Эр эм хүйсийн сэтгэл зүй.


Гү энэ одоо нойрноос морио, нойтон талхнаас сургуулиа гэгчээр юу болоод байна вэ. Гэж бодонгуутаа багшээ нь амьдралд байдаг зарим нэг үнэнийг шуу шуу илчилхээр шийдлээ. Гайлээнэ!

Анхаар: Нийтийн, нийгмийн, олонхийн юм шүү. БИ лав даг ийм бишээг гээд уурлаад байв. Үнсий.

Хүн танин мэдсэн юмсаа толгойдоо боловсруулж дүгнэлт хийдгээрээ, өнгөрсөн одоо ирээдүй 3 цагт сэтгэдэгээрээ, юмсыг харьцуулж чаддагаараа адгууснаас ялгаатай. Хорвоод 2-хон л хүйс бий. Эсрэг 2 хүйс нийлж нэгэн бүхэл амьдрал болох заяатай. Тиймдээ ч болох юм болдгоороо л боллоо доо гэдэг шиг бүр алгадаа унагчмаар найгүй эзэн, өшиглөө хөөчмөөр алингаа алдсан эзэгтэйтэй айл гэр бишгүй л байдаг хэрнээ байгаад л байдаг нь гагцxүү тэр эсрэг хүйсний л зохицол.

Найз охин шоудлаа, хардлаа, үг хаялаа.... ицсийцст тэрхэн оройны тэр бухимдлыг мартаа л маргааш гөтөлцөө л явна. Итгэжийшдээ ицсийцст. Ядаж итгэхийг хүсжийшдээ. Гэтэл үнэхээр тэр охин тэр оройноо хэн нэг залуутай сээгэсдээд ирсэн бол яахуу? Болкуу юм байхгүй л биз дээ. Болку юм ч байхгүй л дээ гэдгий нь мэдэх хэрнээ "тэгээгүй ээ тэгээгүй, миний хайр тэхгүй" гэсэн бодол ялан дийлээ л гараад ирнэ. Архидаад л яваа нэрийдлээр үсэргээ хийгээ л явжээдэг залуус олон л байдаг шд. Элэг гөшмөөр ойлгомжтой асуудал дээр эхнэрүүд нь "тэгээгүй ээ тэгээгүй, миний хайр тэхгүй" гээ л суужээдэг. Заа бүр ялагдаад ирэхээрээ үзэл бодлоосоо шалтгаалаад: "тэгсэн чигсн ицсийцст надаа л хайртайм чинь" гэхээс эхлээд "өөр хүүхэн байгаа л бол гүйцээ! яриа байхгүй, баяртай!" гэх нэг нь байна.

Воо, энэ чинь эсрэг хүйсний зохицол буюу, хүн төрөлхтөн оршин тогтнож байгаагийн гол үндэс байх нь.
Боды... жишээ нь миний таньдаг нэг эмэгтэй ба эрэгтэй 2 яг ижил нөхцлөөр шоуджээжээ гэж боды. Сайхан юм бодох нь байна. За гаруудын тухайд онцолж аваад бодхым бол, жишээ нь би залууг нь: Аа сайхан гар... хүүхэн хайцан л шаажаагаа одоо, гүй яджил босоод явжаагаа хүүхний араас харж л байгаа даа....
Аа эмэгтэйг бол төсөөлийшд: вуаая, залуус хоргоох гээ л, манай найз нүүр өхгүй энтэр. Тэр тэгж амархан нүүр өхөөр хүн бишээ, тэр чинь хаа очиж зарчимч хүүхэн....

Гэтэллл: Дээрх эрэгтэй ба эмэгтэйг өөр нэг жирийн эмэгтэй Дулмоо таньдаг байг л дээ, хаа сайгүй шоу л болдийм чинь энэ дэлхий дээр. Тэгэнгүүт Дулмоо боджээшд залуугий нь: Давгүй эрээ, тэр эр хүн. Хүүхнүүд хандардаг л байх даа мэдээж. Харин тэр их зан гаргаа ллл..., баргийн хүүхнийг тоохгүй ээ тэр. Тэр лав түшигтэй, тулгууртай сайн нөхөр, сайн гэрийн зээн байж чадах байхаа аh! Тэгэнгүүтээ хүүхний нь бодно: Аа муу алцгаррр. Аятайхан залуу өөрий нь өдөөсэй гээ л суужааиз. Күй тэр гайгүй залуу өөр лүү нь харчингуут худлаа ааьгүйтхы нь яанаа, ёоооё! Үхээсэй!

Ижил хүйстнүүд яагаад нэгнийгээ тийм аймар харддым бэ тээ? Яагаад бүр хардаад нэгнийхээ аминд хүрэх нь эсрэг хүйстэн хосуудаас тийм их байнаа тээ?
Уваа тэгээд ярихад ижил хүйстнүүд ижил л хүйстэйм хойно доо. Нэгнээ шоудаад явжаах хооронд өөрөө оронд нь байсан бол яах байсныгаа мэджаагаа болхоор нөгөөхөө харсым шиг л автамаатаар хардах. Тэгээ л алчкаа л ай. Санааны мухарт уугих ууч сэтгэлийн дөл байдаг шд. Хүн алдааг уучилдаг, хорон санааг уучилдгүй. Эсрэг хүйстнийхээ гэмийг хүн алдаа болгож уучлах нь байдаг. Харин ижил хүйстнүүд... ицсийцст өөрөө л далжиганаад гэж тооцдог байх даа өөртэйгээ жишиж бодоод. Дотор нь ороогүй ч гэсэн логикдоод үзхүүл. За ижил хүйстнээ орхий, худлаа залсан бол соорий шүү ижил хүйстнүүдээ!
Гэхдээ хамгийн шинэ бөгөөд ил жишээ гэвэл алдарт Гоожуур гуай эмэгтэй хүн байсаан гэж. Бүр нэлээн нас тогтсон хүн гэжээлээ шүү. Бодоод байхад хүүхэнд хулхидуулхаараа нэг болсон залуу байлаа ч гэсэн арай ч тэгж хэдэн жилжингээ тотгмол тэж эмэгтэйчүүдийг янхан п...-аагаар нь дуудаж, бичиж чадкуу нь тодорхооое. Аа тэр монгол менталитет бичээд байдаг нь ч эрэгтэй байсан байх. Ер нь хамага багадаа 2 хүн гоожуурын ард байсан болуу. За олон л байсан байх, заримдаа бичиг үсэгтэй төдийхөн хүний бичвэр ч харагддаг л байсан.

Хэхэ.

Нэгнийхээ булхайг мэддэг найз хүүхнүүд муудалцxаараа нэгнээ юу юу гэдэг билээ дээ, аймарр. Эрчүүд муудхаараа ч бас тэгнэ, гэхдээ харин "хөгийин амьсгаа! Чи айгаад зугтаагаа биз дээ! чи чадхуу, чи барахуу!" гэлцэнэ. Тэхээс хүүхнүүдийн дурдаад байгаа тэр асуудал бол эр хүний бахархал шахуу зүйл. Ухаан нь, 2 залуу муудсанаа, "чи олон хүүхэнтэй явдаг биз дээ?" гэхийн бол захын хэн ч энэ чинь хүүхэн шиг одоо юүү вэ л гэнэ. Аа тэгээд мэдээж дотны найзууд бол ондоо л байдаг л даа. Гэхдээ тэрийиг энэ удаа ярьсангүй. Жишээ нь Хэнээ, чи тэр найзыгаа хэзээ ч тэгж боддоггүйг чинь яриагүй л байна. Өөр, бүр нөгөө тэрнийг тэгж бодхыг чинь хэлжийнэ.

Түгүүл айдас гэдэг эмэгтэйцүүлд эмэгтэй хүний шинж үзүүлдэг гол зүйлүүдийн нэг. Жишээ нь "би айгаадээнэ" гээд байгаа эмэгтэй эрчүүд бидэнд эгдүүтэй санагдна. Тэврээ л хамгаалаа л ай, нэг л их баатрууд. Аа тэгэнгүүт өөр нэг эмэгтэй тэрий нь хархын бол, "өө алцгараа" гэнэшд аягүүдвэл. Гээд гэх хэрнээ өөрөө өөр нэг газар "би айгаадээнэ" гээ л явжээнэ, залуусын л хажууд тэгнэ гэхдээ. Айж барьдгүй охин сонин л санагдна биз дээ ицсийцст.
Дүнсийгээ суужээсэн 2 залуу дээр ганц хөөрхөн эмэгтэй очxод л тэр гэхийн тэмдэггүй мааз залуус болж хувирна шд. Эмэгтэй явлаа, залуус дуугаа хураалаа. Гү 2 биендээ маазраад балдуушаа хийхүүд ээ гомо бишийм бол.

ижил хүйс= ижил сэтгэл зүй
ижил бус хүйс=ижил бус сэтгэлзүй
Эр эм 2 -т сэтгэлгээ ба үр бүтээлийн тал дээр хэн нэгнээсээ давуу өгөгдхүүн байхгүй, харин асар том ялгаа л байгаа. Тэр ялгаанууд нь хугалцан мод, хугарсан газрынхаа арзгаруудаар яг сайхан нийлдэг шиг л нийлдэг. Тэд хүрэлцэхүй, харалцахуй, ярилцаxуй, яалцахуйгаас гадна бүүр өөр, нүдэнд харагддаггүй, зөн совинд ч тэр бүр анзаарагдаад байдгүй, бурхнаас заяасан өвөрмөц дотоод холбоотой. Юу гэвээс: Тухайлуул 2 эр нохой буюy 2 охин нохойг мөргөлдүүлчүүл шууд зодолддог. Харин эр эм нохой хэзээ ч зодолддоггүй. Эм нь л ярдаглаад байхаас, эр нь тулаанаас үргэлж зайлдаг. Тулалдаж байгаа бол тэр эр нь дэбийл юм уу, сонирхолын асуудалтай байна гэсүүг. Эм нь бол угаасаа адайр төрсөн л хүйс дээ. Эрд нь тэр нь таатай санагдах нь ч бий.

*шигтгээ 1: Юм өргөөд дийлкүй байгаа, арчгүй дорой байдалд унаад хушуугаа унжуулцан байгаа аятайхан хүүхэн тааралдаасай, хэн болхоо харуулxым сан.

*шигтгээ 2: Xөлс нь ханхалсан энэ бүдүүлэг, адгуус шиг эр..., сайхан ч эр юмаа..., архирч гарч ирээд гүчээр эзэмдчүүл яаннааа намайг!

Хослон амьдах хорвоо доо гэжжж. Хэхэ хөөрхөн шд.

За энэ лээгц болжээнүү. Болжээвэл дараагийн удаад "Гэр бүл төлөвөлөлт" гэсэн лээгц оры: Зах зухаас нь дурдуул:
Хүүхнүүдийн хүсдэг эр хүний чанар гэвэл: мөнгө олдог, архиа тохируулж уудаг гэдэгээс гадна, эр гэдгий нь илэрхийлэх гол үзүүлэлт боллл.... секс ч биш, өөр юм байгаа. Энэ бол... гэж мэгээ л ай.
Эсүүл: Тэгвэл эмэгтэй хүн, эхнэр хүн хань ижил гэдэг ямар байвал эрчүүд үргэлж намрын шаргалтсан тариа шиг нуугин байдаг вээ гэвэлл.... гэх мэтийн юм орох нь байна.

20 comments:

This comment has been removed by a blog administrator.

he he,sonin yumaa.teed yaad chi bid2 taardagguin?ug ni bi chinii esreg huisten chin bizdee?
jagii12

Хоёрхон хүйс байдаг гэнэ үү? Мангар хог шүү.Өөр хэд хэдэн юм байнаа байна.

Barkhasbadi said...

Er hun em huniig sexiin huvid uurt ni unench baigaasai gej boddog uurt ni sain eseh ni hamaagui, emegtei hun er hunee uurt ni setgeltei baigaasai gej boddog, busadtai sex hiih ni hamaagui gej boddog gesen shuu

setgegdel yaagaad orohgui baina?

bi daareediin,,,,,,

өө энэ эргүү лээкц ордог өдрөө солий гэж тохирсон байж. Ууцан байсан байшдээ уучиж. Лээкцээ орж чадахгүй байж архиар яанам бэ чи бид 2

hmm sonirholtoi hicheel bn. ger bul tuluvlult hicheelii chin huleegeeel suujiihaas. Күй тэр гайгүй залуу өөр лүү нь харчингуут худлаа ааьгүйтхы нь яанаа, ёоооё! Үхээсэй! genshuuu UHEESEI !!!

bagshaa emegtei hunii dotor ortsiim shig l bichej

Xөлс нь ханхалсан энэ бүдүүлэг, адгуус шиг эр..., сайхан ч эр юмаа..., архирч гарч ирээд гүчээр эзэмдчүүл яаннааа намайг! Багшаа аймар гоё бичсийм байна шүү....Хүлээжийн шүү.

...нээрээ л өөр юмдаа...эр хүний хамгийн дургүй зүйл чэн хөлстэй хүүхэн, бүлээн пиав, өөхгүй мах гэдэгиздээ...

..тэгсэн нөгөө талыхан чэн дөнгөж готод орж ирсэн адгуусаараа шахуу амьтан бодоод явжээдэг байхнавайшд...

Энэ Гаампаа багш нээрээ нөгөө багшийнхаа бөгсийг дандаа ухна аа. Жинхэнэ монгол багш хөөн гэж.

Yasan ch ix yum unshchixav unshij duusaxaasaa umnu turuuchiinxesgiig ni martaad yu unshsan bilee gej bodoj baigaad suuliin xesgiig ni martaad budaa

Эмэгтэй хүмүүс бие биендээ аймээр атаархуу муу хэлдэг шиг эрэгтэй хүмүүс бие биенээ муу хэлдэг болуу. Эсвэл шууд зодолдчдын боловуу

Em hvn gej enkriihen amitniig heleedguuaan.,. Er hvn erelheg amitniig heleedguaan shvv dee.,. Ijil hvistengvvd ch yaahav dee ilii amitad l daa sorry ;).,.( Edgeervvd chin amitan bish yum baina shvv Hvn.,. :P.,.) Manin hvmvvs gej baina ed harin oilgoj bolohoor hvmvvs l dee tiimvv.,.?

Martsnaas neeree Martiin daraa Mudhun boldog Mundag erchvvdiin Magnai teniih Margaadriin bayariin Mendiig Hvrgej Maasain ineeyaa Martagdashgvi temdegleerei Mantsaitlaa ideerei Manartlaa uugaarai Murijgaad showdaarai Muriganatal bvjigleerei Muudaltsaj zodoldooroi Muuhaigaar hehreerei Miarch buuljuurei Margaash ne shartaarai Hod hod hod.,.

àíãàðàã ñóãàð ãýäýã íü ë ¿íýí áàéãààìäàà, ººð ë þì ÷èíü ººð ë áàéæ òààðàà.

sonin l hereg bna daa

Margaash Gump xicheel zaaxgui baix tee muriitsux xun bna uuu

шигтгээ 2 ямаррр аймарр онож хэлээ вээ. гүй ингэхэд чи чинь...

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл