Цагаан сараар цагаан сарын тухай бичих ёстой ёсоо дагаад бичжийнэ.

Цагаан сараар цагаан сарын тухай бичих ёстой ёсоо дагаад бичжийнэ. Ер нь баяр сайхан. Манай хөршийн хүнийг бас Баярсайхан гэнэ. Нэг зуундаланнайм орчим өндөртэй, маангар амархан ханиад хүрдэг ах байгаа. Тээр жилийн цагаан сараар авгай нь манайд золгоод байжаахдаа тэгж хэлж билээ.

Цагаан сар тэхдээ залуучуудад үнэн хохиролтой баяраа. Ганц ч төгрөг олкуу хэрнээ өрөнд орон алдаа л, ер нь ч ордог доо. Цалингаасаа өгчий гээ л иж аваасаа зээлнэ. Цалингүй нь одоо яадийн бөө мэд. Бэлэгний хувьд бол ч зарим айл гайгүй юм өгчдөг болцон байлээ. Заримаас нь ч урт богино түрийтэй цагаан оймс энтэр л авна даа. Түрийн дээрээ канттай энтэр ай. Дээр доор кант.

Гү тэгээд нэрээ бодоод минга зинган цаасаар золгож чадкуумаа. Нөгөө Дорж (энэ захын л Доржоогийн нэрийг жишээ авсан шүү) чинь минган цаас барьдаг гэжийшд гээд дараа нь ядаргаа. Тэгээ л эмгэн өвгөнтэй айлд давхар шатаа л, нэг эмээтэй айлд гайгүй шатаа л явна даа.

Дэхдээ ер нь нэг дээл олж аваад чанга дуугарч, хөгжилтэй царай гаргаад золгоод байвал бас минган цаасаа анзааруулкуу өгчиж болжийноо. ЗАА..ААА гээ л ай, сүртэй дуу гаргаад. Тэгээ л нэг тэгснийх ярих болгондоо ЗАА..А гэхгүй бол болкуу л дээ. ЗАА..А, таны ажил сайнуу, ЗАА..А дүү хүү сурлага өндөр үү, ЗАА..А ойрдоо хүйтэржээсэн өнөөдөр харин гайгүй юү дээ, ЗАА..А нэг нойл ороотий....

Айлын нойлын үүдэнд хүүхэд давхцаx ч бас онцгүй шүү. Цагаан цайлганаарааа түрүү бариад дэмий балай юм шалгааж донгосоод. Ихэнхдээ дугаркуу нэг муухай хараад орчжаагаан. Зарим үед ч хажууд хүн амьтан байгаад аргагүй яринаа.

- Өө та орохжаагаамуу? Би яг орохжээсийн

- Аа харин тий, ах нь нэг...

- Та шээхиймүү, баахымуу?

- Яа.. яахнав чи!

- Би бас шээмээрээнэ!

- Заа, за, заа. Сахилгагүй ч мондинууд бол доо хэ хэ хэ

Гэж толгойг нь илэх боловч дотроо, иий муу чөтгөр! Иж ав нь үсэртэл нь алгадаа хаядгуум байх даа! гэж бодох л байх даа. Гү хар өглөөнөөс хойш айл айлд халбага салаад, таван бууз, аяга бараашиг, гуруун хундага архи ууж идсэн хүн. Амар биш вээшдээ энэ чинь, удаад байвал гэдэс гүзээ мушигвал яаана. Тэгээ л одоо, заза дараагийн айлд л аргалхаас гээ л болино доо. Дандаа ингэж давхацжээдэг энэ хүүхдүүдийн давсаг гэж яацарсан юмнууд байдийн. Ер нь манайханд нэг юм болхоо байчxаар бусад нь дагаад нэрмэдэг онцлогтой ард түмэн үү гүй юу? Сүүлд гэхэд яажийнэв, нөгөөдүүл тэрбум төгрөг шаагаад эхлэнгүүт угсраад зуд болсноо, залгаад хөөмийгөө Хятадад алдчингуут нэрмээд Давгаа зодог тайлаад, дараа нь Түвшинбаяр Парисд эхний тойрогтоо нугаслууллаа шд. Ингэсгээд зогсно байгаа энэ цагаан сар болохжаахад.

За цагаан сардаа оры доо. Юу юу ч болоод хадуурчив. За яахуу тэгээд айлд сайхан суужээтэл айлын хөгшин дээр золгоох гээд бацаанууд ороод ирнээ. Тэгэнгүүт малгайгаа нүүр лүү гээ дараа л, чанга чанга дугараад байвал маниуст бас мөнгө барьчих ч юм билүү хэн мэдлээ.

- ЗАА..АА хүүхдүүд! Онд мэнд тарган тавтай юу? За золгоноо, таньжугаа виддээ агаагаа... мартацнуу ээ-хэхэ...! За алий!


Зарим айлд ороход золгох хүн маань тасраа ойчцон байдаг. Болдог сон бол золгохгүй тэгээд иджууж аваад*, бэлгээ сугавчлаа гараа явчжааxын сан. Сүүлд шинэ хуучирсан хойно ороо л золгочно биз, хуучирцан юм чинь мөнгө төгрөг барина гэхийм биш. Гэхдээ тэр хүүхдүүд нь намайг зүгээр гаргахгүй л дээ, заавал золгуулкаад өвөөгөө татаж босгоод тасархай чигээр нь малгайгий нь тавьж, нүдий нь татаж онгойлгоод, түшиж суулгаж энтэр. Ядаж ганцаараа ганхаад суужээвэл таван зуун төгрөг хармаанд нь хийхгүй юу. Худлаа л даа, түшжийнэ гээд тэднүүс чинь яг дагуулж харна.

За ингээд хөөрхөн мөрөөрөө тасарцан байвал ч бас яахав. Гэтэл зарим нь сумлагдцан суужээнэ шүү дээ. Тарган тавтай сайхан хаваржжийнуу ..уу? гэхтэй зэрэг л, .... шараап! гээ л агсарч алдна. Тэгснээ л энэ юун хүн орж ирчээд байна гэж мэгж хүн шараа болгоод хүмүүсийн хажууд. Аа би Амбаа ажаагийн том хүүгийх нь эхнэрийн дүү байнаа ... гээ л дахин дахин чихэнд нь наалдаж орилох гэж.

Гү бас арга ч гүүм даа. Золгох шиг болоо л энгэрээс нь сүхийн одон энтрий нь туудаг улсууд гарцан байхыг үгүйсгэхгүй. Манай сайн эрс хаана юу гялалзнав, тэнд хүрч ажиллаж байдаг шүү. Нөгөө сайн эрс нь ч сум баг, дүүрэг хороодод тийм ийм төсөл хэрэгжүүллээ гэж мэгээд "хүрч ажилласан"-аа тайлагнах дуртай даа. Сайн эрсийн ажлын арга барилууд адилхан л байдаг хорвоо хойно доо...

Зээ тэр яах вэ, ахиа л цагаан сардаа оры. Цагаан сараар хуучны сайхан сайхан кинонууд гарна. Алтан өргөө, Цогттайж, Бидэнд юу саад болж байна (энэ гардаг билүү юүвлээ) гэх мэт. Хуучны юмнууд бүгдээрээ шахуу л гардым доо. Хүүхэлдэйн театр л гардгүй ен. Доржпүрэв гуай, Чимэддорж гуай 2 мөн ч их хүүхэлдэй тоглуулдаг сан. Заа ер нь ордны золголтын үеэр хүүхэлдэйн театрын баатрууд хог шиг байдым чинь дээ.

*-Иджууж аваад ч гэж цагаан сараар ч заримдаа, Ёо нэг өлсxийн сан гэж бодогддог шүү.



2010.02.09

21 comments:

ЗАААА ..ААА Артгаа мий дүүү чинь ямаррррр том болооо вэ... гэснээс "Амбаа ажаагийн том хүүгийх нь эхнэрийн дүү байнаа" гэнүүү ,, тийм хаа хамаагүй айл хэсэхийн бол шатку яадын. Би бол эмээгийндээ, хадмындаа очооол өөр айлаар очдоггүйшт. очсон очоогүй мэдэхчгүй

2t l bolohoos.

3

Nutagaas garaad 10 jil tsagaan sariig zuvhun netees TV eer l harj suulaa..Urid ni huuhed baisan bolohoor aav eejiigee dagaj ail hesdeg bailaa. Ene jil nutagtaa irseniih tsagaan sariig jinhene utgaar n hiij uzie. .Angiihan tegeed egch deeree irj zolgooroi doo.

уг нь би айл хэснэ гэсэн зовлонгүй бараг л гэртээ гэвтээл байжийдаг байлаа, одоо бол хадам, хадмын хэн хэн гээл энэ жил явж өгнөө яанаа, би айл хэсч гараа дээр доогуур оруулж үнсүүлж үнгүүлэх үнэн дургүйээээ ийийийийи ийийийийийи

за тэгээд л үнсэлджийж гахайн ханиад тусчуудаа бусад нь яахуу ;))

сайхан баяр шүү...

Охидыг үнсээл, хөвүүдийг хальт холоос цэрвүүхэн үнэрлээл явчихна гэжугаа. Насыг нь сайн мэдэхгүй үеийн шахуу юмнуудын тохойн доогуур гараа хийж хөглөхийг ч алийг тэр гэхүү.
Хүнтэй нийц муутай, сайн танихгүй айлд бууз хүлээж суух гэж гөө мөн там байдаг даа бас. Аа бас хамаатны ах эгчийнд байжээтал хүүгийнх нь, охиных нь найзууд, өөрсдийнх нь найзын хүүхдүүд гээд яаж золгох нь мэдэгдэхгүй аймаар десант буух ч бас л хэцүү шүү. Эхлэж орсон нь, тэгээл багачуул нь үе улираал доошоо доошоо яваал. Явахгүй бол орж ирэгсдийн нүд тусаад байгаам шиг бас л гэцүү.

Зиа явах болдог, айлын аниа хүндээ дарагдаад хардаггүй ээ... Зиа би нь явы мавы, сайхан майхан... гээл дуу гаргажээж бэлгээ авжээх жишээний. Тэгтэл бүүр дууг нь сонсохооргүй айхтар түйвээнч зочин айлд ирцэн бол бушуухан л гарахаас өөр аргагүй бас л айн... тэгтэл хүүхэд нь хойноос хөөж ирээл шатан дээр таавчигтайгаа бэлэг тарааж мараацан... Гэцүү гэцүү, гүү тэгээд тэгэж олон хүн зэрэг баярлажээхад энэ зэргийн холион гаралгүй дээ, нэг муу ангийн нийллэгэн дээр л өчнөөн юм болчдым чинь.

Аргагүй нэг нийтээрээ баярладаг сайхан баяр шүү!

би шал балай, цагаан сараар өлсөөд байдын ш д. өдөр нь айлд орохоороо угаасаа нэг их идэж чадах биш. тэгээл орой нь гэртээ ирцэн сууж байхад яг өлсөөл эхэлдийн. манайд ямар идэх юм байх биш. тэхээр нь ходоодоо хуурах гээл байгаагаар нь пийв л ууж байгаам чинь.

Даага далантай
Бяруу булчинтай онд мэнд тарган сайхан шинэлж байна уу.

Ene jil ail ix xesnee er ni dandaa tsagaan saraar gertee xevtej bna gej yu baidiin niitiin jijgeer Bazgaldai /baz xurgen tom ax/ Bazagnuur /baz xurgen baga ax/ bazagnuurxan/baz xurgen duu/ ntriinxiig xurtel xeseed samarnaa

Цагаан сард манай гамп л их дуртай байх шүү байнга л ярьж байдагийн зайлуул
Заа тэр хойгуур сууж байгаа хүүхдүүд ахтайгаа ирээд золгоод байгаарай тэгээд ийшээ сууж 2 багшийн бэлдсэн идээ будаанаас идэж уу хамаагүй ээ хамаагүй Ах нь 10000 задалнаа хариулаад 5г өгчий болох уу

ene jil ih udah yum shig baileeshd tei :p

yaj valentine tsagaan sar 2-g davhtsuulnaa, buuz chokolate 2 holij ideheer yadgiig ni ene jil neg uzii da

Битүүний нагаар нь ханхалсан гаруудад үнсүүлэх ч лүд шүү

:) Бүх хүн цагаан сарын тухай бичжээ. Ямар нэгэн дурсамж. Уншсан чинь гоё санагдчихлаа.

Нэг жилийн цагаан сар ер санаанаас гардаггүй юм. Буцалсан ус ууж, мандарин идсэн 3, 4 өдөртэй цагаан сар.

Ангиараа хэрхэн яаж золгохын, багш нар аа, бас ангийнхаан?

За боль доо. Яаж золгохоо хүртэл асуугаад байхдаа яадгийн. Талууд өөд өөдөөсөө харж зогсоод гар зөрүүлэнгээ /зодолдох биш золгох тухай ярьж байгаа ш дээ/ "Амархан сайн байна уу?", "Мэнд ээ, амар сайн уу" гэх маягтай үгс солилцож золгоно оо, Kat аа. Золгох үед ахмад настай нь давуу эрх эдэлж, учраагийнхаа хацар дээр үнсэнэ, за товчхондоо нэг иймэрхүү дээ.

цагаан сараа гэж. уг нь сар чинь холоос шар туяатай л харагддагсан. одоо ч утаа униарандаа дийлдээд хөхөвтөр, саарал заримдаа ногоон болж харагддаг болсон байна билээ. ай мэдэхгүй энэ олон өнгөөр хувирдагыг бодоход хаймлоон сар гэчивтэй билээ.

Хөөх, Кээчуп ирчиж. Сайн уу, чамайг нэлээн санасийшүү.

Пүзл ээ, хэрхэн яаж золгох уу гэдэг нь ангидаа хэзээ яаж уулзах вээ, бодитоор золгохиймуу гэдгийг л асууийм л даа.

Аан цус гэж, чамайгий чинь хэрхэн золгох арга эвээ олохгүй байгаа юм санаад л хэрэг болгон зааж өгсөн юм байхгүй юу Кат аа, биш ээ Кэт ээ... заза ангийн хүүхэд ээ.

TIS-d saihan tagaan sarddag baih shuu

цагаан сар чинь ер нь ол ах дүү амраг садангаа таниж авдаг баяр юм шүү дэ.Цус ойртхоос хамгаалж байгаа хамгийн том эд байгаам

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл