогсоод бэлдсэн сэдвээ ярьж байхдаа яг одоо хэрхэн сандарч байгаагаа, нээрэвтээд амьсгалахад ч хэцүү байгаагаа байнга дурдаж, зарим үед хоолой нь зангирч уйлах нь уу дээ ч гэмээр болж байж билээ. Тэр хайр ба амьдралын тухай ярьсан юм. Харин улаахан зүрх атгасан 2 гарны зураг үзүүлхэд нь би тэсэлгүй "зүрхний мэс засал уу" гэж хэлж, хүмүүс ч инээлдэж, ингэснээрээ түүнийг улам сандаргаж уйлуулах дөхсөндөө одоо харамсаж байна. Учир нь тэр өнөөдрөөс эхлээд бидэнтэй цуг байж чадахгүй болсон. Дүүргийн албанаас түүний визийг цаашид сунгахгүй болжээ. Энэ улсын чухам ямар хууль тогтоомжоор ийн шийдэгдэж байгааг бидний хэн нь ч сайн мэдээгүй, лавлаагүй. Гагцxүү хууль нь хууль л байдаг улс оронд, шийдвэр гарсан л бол ямар ч өршөөлгүй байдгийг л мэднэ.

Тэр азгүйтсэн, түүний зорилго, хүсэл мөрөөдлийн нэг хэсэг нь ийнхүү хугаран устаж байгаа юм. Тэр хичээлээс гарч утсаар ярьчихаад орж ирэхдээ ихээхэн нээрэвтсэн байсан нь хэний ч нүднээс зайлах аргагүй байлаа. Багш юу тохиолдсоны нь асуухад тэр ярьж эхлээд л цурхиран уйлсан юм. Тэр сайн сайхан ирээдүйнхээ төлөө энд боловсрол эзэмшихийг хүсээд ирсэн. Бидэнтэй л адил хуучин коммунист, бололцоогүй орноос багагүй л хөл хөсөөн болж ирсэн нь ойлгомжтой. Харин одоо бүх мөрөөдөл нь ийнхүү замхрав. Ангиараа хөмсөг зангидсан байсан, чаддаг сан бол хүн бүхэн л түүнд юугаар ч хамаагүй түүнд туслахыг бодож байгаа нь илт байлаа.
Тэр нулимсаа ч арчих сөхөөгүйгээр дэвтэр номоо цүнхэлж, үлдье гэхнээ нэгэнт утга учраа алдсан ангиа, хамт олноо, биднийг... орхин гарсан юм.

Хэсэг зуур бүгдээрээ дуугүй байж байгаад багшийн хоолой зассанаар сэхээ орон биеэ хөдөлгөөд хичээлээ цааш нь үргэлжлүүлэх боллоо. Сая үзсэн шинэ дүрмээр жишээ өгүүлбэрүүд зохиоцгоов. Эгиптээс ирсэн Хасанаас багш хадам ээж гэдэг үг оролцсон өгүүлбэр асуухдаа, түүний хадам ээж сайн эсэхийг асуугаад амжлаа. Багш маань овжин хүн билээ. Хасан хэдийнэ гэрлэсэн ба, түүний эхнэр 3 долоо хоногийн өмнө 2 ихэр хүүхэд төрүүлсэнийг бүгд мэдэж байгаа. Харин нэг ихэр нь 7 хоноод эндсэнийг ганцxан би мэднэ. Яагаад ч юм тэр надад л үүнийг ярьсан юм. Бас өөр зүйлий тухай ч ярьсан...

Тэр багшийн асуултад хариулахдаа, одоо хадам ээж нь сайн эсэхийг мэдэхгүй, яагаад гэвэл би эхнэрээсээ салсан гэж хүмүүсийн дунд палхийтэл хэлээдэхлээ. Үнэн үү гэж багш гайхан асуухад, тэр "үнээн, би дахиж тэр эхнэртэйгээ уулзахгүй, гэхдээ тэр дахиж гэрлэвэл исламын ёсын дагуу хүүхэд нь албан ёсоор надад ирэх болно" гэж тайлбарлалаа. Энд тэндгүй шүүрс алдаж сонсогдсон.
Эгиптээс ирсэн Хасан, Индонезээс ирсэн Ясир, Косовогийн Бурим, Болгарын муслим шашинт Али, Сербийн Дэяан бид хэд найзууд билээ. Энд ганцxан загалмайтан, бусад нь лал шашинт байгаа нь тохиолдол юм гүй юу мэдэхгүй. Гэхдээ лал шашинт залуус шударга, элдэв долоон зангүй, эршүүд чанга байдаг нь монголчууд бидэнд нөхөрлөхөд ойрхон байдаг ч байж магад.
Ай хөөрхий гэж. Өнгө өнгийн амьдрал, өнгө өнгийн ертөнц.... Амьдрал баялаг ч юм багтаамжтай ч юм, барцадтай ч юм, баян ч юм даа. Хүний амьдрал гэж... нэгтээ азгүйтхэд, нөгөөтөө зол заяа атганд орж ирж байдаг. Амьдрал явсаар, адал сонин хөвөрсөөр л байна. Дараагийн удаа арай хөгжилтэй тохиолдлууд таарах байхаа гэж найдаад, лхагва гаригийн чөлөөт үзүүлбэр хийх эрхээ кирилл үсгийн дүрмээр эдэлсэнээ мэдэгдьюү.
Сонирхолгүй санагдсан бол соорий, гайгүй байсан бол дараагийн цувралаар уулзацгаая.

25 comments:

Нээгт!

woo ene chin jinken onoodriin shine n. Gesneer soliotoi huuur chin bugden deer n... Yag tegsen baishd Paazal. Yag Paazal.

Харин хэлээд юүхвээ багш минь. Эрт босвол нэгийг үзнэ гэдэгсэн. Би бүр нэжгээдийг үзчихлээ. Төлөвлөгөөгөө давуулан биелүүлчихээд додигор байна гэж жигтэйхэн хахаха.

3-т. Нээрээ л амьдралд бүх юм байх юм даа. Хааяа бас энгийн бичлэг уншихад гоё юм.

U.m: Haha engiin bichleg uu. Buh yum l engiin baidag shdee enchee haha.
Paazal: oroi untuul tehdee negiig sonsono gedeg shd. Erotik ug shuu ene.

Хахаха. Гэснээс энэ бичлэг нэг л жигтэй харагдаад байсан чинь... зөв бичихийн дүрэм баримтлаад биччихсэн байнашдээ!

Энэ л энгийн байнадаа. Энгийн бичлэг уншсан чинь энгийн бичээд байна. Энэ юуных вэ?

Ene bol engiin erveeheitei holbootoi. Shono laa toirch niseed baidag saaral erveeheig medne biz dee.

Багш сонин уншжаам шиг санагдлаа. :D

Сайхан бичлэг байнаа.

Check.

Багшийг зөв бичихийн дүрмээр бичсэнийг уншаад баруунтайгаас нар мандахыг үзсэн шиг алмайрав аа. Юм хөгжинө өө гэж... гээд тэнэгтээд явчихгүй юу цаашаагаа :)

neeree zuv bichgiin durmeer krilleer bichseniig seegiigees chin anzaarla hun gej soniima unshaad unshaad l yavchihdag bsan anzaardaggui tolgoi yum geech.harin ter dengiin erveehei chin laagaa toirch nisseer bgaad terendee uuriiguu galdchihdag sonin amitan shu

love you artgaa bagshaa. saihan bichleg bn. ter naiz chin tegeed 2 iher huuhed turuuleed 1n endchinguut ehnereesee saltsiimuu? muu zaluu ve

хэрэв тэр хөөрхийлэлтэй эмэгтэй МГЛ-д байсан бол... тэгж ихээр уйлж унжихгүй л байсан байхдаа тээ ккк

Хууль нь гууль болсон улс даа

Melitsagiin tsaashdiin ajil amidrald ni amjilt husie. Bi hamt baisan bol uilah baisan baihaa.dashramd asuuhad, chi mongold hezee ireh ve er ni?

Энэрэл said...

за энэ Артгаа кавнээт ч яахуу. маргааш Гаамп багшаагийн төрсөдөр болкээдийн. багшдаа хайппи бөөздээ шүү.

з.м.м гэж
Гаамп багшаа HAPPY BIRTDAY !!!!!

Багшээ гоёо юм бичиж байна шүү

4 thumbs up

Citrusee chi blogoo yaatsiimbee

freestyle529 said...

харин ч ёстой дээд зэргийн сонирхолтой байлаа. гоё бичдэг хүн шүү дээ. гэснээс завшааныг далимдуулахад цитрус багш блогоо яацарсийннбэээ

goy tsuvral baina... krill usgiin durmeer idelsen baina hehe

Hichneen ch udaan huleev dee, helnii kurs mini

Энэ чинь хамгийн их таалагдлаа багш нараа.
Артгаа цааш үргэлжлүүлээрэй.
жоохон хүүхэд томчуудын яриаг сонсох гээд амруу орох нь холгүй суудаг шиг л уншлаа :р

яагаад салчихсан юм бол доо.. хөөрхйи хүүхэд эндэснээс тэгж шийдсэн юм байх даа..

их сайхан бичижээ.. тэр Мелица яасан өрөвдөлтэйв дээ.. хөөрхий ахиад хүрээд ирэх боломж гарах байлгй дээ..

энэ цувралаа бичэээрэй.. олон хүний тухай уншихад их л сайхан санагддаг юм..

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл