Намтараа бичиж сурий нөхдөө


Ай амьдрал минэээ чи. Энэ аягүй заналхийлсэн үгтэй дуу шүү. Энэ автуусны жолоочнуудаас болж зохиолын дууг аягүү суржээн шүү. Ер нь тэгээд миний урлаг уран сайхны амьдрал автуусанд өнгөрч байна шүү. Хүмүүс шиг сайхан дуу хөгжим сонсож өөртөө жоохон юу нэмхийсэн. Ирлаакс гэнээ. Энэ үг монголоор байдгүйн байхдаа. Заавал гадаадаар хэлдэг. Хэдэн хүнээс асууваа. За тэрч яахуу ажил төрөлд орох гэж байгаа болон шагнал урамшуулалд өөрийгөө тодорхойлох гэж байгаа, эсүүл улс төрд орж санал хэрэгтэй хүмүүс байна уу. Ажилд орхын тулд захиралдаа таалагдах, шагнал авхын тулд төрийн түшмэлд таалагдах, улс төрч хүн ард түмэндээ таалагдахын тулд сайхан намтартай байх хэрэгтэй. Яаж намтараа бичих вэ гэдгийг олон жил дараалан охин хүүхний намтар уншиж явсан хүний зангаргаар зааж өгий. Заах ч биш юмаа үлгэр жишээ намтар уншаад тэрүүнийгээ өөрийн жишээн дээр харуулий.

За би бичиж чададгүй хүн хууль зүйн сайдынхаа намтарыг дуурайж бичиж байгаамаа. Бүгд намтараа ингэж үлгэр жишээ бичий.


Төв аймгийн төрхөд ирээдүйн агуу их пиавчин Гаамп мэндэлжээ. Тэр төрөхдөө л гүзээлэг байсан бөгөөд эх баригч эмч сувилагчаас авхуулаад хамаатан садан нь бүгд пиавчин болхын байна хэмээн сандарч гагцхүү пиавны үйлдвэрийн эзэн харсан бол баярлах байсан тухай одоо хүртэл ам дамжин яригддаг ажэээ. Тэрээр нас биед хүрээгүй байсан цагаасаа анхны пиаваан ууж эхэлсэн бөгөөд одоо хүртэл төрлөх салбараасаа "уяатай" яваа нэгэн. (уяатай гэдэг үгийг ямар гоёмсог оруулсаныг тун их анзаарна уу)

Өөрийн төрлөх ур чадвараа түшиглэн өдий олон жил яваа хүн лав ховор биз.Монголын толгой пиавчдын тоонд зүй ёсоор тооцогддог түүний товчхон намтрыг харах аваас тун тодорхой бас тогтвортой хүн гэдэг нь илт мэдрэгддэг. Их уултын амьдральд дөнгөж хөл тавьсан цэл залуухан Гаамп пиаваа хичнээн эвсэлтэй уудгыг харсан бүгд мэдэрдэг аж. (залуу гэдгийг хичнээн гоёмсог харуулж буйг анзаарнуу) Хэдийгээр богинохон хугацаанд пийжүү уусан ч пиав уух ёс дэглэм, нарийн дүрэм журам түүнийг хурцалж, зарчимтай, зангарагтай, ёясны пиавчин болон өсч дэвжихэд нь ихэд нөлөөлсөн гэдэг.
Бужигнаан түрхрээнтэй түүний идэр нас түүнд бас нэгэн өөрчлөлт авчирсан нь тэрээр пийжүү биш пиав уусан явдал байв. Түүнээс хойш тасралтгүй шар айргаа тогтвортой ууж яваа нэгэн юм. Өдгөө аугаа пиавчдын тоонд зүй ёсоор харьяалагддаг.

Пиавчдын зан үйлийг дээдлэх ухаан

Пиавчин болхоосоо өмнө Гаамп хэдэн арван пийжүү “хазайлгүй” ууж, тэр үеийн пийжүүчдийн томчуудын дэргэд ихийг сурч мэдсэн аж. Чухам тэр үеэс л хувь хүний эрх ашгаас илүүтэй пиавчдын зарчмыг дээдэлж явах ухаан түүнд гүн бат суусан байх магадлалтай. (уг нь пийв байтугай төр энээ тэрээгээс илүү хувь хүний эрх ашиг гэдэг нэгт шүү гэж цэцэрхэх хүн байдын тэр хамаагүй шүү) “Пиавыг тогтвортой сайн уух аваас тэр нь үнэхээр согтоож, дараа нь ёс суртахууны хэм хэмжээ болоод зогсохгүй сүүлдээ зан заншил болж хувирдаг. Пиав гэдэг ийм л чухал зүйл” хэмээн тэрээр хэлдэг.

Зарим нэг нь архичин гүзээтэй хэмээн өөлдөг ч Гаамп шулуухан уудаг омголон л хүн. Уусан үед нь ярьснаас нь пиав үнэртдэг агсамдуу зан түүнд бий. Тэр нэгэнтээ “согтолт амьсгалах агаараас эхэлдэг шиг санагддаг” гэж хэлсэн. Тал, хангайн нүүдэлчин монголчуудын эртний улбаат соёл иргэншил болох шар цагаан айраг уулт мартагдах тийшээ бүдгэрэн байгаад сэтгэл зовниж явдаг эрхэм пиавчин пиавны шилны яарлик шимтэн сонирхдог. Энэ зуурт өгүүлэхэд Гаампын пиавчин мэргэжил эзэмшсэн тэр м ухлагт олон арван шилдэг уугчид орж байсан гэдэг юм билээ. (тэр цуг ууж идсэн нь хамаагүй гол нь тэнд хэн орж байсныг ямар гоё өгүүлснийг харна уу)


Зиа ингээд хүн өөрт байгаа капиталаа хэрхэн төвийлгөж болхыг жишээн дээр үзүүллээ. Юу ч сайхан харагдаж болно. Эх сурвалж http://www.open-parliament.mn/ шүү.

26 comments:

neeegt unen uu?

odoo umshnaa munuu!

царайгаа өөрчилж. ойрд завгүйгээс сургуулиараа шагайсангүй.

Уусан үед нь ярьснаас нь пиав үнэртäýã агсамдуу çàí ò¿¿íä áèé. ene hesgiig bas mash goyomsog oruuljee bagshaa meen.

Bagshaa Badmaagiin bichlegiin zurgiig ashilachihaj.

хэхэ. сайхан намтартай хүн шүү. Багшээ ер нь нэг суудал дээрээ хамаг ихдээ хэдэн лиатр пиав ууж байсан бдээ? гээд асуучий.

Бас хамаг доотлын параграфийн зарим нэг үг нь өмхыбмхоиэгх болж харагдаад байншөө.

hooh shine bagsh orson bish bashuu zahiral bagshiin bichlegiin chanart huvisal garaad bgaan bishuuu, zurag edr gavsarchijeeeee

Давка- шавь сургуулиа тоохоон больсон байна. Багшаа нь гомдолтой л байхын чааваас

Жагаа-сайхан анзаарсан байна. Бадмаа уурлахгүй байхоо. Уурлавал буцаагаад өгчинө дөө ядарсан амьтан шүү дээ чааваас

Энбос-ай хэдийг яаж мэдхүүдээ тасраад уугаад байсан амьтан чинь яаж литэрлээд хэмжээд байхав дээ чааваас

Анон-уг нь ганц нэг зураг оруулдаг л байсышд чааваас

анон-уг нь ганц нэг зураг шахдаг л байсышд чааваас

Exneesee pivochin turtsiin bna shtee ene lud chini yah ch arga baixgui shtee bi bas piijuunii suul mushgiad avsan gejugaa

ингэж намтар бичихээр ажилд авахгүйвол яахээ? багшаа

gehdee l shine bagsh guuhnii nuluu bol bsn biz???

төв аймгийн төрөх гэнэ үү...

энэ муу чэн нэг их даадаг хүн шиг их тод томруун бичжээ өөрийгөө.. муу даадаг тухайгаа л сайн бичих хэрэгтэй байж дээ чи...

shanagan taviin uuguul yu gehdee l hottoi hamgiin oirhon aimag aa. chi neeree goyo bichdegee bi shutdeg.

uls tor ih sonirhdog uu? bi zalhuu hureed namtar ruu ni orj unshaaguim baina. tegsen uran buteelch hun uur yumaa. Nyamdorjiin namtariig unshin uran buteeliin erel haiguul hiij, buteel tuurvisan bainashd.

жижгээ said...

дуу гэснээс багшаа (багш нараа - олон багш зэрэг уншвал бүү эмзэглэн булаалдаг), хүүхдийн дуу байна аа

Хөлтэй хөөртөй өдөр өнгөрч
Хүслийн цэнхэр шөнө айсуй ...

дүү маань сайн сураагүй байгаа болохоор үгий нь гүйцэд мэдэхгүй байна, гэхдээ их сэдэлтэй үгтэй дуу юмаа.... шөнө болох нь ашгүй, таануус унтжаагаарай бла бла гээд цаашлах гээд байх шигээ

Та (Та нар минь)үгий нь бүтнээр нь задлан шинжилгээ хийж өгөөч. Өөр дуу бас нэмж тайлбарлаж өгвөл баярлана шүү
дүү гэж нэг хэрэгт дуртай юм бүх үг болоод утга санааг нь сайн тайлбарлуулна хэлээд өг гээд байна. шавьдаа туслаарай шавь нь ирээдүйн шавьд нь туслая

Жич: бушуухан уншуулж сургаад энэ сургуульд оруулчихийсан өөрөө сайхан асуугаад асуугаад явчаасай

iyooooo ene jijgeegiin bcihsen seegiig eee, unshihiin bish, tui tui

ene yostoi aimaar sedeb baina. ene xurdan maraltiin shuudand xeblegdeesei...

neg sanal baina. Indrag bagshaar avaach. Tegvel tanaih buuuuuuuuur goyo bolnoo.

Solioruuldag bna sh dee

Nyamka ta 2iin namtar tustui ymooo....~

hahaha

ажилд авхад ч хэцүүхэн л намтартай хүн байна даа :P

Тал, хангайн нүүдэлчин монголчуудын эртний улбаат соёл иргэншил болох шар цагаан айраг уулт мартагдах тийшээ бүдгэрэн байгаад сэтгэл зовниж явдаг эрхэм пиавчин пиавны шилны яарлик шимтэн сонирхдог. Ene hesgiig yamar saihan bichee be?

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл