Бар жилийн ерөнхий зурхай.

Энэ сургуулийн толгой сольчих гэж Артгаа авгайд хэд хэлвээ. Тэнэгтээл долийчоод хүүхэн яриад идэж уухаас өөр ид шидгүй амтан нэг ширхэг байнааа надаа нэг. Авяаа авч болдогүй, хаяяаа хаяж болдогүй ийм үйлийн лай байх гэж. Би өөрөө солиул дор нь сэв хийтэл сайхан солчих нь л доо. Энүүнийг ажил хийж сураг гээд хараад байсан таг юм.

Зиак цагаан сар ойртоод цалгиж халгиад ирдэг үе иржээн даа. Хүн бүр мөр, дал бэлхүүсээ гаргаж ирэх жилийхээ өнгийг тодорхойлж, засал чимэглэлээ хийлгэдэг цаг иржээ. Тиймээс би ч гэсэн ирэх жилийхээ өнгийг ямар байхыг тодорхойлж энээ тэрээ болох нь зүйтэй санагднам. Ингээд өөрийгөө чулуу татаж тэвэг тоглох гэдэг аргаар зурсанаа үзүүлий.

Ирэх бар жилдээ би их ээлтэй сайхан байх шинжтэй. Улс төрийн хувьд миний хувьд их тогтвортой жил болох болтой. Учир юу гэвээс надад тэр улс төр тогтворгүй байлаа гээд ямар падлий байнаа, ганцаараа улс төрд түй ч хамаагүй хүн чинь тогтвортой байлгүй яахав дээ. Энийг бол би яг хараад байгаамаа.

Эрүүлд мэндийн хувьд их сонин хэлбэлзэлтэй жил болохнээ. Бар жил сүүлэндээ хатуу гэдэг. Энэ бас яг биелэнээ. Оны сүүлчээр галзуурч шинэ жил энээ тэрээ гэж архи ууж яваад хоолой амаа өвтгөдийн тэр яаг болно. Гүү тэгээд энэ том толгойгоо юмны завсар зайгаар аятайхан аваад явчихгүй цохиж шалбалаад явдаг хүн угаасаа хэлбэлзэлтэй эрүүл мэнд бололгүй яахав дээ.

Санхүүгийн хувьд аймаар сонин гэнэтийн ашиг орлого олохгүй, гэнтийн гарз гарахгүй орлогын үүд нь бараг хаалттай, гарлагын үүд нь бараг адилхан тийм жил байхнээ гэж бууж байхын. Энэ бас угаасаа ойлгомжтой орлого гэхээр юмгүй амтан чинь элэнцэгнийх нь гарлага гархав дээ. Угаасаа энэ хэвээрээ явсаар ирсэн хүнд гэнтийн ашиг байтугай гарлага ч гарж сэтгэл хөдөлгөхгүй шүү дээ.

Ажил хөдөлмөрийн тавцанд хэвийн. Мэдлэг боловсролоо нэмхийг хичээвээс албан тушаал ахих магадлалтай. Удирдлагын зүгээс зэмлэл ихээр хүртэх шинжтэй. Гэвч амьдрал үүгээр дуусахгүй, амьдралд өчнөөн сайхан юм байдгыг үргэлж санан сэтгэл санаагаар унахгүй байх хэрэгтэй. Энэ бол үнэн ойлгомжтой наасан байгаан. Надад угаас мэдлэг боловсрол байхгүй байхад юу дээшлэх вээ аан. Шинээр мэдлэг боловсрол олж авна гэсэн бол бас өөр боломж байна гэж үзэхсэн. Албан тушаал нэмэж байсан ч биш угаасаа горьдох юм алга л байна цус гэж. Харин тэр даргадаа загнуулаад амиа хорлож магадгүй гээд тайвшруулаад байгаамуу даа. Угаасаа өдөр бүр загнуулаад дөжирцөн хүн шүү дээ.

Хайр дурлалын хувьд хамаа замбараагүй байна. сээксийн хувьд их идвэхтэй, сэргэлэн цовоо байх нь. Өөрийн гоо үзэсгэлэнгээр бусдыг гайхан бишрүүлж, шинэ танил, онцгой содон учралууд нээх тохиолдохгүй нь дээ. ЭНэ бол одоо бараг дооёоолж байгаа байхгүй юу. Угаасаа хамаа замбараагүйгээ энэ зурхайтай зурхайгүй мэдэж л байгаа. Сээкс бол үнэхээр үнэн би байнга идвэхтэйгээр бодож явдаг хүн. Би өөрийн гоо үзэсгэлэнгээр яаж гайхуулахав дээ гүзээ том толгой 2-оороо яагаад ч гайхуулахгүй гэдэг бол ямар ч зурхайд пал хйитэл шууд бууна шүү дээ. Шинэ танил онцгой учрал тохиолдохгүй гэдэг харин азны юмшүү. Өртэй хүнтэйгээ таархаас авхуулаад, бага байхад атмаан байсан нөхөр эднүүстэнй таараад хэцүү жил байх нь байсы шүү. Энэ жил ашгүй сайхан тайван жил болох нь.

Бар жилдээ эд агуурс хулгайлах, хүн алах, хүн хорлох, бусадтай хэрэлдэх, амьтны амь таслах зэрэг үйлд муу. Ажил хийх, авгай хүүхэд авах, алт мөнгө хураах зэрэгт бүтэн жилийн турш хориотой байх нв. Хэрэв дээрх цээртэй зүйлийг үнэхээр хиймээр санагдвал барбагшын маань бичлэгүүдийг 3 удаа уншиснаар аливаа хорт зүйлээс ангижрах боломжтой юм. Зиа ингээд өөрсдийн зурхайг зурнуу нөхдөө.

Ирэх жилдээ бүх шавь нартаа цагаан сарын мэнд хаппи цагаан сар'с дэй.

35 comments:

Шавь биднийхээ зурлагыг зурж өгөөч. Багшаа

би ч бас тэ? ээмэр жил шүү нтр.... Жил орохоор яадгийг хэлээд өгөөрэй... Багшаа. Түүл ахиж иддэг нтр гэхгүй шүү.....

Saihan zurxai zurjiina shuu bodvol chaavaas tsasan deer l zuraa baix daa

багш нь зурж өгдөг биз дээ ганцаараа амиатаад өөрийнхийгөө зурцан байхын
шавь нарынхыгаа ядаж нэг нэгээр нь биш юмаа гэхэд суудал суудалаар нь ямар байхыг айлдаж хайрла

Witness-өөрснөө зураачээ хэдхэн зураас татхад чинь яасан сүртэй залхуу улсав
Давка-жил орхоод тархийг задлаад по-г нь аваал явчдын

showtimer-элс цааса хаа дайралдсан газраа зурийшд

serenity-хөөе өөрөө зур хөөе. хэдхэн зураасанд чинь сүртэйшд

hahahaha really cool! like it. Anon

aa tii bas bagsh nariga uduj horgooson shinjtei yum bichuul asuult hariultin tsag ehelle gedeg bilu ... tegvel ..
BAR JIL ZALUUCHUUD, BUSGUICHUULIN HEND N HAMGIN UGUUJTEI BH BOL, YAGAD? :D:D:D:D:D:D
BAS YAVAL BAGSHIN HAIR SETGELIN MANAND OROLTSOH VEE GEJ .. BI BAGSH TANIGA JIRIN SHAVIN BUS JINHENE EMEGTEIN NUDEER HARDAG SHTE :D:D:D:D
Anon

Manai lamiin heldeg zurlagaas arai uur garchjee ene huniih

Эхлээд хичээл ном заагаад овоо байсан. Одоо зурхай зурлага яриад уналаа. Арай Манг-арго багшийн араас орж байгаа юм биш биз?

Том балайрваа энэ.

kkkkkkkkkk tgd shine suragchnariinh yahiim be

энэ төмөр бар жил гэж яриадахын, төмөр бар гэхээр ямар учиртайнпээ багшээ?

Er ni yadiin bagsh nar baixgui bna sambart garch uimuulnee
Anon shaa chi
Dosu chi uuruu lam bol za
Dendev chi uuruu balair
Nimka shudgui xun shig ineexee boli
Enerel bitii bagsh naraas t1 yum asuuj uduxuu boli chamd ix uchir bna ain
Sogtuu baigaag uuchilna biz

Барбагш-Сайхан хэллээ.
Анон-Өөө за. ...Бас дуртай..Битий горьд
Досу-Лам та хоёр хачин байгаа шүү
Пазл-Хэлэмгий хүн сурамгай гэж... Чи л тэр Аргогийнхаа араас хийгээрэй за.
Нямка-Шинэ сурагч нарт зурхай байдаггүй юм хүү минь
Энэрэл-төмрөөр хийсэн болохоор нь төмөр бар гэж нэрлэсэн юм хүү минь. Жаахан ухаантай асуулт тавиач.
Шоовой-Чи гараад хаалга тогшиж орж ир за.

хэээпи цагаан сарс дэээе...

Bagshaa Dendeviig xaraa

багш болж тоглоод байгаамуу манайхан :р

гэснээс зургын ямарч авьяасгүйн болохоор яаж ч хичээгээд муруй шугам татаад байхын тэгээл эхнээсээ онцгүй зурагдаад байгаа болохоор нь онцгүй жил болох нь гэж дүгнээд байгаашд зөв боджээнуу багшээ :р

муруй ч гэсэн гэсэн зурсан зурхайгаа үзүүлбэл:
татсан шугамны эхэнд их чанга дарагдсаны улмаас майр тод гарчиж бодвол шинийн нэгний өглөө мөрөө гаргах байх гэж бодсон тэгээд мөрөө гаргахдаа янзан бүрийн даавуу шатаах мэтийн үйлдэл хийхгүй бол надад ямар ч халгаагүй байх бололтой. гэснээс таминээ даавуун дээр суусан хүн байвал хэлээрэй мань өөрөө заслы чэн хйинэ шүү :р
жилийн эхэнд бол мөр зөрөө гаргаад шинэлэнэ цагаална гэж айл амьтнаар хэсээд хэсэг намирах бололтой ингэж явахдаа чих хацраа хөлдөөх нигүүртай байж бас болохын учир нь миний зураас эхлээл шууд муруйгаад байхын.
за тэгээд эрүүл мэнд мөнгө санхүүгийн хувьд идэж уух унтах хэвтэх ажиллах амрахаа зохицуулж чадвал ямар ч осол аваарьгүй байх бололтой чадахгүй бол жоохоноор барахгүй барцадтай ч байж мэдэхийн. орлогын үүд сар бүрийн 25нд нээгдэж гарлагын үүд нь тувтан нээлттэй байхын байна.
сургуульдаа явбал төгсөнө явахгүй бол төгсөхгүй.
хайр дурлалын хувьд болдог юм болдогоороо л болно битий хүлээ энтр гэсхийгээд л зурагдаж байна даа. :р
за тэгээд ангийн хүүхдүүд зурхайгаа зуруулмаар санагдуул нөгөө юугдэг билээ тэрийгээ бариал ирэхгүй юудөө умаахум :өрөөсөн нүдээ аних:

аа тийм хаппи цагаан сар'с дэй ангийнхандаа болоод багш нартаа

БАГШТАЙГАА 100 ТӨГРӨГӨӨР ЗОЛГОЖ 100 ГРАММ ТАТНАА ХӨ

ylemje bitgii hansh osgood bai naana chini arai gej hynees 20 togrog zeeleed 2 bagshtai 10 10r ni zolgoe gej bhad
ene ylemj tegj bgaad ayagui bol bagrh nariin yawuulgiin nohor bh shv hansh osgool ha ha ha

гоё толгой байна.

Anonymous - энэ гадаад нөхөр сайт андуурчээ. Багш нар нь түй ч хэл мэдкүү улс шүү дээ.

Anonymous- энэ жил аль алинд өгөөжтэй жил болноо. Багш нарыгаа аль болох хүний нүдээр харж байвал баярлана шүү. Амьтан адгуусны нүдээр харахгүй шүү.

Dosu- танай ламых минийхээс

PUZL-пүүзлээ би би эрэгтэй хүний араас оогт орж байгаагүй

Дэндэв-хэн тэрүү. Чи битгий шавь нарыг балай гэж бай

Nimka-шинэ хуучин гэж байхгүй бүгд л сурагч шүү дээ.

Энэрэл-төмрөөр хийсэн бар шүү дээ.

showtimer-ээ согтуу толгой минь дээ хэзээ сурна даа

Дэндэв-хариулж барьцан мань мэтэд амар болждээ

ЗОРИГТ8-хайн энэ хүний гадаад хэл гүйцэгдэхгүй нь

showtimer-би хүн хараадагүй ээ. ерөөж л явдаг хүн шүү дээ

даавуу-зургын мэргэжил өөр шүү дээ. тэхдээ даавуу сайн өөрийхөө зурхайг зурсан ганц хүн
ҮЛЭМЖ-500тай золгож 500 грамм татсан нь дээрдээ хө

serenity- чи нарийндаа хатаж үхлээ юу
ollie-мөөм бөгс нь хэр байна

Хэхэхэ дажгүү сайхан л жил гарах нь дээ.

энэ толгойг санкед байсан зургыг Гаампаа багш аваад блогын толгой дээрээ тавив

гоё зурагтай болчиж

Сээгсийн хувьд цовоо гэнэ үү? Тэнэг чинь годогонож байгаад нэг харсан чинь нүд нь эргэлдчихсэн жигтэйхэн цовоо амьтан байж байвал мөн ч муухай сээгэс болж хувирах байх шүү

Сээгсийн хувьд цовоо байх нь л чухал шүү дээ. Сайхан жил гарах нь тэхээр чиний хувьд.

ajiltai huun gej.

Dendev uimuuleed bna l xardaa gej xovlosiin yu gej muu Dendeviigee xaraalgana gej bodoj yavaxav dee Barbagshiin maani tolgoi ni yostoi goe bolj

bagsh min, hun uuru huhtun amitan shu de, odoo tegee bi bagshlah yumu bagsh n bagshlah yumu,
sogtu etr humus durlasan emegteig doog hiij setgele baysgahgui shu .. bagsh ch gesn .. er n erthen revenge avnaa ... dendev-durak, ter shoutaimer-soliot
harin bagsh bol miniih .. gump n ..
Anon

Хахаха, энэ Апопутоуг ч гандан буурахгүй дурлагч байна даа.
Дэндэв дэмийрч байж ангийн хурлаар орох гэж байгаан.

Тийн урвагч хэмээх бар жил гээд байх юм. Яг яаж урвах юм бол? Багш нараас тайлбар хүлээе.

Бас хэнээс урвана гээд байгаа юм бол? Барбагш нар шавь нараа мурина гэж байгаа юм бол уу?

Даавуу: Аа багшаа нь арайхийж хийлээ харин
Зараа: Наадах чинь угаасаа тийн шдээ. Ер нь туулай шиг дөө
Фрийстайл: Тэх нь дээ
Жагаа: Би юу?
Шоутаймэр: Дэндэвийг торгохын сан хэдэн цаасаар
Анон: Энэ хүн Гомбоог цовоо сээгсддэг гэнгүүт шуурчлаа шүү.
Паазл: Гүэ сэмээрхэн хувиараа торгочмоор байна
Витнэсс: Гомбоог л хэлсэн байхдаа энэ одоо Артгаа багшаа нь бол сэтгэлээрээ шд.

Хариулсан Артгаа

Багш нар сар шинэдээ сайхан шинэлээрэй. :))

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл