Загасны тухай бас л гэрэл гэгээ муутай л дурсамж.

Загас тэжээж явлаа. Гээ л нээх өдөрт дөчин өндөг идэж явлаа гэжугаам шиг хэлчлээ. Аа үнэн юм чинь, загас тэжээж явлаа. Тэднүүсийг талхны үртэснээс эхлээд циклопоор хүртэл хооллож явсан толгой би. Эхлээ л яаху хэнлигээр эхэлсэн л дээ. Нэг царай муутай бор бор юмнууд тээ. Жирэмсэн загас нь маангар том цагаан гэдэстэй байдийн. Тэр чинь арьс нь сунаад өнгөний нягтрал нь сийрэгжжаахгу юу. Тэгээ яг төрөхдөө тэр зулзага нь голоороо нугаларцан гардийн. Гарангуутаа сүүлээ хөдөлгөө л тэгшрээ л сэлээд явчна. Хамаагүй ээжийнхээ амны хажууд сэлхийм бол сап гээ л залгиулчна, тэнэг хогнууд шүү. Маангар хурдан залгина. Ер нь харжаахад том егзөр загас зогжээлаа тээ, тэгэнгүүт хажуугаар нь зулзага ойртонгуут нэг хөдлөх шиг л болно. Харин зулзага яг л анхнаасаа байгаагүй юм шиг л алга болно. Хий юм ч харциймуу гэж бодмоор. Би тэхдээ тэгж бодож байгаагүй, би чинь маш залуудаа загас тэжээж байсан хүн. Тийм болохоор төрөх гэж байгаа загасыг шүүж аваад барээний шилэнд оруулдаг байхгүй юу, дээрээс нь малгай тавинаа бас. Харанхуйлж байгаан. Тэхгү бол мэдээгүй байхад төрөөд зулзагаа идчнэ. Нэг харахад бүгдий нь идцэн, ерөөсөө төрөөгүүм шиг. -Яасан? гэцэн царай гаргацан л байжаах вий. Үхтэл нь хоол өгөөд өгөөд зулзагаа бас л иднэ. Юм идхийн сан, юу ч хамгаагүй идхийн сан л гэж бодож явдаг байх, манай Гомбоо шиг. Загас ер нь хэр зэрэг идэмхий амьтан болох тухай ард яринаа угаасаа. Ер нь загасаа их ажигладаг байсан боловч яаж сээгсдээд байгааг нь л олж мэдэж чадаагүй. Худлаа эр нь эмийгээ баахан дагах нь дагадийн. Тэгээд кантаакт авч өхгүү хүүрнүүд чинь хүн тамлааядаг байж билээ. Жоохон байсийм чинь дээ. Харин нэг удаа тэгж ажиглалт явуулж байгаад гэнт эгдүү хүрээд модоор акуурмаа хутгаад хаяж билээ. Хамаг юм нь бужигнаад, бөөн юм болсон хэ. Ахиж тэгээгүй ээ.
Нэг удаа хичээлдээ явахдаа барээний шилтэй жирэмсэн загасаа малгайгаар даруулж орхихдоо айх байх даа гэж үнэнгээсээ бодож билээ. Тэгээ л эргэж хараад цүнхээ хайгаад мартцан л даа. Харин эр хэнли нь цоглог өнгөтэй. Үүнэн ганган амьтад даа. Хорвоо дэлхий гэж сонин байхым. Хүнээр болуул нэг ганган шаавай шавилхаан залуу нэг том... аа за өөрим ярийдө.
Дараа нь харин скляр, алт эднүүс тэжээсий шүү. Тэднүүс амархан үхчдиймаа хөгийн. Тилскооп гээд нэг муухай нүд нь гарцан загастай байж билээ. Хар алт эднүүс ай. Бас л ёоз ёозын амьтад байжээ байж. Захаас авдаг байсийн.
Нэг лут ховдог загас манайд ирсийн. Нэг танилынхаа ажилдаг цэцэрлэгээс нь сокны шилээр туусан сан. Том жижиг 2-г. Том нь сокны шилэнд арайхийж багтсан лут том эд байсан даа. Жижиг нь томдоо шахуулаад нэг хөдөлгөөнгүй шахуу амьтан л ирсэн. Дараа нь оюутан болчоод, өглөө болгон 26-д алалцжаахад дагтан тэр санаанд орно. Тэгээд тэр 2-г авчирсан оройноо жижигт нь хуруун дээрээ мах нааж идүүлсээр байгаад гэдсий нь хагалаад алцы шд. Хурууныхаа өндгөнд жижхэн мах наагаа л ус руу ойртуулангуут гарч ирээд идээд байсан байхгүй юу. Хуруу жоохон үмхээд. Бараг 20 удаа идүүлсэн байхаа. Том нь угаасаа ёроол сахиж хэвтчээд дээшээ иркүү байсийн. Хөгшин загас байсан байх. Тэгээд зурагтаар гудзоний харцага ч билүү нэг панаалтай пүх пах кино үзчээд ирсэн чинь нөгөө идэмхийгийн гэдэс нь доороо цоорцон юм хум унжцан явжээдэг байгаа. Пал гээ л явчиж билээ. Тэгэнгүүт давстай усанд хийхээр үххкжээсэн загас босоод ирдийм чинь гээд давстай усанд хийгээд. Тэгээд удаагүй, маргааш өглөө нь харахад л мажийцан байсан даа. Ийм л муухай ховдог хомхой амьтад шүү дээ тэр загаснууд чинь. Гэхдээ одоо бодоод тэр гэдэс нь давсанд яасан их хорсоо бол гэж шимширдийн. Хүүхэд л байсийм чинь дээ би! Ингээд ганц томтой үлдсийм. Тэр лутаа. Харж сууж байгаад заримдаа шараад идчмээр ч санагддаг байж билээ. Гэхдээ картын бараанаас дөнгөж гарсан байсантай холбоогүй, зүгээр тийм л сайхан ханагар амьтан байсийм даа. Акуурам дотроо нөмөр нөөлөгтэй гэж жигтэйхэн.
Гэтэл нэг удаа хичээл тараад ороод ирсэн чинь шалан дээр нэг хар юм хэвтжийнаа. Хариугүй гишгэчих дөхөө л тонгойгоод харсан чинь пүү!, нөгөө муу загас маань хэвтжээдэг байгаа. Бас л пал гээ явцан. Энэ багадаа олон удаа пал гэх ер нь хүүхдийн өсөлтөд муугаар нөлөөлдөг байх шүү. За тэр яахуу тэгээд нөгөөхийгөө шалнаас авлаа даа. Унасан талаараа шалан дээр наалдцан, шархийтэл нь хуулж аваад. Нээх сүртэй ч шархийгээгүй ээ, жоохон шархийсийн. Тэгээд жоохон эргүүлж тойруулж харж зосжаагаад жорлонд аваачаа хийчий гэснээ бас юмыг яаж мэдхү гээд давстай усанд хийчвээ. Усанд хийнгүүт л нэг хөшцөн хатуу юм зүгээр л живж энэ тэр. Тэгээ л гувц хунараа солио л, цай ундаа уучаад эргээд ирсэн чинь хөөе, нөгөөх чинь харин амилцан ам нь өмөлзөөд байжийнэ. Ёстой үхэх шахлаа, баярласий шүү л гээд байгаа болтой. Би л тэгж таасын. Хөөрхий минь. Миний баярласан гэж. Франкэнштэйний аав л франкэнштэйнийг амь ороход нь тэгж баярлаж байсан байх гэж боддийн. Тэгээ л акуурамд нь буцааж хийгээ л. Сайн таглаж авсаан. Харин хөөрхий газар наалдаастай байсан талынх нь нүд сохорцийшд. Нэх муухай цэхэр, цэнкэр саарал нүд. Тэрнээс хойш өрөөсөн нүд нь боолттой кино гаруул л тэрийгээ санадаг болсон. Кийл бийл-2 энэ тэр гээд. Гэснээс багадаа тэр кийл бийл 2-ий чинь үзчээд хүүхэн залуу 2-ийг нь л кийл бийл 2 гээд байна даа гэж боддог байж билээ. За тэгээд загасаа ярихад хөөрхий минь ахиад нэг арваад хоногийн дараа акуурмаа таглахаа мартаж яваад эргээд иртэл ахиад нөгөө газраа унацан, харин тэр удаад жинхэнэ мод болцон байж билээ дээ. Давстай усанд хийгээд хийгээд амилаагүй. Тэгээ л жорлонд хийгээд усы нь гунигтайгаар татсан даа. Тэр сайхан тэнхээ тамиртай том загас, аргагүй миний акуурамд давчдаад хүч чадлы нь сорьсон өөр ертөнц, өөр учрал хайж үсэрч гарах гэж тэмүүлдэг байсан нь түүнийг тийм байдалд хүргээ байх даа. Таглацан байхад хэчнээн удаа таг мөргөж муужирч унаа бол. Эсвэл мангардуу нөхрийг бусад загаснууд ятгаж үсэргээ дээ. Үгүй бол тэр жижиг нь үхчингүүт ганцаардаад амиа хорлосон ч байж магад. Тэр өмөлзөөд байсан нь ер нь, "хүн мөрөөр нь үхүүлчкүү гай болоод бацаан чинь!" гэжээсэн ч юм билүү. Немог үзсэнээс хойш би ер нь их юм бодоод байгаа. Маниусын хардаг шиг зүгээр нэг тийм дагтан нааш цаашааа сүлжилдэж байдаг зорилгогүй амьтад бас биш юм шиг байлээ шүү.
За даа өөр ч нээх тод томруун дурсамж үгүй шив дээ. Нээрээ мичнооснууд нэгнийхээ арьсыг хуулаад идчдийм байлээ. Надад 2 удаа тийм юм тохиолдсон. Зөвхөн нэгнийхээ. Бүгдээрээ нэг рүү дайрна. Тэр яагаад тэгдгийг иста мэдээгүй. Бодуул жоохон хутган үймүүлэгч загас, тэр нь баригдаа л алуулж байгаа болуу гэж бодсон. Жоохон байсийм чинь дээ!!! Гэхдээ урт төмөр оруулж байгаад хазаад байгаанууды нь зодсы шд уул нь. Гээд хашрахгүй дайрсаар байгаа л алчдым байлээ. Тэр үед уран зохиол дээр цуутын цагаагч гүү үзэж энэ тэр. Баахан тогоруунууд гүү рүү дайраад гэнгүүт л нөгөө мичносууд нүдэнд харагдаа л. Мөн дарамттай байжээ загаснууд.
Аа нээрээ дун. Дун ярькуу бол ямар юмных нь загасчин байху дэ. Алт нээрээ дунгийн доторхийг ухаад идчдийм байлээ бас. Балиар хог шүү. Яахав акуурамны хананд наалдцан дунгийн ам л жоохон эвгүй харагддаг болхоос гэмгүй л амьтан шдээ чааваас.
Тэгээ л гэнт нэг өдөр бүх загасаа хүүхдэд зүгээр өгөө л, акуурмаа бас өгөө л ширээгээ сайхан цэвэрлэж аваа л загасчны түүх дууссан даа. Гү хүүхэд л байлаа шдээ би.

42 comments:

Тэр том загас чинь юу гэдэг нэртэй загас байсан бэ? Мичноос л аймаар үсэрдэг загас даа. Нэг мэдэхэд алга болсон байна. Акуурмынхаа эргэн тойронд сайн үзэхээр ард мард нь хатсан байжийдаг. Бидний багад загас тэжээхэд хүнд нөхцөлтэй байжээ. Скляр, алт, барбус амархан үхчихдэг байж билээ. Саяхнаас сонирхлоо сэргээж скляр, акуурмын аварга, мичноос, сувдан гурами тэжээж байгаа. Зүв зүгээр аймаар том болсон. Түрс мүрс шахаад л байгаа. Мөөгөнцөртөхөд хийдэг эм хүртэл байдаг болсон байна.

Миний багад мичноос 10 төгрөг байж билээ. Бусдынх нь бусдынх нь ч гэж дээ алтын үнэ дийлдэхгүй.

aa end uu

Orosod surguuli togsood Erdeneted mergejilteneer ochson hurgen ahiih maani 3 oroo bairniihaa 1 jijig 0r00 ni ter chigeeree zagasnii akvarium baidag baisan. Neg hananaas nuguu hana hurtel tom akvariumtai esreg tald n tom jijig yanz buriin akvarium. Zagas gej torol torolooroo.Huuhdiig n harah 1 sariin hugatsaand tedniihees hun tasarahgui. Bainga hun garch oroostoi.Goiduu orosuud ihevchlen orj garna. Zarim ni jijig shiltei zagas barij orj irne zarim n avaad garna.Egch maani huuhdee harahgui baij heden zagasandaa amia tavih yum gej uglej garna. Nadad tom tom Altan zagasnuud goe sanagddag baisan . ter sklyartai adilhan olon ongotei zagasiig yu gedeg bilee??
Bi ch haaya sonirhoj hardag baisanaas bish nadad tednii nuguu oroond n baidag pyanzniii tsugluulga laitai baidag bailaa...

yoooooo hamag dotor arzailgaa haylaaa... ter aris ni naadlaad nud ni sohordog bur yag yaavaa tuiiii... hoinooos hun irj yum asuusan chin uhtlee zochlooshd naadhii chin unshaad aigaad suujiisan chin..

Chi ter tomiin nudiig ni gazraas huu tatsan baishd. Us asgaj baigaad chiigleed zoollood avku, za daa yaaraltai tuslamj bsiim shig bna daa neeree ch

Юм асууя багшээ... Загаснууд яагаад дээшээ харж үхдиймло?

Унгаж чадахаа байгаал, гэдсэнд нь хий хуралдаал, тэгээл дээшээ харжугаам даа.
Ер нь бол том гэдэстэй хүн ч гэсэн дээшээ л харж амрыг нь бодож үхнэ дээ, чи харж л байгаарай. Ямар л амьтан үхэхийн хажуугаар гэдсээ дарчихсан аахилаад хэвтжийхав дээ Юки минь

Скляр чинь тийм олон өнгөтэй биш ээ. Хар цагааны хослол өнгөтэй л байдаг.

burhan moroodliig ni biyluuldiimaa YUKI

Надад нээх сонин санаа төржээна, юу гэвэл блогчид загас байсан бол гэсэн шиг...
эхнээс санаагаа шигтгээ шигтгээ явчихнаа.А-с нь эхлэе.
Артаньяан - Эр хээнли (гуппи гэдэг тээ)
Амарсайхан - Скаляр
Амгаа - Соми
Анжгай - Гурами
Батаа123 - Моли
Гомбоо - эм хээнли
гэх мэт

бүтэлгүүү л дурсамж юм шив дээ

urt guril baina.

Дун л хамгийн хөөрхөн дөө. Мөрөөрөө. Бас өндөгнүүд нь гээд акуурим дээр жижкэн бөндгөр юмнууд байжийдэг. Тэгжийснаа л гэнэт баахан жижкэн дунгууд гараааал хөөрхөн шүү

овоо л загасчин байсан юм байна
багадаа бид нар загасандаа амьд хоол өгнө гээл шумуулны авгалдай түүгээл гүйдэг байлаа нэг удаа манай найз баахан авгалдай барены шилэнд хийгээд тавьцан байсан нь нэг өглөө боссон гэрээр нь дүүрэн шумуул болцон байсан гэсэн хэхэ

Saihan tuux bna

Mechonos bs ikh shog ch zagas shd. dun ntr tsaash n haruulchada blku. bi ch mechonos tejeejiiga tsagt dahij dun avna gj bodohoo blison brg 5 6 dun...
tetra, ternets ntr ch bs goy zagashd. Bagsh tegj gunigiin tuuh ntr gesnees zagas tejeedg hoich uydee zovolgoo ntr ogmooriin.

Гэснээс шпрот аймар өрөвдөлтэй тэ?

Өөр загасны талаар мэдэх юм байдаггүй
/амин судлалын хичээл дээр ч би гавихгүй нь дээ/

Артаньяан-Эр хээнли
Гомбоо-эм хээнли

хахахахахаха =))

bi bol anh 6taidaa uurga barij uzej blaa tegeed goloos neg chuluu degeend orood ah nar shooloohoor n sharandaa uiljeej bilee. ternees hoish ch olon zagasiig tsaash n haruulsanduu.

yag tejeej tetgej yavsan tuuh bol baihguin bna

ooo laitai aaaaaaaaaaaaaaaaan......... shineer irsii shuu yer n end araaar l suujeey daa bagsh naraa

Yu bna daa Nimkaa

Sno Nimka, bi n bs sayhan l shineer irsiishd. 2ula saikhan nzuud blhu?

Сандра said...

загас гэвүүл намайг 4 билүү 5тай байхад манай ах загас тэжээдэг байсын...тэхдээ яг сайн санадгүйнмөөө.. гэхдээ одоо загаснаас айгаад байдийшд....царцаа шумуул зөгий аалз нтр гэээл.... ер нь тиймэрхүү жижхэн биетэй бичил амьтдаас айдынмаа хархаас дотор муухайраад бие арзайгаад үхэх гээд байдын

Витнэс: Нэрий нь ёстой санах юм алгаа. Сэрвээнийх нь урт сэлүүр гар муухай гатгадаг л байсийм.
Дэндэв: Тэхх, сүүлдээ алт хямдарцан явжээсийшд
ЖИргээ; Тимээ хөө энд шүү дээ
Эрхэс: Хэ тийм загасчид ч цөөнгүй байсий шүү.
Цитрус: Энэ тим кашмар бичлэг болциймуу. Ер нь миний дурсамжууд яагаад ийм аймшгийн порно болоодээнэ?
Чэстмир: Гүэ наалдсан гэж мэдээгүүмаа. Ер нь аль хэдийнэ үхцэн л гэж бодсийм чинь.
Юки: Ер нь үхэл гэдэг бол амьтан амьд байхда ямар төлөвт байснаасаа эсрэгээр болохыг хэлж байгаам. Хүн босоо байдаг бол үхэхээрээ өөрийн эрхгүй хэвтнэ. Загас доошоо хардаг бол үхэхээрээ өөрийн эрхгүй дээшээ харж байгаа нь тэр шүү дээ хөөрхий.
Хөхө: За бас хөөрхөн л таамаглал байна. ахуй талаас нь хэлсэн. Гэхдээ багш шигээ философи утгаар нь тайлах болоогүй л байна даа бацкаан.
Витнэсс: Аа мэдкү мэдкү, Нэг гавтгай л юмнууд байдийн
Хаукс: Загаснууд дээшээ харахыг мөрөөддөг гэж хэн хэлжийнэ чамд?
Хөхөө: Та бол халим шиг зантай биз?
Зоригт8: Тиймээ хөөрхий,
жагаа: Чи миний дурсамжийг гурил гэж байгаамуу?
Спонж: Хүн хүний гоо сайхны мэдрэмж ондоо доо.
Сэрэнити: Пөөх тэгдиймүү, маниус чинь багадаа шалбаагнаас циклоп шүүдэг байсийшд.
шоутаймэр: Аа зарим нь гурил гээд байна.
Анима: Аа харин тийм ном хийх тухай бодоо л байна
Пузл: Манай цагийн 2 багш уяхан эрчүүдэд үхдийшд. Дараагийн хичээлээр ахиад амьтны тухай юм хийнээ
ц: Бах чинь ханажээнүү?
Даавуу: Тийм баримлын шавар шиг чулуу байсан хэрэг үү?
Нимка: Араар дандаа архичингууд суудийшд, хүнд гарууд
Шоутаймэр: За энэ нэг нь.
Анима: Тээр харав уу Нимка?
Сандра: Чи түгүүл шарсан загаснаас айхуу?

Сэлүүр нь хатгадаг бол соом юмаа даа. Царай муутай хар юмнууд байдаг. Хэхэхэ. Зарим гар акуурмаа угаахдаа соомоо авахаа мартаад хамт угаасан байдаг гэж байсан.

Paah bagsh naag drinker blgochloo. Duugui l bhaas...ichmeeriin

эээжээ, дагтан гэвтээгээр бээжийдэг жаран хөлт үхэхээрээ горзойгоод босоод ирэхнээ... эвгүймпэ яас

ха ха. хүүхэд байсийм чинь гээл зөндөө юм хийжээ тэ. тэр загаснуудыг зоддог хэсэг нь хөөрхөн ийн яасан.
Гэснээс нээрээ пал хийх өсөлтөнд нөлөөлж үү?

ene asuult odoo shalgaltuu bagshee.

Хурдхан гарахгүй бол хүн амины хэрэгт ч холбогдож мэдэх нь үү гүй юу энэ чинь.

ёстой хөөрхөн бичлэг болсон байна. "жоохон байсым чинь дээ" гэсэн өөрийгөө өмөөрөх гэсэн үгийг арай олон удаа л хэлснээс биш.

Витнэсс: Сом чинь дагтан ёроолд гэвтжээдэг биз дээ, сом бишээ биш. Тэрнээс чинь гоё.
Анима: Юундаа ичхэв дээ, багшаа нь бас уушүүдээ.
Юки: Хэхэ гэнэн ч туслах бол доо, тэр чинь хажуу тийшээ эргээ л үхдэг байхгүй юу, хэвтээгээрээ. Нэг үхсэн 60 хөлтний зураг нэмж оруулы даа бичлэгэндээ.
Фрийстайл: Өөр хаанаас ийм сэдэл төрхөв дээ надаа.
Даавуу: гүэ, чулуу дэгээдээд авцан гэхээр чинь л гайхжийнэ.
ПАЗЛ: Аий, хаана хүн үхчиж
Олли: Би ямар үгээ хаана хэд хэлэх нь чамд ямар хамаа байнаа. Та бол өөрөө нэг үгийг л нэг л хэлнэ биз?

хэхэ, та надад инээд бэлэглэдэг шүү.
гунигтай дурсамж уншаад инээдэг хүн энд бас бнаааааа.

Bagshee bi n arhi btugai airag ch udgushuu. Biti gutgeed bgaarai. Hnnnn...

өө уучлаарай. бодлоо хэлж болдоггүй газар байж.

Сандра said...

за айх нь ч арай юу ийн.... тэхдээ дургүй ээ загас нтр иддэггүүүшд...

Haraad suuj bhad uul ni goy daanch tegeed negnee ideed, uhej muheed onstgui muuhai.

Huuhed nasaar dalimduulj sadist bsnaa nuuhgui shoo

zagasandaa agaarjuulagch tavih heregtei. teguul usrreed uheed, amia horlood baihguishdee

bi ch zagas tejeej PRO bolchih dohson shuu. neg buten hanaaraa duuren zagastai. ah nar nadtai zagasnii naimaa yrih gej manaid ireel. bi chin guram shahuulsan, ter havidaa l lag ni bailaa gej

boxaxaxa, goyo bichij

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл