Дэгдээхэйний тухай шар туяатай дурсамж

Хэн ч билээ манай ангийн нэг хүүхэд, надаа жинкэн дэгдээхэй байгаа гэж буркуу юу. Одоо бараг 20 жилийн өмнө байх нь байшд. Аа шаа шаа, юун дэгдээхэй гэчээ байжээсэн чинь маргааш нь анги дээр аваад ирдийм даа. Ангиараа шаваад. Хаанаас олсийн энтэр гээд бөөн юм болоод. Аав нь ацарсийн гэнээ. Тэгсэн өөр нэг охинд бас дэгдээхэй байгаа чихшг яриа өрнөө л. Гэхдээ тэр дэгдээхэйтэйгээ ангиас хөөгдсөн л дөө. Нөгөөдөх нь тасралтгүй жив жив гээд байгаам чинь. Харахад га га гээд байгаам шиг амны хайрцагтай хэрнээ жив жив гэсэн дуу гаргаад байдийм байлээ. Нэг гачин шар юм, өрвийсөн. Нээх зөөлхөн, хэний ч билээ бас нэг хүүхдийн дэгдээхэйгий нь ээж нь хаалганд хавчаа алцан гэсэн. За энэ ч яахуу, тэгээ л багш орж ирээ л юу вээ наадах чинь гээ л маниусын зугаа дууссан л даа.

Би ч тэгсгээд таг мартав. Харин хэд хоногийн дараа таван давхрын том толгойтой найзынхаа гэрт тоголкоод оркуу юу. Тэгсэн чинь мань хүн цаасан хайрцаганд дөрүүн дэгдээхэй хийцэн байдаг байгаа. Хоо гээ л баахан барьж, алхуулж, ширээ мирээн дээр явуулж үзээ л. Тэгээ маньдаа нэгий нь өгчилдөө гэсэн данхайчаад хөгтөөд болдгүү. Жоохон гуйжаагаад, заа за гарч тэвэг тоглы гээд гараа явцын. Тэр тэвэгдэж чадку данхар болхоор, тэгээ албаар атаархалы нь төрүүкжаахгу юу. Би гараад тэвгээ ч тоглохгүй шууд гэртээ ороод ээж байхаар нь дэгдээхэй авы, гадууур зөндөө дэгдээхэй байна гэжийнэ гээ л тэгсэн чинь заваан маваан гээд хавьтуулдгүй гэнээ. Тэгээ л баахан гушуугаа унжуулж уурлаа л өнгөрсөн байх даа, тэхэд яаснаа мартчиж.

Тэгсэн хэд хоногийн дараа уртлын үйлчилгээний төвийн тэнд нэг ах том кордоонон хайрцаганд баахан дэгдээхэй хийцэн 50 мөнгөөр заржаахтай халз таараад. Мөнгөддөг мөнгөөрөө нэгийг авааяжаагaa байхгүй юу. Тэгээ л гэртээ хаалганыxaa өмнө ирээд нууж авч оркоод кармаалсан чинь цавиа маажуулаад, муухай тийчилдэг хог байлээ хариугүйн байж. Тэгээ будилжээсэн чинь ээж гарч ирээ л өө заваан хогоо гэж мэгж үглээ л. Тэгсэн хэрнээ газар тавьчxаар дагуулж харж инээж бариа л шал худлаа. Та барьж үзэх үү май гээд аваад өгсөн чинь гүү гүү цаашаа гээ л нээх зугатааж энтэр. Анх авч ороо л шалан дээр тавьсан чинь жив жив гээ л алхаад эхэлсийн. Таахаг таахаг гээд хаа сайгүй алхана. Тэгсэн ах унтжээснаа, наадхаа унтраа л даа гэж мэгээ л. Тэгснээ сэрээд харангуутаа нойр нь сэргэснээ шууд босч ирээд, наадханд чинь юм өгий гээд мангар хурдан гал тогоо ороод шар будаа аваад ирсийшд хэ. Дэгдээхэйгээ усанд дэвтээсэн шар будаагаар хооллодог байлаа. Газар суучxаар над руу авирч гарна. Хичээл тараа л юун ноцолдож барих, шууд гэр лүү гээ гүйдэг хүүхэд болоо л.

Ингээд 2 хоножээтэл тэрний тасралтгүй жив жив гэх дуунаас нь гэрийхэн битий хэл би өөрөө ч залхаж эхэлсийм даа. Тэгээ л тэр өдрөө 23-н Шагжаа гэдэг хүүхдэд 70 мөнгөөр зарчиж билээ. Дэгдээхэй байхгүй. Кармаанд 70 мөнгө байжээдэг. 20 мөнгөний цэвэр ашигтай. Ашиг ч гэж, тэжээсэн 50 орчим ширхэг шар будааны л мөнгө л дөө... Харин тэр 70 мөнгө надаа юу ч биш, зүгээр хэдэн төмөр мэт санагдсан нь анх удаа амьд амьтны, хамт байхын, ижил дасал болхын үнэ цэнэ, үлгэр дуурайлыг мэдэрчээсэн нь тэр байсын байхаа даа. Тэгээд хэд хоногийн дараа Шагжаатай шийдний тэнд тааралдаад, дэгдээхэй зүгээр үү гэсэн чинь, үхцээн хахахаххаа гээ л нээх дарвайтлаа инээд алдаад хүүр чинь. Шал сонин санагдаад, яажаагаа үхцийн гэсэн чинь шар будаанд хахаад, амнаас нь цус гараад үхцэн хаххаахаа гээд ахиад муухай инээгээд дураак чинь. Гэнт уур хүрээ л, чамайг шар будаагаа усанд дэвтээж өг гэж хэлээ биз дээ гээ л загнаа наасан би. Тэгсэн чинь тэр том биетэй хульгаан хүүхэд байсийм чинь, аийн? гээ л шазайгаа явчингуут нь гэнт уурлаагүйм шиг болоод ташаагаа үрээ л далбийгаа л холдоо явж билээ.

Дэгдээхэй битрийн замнал ингээд дууссийм даа. Харин Эрдэнэ гэдэг нэг хүүхэд аав ээжээрээ 8 дэгдээхэй авхуулчаад сайн үхээгүү байхад нь жорлондоо хийж усы нь татсаар байгаад 2-3 хоногт дуусгаций шд. Далавчнаас нь барьж аваачаа л шууд унагаагаа л баяртээээй.... гээ л татааяна. Дэгдээхэй нь жив жи... бл бл блрупп.... гээ л байхгүй болно доо хөөрхийс.

За ингээд дэгдээхэйний тухай хамаг дурсамж хуу дууслаа. Дотор онгойлоо. Олон жил дотроо тээж явж. Гэснээс дэгдээхэй аваад тахиа болтол нь тэжээсэн хүн байдийм болуу? Тэжээгээд тэгээд яасан бол. Би тахай гайгүй шаруул шарчий шд уг нь, алаад өгчүүл.

Энийг бичжаахад нүдэнд миний дэгдээхэй байнга харагдаад шар туяа татаад байсан болхоор нь бичлэгээ шар туяатай гээ нэрэлчлээ.

Аа тий нээрээ завгараа сольцийшд, ямархуу байна. Г.Мөнхбаатар хийж өгсийн. Нодлингийн уралдааны ялагч хүү шүү дээ. Худалч гэсэн үг өөрөө хэлүүл. За худла худла, тэгээд: Маш их баярлалаа ГэМөнкаатраа! Чи шүүүүү гэж хэлмээр байнаа.
Өнөө маргаашдаа жижиг сажиг засвар хийгээ л дуусна даа ер нь бол. Таануусд бас загвар дээр энэ нь ийм байвал зүгээр мүгээр гэсэн санал байвал бас хэлээрэй. Олуулаа хэлэлцүүл буруугүй гэдэг билүү. За жинкэн бака шүү.

41 comments:

oolhon bichjee... whahaha ter horlond ursgadag uu... by the way! bi negt mon u?

bi negt yumuu? Tsasaaa

uu 2t been shd. tsasaaaa

Энэрэл said...

дараа уншнаа, ангийн засвар таалагджийнаа гоё болж

ташаагаа үрээ л далбийгаа л холдоо явж билээ. :D

Энэ дэгдээхий чэн тахиа болдгүйл ен гэсийшт, угаасаа дэгдээхий л байдын гэсийшт... над л бас нэг дэгдээхий оршуулагч хэлсий

Загвар чинь гангадчихсан байна даа. Цагаан хэл ам тусч балравдаа ккк

Дэвдээхэй чинь нэг луйварчин шар охин байдагштээ тэ?

eee yaasan ninjin setgeltei huu ve? sain baishdee enchin. Zagvar chin neeree aygui zugeerainaa. lag intelligent haragdjiishd kkk.

zagvar daj shuu

Degdeehii chini bagadaa l huurhun baidiin. Tomroh tusmaa tsarai muutai, aash muutai, durgui hurmeer boldog yum baina lee.

ЗАГВААР ОГТ ТААЛАГДКУУНЭЭЭЭ

peeee surgiiili maani yaasan daj boloo vee. ij buren capital zasvar hiisen bnshdee.

aimaar um be

yamar um be

Сургууль өргөтгөл хийгээд сайхан болсон байнөө. гэхдээ загвар магвар, өнгө мөнгө нь таалагдахгүй байнөө. дээд таабууд нь нээх сонин гандсан ооронж өнгө ч байх шиг. час хийсэн өнгө сонго л доо

өө чи ганцхан дэгдээхэйтэй байсымуу? манайх бараг зун болгон л хэдэн өрвийсөн шар юм авдаг байсан ш д. парк дээрээс 50 мөнгөөр авч байсан санагдаж байна. нэлээн том болтол нь ганцыг л тэжээж үзсэн. залаа нтр нь ургаад. юун будаа. маниустай булаацалдаал, ширээн дээр гарч ирчихээл аягатай хоолноос идээд байдаг байсан. ер нь тэр үеийн хүүхдүүд майр зэрлэг байжээ тээ. хэчнээн дэгдээхэй үхүүлж байсан бол доо. ээж дээгүүр харж явж байгаал нөгөө өрвийсөн юмнуудыг харахгүй хөл дээр нь гишгэчихнэ. өнөөдүүл нь орилоол явчихна. тэгээл нэхх өрөвдөлтэй, хөхөрчихсөн хөлтэй юмнууд гүйлдээл. манай дүү нэг дэгдээхэйг усанд яаж сэлэхийг нь үзнэ гээд битонтой усанд хийгээд живүүлээд алчихаж байж билээ.

хахаха =))..тэр жорлондоо хийж алдаг яасан аймар гар вээ кк.

"3apaa said...
Дэвдээхэй чинь нэг луйварчин шар охин байдагштээ тэ?"

хахахаха.

Загвар жаахан тиймхэн санагдав. Тиймхэн гэдэг нь таалагдсангүй гэсэн үг л дээ багшээ.

Би багадаа хоёр дэгдээхий тахиа болтол нь тэжээгээд үүр цайнгуут донгоддог (хоёулаа азарган тахиа) болохоор нь хашаатай айлд өгсөн дөө. Эхлээд нэгийг нь 3 давхрынхаа нэг айлд өгсөн чинь намайг харснаа шууд балконоос нь үсрээд ирэхээр нь уяраад буцаагаад авчихаж байж билээ.

Шар туяатай гэхлээр чинь эхлээд шарсан өндөгний тухай, дараа нь өндөг хагараад дэгдээхэй гарч ирсэн тухай юм байх гэж бодоол шууд нүдэнд харагдав.
Олон жилийн өмнө манай байрны урд талын модны доор үүрнээсээ унасан нэг дэгдээхий байж билээ ам нь ангалзаад. Өрөвдмөөр туучий байдаг шүү

Үнэн гэжүүү? Wit?

Witness said...

Би багадаа хоёр дэгдээхий тахиа болтол нь тэжээгээд үүр цайнгуут донгоддог (хоёулаа азарган тахиа) болохоор нь хашаатай айлд өгсөн дөө. Эхлээд нэгийг нь 3 давхрынхаа нэг айлд өгсөн чинь намайг харснаа шууд балконоос нь үсрээд ирэхээр нь уяраад буцаагаад авчихаж байж билээ.

"Амьтан судал-ал!" гэдэг хичээл үү?

2 азарган тахиа 20 эм тахиа баахан дэгдээхэйтэйшдээ би

Анон: by the way гэж замаар явсан зантгар толгой гэсүүгүү гүй юу
Анон: Цасаа чи 2 ба 3-г дамнан оршжээнэ
Энэрэл: Заа болж болж
Юки: Аймрийм бэ яасан
Зараа: Загвар яг таарсан за. Гэснээс юун шар охин?
Цитрус: Яг бичлэг хийж бга хүндээ таарсан тээ?
Анима: Мөнхбаатар шүү дээ базарваань!
Харли: Хохийшд, лангуун дээр шалдан хэвтжаахдаа таарсан юмнууд
Зоригт8: Ээээ чи! Иймшдээ
гг: Алжээнүү тээ?
АНон: сайну
Энбос: Гэү харин яриалээнэ. Часxийсэн өнгө сонгы гэхээр гала хамтлаг шиг болкоод ч бгаам шиг.
Олли: Тиймээ. Миний муу цорын ганцxан, 2 хоногийн дэгдээхэй.
artga hariulav

Дэндэв: Гэтэл түүхий өндөгний тухай далд дохитой бичлэг байгаа биз дэ?

Гү энэ зарим коммэнт нь ягаад харагдкуу байсийн болоо.
Кач: Чи яг Шагжаа шиг инээлээшд
Бадман: Удку даснаа
Витнэсс: Хөөх, үнэхээр сонирхолтой! Одоо юу хийдэг вэ 2 тахиа чинь?
Юки: Яасан хүнд итэгдгү ен.
Паазал: Аа гүэ гүй зүгээр дурсамж. Дотор нь харин амьтан орчоод яваад бн
Цэпү: Муур дэгдээхэйнүүдий чинь хулгайлкаад байгаа биз?
artga

Tolgoinii tal deer l nileen asuudaltai bagsh nar umaaa. Bagsh nariinhaa tolgoig ni oligtoihon zasaad ogchihdog hun baihguim baihdaa bar shig shar ongotei bolobch bichig ni neeren l gandsan haragdaad bna,
Zohiomj ni neg iimerhuu baidgaar hiivel goe l baih /bi ooroo hiij chadahgui humuus ingeed hiichihvel zugeer um uu gej/ tolgoin heseg ni saihan Jungle tegeed hoer ontsgoos ni esvel modnii tsaanaas 2 bar urd urdaasaa garch ireed zogsohod dund ni bar bagsh gesen bichig ni gardag tegeed 2 baran deer ni ene guzeetei zangiatai 2 bagsh ni suuchihsan baival bur dogi... geh maygiin oor bas baij boloh l um

Surguuli maani yachaa ve tuuruud alia yum boljeenee

Хашаатай айлын тогоонд орсон эсбөгөөс одоо донгодоод л сууж байгаа байх даа.

Сандра said...

би бүүр жоохон байхдаа 1 хоног гөлөгтэй байсийшд...ааайймар баярлажээсн даанч тээд аав уурлаад зөвшөөрөөгү болхоор нь найздаа өгцийн....


нээрээ сургууль аймар өөр болсон байшд...дотор төөрөөд сто баларжээнаа...:P

Сандра said...

дотор нь гэжаан шүүүү

Blogiin zagvar chini yasan goyo boltsiin.

Bi ch lagert garch bhdaa degdeeheitei bolhiimsan gej ih muruuddug blaa, daanch emee hairtai degdeeheig chini elee heree shuureed yavchihval chi uilaad salkuushtee tiim uu?? gej yatgaj bgaad sanaarhlaas mini nyatsaalgaj blaa gejjj.

хоолны газраа хурдан ашиглалтанд оруулаарай даа гэж л хэлий дээ

анон: хаха лаг толгойны зураглал хэлж өгсөн, за баярлалаа
Шоутаймэр: удкуу даснаа
Витнэсс: оо чамд байхгүмүү одоо?
Сандра: 1 хоног байсан ч гэсэн царай нь мартагдаагүй л байгаа биз дээ тээ? Сургуульдаа удкуу дасчна даа зүгээр.
Эрка: хөөх, гоё юм үзэх байсан байшд. Амьтан амьтнаа барихыг харах дуртай байжээ багадаа.
Цэпү: Оо удкуу, ер н бол удку. Маргааш анхны жор оруулнаа ер нь.
artga

Tahia buriig
Tsaazaar avhuulah
Tavilan huleej baidag.

nuguu bariin zurgaa tolgoi hesegt ni oruulchuul iluu surtei bishuuu??????

uchdur orj ireed angi anduurchlaa geed garaad yavsan. unuudur dahij ireed heseg angaiv. baahan tuuruv. ene surguuliig maani haash n hiitsen humuus ve ta nar hurdan gargaj ug :P

Сандра said...

тххх.... ерөөсөө мартагддаггү ийн... сто хөөрхөн гөлөг байж билэээ....

Bagsh nar tus tusdaa uruutei bolood surguuli goe boljee.Munhbaataraaa chi shuu!! ! Daanch oird haragdahgui baisiin. Surguulid zasvar hiigeed zavgui baijee..

аймаар түүх вэ бурхан минь :)

Манай нэг найз хүүхэд байхдаа нэг айлд очсон чинь баахан дэгдээхэйнүүд байсан гэсэн. Тэгээд тэндхийн бацаанууд оовтоороо өнөө дэгдээхэйнүүдийг чинь хооллох гээд ялаа барьжил дээ. Тэгсэн аймаар хөдөлмөр шаардагдаад арайкэж ганц нэг баригдаад байхаар нь ялааны хор цацжаагаад баахан ялаа бариад тэгээд нөгөө дэгдээхэйнүүдийг чинь хооллосон чинь бүгд чадарцан гэсэн. Явж чадахгүй, гуйвж муйваад. Тэгээд харин ч нэг дарвайтлаа уйлсан гэсэн.

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл