Дэндүү Дэндэв: Хугарахгүй ноён нуруу.

Манай багийн мэндчилгээ

Гомбоо: Зиа Дэндүү Дэндэв. Сайнуу, сайхан уу?

Дэндэв: Сайн сайн байцгаана уу?

Артгаа: Ярилцлага өх нь дээ ингээд. Бид асуугаа л чи хариулаа л явах нь байна.

Дэндэв: Бодохгүй хариулах юм уу?

Артгаа: Синхрон шүү дээ, бүх юм синхрон.

Гомбоо: Зиа хө нутаг ус хаагуур билээ дээ?

Д: Би Увс аймгийн төв Улаан-Элс буюу улаангом гэдэг хотод жолоочийн гэр бүлд 1981 оны 7 сарын 11-нд төржээ. 7 настайдаа энэ нийслэлд хөл тавьсан билээ

Г: Наадмаар ээж ааваа ч баярлуулахгүй төрж байж золиг чинь. Ер нь баяр наадмын хэнээтэй биз?

Д: Үгүй дээ. Тийм завшаан нээх тохиосонгүй.

Г: Энд тэнд хүмүүс шоүдаж байна гэж дуулвал өндөлзөөд байж сууж чадахгүй биз?

Д: Та хоёр шиг тэгээл баярлаж наадхын дон тусцан хэн байхав хахаха. Дээхнэ эмэгтэйчүүдийн баяраар нэг тэгснийг эс тооцвол

А: Эмэгтэйчүүдийн баяраар тэгж л байдаг цъ!

Г: Ер нь эмэгтэйчүүд баярлахаар байж сууж ядаад байдиймуу эмэгтэйчүүд баярлаж болохгуй юу тээ? Гал тогоо хавьцаа л байвал таарна биз.

Д: Үгүйдээ би өөрөө эмэгтэй болохоор мартад аймаар дуртай

А: Чи эмэгтэй байхад гайхах ч юу байхав? Бас авгай хүүхэдтэй?

Д: Хахаха, тоглосы, та хоёроор тогломоор санагдаад

Г: Хүйс жоохон хоёрдмол байна уу гүү юү? За хүн ямар хүйстэй байх нь ямар хамаа байхав.

Д: Хахаха гуцаарай хахаха

А: Цэрэгт явсан уу залуу?

Д: Үгүй, хүсэхээс цаашгүй. Тэгээд одоо авгай хүүхэд амьдрал энэ тэр гэсээр цэрэгт явах боломж байхгүй болсоон.

А: Нэрнийхээ утга учрыг хэлээч? Хаанах нэрэв, яадаг нэрэв?

Д: Би уг нь тува аавтай юмаа. Тэгээд тува нэртэй болсон. Анжа-Оол гэж наадмын хүүхэд гэсэн утгатай юм гэнэлээ.

А: Тува гэдэг чинь оросын харьяат у?

Д: Оросын харьяат болсон. Гэхдээ манай өвөө дөрвөд айлд тува айлаас өргөгдөж ирсэн юм гэнэлээ.

А: Аав чинь гэж оросын иргэн ирээд ээжтэй чинь уулзаж байж тиймүү?

Д: Эхлээд бат-Эрдэнэ гэж байснаа сүүлд овог нэр сэргээх хөдөлгөөн монгол даяар өрнөөд, тэгээд манай ээж аав над наадмаар төрсөн болохоор нь Анжа-Оол гэдэг нэр өгсөн.

Г: Одоо албан ёсоор бол Анжа-Оол гэж явдагуу?

Д: Албан ёсоор Анжай-Оол.

**********************

Шооконд оров буюу Тэр хугараагүй ноён нуруу.


Г: Мэргэжил юүвлээ хүүхээ?

Д: Мэргэжил гэхээр юм байхгүйэ

А: Ер нь юу юу хийж, хаагуур манаргаж явбаа? Атмаан энтэр байсан уу гүй юү?

Д: Атаман байгаагүй ээ

Г: Бас л атмаандуулж байгаагүй л биз дээ?

Д: Атмаандуулж үзсээн. Юу хийв гэвэл 10-аа төгсөөд хөлсний хөдөлмөр эрхэлсэн дээ. Хужаагийн барилга дээр 2 жил ажиллаад тэтгэвэрт гарсан.

Г: Зүйтэй

А: Хужаагийн барилга дээр атмаандуулаад уу?

Д: Барилга дээр атмаандуулаагүйэ хэхэ. Бэртээд, цусаар нулим гэж. Одоо байнгын халамжийн тэтгэвэрт байдаг.

Г: Xайн

А: За хө, халамжийн тэтгэвэрээсээ хэзээ гарах вэ?

Д: Халамжийн тэтгэврээс гарч чадахгүй байхоо. 2 хөлөө юманд даруулчаад. Бага багаар тайруулсаар байгаад одоо хоёр гуятайгаа үлдсээн хэхэ.

:! :!

А: ................. юүү вээ!!

Г: ............... аа золиг гэж!


... Д: Оргүй ч гэлээ охинтой гэгчээр, гуятайгаа хахаха.

Г: Ээ инээх юу байхав. Хөгшөөн блог дээр тавих уу яах вэ?

А: Энэ тухай чинь ярьж болох уу, тэгээд нийтэлж?

Д: За болно доо юунд ч эмзэглэдэггүй хүн шүү би хэхэ. Яав л гэж. Хувь тавилантайгаа эрт эвлэрсэн дээ. Тэгээд ч хоёр гартай хүн амьдрах аргаа олно шүү дээ. Сүүлд эчнээгээр барилгын зураг төсөлчин болсон

....................

А: Чиний бичлэгүүдээс уншиж байхад... тийм тэргэнцэртэй хүний тухай их гардаг нь учиртай байжээ. Удаж байна уу?

Д: Одоохондоо тэргэнцэртэй байгаа. 8 жилийг ардаа орхисон

Г: Ер нь гадуур тэргэнцэртэй явахад хүмүүст хэлмээр юм байдгуу? Ингэж хандаж байгаасай урдуураа гаргачиж байгаасай ч гэдиймүү?

Д: Эрүүл хүмүүсийг би ойлгоноо. Гэхдээ одооны залуус нь настайчуудаасаа илүү соёлтой гэж би боддог. Хааяа тэтгэвэртээ дугаарлаж байхад 50-иас дээш насныхан урдуур дайрах нь их.

А: Егзөр шүү дээ, хүний төлөө амьдралаа зориулж ирсэн юм шиг зангаа хэзээ ч тавихгүй манай хөгшчүүд.

Д: Харин залуу хүмүүс зам хөндлөн гаргаад өгөх ч юм уу эсвэл ямар нэг юмаар туслах гэж байдаг л даа. Гэхдээ би өөрийнхөө төлөө явж байгаа болохоор миний эрх чөлөөний хязгаар нөгөө хүний хамрын үзүүрээр төгсгөл болох ёстой гэдэг зарчмыг л барьдаг, эрүүл ч бай өвчтэй ч бай ялгаагүй.

Г: Ер нь юунд хамгийн их гомдож байдаг вэ?

А: Бас юунд хамгийн их баярлаж явдаг вэ? Дараа нь баярласнаа ярьж сэтгэлээ сэргээцгээе..

Д: Миний эргэн тойрон дандаа зөөлөн хүмүүс байдаг болохоор гомдох мэдрэмжийг минь үхүүлчиж дээ хэхэ.

Г: Сайхан байна.

Д: Хамгийн их баярласан гэвэл одоо... нөгөө олимпийн аваргуудтай болоход бас Баатаржав маань баатар болоход хамгийн их баярлаж бахархсан даа. Нулимс өөрийн эрхгүй асгараад байсан.

А: Сайхан даа сайхан.

Д: Би харин залуу хүний ёсоор залуу насаа үдээд, хижээл насандаа хижээл хүн л байя гэж боддог. Тийм болохоор тоглоом харин гайгүй даана шүү. Харин намайг өрөвдсөн хүмүүсийн харц л намайг галзууруулах дөхдөг юм.

А: Зиа-аа. Найз нөхөд чинь их ирдэг үү?

Г: Найз нөхөд их өөрчлөгдөнө биз?

Д: Найзууд нэг их өөрчлөгдөөгүй дээ. Яахав хандлага ондоо хүмүүс хааяа байх, тэр бол амьдрал

А: Сайхан найзуудтай юм байна. Найзууд чинь чиний бичсэн юмийг уншдаг уу?

Д: Тийм шүү сайхан найзууд. Бичсэн юмыг бол мэдэхгүй дээ, уншдаггүй байхаа. Харин эхнэр маань л хааяа өөртөө хамааралтай юмыг уншдаг.

Г: Хэдэн хүүхэдтэй вэ?

Д: Ганц бандитай, одоо нэгдүгээр анги 6 настай

******************

Блогийн тухай ярихгүй хаачхуу дээ

Г: Яаж яваад блогдчивоо?

Д: Эхнэртээ хоолны жор хайж гүүглдэж яваад анх Юки Тагнай хоёрын блогийг олсон юм.

Г: Хайн тааруухан улсаар эхэлж

Д: Тэгээд дамжиж явсаар та нарын блогийг уншдаг болсон. Бараг хагас жил уншсан байх. Сониноос би Тагнай Юки хоёрыг яагаад ч юм нэг гэрийн хоёр байх гэж боддог байсышд. Та хоёрын бичлэгүүдийг алгасч байсан удаагүй

Г: Тэхдээ тийм сонин гарууд нэг гэрт байвал өнгөрнө л дөө.

Д: Үгүй ер нь энэ хоёр болохгүй ч юмгүй биз дээ хэхэ

А: Болохгүй юмгүй ч, дараа нь болох юм гэж байхгүй болох биз.

Г: Гоомой л байна даа. Өөрөө тэгээд хэзээнээс бичив?

Д: Өнгөрсөн наадмаар юмуу даа, тэр хавьцаанаас л эхэлж зориглоод. Тэмдэглэлийн дэвтэр болгоно гэж бодсон чинь одоо блог болцон хэхэ. Би ер нь өөрийнхөө сонссон бас өөртөө тохиолсон юмыг л бичээд сууж байдаг хүн.

Г: Юу сонирхдог яадаг хүн бэ ингэхэд Дэндэвээ?

Д: Хааяа өөрийгөө зугаацуулах гэж шүлэг бичнээ. Гэхдээ зөвхөн өөртөө зориулаад хэхэхэ

А: Блог уншсанаас чинь хойш хамгийн их юм бодогдуулж байсан ямар бичлэг байна вэ?

Д: Заа байз бодоод орхий

Г: Тэгээд орхи

Д: Ер нь бүх бичлэгнүүд надаа юм бодогдуулжээ. Хөхтолботын шүлэгнүүд сайхан болсон байна лээ надаа лавдаг таалагдсан

Г: За тэр ч шүлэгнээсээ шаал өөр хүн шүү. Би ууж л явсан. Шүлэг уншиж байгааг нь лав хараагүй

Д: Тиймүү, сонин л юм.

А: Хөхөө ч дайчин бичдэг хүн л дээ, би гэхдээ нүүр тулж байсангүй, байснаараа Гомбоо үнэнийг хэлж байгаа нь лав.

Д: Чи бас таньдаг хэрэг үү

А: Энэ чинь одоо хөл толгой нь мэдэгдэхээ байсан улс шүү дээ.

Д: Зарим хүмүүс блог бичдэгээсээ өөр байдаг байх тийм үү

А: Аа зарим нь ч яг адилхан даа, одоо их ойрхон суужээшд жишээ нь.

Г: Тийм байна, ойрхон байна.

А: Чиний анчин болсон түүх бичлэгийиг уншиж байсан тэр болсон явдалаас сэдэвлэсэн үү?

Д: Аан тэрийг уншаа юу. Тэр болсон явдал байгаа юм. Тэр өвгөн /Аюурзана гэдэг/ одоо ч бий. Дээр үед манай хүргэн ахад ярьж өгсөнийг нь хүргэн ах над яриад би тэрий нь бичсэн.

А: Блогчин болоод чамд сайн муу ямар өөрчлөлтууд гарав?

Д: Муу өөрчлөлт гэж юу байхав. Харин сайхан найзуудтай болж байна. Интернэт ертөнцөд Сэгсгэр, Юки гэж хоёр найзтай байсан одоо та хоёрыг нэмж болох уу?

А: Бүр үржүүлсэн ч болно

Г: Асуух юу байхав!















*********************

Галбаал яриа буюу төгсгөл

Г: Авьяас юу байна?

Д: Над үхсэний авьяас байхав дээ.

А: Дуулдагуу?

Д: Дуулноо, дуулахдаа өөртөө зориулна тэрийгээ. Яагаад гэвэл солгой хоолойтой гэжугаа бас болоогүй.

Г: Өөртөө дуулна, өөртөө шүлгээ зохионо л гэхийн бусдад ер нь юу зориулаад байнаа?

Д: Бусдад юм зориулах үүрэг надаа байхгүй. Зааза худлаа. Боломж гарах бүрт бусдын төлөө ямар нэг юм зориулах санаа бий.

А: За Монгол улсынхаа тухайд, буруу яваад, алдаж эндээд байгаа юм нь юу байна вэ чиний хувьд? Яавал нэг гайгүй болох бол, юу гэж боджийн?

Д: Би ч муу монголыгоо амгалан энхийн орон гэж боддог хүн шүү. Харин хужаа нарын тоо толгой сүүлийн үед сүрхий өсөөд байх шиг. Энэ нь дан муу зүйл биш боловч манай монголчуудын эртний харшлыг хөдөлгөөд байх шиг

Г: Тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо эднүүстэй холбоотой байдаг уу ер нь?

Д: Үгүй дээ тэр холбоо энэ тэрийг тоодоггүй дээгүүр хүн шүү дээ би хаха. Сонин биш санагддаг. Энэ холбоо гэдэг юм төрөөс л биенээ хамгаалах хэрэгсэл гэж ойлгодог хүн би. Гэтэл төрийн халамжинд байгаа хүн тэр холбоогоор юугаа хийнэ. Ишиг эврээ ургахаар гэдэг шиг.

Г: Зүйтэй би ч бас ойлгоод авлаа.

А: Тэр тийм байх. Одоо хаана байдаг вэ гэр чинь?

Д: 11-р хороололд. Тэр хавийнхан намайг бараг таних байхоо. Хэхэ би од гэжугаам шиг болцон уу? Урьд нь циркийн тэр лүү байсан. Хэдэн жилийн өмнөөс энд ирсэн

А: За сайхан ярилцлаа. Одоо өөрийнхөө зүгээс ямар нэг юм хэлнэ үү?

Д: Заа... миний үгийг уншигчдадаа хүргэж байгаа 2 багш, сургуульдаа маш их баярлаж байнаа л.. гэе даа, Амжилт хүсий!

Барбагш: За Дэндэвтээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе өө. Бичлэг нь хурц, билиг оюун нь тунгалаг байгээ.

36 comments:

wow 1-t shuu

гэр ойрхон туучийм вайна... тааралдах байлгү

vaaav Lag uymaa. chi shu zaluu meen. Chinii daraa Gump shu. Uushiglaarai bagshee.

Сайхан хөөрөлджээ. Анд минь ийм эр байсын бий вий. Амьдрал хүнийг хугалж магадгүй ч нугалж чадахгүй гэдэг дээ.

Дэндүүв - мундаг.

найс залуу минь

Хэхэхэ
Гарчиг нь надад арай л томдчиж.

Хоёр багшээдаа мартын мэнд хүргье ккк

Сайхан яриа болж, амжилт хүсье даа

нээрээ күүхнүүддээ маартын наймны мэнд хүргий. Яг мөнгөгүй болж таараад байдаг, эргэн тойрны күмсийг яаж баярлуулнаа...

Бусдад үлгэр болохоор ийм залуус бас байнаа, байна.

Saihan baina shvv.,. Gogo yariltslaga bolj.,.Yaanadaa Enbos mine hoeuulaa? Hod hod hod.,.

Saihan baina shvv.,. Gogo yariltslaga bolj.,.Yaanadaa Enbos mine hoeuulaa? Hod hod hod.,.

Яана даа Содоо минь. Өх бэлэг байхгүй, ярьснаараа шалдан биеэ л үзүүлнэ дээ хоёулаа, кэкэкэ

Hooye!!!Dendev ee!Shiniin 1n shulgeeree namaig uiluulsan daa chi!!! Manai aav eej 2 amid mend baigaa l daa. Gehdee shuleg chin DENDUU zurhend oirhon bolson bolohoor ter uu hoo, nulims gargagch bna leeeee. Ingehed teriig chi zohison yum uu?HARIU!!!

Anonymous-Би зохиосымоо. Шинийн нэгний өглөө золгох хүн байхгүй болохоор жаахан гуниглаад үүнийг бичсэн юм.

сайн ханьтай учирсан хүн байх аа гэж санагдлаа тэрнээс биш бас хэцүү шүү дээ

Dendev chi ovoo er yum aa
Bi xulgui baitugai tolgoigui xumuusiig zunduu tanina
Amidraliin avmaar baigaa zuilsiig ugsunii daraa jinxene xun ulddeg yum aa

amngiihandaa bayriin mend hurgii bagsh nartaa bol bas hurgee l hayhaas :P

Хэхэ Дэндэв минь Гомбоо багшаадаа Мартын 8-ны мэнд хүргэдэг нь зөв шүү. Олон жил жирэмсэн яваа амьтан зайлуул. Харин чи минь яасан даруу ярилцаа вэ ингэхэд. Маньтайгаа маазардаг шигээ манаргасан бол жээнхэнэ Гомбо Артаг хоёрын сургуулийн төв /шар/ хэвлэлийн Од болох байлаа шд. Ярилцлага таалагдсангүй. Хэтэрхий албаны байна. Ирэх сонгуульд нөөу байгаа гар шиг л "онц сурлаганы" ярилцлага байна. Болье ооо

хахаха, Сэгсгэр минь харин энэ мань Дэндэв бишээг. Энэ өөр л Дэндэв яриа өгчих шиг боллоо. Лавдаг бишээг

гэснээс Гомбо багшээ гүзээгүй болоод олон оныг үдсэн гэм... биштий багш гүтгээдий

Танай манай гэр ойролцоо л юм байна даа Дэндэвээ.

Хөхөө Зоригт хоёртой тэгж байгаад нэг уулзана бизээ хэхэ

Хөхөө Зоригт хоёртой тэгж байгаад нэг уулзана бизээ хэхэ

Henheg Genden said...

аан муу тэнэг Дэндэв чамайг дээ.

Хэнхэг Гэндэн

Хэнхэг Гэндэн said...

ийм ярилцлага өгч жаал шаахиймсан хүүр гэж............. тээ Дэндээээв

Хахаха Хэ Гей сайн уу.
Миний сээгийг олж үзээ юу хахаха
Чамайг бодохоор л инээд хүрээд салдгүй хахаха

Хэнхэг Гэндэн said...

чи яахав инээгээд дарвайж л бай ха ха ха

Хэнхэг Гэндэн said...

чи хүүхээ хаана юу бичсийм бол доо. бухимдаад байхаар сүртэй гоё сэтгэгдэл алга л байна даа. маньдаа линк-г нь үлдээчээрэй. умшиж хэсэг ангайтал дарвайтал инээгээдхий хөө


энэ блогспот мөрөөр нь мөшгиж болохгүй бас жаахан маанаг юм. муу Банжиг маань асар тач юм байгаам ш дээ. энэ барбагш хүүрнүүд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй тээ гудлаа нэг каакраад байх золигнууд юм.

2012 онд тэд /УИХ-д нэр дэвшигчид/ юу амлах вэ? 2010-03-09 20:19:39
Зарим нэг хүнд, жишээ нь Хэ Гэ-д хүйс солих мэс хийнэ гэж амлах байхаа хахаха

Чи гэр орноо нам хаачихсан байшд

Хэнхэг Гэндэн said...

оон цус........ тэрнээс илүү уур хүрмээр юм бичээд аль даа Дэндээв.


тэрүүнд чинь үхсэндээ бухимдахым бээ айн. уурламаар байна ш даа айн уурлуулаад аль намайг ха ха

Хахаха чамаас айж байна

Хэнхэг Гэндэн said...

мань боов боожгойндоо учиргүй хайртай. Юу гэж хүйсээ солиулах уу дээ гэснээс би нээрээ лайтай байна аа тээ Дэндэвийг айлгаад л ........


ха ха ха

Ккк.
хахаха

ёстой л хугараагүй ноён нуруу юм. гэснээс Хөхөө гэдэг хүн л гэхэд манай хажуугийн байшинд ажиллаж байх юм. дэндүү давчуу хорвоо шүү.

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл