Хэлний күүрс 2

Хэлний күүрс 2

Posted by артаньян on October 9, 2009

Хэлний бэлтгэлээ гэж. Ёстой л таван хэлийн амьтад хөлхдөг газар даа эртний Хархорум шиг. Коридорт гарч байгаа чимээгий нь сонсохоор найрал хөгжмийн багийнхан тус тусдаа бэлтгэлээ хийж байгаам ч юм шиг.

Нэг нутгийн нэгнээ танихгүй 2 хүн германаар танилцаж, ярилцах гэж зовчно. (Харин би одоохондоо монгол хүнтэй тэгж танилцаагүй л явна). Тухайлбал би хэдэн долоо хоногийн өмнө сургуульдаа бүртгүүлхээр очоод урьд нь аман шалгалтад цуг орсон нипаал охинтой таарч хамтдаа оочирлох болдым байна. Хэлнийхээ яльгүй мэдлэгээр бага сага хууч хөөрөн тэдний орон гималайн бэлд байдаг тухай сонсож (мэднэ л дээ, тэр байтугай хаант засгаасаа татгалзаад жил болж байгааг нь ч мэднэ :D ), харин манай оронд тэмээ, чоно, баавгай энтэр байдаг, матар байдгүй гэж түүнд таниулаал зогсож байлаа. Гэтэл нодлингийн манай ангид байсан нипаал залуу гаднаас орж ирүүтээ нүдээ бэлчээн намайг олж харан шан пан гэж байгаад оочирт орчих санаатай хүрээд ирдийм байна. Зиааг… 2 нипааал, гэж бодсон ч гэсэн хэн хэнд нь хэлсэнгүй ээ. Намайг тэр эмэгтэйтэй бас ярьж байсныг мэдсэн мань залуу ч бас түүнтэй эг маг хийж эхэллээ. Сургуулийн тухай, бүртгэлийн тухай, герман хэл яасан хэцүү болох тухай, гадаа сайхан нартай байгаа тухай ярьж алджээнэ. Гү яаху тэгээ л дараа нь мэдэлцээ л инээгээ л шулганаад эхэлсэн дээ. Тэрний дараа шинэ ангийн хүүхэд болох хуучин Югославаас ирсэн залуугийн хамт номын дэлгүүр оров. Баахан л тэнэлээ. Ислваар л хайгаад байх юм.
-Чи яг ямар ислваар хайж байгаан?
-Герман-Хорват
-Байнуу тэгээд?
-Харин алгаа, Герман-Серб ч болно л доо
-Адилхан юм уу?
-Бараг 80-90% адилхан
-Чиний төрөлх хэл чинь аль нь юм?
-Аль нь биш, миний төрөлх хэл Босни.

Эд ер нь хөгжилтэй. Одоо л учры нь олж байгаа. 6 бутарцан улс шүү дээ (5 ч билүү, гү 7 ч билүү.) Дажгүй залуусоо. Хүүхнүүд нь харин цаанаа нэг тэвчээртэй, ажилд сайн байдаг. Хүнд юм өргөлөө ч эр хүнээс туслалцаа харах битий хэл туслая гэсэн ч татгалзах нь их. Дайн үзээд удаагүй ард түмний онцлог юм болуу гэж дотроо бодсон.

Нэгнээ хядалцаж байсан үндэстний 2 залуу үй зайгүй найзууд. Хаяратэн, Томи 2. Гал тогоонд бид 3 зунжингаа цуг ажиллаж билээ. Нэг нь Сербийн ортодокс шашинтан, нөгөө нь Албанийн лал. Лалын шашинт aлбаничуудыг хоморголон устгаж байсан Сербийн Радован Каражич баригдлаа гэсэн мэдээ саяхны нэг сонин дээр бүх үүх түүх, үйлдсэн хэрэг, зураг хөрөгтэйгээ гарахад, жирийн үедээ сонин шагайгаад суучдаг байсан мань 2 залуу тэр өдрийн сонинг хэн нь ч харахгүй тойроо л яваад байж билээ.

Би одоо 3-р шатандаа ороод явжаагаа. 2-ий нь алгасцын. Гү яахуу 2-тоо явдаг жил “ар гэрийн гачигдал” гараад нэг ч суугаагүүм л даа. Суусан бол 3-аа алгасах байсныгаа яаг мэджээн. Манай ангид энэ удаа хар алга. Хэдэн Түүрк, Юго-чууд, Егийптүүд гэсэн маньтайгаа таарсан хэд л байна. Бас ирэх улсууд зөндөө байгаа л юм билээ. Над шиг “алгасч” байгаам байлгүй. Анхны өдөр 18, 9-тэй болуу гэмээр нэг түрк залуутай цуг суув. Бидний урд дэлхийн газрын зураг байлаа. Тэгсэн тэр маань барьж байсан харандаагаараа дорнод евоп, одоогийн түрк мүрк хавийн газар томовтор эллипс маягийн дүрс зурж, манай түүркүүд ийм их газартай байсан гэж сайрхдаг юм байна. Оттоман-Түрэгийн эзэнт улсуу хэ. Хөөх ясан мундаг юм бэ! гэнгээ харандааг нь авч байгаад тэрнийх нь гадуур нэлээн том дугуйлаад хаялаа.
-Энэ чинь юу юм?
-Аа манай Монгол ийм их газартай байсиймаа
-Аий?
-Тиймээ тийм, тэр ахаасаа асуу гээд арай ахмад настай түүрк рүү нь заасан.

Сайхан шүү дээ ер нь. Түмэн янзын амьтантай таарахад түмэн янзын асуулттай тулгарна. Танай хүүхнүүд гоё уу гэхээс эхлээд танай дотоодын нийт бүтээгдэхүүн …? гэж хадуурах амьтас ч зөндөө. Харин танай орны дундаж цалин хэд вэ, танай орны улс төрийн байдал ямар вэ, чиний байгаа газар янаглал амраглалын дөл хэр зэрэг хурц вэ (:D)? гэх мэт асуултууд бол даа ялангуяа сонин уншдаг, дээд сургууль төгссөн байрын нөхдөөс их гардаг. Хөлсөө арчаа л аяга угаангаа чухал юм ярина шүү дээ. Хаа очиж яг үнэнгээр нь хэлсэн ч манай улс чинь гайгүйм байлээ. Цалингийн хэмжээ энэ тэр нь. Ихэнх орон чинь аймар юм байх чүү лээ. Болоогүй, дээр нь бүр дайн дажинтай. Одоо ярихдаа нэмээд манай газар дор их алт байгаа, одоо авах гэж байгаа, манай улс баяжна даа гэж хэлмээр санагддаг болсон. Харин хүүхдэд хэдэн евро өгдөг вэ гэсэн чинь өөрийн мэдэлгүй гацаж, мэдкүүм байна гэж хариулсан шүү. 1 евро 50 цэнт гэлтэй ч биш. Макдональдсийн хамгийн хямдхан, хамгийн жижкэн 1 ширхэг чийкэнбүүргэрийн үнэ юм чинь.

3 comments:

2-т

бас л уншжээсэн санажийн

1,5 евро өгөхөөсөө ичээд бүүр болисон шүү дээ. Тэгээд ч ханшаараа бол 1,5 еврод дөхөө ч байсан даа.

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл