Great mongolika big book

За Барбагш сургуулийн 2 багшаа нь монголын анхны томоохон хэмжээний нэвтэрхий толь хийх ажилд өмдөө шуугаа л явж орчлоо доо. Энэ бол Монголика. Толь бүтээгдсэний дараа ердөө 200-хан хувь хэвлэгдэж, дэлхийн улс орнуудаар зөвхөн нэг нэг хувь тараагдах юм. Тиймээ, юм бүхнийг... бүр юумм бүхнийг нэвт нэвт харж болох гайхамшигт толь-Монголика!


Товчилсон үгс:

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?

з.м.м -за мэдкүэ мэдкү

А - Цагаан толгойн эхний үсэг. Данайгаад нүнжигтэй харагддаг эд. Жижиг нь хүртэл цодойчоод ер нь буянтай сайхан үсэг. Амьдралд бол "алиу Агиймаа агаагийхаа авгайгаас айлгүйгээр авдарнаас аягатай архи аваад аль" гэхчлэн маш өргөнөөр хэрэглэгднэ. о.е?

Аа -Ихэвчлэн юмнаас унаж байгаа хүний амнаас элбэг гардаг авиа. Энэ авиаг гаргаж амжхааргүй гялс унасан ч дараа нь бас гаргаад байдаг талтай. Хүн заавал юмнаас газарт унадаг юм биш, бас газраас тараншээ луу унах тохиолдол ч их бий. Тэхэд энэ авиа цуурайтаад бүр сүртэй сайхан сонсдох нь лав. г.т.б.э?

Аав -Аав байхын тулд юуны түрүүнд эрэгтэй байх шаардлагатай. Тэгээд нэг эмэгтэй олох ёстой. Дараа нь панаалдах хэрэгтэй. Тэгээ л сайхан даа... Гэхдээ дараагийн юмнууды нь хүсxийн биш. Ер нь бол аав болох амархан, харин аав байх нь бөөн лай гэж өвөг дээдэс маань сургаж иржээ. о.е?

Ааг -Архины амтыг "хатуу" хэмээх үгээр тодорхойлдог бол цайныхыг "ааг"-аар хэмжнэ. Дуунд бол хайр, хатсан навч, хаягдсан нууц амраг сэлттэй уралдан дуулагддаг. Ж: аагтай цайгаа ууюуу даа... за тэгий даа (нэгэн зохиолын дуунаас)

Аая -Хүнийг онгироосон авиа. Гэвч жишээ нь гар дээрээ суниаж байгаа хүнийг хараад аая гэвэл тэр инээд нь хүрээд цаашаа суниаж чадахаа больдог тал бий. э.м.б

Аваанз -Цалингийн урьдчилгаа. Хэн нэгнээс мөнгө зээлэхэд хамгийн их хэрэглэгддэг үг. Ээ чи тэг л дээ, аваанзаа авчаа л яг өгий л даа г.м. Гээд харамсалтай нь зээлсэн мөнгө бөгс мөнгөнөөс төлөгдөх болж сунжрах нь бараг аксиом.

Авгай -Авгай байхын тулд эмэгтэй байвал зүгээр. Хүүхнүүд нөхөрт гараад авгай болж болно, нөхөрт гарахгүйгээр 50 хүрээд бас авгай болж болно. Сонголт байна эмэгтэйчүүдэд. Ер нь эмэтэйчүүдэд байнга сонголт байсаар ирсэн. Тэд нийгэмд үргэлж давуу талтай байдаг, эсэргүүцэж байна. г.т.б.э?

Авдар -Дотроо чихэр боовтой, хушуу хоргой, хуучин дээл, ганц нэг дэвтэр харандаатай авдар байвал тэр эмээгийн өмч. Харин дотор нь эрдэнэс хийгээд төмөр бүс хийчүүл далайн дээрэмчнийх болно.

Авжуур -Таазнаас унжжээдэг тоосонд дарагдсан шилэн голдуу сарзгар зүйл. Дотор нь чийдэн асдаг. Хэдэн ч чийдэн асуул асна. Гэхдээ бүгдээрээ асдаг нь бас л ховорхон доо манай мазаалай шиг.

Агсан -Байжээсэн боловч байхаа больцон хэн нэгнийг хэлдэг үг. Тухайлуул Жээxсэн агсан г.м. Зарим согтуу этгээд галзуу солиотой хүний дүрд орхыг бас ингэж хэлдэг. Энэ нь, жишээ нь Дорж агсан тавиул тэр агсан тавьж байгаа хүн нь Дорж биш харин Дорж агсан юмаа гэж хэлэх гэж оролдсоноос үүссийм шиг байгаамаа бүдүүн ширхэгээр бодоход. з.м.м

************
За ингээд гэх мэтээр 2 багшаа нь нэг эвдэрхий толь хийх санаа агуулаад асар удаагүй байна даа. Загвар гоё болчуул ч баллаад өгий гэсэн 2 зүрх үнхэлцгэндээ багткуу зовоожээнаа. Загвар загвар.... чи хаана байна?

40 comments:

xaxa

үргэлжлэнэ биздээ

Czuka (Чука) said...

я xүртэл үргэлжлүүлье ээ xэр удаж дараагийнx нь ороxын???

Goy bna shd, isto heregtei nevterhii tolitoi boloh ni l dee. manidaa gantsiig iluu hevlecheerei. zagvariig chine harin bi avaagui shuu!

архиныхыг агсам гэдэг биз дээ,, г.т.б.э

Аржаатар-Машины моторыг хөргөх зориулттай аржийсан юм байды.
Араажав-Өглөө болохоор "...Намайг дуудаж сэрээсэн..." гээл нэг дуу явдаг даа. тэр дугараад байгаа юмыг хэлдий
Ариунаа-За э.а.м.б.б. Намайг бацаан байхад нэг ийм нэртэй хүн залуусыг сехсэд уриалаад, хаана ч хамаагүй загас наадуулна энээ тэрээ гээд байлуу яалуу?
Артгаа-Энийг башээ сайн мэджаагаа

Энд... эхийн хэвлийд хөврөл хэрхэн явагдахаас эхлээд хүний сүүлчийн үс дагзнаас хэрхэн салж унадаг тухай хүн төрөлхтөний амьдрал тэмцлийн бүхий л учрыг олж өгнөө.
Энд бас... хэн ч хэнд ч урхи тавьж, хэн ч хэнээс ч өрөө нэхэн новширч болно.
Заа тэгээ л газар хэвтээ пиавны лааз, нүдсэн бөглөө, баавгайн доньд, саалийн дээл, тараншааны таглаа.. юу эс гарна гэх вээ.

гэсэн байхы. Тэхлээр багшээ, тэр саалийн дээлээ ярьж өх болоогүй юу?

za yostoi goy yum boloh yum shig sanagdchlaa bn. Amjil husii.Heden tugrug baisan ch avnaa г.т.б.э?

Amarjeene mashiniig amar bailgadag boloxoor ni amarjeene gesiin baigaan
Axumlyator uu eniig chini Xumlyator geed X usgen deer oruulxiin bna
Artag ar ni tag gesen ug uu

demjjeen, heden leexts tasrahad uuniig bodoj baisan hereggui

хаха элэг элэг нтр
Хөргөгчнийхөө дотор талыг бүхэлд нь толиор бүрхвэл
дотор нт хадгалагдаж байгаа хоол унд хэд дахин олон болж харагдаад сэтгэлд үргэлж өег байдаг.

нээрээ давгүү санаа байна шүү

гах гах гах татааниз, Э Ю Я хүртэл явниздээ? алий хурдал хурдал

өмдөө шуугаа орчлоо гэнүү

зарим нэг өмдгүү багш нар нь юугаан шуужаан болдоо гэсс

хэхэ

Гаамп ядаж байхад шуух өмдгүй байгаа даа аягүй л бол Ингэхэд багш нарийнхаа амьдралын боломжийг нь дээшлүүлэхийнсээн энэ чинь одоо

2 багшийн зургыг харсан чинь Артгаа бол шуух өмдтэй Гаамп бол байхгүйм байна ш д

Манай сургуулийн толгойн зураг нь аягүй л бол мартын 8нд солигдноо хахахаха

Аягатай архи авдранд хийгээд байгаарай. Бас мазаалай асдаг юм уу ямар?! Ойлгохгүймаа, ангийнхан ооеэ?

Зарим нэг тайлбараа нарийн болгоочээ багш нар аа. Тэр аав маав бол бүдэг бадагхан л ойлгогджийн. Хнннн....

Чука: Аа энэ зүгээр танилцуулга байгаамаа. Загвараа янзалчаад цааш нь хийхийн
Энбос: За бодолцы. Харин загварыг чи аваагүй ээ, өргөж дийлкүү хүнд шүү дээ тэр чинь
Миш: з.м.м гэдэг тодруулгы нь анзаарна уу!
Дэндэв: хэхэ. Аа ярьнаа ярина, ер нь бол ярина.
Цитрус: Аа баярлалаа, ухаантай охин шүү, мөнгөө өөрөө өгий энтр гээд.
Шоутаймэр: хэхэ. Ар нь түүз л байсийм даа.
Жагаа: Аий?! гэхдээ дэмжсэнд ваяралла.
Цэпү: Гэр ахуйн зөвлөгөө явжийшд
Зоритг8: Тиймбээнүү
Энэрэл: явнаа явна
Хульгаан: Нэг өмдний зий олж өгсийшд би цаадахд чинь.
Үлэмж: Тэгээч, сайхан дээшлүүлээч бөөнөөрөө ярьжаагаад.
Паазал: Авдар гэдгийг авдар гэдэг үгнээс харна уу!
Анима: Нөхөн үржихүйн юм сонирхож байна уу өөрөө тээ?
artga hariulav

aaaaaaaaaaaa bagsh naraaa bi uilmaar bnshdeee, yaagaad minii nasaaraa shahuu huleesen hun nad deer irehgui baij baichihaad, amidraltai ur huuhedtei boltson baihad genet garch irj tenegtej bgaaan beeeeeeeeeee, bi yaaah veeeeeee iiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiii

Evderhii toli kkk

яа хэзээ нэг я үсэг дээр оччихсон толь хэвлэлтэнд орлоо гэж байх болоо

he he evderhii toli bhdaa yahuu dee, mundag yum boloh ni l dee

artag-h umduu tegeed minii nudeer lav Gumpaa bagshaa meen shorttoi artag zubhun zangiatai l haragdaad bn daa.

толгой сайхан болжээ...

saihan boljee saihan bolj
ene hol yavna shuu

ter suuliin ug l jaahan tiimees busad ni boljee.
Agsan bish agsam gej bichdiim shd M usgend l uchir bgaa um

iimerhuu end tendehiin otkrit motkritnoos hulgailj jishee abch bgaad tolgoi hiigeed baival er ni hol yabahaar l bna :P

ааг гэдэг чинь бас үнэр гэсэн утгатай. агиймаагийн ааг ихтэйг яана гэх жишээний.

согтуу хүнийг агсам гэнээ.

4 уншигдчихаад 30 сэтгэгдэлтэй байдаг, аргагүй л багш нарын маань сургууль мөндөө мөн...

Одоо бол 5 уншигдаад 31 сэтгэгдэл

6 - 32

8 - 33

hahaha

Min u hoyor bagsh, zagvar tasarchijee, lag yum.

hadam eej gedeg ugiig toli bichig deerees yaaraltai harah heregtei bn. gunee hundetgen bngiin unshigch (comment bol ihenhdee uldeedeggui) ichnee angiin suragch

iimyum bj boldiim uu

hehe,, yasan huurhun yum bee!! :) goy setgesen bshuu kk

hehe

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл