Хэлний күүрс 5

Хэлний күүрс 5. Бараг л банкиад.

Posted by артаньян on November 24, 2009

Энэ өдөр багш цагаасаа жаахан хоцорч xүмүүс энд тэндгүй хэсэг бусгаараа суугаад зөгий шиг дүнгэнэлдэж байлаа. Тэнд баахан илэн далангүй зантай хуучин Югославынхан, ..почекакойтоечекуши… гэж ам уралдаа л. Энд ч баахан даруухан Арабынхан цуглацан …. хая гүль халь каб даррр аххма…. гэж нам дуугаар ярилцаа л. (Авиан орлуулга ямар болж? Гэснээс монгол хэл чик чук чик чук гэж сонсогддог гэсийшд.) Харин 2 Румын эмэгтэй тус тусдаа хол суугаад ямар нэгийг бувар бувар идэнгээ утсаар ярина. Энэ 2 хоорондоо ч мэндэлдгүй хомсдолтой хоёр. Гэтэл би энчээ исловаарнаас нь юм харах гэж яваад 3 орос охинтой нийлээдхэв. 3 орос ч гэж нэг нь Бялруус л даа. Хэрэггүй хэсэг маазарсны дараа Москвагийн оршин суугч, залуу эмэгтэй асууж байна:
-Хөөе ингэхэд Монгол байгаамуу, интэрнетээр ч, зурагтаар ч монголын тухай юү ч байхгүй ен?
- Википэдиа.ру-гаа хар л даа түгүүл.
- Оон. Танайх чинь ямар шашинтай билээ?
-Будда
-Аан Хятад, Түвдийн хажууд болхоор нээрээ тийм байх л да
-Хятад өөр байхаа. Түвд адилхан..
-Гүэ зүгээр тэгж бодсын, өөр л биз, мэдкүү!
-Түвд бол өнгөрсөн хорвоо, хүн оршуулахдаа тасдаад шувуунд өгдөг юм. Монголд залуучууд нь уламжлалт баяраар л буддын зан үйлийг дагадаг. Хүнээ оршуулахдаа хэвийн байдлаар газар булаад дээр нь….
-Загалмай юу?
-Чулуун хөшөө
-Аан. Ингэхэд танайд чинь бугатай чаргаар, явдаг билүү? Зузаан арьсан дээлтэй?
-(Яажийнаа!) Хэхэ чиний Дед мороз л тэгдэг байх, монголчууд машиныг илүүд үздэг.
-…..

Ингэсгээд би бослоо. Тэгжугаад дараа нь яаж ийгээд нэг тэнэг асуулт олж тавихаас тэдгээр Оросын империйн иргэдэд.

Суудалдаа суутал миний ширээ анд Сириэс ирсэн эмэгтэй, мөн нэгэн ахимаг Сири эртэй ярилцаж байна. Авткаадын тухай л яриад байх шиг араабаар. Яаг би диплом хийдэг жил энэ программыг манай сургуулийнхан хэрэглэж эхэлж байсан нийтээрээ, би мэдкүү л дээ, дуулснаас л биш. Дугай л суулаа. Гэтэл багш ч ирэв. Аа уучлаарай энээ тэрээ, автуус унаа гэж хэрэг алгаа энээ тэрээ гэж жижхэн оршилдоод хичээлдээ орлөө. Хүмүүс инерцээрээ ер нь л буу халчих гээд байна. Тэгсээр өөрийнхөө орны тухай бусдын асуултад хариулах, хариулахдаа саяхан давтсан холбоос үгнүүдийг хэрэглэхээр болов :D .

Эхлээд хар эмэгтэй босов.
-Чи хаанаас ирсэн бэ?
-Герман хэл сурах гэж Нигээрээс ирсэн
-Чиний төрөлх хэл юу вэ?
-Англи
-Гүэ, эх хэл чинь?
-Англи…
-Үгүй ээ бүр яг… жинхэнэ эх хэл`?
-Аан… 200 хэлтэй шд. (Дённн!!!!)

Дараа нь өөр нэг том эмэгтэй самбарын урд гарав
-Чи хаанаас ирсэн бэ?
-Их сургуульд сурах гэж Монтенэгрогоос ирсэн.
-Монтенэгро хаана байдаг билээ?
-Балкан. Би бол Балкан эмэгтэй! (Yu-huuu!! Балкан эмэгтэй! хэхэ)

Албани залуу гарч ирлээ. Биеэ сүрхий авч явдаг мийс залуу.
-Чи хаанаас ирсэн бэ?
-энн… Албаниас. энн… хэлний күрсээ төгсөөд… энн…. цаашдаа их сургуульд сурна
-Танай хуучин Югославын хэлнүүд бүгдээрээ төстэй тээ?
-Үгүй Албани xэл, энн…шал өөр.
-Ямар бүлгийн хэл юм?
-энн… Мэдкүү .
Түүний нүүр нь час улайгаад, эвгүй байдалд ороод байлаа. Сургуулийн коридоорт өөртөө итгэлтэй өндөр царайлаг боловч олны өмнө гарахаараа шалчийчихдаг ажээ. Бүх хүн түүнийг хурдан суулгахыг хүссэн. Өмнөөс нь санаа зовоод байсан байх.

Дараа нь Румын эмэгтэй гарсан.
-Чи хаанаас ирсэн бэ?
-Румынээс, гүй яахав дэ энд надаа таалагддаг, би энд найз залуутайгаа амьдардийн, тэгээд ер нь дэлгүүр мэлгүүр хэсэх би аймар дуртай, найз залуугаа дагуулаа л, гү яахав таалагдсан юмаа худалдаж авах дуртай, би гэхдээ дэлгүүр хэсэх өвчтэй байж магадгүй, надад 12 хивс байгаа, дахиж ч авна, харин хураагаад л байдаг, тавих газар байхгүй…… (тэр хар ярианы Герман хэл сүрхий сурчээ, гэвч бас л бүгд түүнийг хурдан суугаасай гэж бодож байгаа нь илт. Тэр ч энийг мэдрээд хүмүүс рүү харан инээх гэсэн боловч тэр нь ярвайлт болчоод байлаа. Би тэсэлгүй хэд гуруун юм асуув)
-Үрмийнээр загасыг пэскарь, загасчныг пэскэрүүш гэдэг тээ?.
-Тийн хэхэ, чи үрмийн хэл мэддиймүү?
-Гүэ гүй багадаа үрмийн ардын үлгэр уншжээсийн, Үрмийнд Пэкалэ гэдэг нэр байдаг уу?
-Айийи? Аа… байдагггг…. байдгүү….. байдаггг……
(хичээлийн дараа бид 2 нэлээн хуучилсан даа бас. Коммунист дэглэмийн тухай, тэр үед хүүхэд байсан тухай, Чаушэскү эхнэртэйгээ буудуулсан тухай, Молдавыг Румынээс салгасан тухай гэж мэгээ л)

Миний ээлж ирлээ
-Чи хаанаас ирсэн бэ?
-Монголоос.
-Чингис xаан. (Гэж өөр нэг албани залуу доогтой хэлсийм даа энэ үед. Тэд биднийг шоолж эхлээд аль хэдийн дундаа ороод явжийна даа. Дэлхийгээр хэрэн тэнэж буй согтуу жижхэн Чингис xаануудын гавьяа.)
-Яасан гэж?
-Зүгээрээ.
-…….
-Танай орон аймар хүйтэн гэж сонссон.
-Тийн хүйтэн, гэхдээ цагаан баавгай байхгүй ээ.
-Тэгээд таануус юу өмсдөг вэ?
-Аа, хуурай цаг агаартай болохоор та нарын боддог шиг тийм аймар бишээ, бүх юм хэвийн. Машинаа гадаа тавьдаг. Өглөө асаагаад явдаг.
-Энд зун гоё байна уу? (гэж нэг хүүхэн эргүүтэв, бусад нь түүнийг шоолж инээлдэв)
-Тэнэгээ :) ! Монголын зун нэмэх 25.
-…

Гэх мэтээр энэ өдөр зугаатай л өнгөрчлөө. Ангиар дүүрэн инээсэн улсууд, тэр Үрмийнээс бусад нь. Багш ч сайхан стрээсээ гаргаа биз. Тэгжугаад нэг зурагаа татуулна даа ганц нэг. Гэснээс нодлингийн шри-ланк охин нэг удаа хэдэн зураг анги дээр ацарч үзүүлсий. Миний найзууд гээд. Би аманцарлаад наа зурагны чинь гэрэл дутчиж гэж хэлээд гомдоочиж билээ. Бараан хувцастай падан хар хүүхнүүдтэй бараан фоонтой зураг байсийм чинь. Гаднаа инээсэн ч цаанаа ёгх гээ явцан байхаа. Угийн бараан болохоор юм санакуум байх гэсэн чинь бас цагаан байхыг хүсдэг болтойм билээ. Аа яахуу

3 comments:

Нээгт!

Энд нэг филиппин нөхөр ирж байжаагаад нутаг буцсан чэн нөгөөдүүл яаая чи аягүй цагаан болчиж гэсэн гэссс. энд бол падан хар л юм яваад байсан даг хаха. тэр ширлаанк хүүхнийг яахнуу дээ зайлуул

Монгол хэлнийг "Каххх, хуххх, гухх, гахх" гэж сонсогддог гээд байсан бас... хэн ч билээ

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл