Хэлний күүрс 3.

Хэлний күүрс 3. Хазаар дайчин.

Posted by артаньян on October 27, 2009

Анхны өдөр бага зэрэг хоцорч очоод суудалгүйдэж хамгийн ард цөлөгдсөн билээ. Миний хамт нэг залуу, бүсгүй 2 бас цөлөгдцөн байлаа. Урд баахан л нуруунууд. Багш хичээлээ заагаад л, завсраар нь оюутнууд үзэж байгаа хичээл юмаа ярилцан, биенээсээ бага сага юм асууцгаана. Тэр л ёсоор анхны өдөр бид 3 нэгэн өгүүлбэрийн учрыг олчих санаатай түг таг хийлдэн, ямар хэлээр хоорондоо нэвтрэлцэж чадахаа асуулцвал тэр 2 орос төрөлх хэлтэй, аа би бас жижхэн оростой болж таарч тэрүүхэндээ сүрприйз шахуу юм болон бяцxан хөжилдсөн (Би яахуу багад ижийн хамаатнуудтай ярьдаг байсан явын ядмаг оростой л хүн, за бараг оросгүй хүн гэх нь зөв дөө). Тэд нэг нь украинаас ирсэн “орос” бол нөгөө нь киргиз охин гэвч, орос үндэстэн эсвэл 80 хувийн оросжсон цустай киргиз. Киргиз хэлээ ч мэдэхгүй. 21-хэн настай байж үнэн моодгүй хувцасладаг :D . Яг л 95 оноос ирсийм шиг. За би ч өөрөө моодны хүн дээ мөн, зүгээр хүн өөлөх онгодоо дуудсын.Тэгээд л хэдэн Tүүрк, Aрааб, хуучин Югославынхан байгаа байх. Сайн мэдэлцэж амжаагүй л байгаа. Бас хичээл орсны 2 дахь өдөр би нэг банаан цүнхнээсээ гаргаад идэж байтал хамгийн урд ширээнээс нэг падан хар эмэгтэй эргээд хардын байна. үү үү аа аа гээд банаанаа бариад цээжээ нүдэж шоолох бодол орж ирээгүй боловч, над руу том хараад байсан..

Тэрний дараагийн нэг өдөр бидэнд өөр өөрийн орны алдартай нэг хүний тухай ярих даалгавар ирлээ. Мань Киргиз охин бодож бодож, Чингиз Айтматов гэж нүдээ эргэлдүүлснээ, киргизийн алдартай зохиолч, одоо үхцэн байгаа…. гэж хэлээ л цаашаа мэдэхгүй гэж мөрөө хөвчсан. Би ч С.Зоригийн тухай ярьдаг юм билүү гэсэн шүү юм бодоод сууж байтал урд нэг нөхөр учиргүй Чингис хаан гээ л ярьж гардын. Яриа байдлы нь харвал бас ч монгол хүн биш гэж баттай хэлхээргүй нэг залуу. Гэхдээ биш л дээ, түрүүн намайг утсаар яриад, ”3а болио, за яадийм бээ, 4-хөн лааз зүгээрээ” ( :D joke) гээд байхад л тэр ажиггүй суугаад байсын.

Чингисчин гард хамаг сонирхол оволзоод нэг сиймхийгээр хажууд нь суугаад авлаа даа. За сайнуу гэтэл мань эр намайг харсанаа чи монголуу гэж авчээн. Тиймаа, та өөрөө хаанаас ирвээ гэсэн чинь Афганистанаас гэв.
Эээ хээ хэ, битүүхэн хүсч явсан Хазаар хүнийгээ тэгж хардын байжээ гэсэн бодол толгойд харвасан. Цовоо сэргэлэн, инээсэн залуу байна. Цаанаа бас нэг эрэлхэг байрын шинжтэй гэхдээ. Нүд хөмсөг нь намайг бодвол бага зэрэг уулын тал руу гаа. Манайд ч ийм нүд хөмсөгтэй улсууд мянга байдаг даа. Харин над шиг л хамартай. Үс сахал багатай, хөрслөг арьстай, шавилхандуу хэрнээ байргашуу, байжаагаа нь манай нэг сум бригадын төвийн нэлээн хөдөлгөөнтэй сэргэлэн, атмаан залуугийн төрх яг.
Намайг монгол гэсэн чинь, -чи бас Чингис хааны удам биз дээ? гэж авсан. Мэдэхгүй ээ гэж гэчээд судалгаандаа оров. Аз болоход нэлээн яриа эр юм. “….. Пэштүнүүд (Пуштуныг тэр ингэж хэлээд байсан) биднийг Чингис хааны удам гэдгээр нь ад үздэг. Бид ч тэгж дээрэлхүүлээд байдаггүй хариуг нь бол сайн өгдөг.., ер нь бол бид баллаж байгаа доо, зөндөө дайн болдог…тэр 2 Буддагийн барималыг бидэнтэй адилхан царайтай гээд Пэштүнүүд буудцан юм, гэхдээ Япончууд засч өгсөн, бараг хуучинтайгаа адилхан болсон….” гэхчлэн нэлээн халлаа тэр. Төрөлх хэлий нь Даар гэдэг юм байна. Гэхдээ тэр нь бараг Пээрс л юм билээ л дээ. Пээрс бичигтэй. Англиар бас яринаа болоогүй. Тэгж тэгж тэсэлгүй асуучихлаа.
-Чи буудаж үзсэн үү?
-Үзэлгүй яахав дээ, мэдээж гэж тэр цайлган царай гаргацан инээнгээ хариулдын.
-Пуштунууд руу юу?
-Тийм гэж тэр хэлээд араас нь жаахан аажуухнаар “…3 удаа…” гэж серьёзны царайгаар бувтнасан.
Тэр мэдээж 3-хан удаа буудаагүй байх. Харин 3 Пуштун л гуссанаа хэлж байгаа байх гэж бодон түүнийг би харах нь, яг л уншсан номынхоо амьд баатартай уулзаад зогсож байгаа сурагч Ганбат шиг л байсан болуу даа. Тэгээд “ер нь 3-хан Пуштун ч гусаагүй байх, яг тархидсанаа л хэлж байгаа байх..” гээ л цаашаа хөврөх гээд байсан бодлоо амжиж тасалсан даа би дараа нь.
Тэр залуу 23 настай. Ихээхэн комплекстэй нь илт. Бараг “Пэштүнүүд биднийг дээрэлхэж чадахгүй ээ, бид үзүүлээд өгнө” гэж хүнтэй мэндэлдэг байх гэмээр. Эсвэл намайг Монгол хүн гэхээр тэгж байгаа юм болов уу, мах цус нэг болохоор, арчаагүй муугаар бодох вий гэж бодоод. Энд мэдээж хаа нэгтээ Пэштүнтэйгээ таараад байлдаад эхлэхгүй нь мэдээж. Ер нь иймэрхүү яриад эхэлбэл чи музэйн амьд үзмэр болж харагдаж магадгүй. Гэхдээ тэр чинь Хазаар дайчин шүү дээ.
Өөрийнх нь яриагаар бол түүнд 2-3 төрлийн буу байдаг (байсан) бололтой. Дүрслэн ярихаас нь үзвэл нэг нь миномёторхуу, нөгөө нь калашников болж таарсан. Бас нэг гар буутай ч гэнэ. Рэмбо юм уу даа. Эсвэл гэр бүлийнх нь зэвсэг байх аав маав, ах махтайгаа хэрэглэдэг. За тэр үнэн ч бай, давстай ч бай ямар ч байсан тэр Хазаар хүн. Жинхэнэ байлдаанаас, жинхэнэ дарийн утаанаас, жинхэнэ өшөө авалт, хагацалын дэргэдээс ирсэн л хүн.
Бууныхаа тухай ярьж байхад нь би, калашниковуу? гэж асуусанд нүд нь сэргэн инээд алдаж, тийн калашников, чи мэддиймүү, чамд байгаа юу гэж авсан. Байхгүй ээ л гэсэн.
Би калашниковоор яах вэ дээ. Зөвхөн тоглоомон буугаар л багадаа тоглож байсан, одоо ч бас хүүхдүүд тоглодог. Хүүхдүүд манай оронд хаа сайгүй, хүссэн газартаа тоглож байна. Тэднийг хэн ч буудахгүй, дарийн утаа манайд байхгүй. Том эрчүүд нь зөвхөн цаасан дээр л онгоц буудаж тоглодог. Эсвэл шинэ жилээр шампаанск буудуулдаг. Би амар амгалангийн орноос ирсэн хөөн… гэж түүнд хэлмээр байсан ч арай муухаймдаа гэж бодоод зүгээр, за бака ирэх нэгдэхэд уулзяаа л гээд салсан даа.
Дараагийн удаагаас тэрний хэл ба Монгол хэлний хооронд адил төстэй үгнүүд юу байна жоохон мөрднөө. Урьд нь Түүрк Монгол хэлний төстэй үгнүүдийг сонссоноо хамтад нь бичихийн байна шүү санаж байгаад.

3 comments:

Нээгт!

Хоо хоооёрт :D

Чингисийн удам мөн үү? гэхэд нь яагаад мэдэхгүй гэсийн Мөн биз дээ!

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл