Мэргэжил бүхэн сайхан: ЛАМ


Энэ оросын хокээчид муухай хожигдовоо чоорт гэж. Зиа тэхдээ байнга хожино гэж ч юу байхуу дээ.

Нээрээ зудаар чоно, нохой таргалдаг гэж үг байдаг гэнэ. Тэрүүн шиг цагаан сараар манай лам нар баяждаг байхаа. Тэхдээ цагаан сар гэлтгүй жилийн 4 улирал баяжиж байдаг цагаан сараар бол зүгээр л гэнэт баяждаг байх. Лам багш нарыгаа чоно нохойтой зүйрлээд арай ч дэндүүлчихвүү дээ. Хаа сайгүй хүн бүр лам гээд мөнгөө бариад гүйгээд байхаар мөнгө хаана байна тийшээ би хүртэл гүйх нь аргагүй биддээ. Миний энэ агуу их шунал намайг өчнөөн олон мэргэжил солиход хайр найргүй хүргэж байнаа. Би лам байвал сайхан мантайсан тарган цагаан лам болох байхаа.

Мантайчаал боссон суусан нь мэдэгдэхгүй нэг айхтар лам ланд гэдэг машин унаал бөх, хөөрөг 2 яриал бас л зугаатай амьдрал бишүү. Лам Гаамп бол хэнийг ч хайр найргүйгээр үзэж харж, ном уншиж, засал чимэглэлийг нь хийж өгнө. Тэхдээ би үнийн тарипаа гаргачина гандан шиг. Угаасаа энэ чинь үйлчилгээний соёл шүү дэээ баян хүн харчаад 1000 төгрөгний номыг 1100 гэж завхарал нугалаа гаргахгүй аан. Тэгээд ч ирэх жил хийх нүгэл хилэнцийг нь бурханы номын хүчээр зайлуулж өгж байхад мөнгөндөө татгандаг тэнэг хүн хаа байхав дээ. Энэ Будда гээч этгээд ийм сайхан арга гаргаад бид тэр аргаар нь бид нүгэлтэй хүмүүсийг сайхан цагаатгаад мөнгөө олоод амьдарах боломж олгосон их буянтай хүн шүү.

Лам бид чинь олонд үйлчилж байгаа үйлчилгээний ажилтаны хувьд хөнгөн шуурхай чирэгдэлгүй байхыг урьтал болгодог байх ёстой. Нэг хүн хийморийн сан тавиулая гэхэд хажуудаа өдөржин суулгачаал хамаг цагыг нь бараад төвд ном уншаад байж болохгүй. Сайхан мөнгийг нь авчаал уншинаа номыг тань гэсэн итгэл өгөөл гаргах хэрэгтэй. тэгээд ч ирж ном уншуулж засал хийлгэх гэж ирж буй хэний хэн ямар засал хийлгэх гэж яваа нь үнэндээ маниуст падлий байхгүй. Мөнгөө өгөөл явдаг улс шүү дээ. Балдан ирээд 10000 төгрөг өгсөн энүүнийхийг уншина гээд хүн бүрчилвэл угаасаа өдөр хүркүү. ер нь хэн юу өгсөн ямар ном захиалсан ч үнэндээ хэрэггүй бид уншдагаа уншина тэрүүн дунд нөхдүүдийх хавчуулагдаад засагдуул тэр засагдахгүй бол одоо дараа жилийхэд хамрагдаад засагдах байх гээл найдах хэрэгтэй.

Бид тэр олуулаа суучаад нэг нэг ном уншиж болкуушд хоороороо нэг ном уншкуу бол зарим нь номоо мартана голоор чанасан мах, сайхан хүүхэн, пиав бодно, тэр үед нөгөө нэг лам нөхөж уншиж байх ёстойн. Тэрнээс ганцаараа уншсан ч болно л доо. Бие биенээ дэмжидэг бараг конвээрийн системтэй тиийм үйл ажиллагаа шүү дээ. Бас л хүнд ажил шүү дээ базарваань.

Банк лам 2 гэдэг бол эцсийцэст итгэл дээр тогтдог бизнес шүү дээ. Хэзээ ч үйлчлүүлэгчид үнэхээр номоо уншиж байна уу гэж тагнаж чагнахгүй, тагнаж чагнаад ч яль нь ямар ном болхыг мэдэхгүй шүү дээ лениний боть уншаад суужээсэн ч яахуу дээ. Үйлчлүүлэгч этгээд энэ мантгар цагаан үнэхээр ном уншина даа, энэ жил би ямар ч үйл хийсэн найдвартай болж байгаан гэсэн итгэл өвөрлөөд надад мөнгөө өвөрлүүлээд гарах л хамгийн чухал.

Энэ нь ирэх жилийн нүгэл хилэнц лай ланчигыг нь үүрж байгаа болхоор нөгөө талаар даатгалын бизнес болж таараад байгаан. Тэхдээ даатгалыхыг бодуул нөгөө засал хийлгэсэн хүн маань зиа би энэ жил паагталлаа чи муу ном уншиж, муу засал хийж мөнгөө буцааж авий, одоо үнэгүй уншиж янзалж өг гэхгүй бид ч зарагдсан барааг буцаахгүй гэж хэрүүл хийхгүй шүү дээ. Үйлчлүүлэгчид маань элдэв юм болуул дахиал ном уншуулах гэж ирдэг болхоос өмнөх уншуулсан номныхоо хүчин чадлыг нэхэмжилж ирэхгүй. Зуун хувийн ашигтай бүүр нэмүү зуун хувийн ашигтай даатгалын бизнес байгаан.

Аливаа бизнест зардал гардаг бол манайд зардалсаад байх юм үнэндээ байхгүй. За лам бидний хоол цайны зардал л гарна шүү дээ. Тэрийг үйлчлүүлэгчид маань өдөр өдрөөр нь даачдаг юм амар шүү дээ. Хоолны сонголт жоохон тааруухан юм билээ цагаан будаа, хэвийн боов. Бид чинь муу ч гэсэн хүншд өөр юм идмээр л байшд. Үүнийг би хамба болхоороо шууд өөрчилнө гэж боджоогоо.

Эцэст нь манай нэг салбар бизнес байдаг нь бурхан юмаа. Тэр нээх шалихгүй л дээ тэхдээ л өмнө нь хүмүүс мөнгө тавиад байдын. Арван жилийн өмнө таануусын тавьсан мөнгө одоо хүртэл бурхныхаа өмнө хураагдаад байжээдэг гэж боджээнүү. Гүү л байхгүй юу. Тэрийг харин яаж зарцуулдагыг хэлкүү ээ би. Энэ бол байгууллагын дотоод нууц шүү дээ.

21 comments:

lam bailaa gej gehdee odoo ter chigtee lam bolchooguidee bayarlaj yavdiin

Галдан нэгд

Ga bagsh ooriigoo baraanduu tsaraitai geed baidag. Lam bolohooroo buyan hiisnees bolood tsagaarchihuu tee.

...юмыг яаж мэдхэв гээд лам Гаамп б**втой төржээ гэж...

...нээрээ юмыг яаж мэдхэвдээ тиймээ багшаа...хиахиахиа

ha ha galdaan chi hoyortshdee guue mun haramsaltai ya :P

ламын ном ямар байдаг гэлээ лам багшэээ?

aa bas boloogui nomoo unshij bgaad msg-r chatlana ta nar

засалаа гаампаар хийлгүүлий

ккк

Mergeluulex xun bna uu zasal xiilgex xun bna uu l geed baigaa shuu bi xuls ntr avaxgui

sand i gund i ha gara nm,a d8
dakj gay yt aj
hera kdha
yma hum

Лам багш нарыгаа чоно нохойтой бичиж зүйрлээд, зураг дээрээ болохоор бүр гахай болгож тавьсан байна.
сэтгэлээр үйлдсэн нүгэл хамгийн хүнд нүгэл юм шүү.
энэ багшийг яая дээ байз
/арга тасрав/ /бас хэлээ гаргав/

Юки
February 24, 2010 9:49 PM

ламын ном ямар байдаг гэлээ лам багшэээ?


Энэ их ноцтой сээгий байна шүү багшээ
Зурган дээрээс санаа авсан юм биш байгаа энэ Юки
Ихээхэн адтай охин байна даа

ном уншина гэж сайхан гулхиддаг байхөө ккк

Лам нараар заслаа хийлгэснээс Гаампаа багштайгаа ганц юм хуваагоол уучуул жилээ даана шүү дээ манайхаан. Би ганц юм хувааж уух гээд бүтэн жил болоод Гаампаа багштайгаа уулзаж чадаагүй л байна даг. Үгүй ээ мөн ховорхон хүн дээ манай багшаа.

hagsainii hicheel yaasan beeeeeeeeeeeeeeeeeee

daraagiin hagasaind bat!

мартын наймны мэнд хүргэе Эмэгтэйчүүдээ хайрлаж яваарай гээч

Багш нараа ангийхаан сар шинийн мэнд. Миний цагаан сар одоо л өндөрлөх гэж байна. 6 удаагийн лекцээ нэг өдөрт л нөхлөө шүү дээ. Үүнээс хойш хичээл таслахгүй ээ.

surguuli yachvaa

Багш өөрөө багш байж лам багш хүмүүсийн тухай яасс муухай сэтгэгдэл төрүүлэх юм бичдийн. Сэтгэлээр үйлдсэн нүгэл хамгийн хүнд шүү багш минь ээ.

Бүх багш нартаа, ангийнхандаа энэ өдрийн мэнд хүргэе.

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл