Хөгийн эмнэлгийн тухай сайхан хүний яриа

H: Сайн байна уу? Барбагш нар байнуу
Г: Байхаар бархуу даа, яасан бэ хүүхэн минь?
Н: Би танайд ярилцлага өгье өө.
Г: За тэгөө, юун талаарийн?
H: Өө хувийн эмнэлгүүдийн талаар л гэх үү дээ. Над нэг юм тохиолдоод.
Г: За тэгвэл шууд яриагаа эхэлчийдаа. За яав, яагаад бидэнд хандах болов?
Н: Би нэг зав гарсан дээрээ гээд, тэгээд ч ойрд үзүүлээгүй юм чинь гэж бодоод эмэгтэйчүүдийн эмлэгт шинжилгээ өгсөн юм. Аминдаа л сайн эмнэлэгт үзүүлчих санаатай хүмүүсээс асууж байгаад нэг эмнэлэгт очлоо. Үзүүлэхэд зүв зүгээр л байна гэсэн. Эмч тэгсэн чинь, "гэхдээ яахав шинжилгээ өгчихгүй юу 20 минут болоод л хариу нь гарна шүү дээ" гэхээр нь шинжилгээ өгөхөөр шийдсэн юм.
Г: Тэр эмнэлэгт өөр үзүүлж байгаа хүмүүс байх юм уу?
Н: Өө надаас гадна 2 эмэгтэй байсан. Хажууд сууж байсан эмэгтэйн ярих нь, "энэ эмнэлэгт үзүүлэхээр өвчтэй гараад, өөр газар үзүүлэхээр эрүүл гараад байх юм. Энэ их сайн эмнэлэг байнаа, би нэлээд удаан эмчлүүлж байна" гэж байсан.
Г: За их сайн эмлэг юм байж, тэгээд шинжилгээний хариу юу болов?
Н: Тэнд сууж байсан 2 эмэгтэй бид гурвынх адилхан гарсан. Адилхан өвчтэй.
Г: Гү чи яаж тэр хоёрыг өвчтэй гэж мэдэж байгаам?
Н: Ил шууд та гурвых адилхан гарсан байна гээд хэлчихэж байгаа юм чинь. Би өөрийгөө эрүүл гэдэгт маш их итгэлтэй байсан болохоор их цочирдсон. Тэгээд ч хажуу дахь хүмүүсээс ичээд нүүр хийх газар олдохгүй эвгүй байдалд орсон л доо.
Г: Тэгээд яав?
Н: Яах юу байхав дээ шууд л нөхөр лүүгээ утасдаад чи яг хаана байна? Наа байгаа газараа байж бай чи, би очлоо гээд л загнасан.
Г: Яагаад нөхрөө загнасын?
Н: Юуны чинь яагаад гэж, би өөрөө элдвийн асуудалгүй болохоор нөхрөө л өөр хүнээс өвчин олж ирсэн байна гэж бодсон. Нөхөртөө итгэдэг итгэл маань тэр дороо огт байгаагүй мэт замхраад оронд нь асар ихээр үзэн ядаж байсан. Уулзаад л шууд загнаад, уйлаад бөөн юм болсон.
Г: Хэ, ширүүн хүн байх нь. Нөхөр чинь тэхээр яаж байхым?
Н: Яахвэ дээ, угийн буурьтай, бодолтой хүн чинь. За хө чи зөв газраа үзүүлсэн юм уу даа, эмнэлэг чинь бизнес талруугаа муухайгаар хөгжөөд байгаа л гэх юм байлээ шүү гээд л. Сүүлдээ аргаа бараад чи өөр газар үзүүлээд үзвэл яасан юм бэ л гэсэн. Тэгээд өөр хоёр эмнэлэгт очтол эрүүл гарчихсан.
Г: Xээ, бүүр яг эрүүл үү?
Н: Нэг эмнэлгийнх нь онош цоо эрүүл гэж гарсан. А нөгөөх нь жаахаан улайлттай байна гэсийн. Тэр яахудэ олон жил спиральтай яваад тийм байна зүгээрээ гэсэн.
Г: Тэгээд яав? Нөхрөөсөө уучлалт гуйв уу?
Н: Үгүй ээ, дахиад өөр газар үзүүлий гээд. Нөхөр маань бас харь оронд хэдэн сар байсын. Яагаад ч юм нөхрөө гэмтэй гэж бодоод, хэдий томоотой ч гэсэн эр хүнд итгэх аргагүй гэх хүмүүсийн яриа санаанд ороод болдоггүй. Тэгээд дахиж өөр газар судалж, хүн амьтнаас асуусан даа.
Г: Xир удаан хугацаанд ингэж явав? Сэтгэл санаа, гэр бүлийн уур амьсгал них сайн баймгүй санагджээн.
Н: Өө ямар олиг байхав. Гэр орондоо дугарахаас дургүй хүрээд л, шөнө уйлж л хонодог байлаа. 2 газар эрүүл гэж гарсан ч гэсэн, анхныхыг буруу оношилсон гэдэгт бас бүрэн итгэчихэж чадахгүй. Шаналаад л. Хэд хоног их л баргар байлаа. Хамгийн сүүлд эсийн молекулын шинжилгээ гэж юм өгөөд.
Г: За тэрний үр дүн?
Н: ЭРҮҮЛ ГАРСААН.
Г: Xэ, ямар сайхан юм. Ярилцаж байгаа би хүртэл шаналаад байлаа.
Н: Харин тэх, дотор онгойгоод нар мандах шиг л болсон. Бүтэн 5 өдөр, энэ сэтгэл санаа ямар байсан гэж санана. Хэрэв миний нөхөр уужуу тайван, ухаантай хүн байгаагүй бол манайх гэдэг айл салчихсан байхоо. Тэгээд л бүх газрын шинжилгээний төлбөр, унааны зардал гээд зардлууд бишгүй л гарлаа. Ядаж ажлаасаа чөлөө аваад хөөцөлдсөн болохоор 5 хоногийн бараг тал нь цалингүй гэсэн үг. Гүй тэгээд энэ мөнгө төгрөг яах вэ? сэтгэл санааны хувьд маш их хохирсон. Ханийгаа муухай гомдоочихлоо.
Г: Тэгнэ шүү дээ. Миний эхнэр надад итгэдэггүй гэж бодохоор хань чинь ямар байсан бол доо.
Н: Тийм ээ, гэлээ гээд хэнийг буруутгах вэ? Өөрийн хийсэн гэм, өөрөө л ханиасаа уучлал гуйж, аргадахаас. Ямар эмч, эмнэлгийн буруу гээд гөлийгөөд явалтай биш. Ганц хүсэж байгаа зүйл маань ийм муухай эмнэлгүүдийг шалгаж, хянадаг газар байвал шалгаасай, охид бүсгүйчүүд минь эмнэлэгт үзүүлэхтэй болгоомжтой байгаарай гэдгийг л аль болох олон хүнд хэлмээр байна даа. Ингээд танай блогд хандсан хэрэг.

Зиа хүмүүсээ энэ хувийн эмнэлгүүд хүний өвчнөөр хүртэл бизн?с хийж залуу сайхан гэр бүлийг салгахаасаа сийхгүй байна шүү дээ. Хэдхэн халтар төгрөгний хойноос ийм юм хийдэг байх гэж. Бие биедээ хүлээцтэй учир начираа ойлгож асуудалаа шийдвэрлэнэ гэдэг хичнээн сайхан. Залуус маань с мөнгөний төлөө биш эрүүл мэндийн төлөө гэсэн газрууддаа хандаж яваарай. Адилхан залуу улс сэрэмж анхааруулга болох байх гээд энэхүү ярилцалганд их анхаарал хандууллаа. та бүхэн ч энэ бичлэгийг дураараа дамжуулж энд тэнд нйитэлж болно шүү. Ярилцлага өгсөн хүндээ туйлаас талархалаа. Залуу хосууд ийм өчүүхэн хэдхэн цаасны төлөө эмнэлгээс хүчтэй байсанд туйлын талархалаа. Барбагш нар үргэлж та бүхний өмнө нээллтэй байдаг шүү.

23 comments:

Aixtar yum bolj

Тэр сайн эмнэлгийн хаягийг өгөөч

Eee xairt bagsh nartaa bagsh naruun bayariin mend shuu

ene gump avgaitaigaa yariltslaga hiisen tuhaigaa bichee yu daa

Эмлэгийнхээ нэрийг бичих нь чухал шүү. Шал байлайн. багш нар нийгмэд хэрэгтэй ганц бичлэг хусцан байна

Eemriin. Ghdee ch unen shuu.

bagshaa nariin bayariin mend hurgey ee.

Эмнүүлэх гэсэн хүнийг эмзэглүүлээд гаргасан юм биз дээ хувхайнууд чинь.

hmm.Arai denduu yumaa.

bagsh nariin bayariin mend :D

Эр хүнд итгэж байлдаа xD ялангуяа манай найз охин ккк

bagsh nariin bayariin mendee,
bagshaa naa emnelgiihee neriiig bichchuul. huviin emnelguud dotor sain emnelguu zunduu shdee

Тэр эмнэлгийн нэрийг хэлчүүл олон хүн очиж хохирохгүй болно ш дээ.

Багш нартаа багш нарын баярын мэнд хүргэе. Эрдэм номын цагаан буян нь өргөн дэлгэрэх болтугай.

Багш аа, эмнэлгийнх нь нэрийг бичсэн нь дээрээ, зөндөө олон эмэгтэйчүүд уншина, ийм зүйлээс сэргийлийшд.

Багш нар сайхан баярлаарай.

Margaash Artag bagsh Tsagaan sariin buuz yaj amarxan xurdan xiix talaar xicheel orson ni deer baixaa

boo, lam, emch geel dandaa neg setgel sanaagaar ni togloson uls baihiim daa

Тэгээд тэр сайн болон муу эмнэлэгүүдийн хаягийг энд хэлээгүй болохоор зүгээр таамаглаж худлаа ярьсан, хардсан бичлэг шиг санагдлаа.

хн алдаг эмнэлэг вэ энэ чинь харин аан
дэндэвтэй санал нэг байнаа

гуруулангийнх нь шинжилгээг нь нэг саванд дарааллаад хийчихжилдээ. Тэгээд нэгнийх нь өвчин 3 болчихгү юу. Алдаг гарууд вэ,

нэрийг нь зарлачих хэрэгтэый шт... гэснээс манай эмнэлгийн шинжилгээ бол яг апраатаар сайн гардий шү.ү... хэр баргийн эмнэлгийнх гар аргын шинжилгээ бадйи штээ...... Эмнэлгийн тухайд 1 иймэрхүү юм бас мэдэхийм байна.

Гайгүй ганц бээгий оруулаа юу гэтэл зохиосон мэт санагдаад байхым


гэснээс өнгөрсөн багш нарын баярын мэнд , болох гэж байгаа цагаан сардаа сайхан шинэлээд , Валинтинаар сайхан чоколад аваарай

Би бас хувийн эмнэлэгт үнэхээр дургүй болсон түүхээ бичмээр санагдчихлаа.Би спираль тавиулсан юм л да МариСтопс-д. ТЭгээд жилийн дараанаас хааяа өвддөг болоод ирэхээр нь МариСтопс-т үзүүлээд шинжилгээ, эхо-нд харуулсан чинь мөөгөнцөр л байна. ямар нэг өвчин огт алга гэсийн. тэгээд ч би чинь социалист гэр бүлтэй хүн. Тэгээд эмнэлгийнх нь үнэтэй эм, лаа аваад эмчлүүлсэн чинь бүр дордоод дахиад 15 хоногийн дараа очсоод зовиур нь нэмэгдчихлээ гэсэн чинь наадах чинь тэгвэл бэлгийн замын өвчин бололтой заавал мазокийн/үрэвслийн/ шинжилгээ өг гэж сэтгэлд юм хийдэг байгаа. Намайг чинь бараг л энэ 15 хоногт юу ч хийсэн юм билээ мэтээр харьцсан шүү. ямар ч шаардлагагүй байхад дахиж шинжилгээ өг гээд дахиж үрэвслийн шинжилгээ өгсөн. гэтэл бас л зүгээр гарсан. харин мөөгөнцөр нь ихэсчихсэн байна гэдэг байгаа. нөгөө үнэтэй лаанаас нь болсон юм шиг байгаа юм. энэ 15 хоногт ямар ч антибиотик уугаагүй.тэгээд надтай их л муухай харьцаад байсан. би дахиж тэр эмнэлэгт хэзээ ч очихгүй. ямар ч үр дүн өгөөгүй атлаа би энэ эмнэлэгт 35.000 төг төлсөн байна гээд бодоод үз дээ. арай дэндүү юм.

хайран 35000 төгрөг, цццц
Бэлгэвч авсан бол хэдэн жилийнхээ хэрэгцээг хангачих байж.

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл