7 дахь ярилцлага. Клаус: Би бол өгий л гэсэн. Гомбоо л яахын яахын гээд...

Зээ эрхэм олон шавь нар, уншигчдадаа сар шинийн битүүний мэндийг хүргэеээ! Бар жилдээ баавартай байгаарай. Хэдийгээр битүүн болж байгаа ч гэсэн хагасайныхаа ярилцлагыг орууллаа. Гэхдээ 10 хэд хоногийн өмнөх яриа тул цагаан сарын тухай түй ч гарсангүйд хүлцэл өчий. Гүй заавал юм бүхэн тэх албатай ч биш дээ, юм бүхэн дээр л сар шинэ гэсэн үг байгаа байхад.

Энэ удаагийн зочин маань Галавсай хэмээх нэгэн домогт блогчин байнаа. Жинхэнэ нэрий нь Клаус гэнэ. Гилаавас гэж сунжирч байгаад Галавсай дээр тогтсон бөлгөө. Аа бас Балбар ч гэгддэг хүн.

Дугуй хээтэй булан гэхээр мэдэхгүй хүн үгүй биз. Ялангуяа хуучцуул. Бас алдарт худалчуудын тэмцээнийг санаачлан зохион байгуулсан гол хүн нь гэхэд бүр ч их хүн мэдэх байхаа. Түүний төрсөн блог буюу дугуй хээтэй булан нь: http://bb-claus.bblog.mn энд байгаа. Түүний бас нэг хувийн блог нь бол энэ. http://nyutag.bblog.mn

Аа харин энэ алдарт худалчуудын тэмцээн болсон газар. http://hudalch-huuhduud.bblog.mn

За энэ бол тэрний сонирхол хообийнийх нь нэгээхэн хэсэг болсон газар: http://arshaan.bblog.mn

Зиа ингээд Ккаусийнхаа ярианд орцгооёоо.


1. Мэндчилгээ.

Артгаа: Зиа Клаус анд, амар мэнд үү?

Клаус: Мэндээ. Хааш хаашаагаа хав дөрүүлжин өрөөндөө орулж байгаад баллаж тавихнуу?

Гомбоо: За юу байцгаана?

К: Юмгүй дээ юу байна багшээ?

Г: Өнөөдөр яриа өгөх гэж байгаа Балбар сэтгэл санаа ямархуу байна? Баярлаж догдолжээн уу? Харамсаж халаглажээн уу?

К: Яах юу байхав, байдгаараа байж л байна доо

Г: Яасан сонин хүн бэ. Хүмүүс чинь өөрчлөгддийшд

К: Үгүү чиш

Г: Би тухайлуул Артгаатай юм ярих болхоор баас хүрээд байдийн. Тиймэрхүү шинж илэрвэл нууж хаалгүй хэлээрэй. Олон хоног зугтаасан болхоор тэгэж байгаа байх гэж бодоод.

К: Аан минийх хааяа гэдэс базлаад байдийн. Өөр шинж тэмдэг гэх юм ажиглагддагүйшд. Чамаар сонин юу байнаа ер нь.

Г: Бахь байдгаараа хө

К: Хорвоо дээр өөрчлөгддөгүй хүн чи бид 2-оос өөр байдгүй байхаа би тэгж бодоод байдийшд.

Г: Би жоохон хөгширч байнаа. Зиа өмнө нь яриа өгж байвуу?

К: Энэ анхныхоо. Гуруулаа ч бие биендээ анхных байхаа. Би нээрээ аль түрүү жил л та 2-той ярина гээд амжаагүй. Багш нар нээх янз бүрийн юм санахгүй юм байгааздээ. Жишээ нь асуултаар шахах гэх мэт?

Г: Архиар шахаж явсанаас асуултаар шахаж үзээгүй ээ хө

***************

2. Солонгосын амьДрал

К: Артаг багшийг монголд байна гэж цуураад ихэд үнэмшив.

Г: Монголдоо байх боломжгүй муу амьтан шүү дээ чааваас.

А: Яасан сайхан цуурдаг хүн бэ тэр чинь

К: Ар өврийн хаалга татаж байгаад наад нэг муу амьтандаа ядаж транзит виз ч гэсэн олоод өгчөөч чи Гамбаа. Баар савар их гэсдэг хүн танил тал ихтэй л байж таараа.

Г: Виз олж өгөөд ч мөнгө байхгүймааа. За Галавсай хүү юу хийдэг хаана байдаг яадаг хүн бэ?

К: Би чинь одоо ажил л хийнэ дээ, өөр юу хийхэв.

А: Кимчи их иджийнүү?

К: Идхээр бархуу. Тэрэнгүйгээр хоол хоолойгоор давхаан байгаад байншд

Г: Солонгос охид хэрэв?

К: Хэрэв гэж яг юүгсэн үгэв? Жишээ нь үзсэн үү гэж үү?

А: Солонгос охид мини юүбк их өмсөнө биз?

К: Өмсөлгүй яaхавдээ

Г: Юүүгж л нүцгэн явхав дээ. Солонгос архи ууна л биз дээ?

К: Тэхх, Гамбаа мэджийн. Ууноо ууна. Хамт яваа хангүүгүүд түрүүлээд унаад байхаар санаа зовоод худлаа тасардийшд хааяа. Архи уух талар юуг нь ярихав дээ. Бөглөөг нь онгойлгоод хундаганд хийлээ уулаа араас нь махаар дарууллаа, мах идмээргүй бол ногоо идэж болно. Гэх мэт

Г: Сайхан тактик байна. Ер нь Солонгост монголчууд хэр байнна аан. Монголд байгаа бидэнд нэг сайн яриач.

А: Ажил амьдрал нь ямархуу байна, санаа сэтгэл өндөр биз манайхан?

K: Гайгүй нэг нь ч байх юм. Гай болсон нэг нь ч байхиймдоо. Монгол Солонгос гэлтгүй ав адилхан байхийн ер нь

Г: Уухай

А: Солонгосд байгаа монголчуудад магтах юм юу бн? Бас буруушаах юм юу байна? Ахмад блогчин шиг шударгар хэлээдэх.

К: Ажлыг аймар сайн хийдэг ч архи уухаараа ажилтай гэдгээ мартдаг гээл байдийн. Бас яагаад хоорондоо зодолдоод байна гээд их гайхдаг даа. За тэгээд архи зодоон 2 бол улиг болж байна доо

А: Урт гартай сайн эрс байх уу бас?

К: За миний ойр орчимд урт гартай хун байгаагүй. Ер н# тийм хүнтэй таарч явсангүй дээ. Байдаг л гэлцдэг

Г: Баруун солгойгүй хоорондоо хос болоод явчихдаг гэсэн үнэн үү?

К: Замаа алдаж яваа нэг нь байхад засрах гээд зүтгэж байгаа нэг нь байна шүү дээ. Юм бүхэн тэгш сайхан байна гэж юу байхав тээ.

А: За тийм байдийм байж. Монголд ирж байгаа солонгосуудыг тэндээ бол хамгийн мяа бизнэсмэн, шатаж дампуураад л Монголд ирдэг гэлцдэг, тэр үнэн ү?

К: Магадгүй. Гэхдээ тэр шатаж дампуурсан энтр нь юу л бол. Таван цаасаа л арав болгочих гээл ашиг хайсан хүмүүс байх. Гэхдээ яг үнэхээр баян хүн монголд тоож очихгүй л байх гэж боддийн. Жишээ надтай хамт ажилдаг миний үеийн 4 Со залуу бий. Намайг нутаг буцахлаар чамтай цуг явнаа л гэдийн. Би ч яахав тэгээрэй, хэрэв монголд очвол би та нарт бүх талаар туслана, үнэгүй энтр гэхээр л онгироод байдийн хэхэ.

А: Монголд ирж бизнэс хийх гэж байгаа улсууд уу?

К: Аа тийн. Солонгос хүнтэй гадаад хүн гэж харьцвал тэр хүнийг нэх тэгж наалдкуу л болвуу. Би болхоор монгол солонгос гэлтгүй адилхан хүн шүү дээ гэж ойлгуулж яриад байдаг,дохио зангаагаар гсн кэкэ. Заримдаа бааранд сууна. Тэхээр, Клаус би тэдэн төгрөгтэй монголд очоод амьдарвал яахуу гээл?

А: Тэгдийн байжээ. Гэснээс нохойн мах идэж үзэв үү?

К: Үзсээн хө. Энд байдаг монголчууд ер нь бүгд л эсэн бусийн мах ногоо идэж үзсэн байхоо. Нохойн мах их л зөөлөн байдийн байна. Халуунд л иддийн байна лээ. Нохой чинь халууцдаггүй гэвүү дээ.

А: Нодлин зун чи нээрэ монголд ирсэн. Монголд байгаа кориа хоолнууд үнэн үү худлаа юу? Амт, жор энтэр нь?

К: Яахав монгол стандартаар хийсэн юм шиг байна лээ хэхэ. Амт нь бол өөр байсан.

А: Аа тэгвэл бас паньдаг байх нь. Нутагаа хааяа санана биз, их санахаараа яахуу?

К: Анх их санадаг байж билээ. Одоо байсоон. Интэрнэт гэж юмтай танилцсанаас хойш тэгж ихээр бэтгэрэхээ больсон. За тэгээд энд чинь монгол хоолны газар миний толгойтой үснээс олон байна шдээ. Тэнд чинь амралтын өдөр ороо л сайхан сүүтэй цай ууж эхлээ л, бууз цуйвангаар үргэлжлээл, жоохон пивоор даруулаал ялимгүй халмар аядаад архиар чангаруулаал, тэгээл дуу нь өндөрсөөл

А: Тэгээ л гөвөлцнө биз?

К: Тэгээ л инээд наргиа болж байснаа зодолдоо л сайхан амрана шүү дээ. Маргааш нь муруй хамар цэнхэр нүдтэй хүмүүс моодонд орно.

А: Тарваганы мах авчруулж идсэн үү?

К: Мань тэр шар оготны махыг идэж чаддаггүй шд. Бага байхдаа бүхлээр нь үмхээд гахаж цацаад хавиар нэг юм болоод. Тэрнээс хойш гучаад жил болжийнуу даа кэкэ. Тэгүүл чи морины мах идэж чаддаг уу гээд байдийн улсууд.

А: Монголчууд ер нь солонгосуудаас үлгэр дуурайл авах юм байна уу?

К: Байлгүй яахав. Энэ чинь бүхэл бүтэн үндэстэн байна даа. Адгийн архичин надад хүртэл тэгж бодогдож байна шд. Тухайлбал эднүүс чинь нэгийгээ их дэмжиж өгдөг юм билээ. Манайд харин эсрэгээр байх тээ. За үгүй ч байж магад. Гэхдээ ахыгаа алд хүндэл дүүгээ дэлэм хүндэл гэдэг үг Монголоос биш Солонгосоос гарсан байх гэж бас бодож байсийн байна

А: Тэгвэл солонгосууд монголчуудаас авах үлгэр бий болов уу?

К: Мэдэхгүймдаа. Байхгүй л болвуу


**********************


3. Буриад


Г: Өөрөө буриад тээ. Энэ хагас буриадуудын талаар юу гэж боддогов? Заримдаа манай халхууд гэчээд заримдаа манай буриадууд гээд байдаг нөхдүүд?

К: Гүй яхав дээ. Миний судсаар хоюулангийнх нь цус гүйж байдаг болхоор хэнийх нь талд орхов дээ. Адилхан л монголчууд, талцах үзэл байдгүй ээ надад.

Г: Ай даа, энэ Артгаад сайн хэлмээрийн

К: Артаг яагаад байна?

Г: Муугаа мэдкү ялгавар үзэлтэй хүн шүү дээ бас.

А: Ярилцлага авжаахаад нэг солиоролгүй байж болдгүү хорвоом байх даа Гомбоогийн хорвоо. Галавсай аль нутгийн буриадын ёвж ёвж?

К: Аав маань Ага нютагай буриад гээ л байдийн. Аавын нутагт очиж үзээгүй ээ. Ээжийнхдээ ч бас. Ээжийн нутагт очино гэвэл бүр үлгэр байх. Хаа байсан баруун аймаг. Би өөрөө Улаанбаатрынх.

А: Чи буриадуудын дунд өссөн уу, буриадаар ус цас шүү дээ чи?

К: Үхсэн хойноо...ус цасаа хат...Тэрийг чинь өөрөө энэ тэрүүгээр сайтаар гэсэж байж хэдэн үг цээжилсэн гэх үү дээ

А: Залцаан?

К: Гэхдээ аав маань бурядаар hайн дуугардаг. Буряд аялага их гоё. Цаанаа л нэг зөөлөн сонсогдоод байдийн. Чихэвчний хөгжимдөө дан буряд дуу хийчхээр найзууд булаацалдаад байдгүй амар байдийн байна лээ сониноос.

А: Тэгүүл чи яг буриад ахуйд байсан уу? Сүү машиндаж үзсэн үү?

К: Үгүй ээ, Тийм юмнаас хол өссөн.

А: Тэгвэл буриадын давстай маасал барисан талх ч мөн гоё доо, тэрийг идэж үзсэн үү?

К: Идэж үзсээн. Мойлтой цөцгийтэй талх ч янзтай шүү дээ бас

А: Тэгвэл басганы нь?

К: Үзсээ үзсэн

- - - -

А: Дангина гэдэг дуу юуны тухай өгүүлдэг юм бэ? Хүмүүс дуртай байдийм байлээ. Утгы нь хэлээд өгөөч.

К: Дангина гэж олон янзын дуу байдаг шдээ. Зарим нь ч байгал энтрээ магтаа л. Зарим нь ч хайр сэтглээ дуулаад байх шиг байдийн.

А: Дангина гэдэг хүүхний тухай биш юм уу? Би тэгж л бодож байлаа нээрээ.

К: Би болхоор Дагина гэж орчуулаад бгаа л даа


**********************************


4. блогийин тухай

Г: За блогоо яагаад хөсөр хаяад байнаа?

К: Хаясан ч юм алга л даа хө. Зав гардгүй.

Г: Сайн блогчин сардаа нэг бичлэгтэй гэсэн бүүр больжээ.

А: Одоо жинкэн блогчин жилдээ нэг болсон уу?

К: Харин жилдээ нэг болчоод байна. Орой ажлаас ирээд хоолоо идээ л, зурагт үзэж байтал өглөө болцон байхийн.

А: Чамайг ч одооны хүүхдүүд бараг мэдкү болсон байхаа даа. Ид үедээ блог ертөнцөд хэрхэн шуугиулж байснаа дурсаач. Чи чинь одоо миний багш шүү дээ. Чамайг л уншиж зориг орж явлаа би.

К: Хэхэ, би бол та 2-ийг их шүтдэг байсий шд. Анх Артагийн блогийг уншиж үзээд, яаж бичхээрээ ингэж бичдэг байнаа гээ л...

Г: За хэдэн зөнөг юмнууд бие биенээ хөөргөөд, өөрөө шуугиулж явснаа л ярь.

А: Хүн зүгээр яриул л даа Гомбоо.

Г: Хэзээ анх блог нээв?

К: Блог нээж үзээд гурван жил болох гэж байна уу даа тэ Гамбаа? Гамбаа бид 2 ойролцоо нээсэн байх шүү тэ? Блог гэж юу байдгийг ч мэддэггүй байсан. Банжигт мэдлэг гэж юм байдаг байлаа. Тэнд л Гамбаатай анх танилцаж байлуу яалаа. Гамбаа хэл дээ. Тэгсэн Хүжий үнэгүй блогтой болоорой гэхээр нь яахав дээ үнэгүй юм чинь гээл блогтой болчиж билээ. Он сар өдрийг тодорхой санахгүй байноо.

Г: Тиймээ, анх бараг цуг нээж байсан.

А: Анх худалчуудын тэмцээнийг санаачилсан гэж байгаа?

К: Хэхэ тийн. Тийн ч гэж дээ. Нөхдүүдийн дэмжилгээр л ажил явдал сайхан болоод өнгөрсөөн хөөрхий. Чамайг тэр тэмцээнд хүрэлтсэн ирсэнд их баярлаж байлаа шүү дээ.

А: Тэр тэмцээнээр л анх би банжиг гэж байдгийг мэдэж, та нартай танилцаж байлаа шүү дээ, тэхээс урьд нь вордпрэссд зожигроод сууж байдаг байлаа. Тэмцээний санаа хэрхэн харваваа?

К: Тэр ч тэгсэн байх шүү. Санаа гэвэл нэг бичлэг бичээд дуусxын алдад худлаа юм бичмээр санагдаад. Тэгээ л тэрнээс анх санаа төрсөн гэхүү дээ. Тэр дүн мүн гаргах үед ёстой нэг гэцүү байсан шүү. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэж бараг би бүгдийг нь амжуулсий шд ээ гээд худлаа яриад байхгүй юу тэ. Их хэцүү юм билээ. Тэмцээн уралдаан зохионо гэдэг чинь. Тэрнээс хойш нуруугаа авхуулсан морь шиг ёстой нэг хаширсандаа. Тэмцээн гэж дуугархаа байсий шд. Харин шагналыг бол Гамбаа завхруулсий шүү. Би бол өгий өгий л гээд байсан. Гомбоо яахын яахын л гээд байсан.

Г: Би дараа нь ганцаараа бүгдэнгийх нь шагналыг өгч билээ.

А: Тэрний дараа жил нь Гомбоо бид 2 давтаж хийх гэж хөгөө хөлдөө чирсэн...

К: Тэр чинь харин их гоё болсон гэж бодож байгаа шд.

А: Тэр ч ёстой худлаа, зохион байгуулалт нойл болсон. Энэ дашрамд тэр тэмцээнд ороод урам нь хугарсан байж мэдэх олон блогчдоосоо шагнал энтэр гэж мурьж үгүй болсондоо хүлцэл өчье өө. Инээдмийн баяр дөхүүлээд харин эхний 3 байрныхнаасаа ярилцлага авна гэж бодож байгаа. Ид үеийнхээ найз блогчдоос нэрлээч

К: Өө олон байгаа, хэний нь гэхэв. Артаг, Гамп, Мами, Бүбээ, Битмин.... Бүбээ Мами Гамп бид 4 их хоршдог гэхүү хоорлодог байлаа гэхүү, тийм байлаа хэхэ.

А: Нодлин намар монголдоо очоод барааг нь хараагүй нөхөдтэйгээ уулзсан даа тээ.

К: Монголд очсоны хамгийн гоё нь блог андуудтайгаа уулзаад сайханн идэж уусан нь байлаа шүү дээ. Гэснээс хотын төвийн зам харгуй үнэхээр бэрх болцон байсан шүү. Тоос босоод хөшиг татцан байсий шд.

А: Зам ч манай мөнхийн асуудал байхаа.Тэгээд мэссэнжэрдэж байсан улсуудаа амьдаар нь харахад ямар санагдах юм ер нь төсөөлж байснаас?

К: Аанхаан ийм хүн байдийн бий вий зий дий кий сий л гэдийн байна лээ. Зарим нэгнийх нь зургийг харж байсан болхоор ерөнхий төсөөлөл байсан. Зарим нэг нь зурагнаасаа аягүй ихээр зөржээж билээ. Гамбаа мамбаагаас эхлээ л.

А: Яг уулзах болсон чинь инээд чинь хүржээснүү?

К: Них инээд ч хүрсэнгүй ээ. Хэзээний танилууд шиг шууд уулзаа л, шууд гараа барилцаа л, ширээний ард суугаа л хоол захиалж идээ л...

А: Аа сайхан уулзалт болж байж.


****************


5. Амьдралын тухай цухас & төгсгөл


Г: За хайр дурлал, хувийн амьдралынхаа тухай яриач, найз нөхөд, ах дүү..?

А: Гон биеэрээ хэвээрээ юү?

К: Хүүхдүүд дэс дараатай асууна шүү, дараа нь заваарсан юм болох вий!

А: Зүгээр, сайхан яриад л бай...

Г: Хамаагүй манай яриа бол заваарсан байх ёстойн уулаасаа.

К: Ай базарваань, хувийн юм гэхээр одоо юу яринаа?

Г: Хайр дурлалын хөгтэй явдал?

К: Хайр дурлалын хөгтэй явдал ёстой байгаагүйн байна

Г: Хөггүй явдалаасаа яриачээ.

К: Хөггүй нь ч алга.

Г: Тэгвэл зүгээр явдалаа ярь

А: Анхны хайрийн чинь эзэн хэн байв?

К: Нэг хүн байсаан, та 2 танькуум чинь одоо нэр хэлээд яахуу. Ер нь их хашин байсан доо тиймэрхүү явдал дээр. Эмээ маань аргаа барахдаа зэлэн дээр байгаа хашин бор морь та 2 яг адилхан шүү гэдэг байж билээ.

А: Хайн, анхны хайр ч бүтээгүй нь онодийм доо, бүтхийн бол хар багадаа нийлсэн 2 хэт нь навс хэрэлдээд салахгүй.

Г: Артгаа тэгжээсиймүү хө?

К: Гүэ ер нь эрт суугаад хэрэлдэж суруул дээр юм шиг байна лээ шд. Одоо мань чинь хэрэлдэж чадахгүй үйлээ үзжийшд.

Г: Орой суухаар хэрэлдэж чадкуу бна уу

К: Тэгдийм шиг байна, ажаад байхад.

А: Үсдээ л унагаачаач.

Г: Хайруулийн тавгаар хэр гөвүүлжээн?

К: Тэрнээс өмнө маажуулцан байвал яахуу. Үгүй бол чимхүүлэх ч юмуу.

А: Чиний сэгсгэр та 2 нас хавьцаа юу?

К: Ойролцоо доо.

А: За өөр? Тэрийг тэгж хэлхийн сан гэж бодож явсан юм байна уу?

К: Ерөөл байна. Эрдэмэй оройдо хүрэhэн энгүй ехэ багшадууд болоорогтий гэж юрөөхүү

А: За сайхан юрөөл бат оршигээ

К: Чи сайн явбал би сайн явна. Тиймээс нэг нэгийгээ дэмжиж явцгаагты хүүхдүүд минь. Ребята давайте жить дружно!

А: Тэгвэл одоо Барбагш блогий маани нэг сайхан магтаач. Тийм нэг сайхан уламжлал байна манай булангийн.

К: Монгол хүний нэг сайхан зан байна л даа. Нүдэн дээр нь магтаж муулдгүй гэж.

А: За тэгвэл далдуур сайхан магтаарай

К: За найзуудда амжилт хүсий, бака. Удахгүй ирэх цагаан сардаа сайхан шинэлээрэй

А&Г: Анддаа ажлын амжилт хүсьеээ, сайхан шинэлээрэй.


21 comments:

Anh udaa 1-t orov do gej.

Бүгдээрэндэн сар шинийн мэндээ. Балбар бид харгалдах юу болсон.

Gaigui saihan yariltslaga bolj Claus blog deeree yum bicheechee
Zee Angiin anduud saixan bituureed saixan shineltsgeegeerei

ene tolgoi ch guruun sariin 8n hurtel baih ni todorhoi.

Бүгдээрээ сайхан шинэлээрэй

Hehe, hoorhon 3shd.

Solongosiin amidralaa gej.....ter baruun solgoigui hoorondoo hos boldog gej Gump arai degsduuljee. Ajil ger gej guideg gants bie huuhnuud zondoo l baidag baisan. Bidend tegj BaR show heseh ch zav baidaggui baisan.tegj neg tal ruu n tuilshirch bolohgui.Hun bolgon adilgui.
Turuu jiliin hudalchiin temtseenii avarguud hen hen be? gedegiig odoo hurtel medeegui l yavj baigaa.Shagnaliig ni Gump zavhruulsan yum bii!!!

Аааа хэхэхэ ганцаараа ганцаараа гээлийдгийн сэвгэртэй л юм байшд одоо батлагдлаа. Сэвгэрт нь намайг 40 хүрэхээр ирж авч сууна гээл хүлээлгээд байдгийг нь дуулганаа яады хаха.

Bux xugshirxuuruu zaazand
Buriad xugshirxuuruu xelmerch gedeg gesen orosoor gants neg ug dugarjiina

happy bituun's day
happy shiniin 1's day :P

яасан ч сериозны ярьсын бэ дээ. уул нь их л солиотой хүнсэн.

Ребята давайте жить дружно!

энэ гоё үг байлаа гэж.

Давайте пить дружно!

anon... xaxaxa

Bantan

Давайте cпaть дружно!

daruu hun ym gej bodloo shd hiahia

Их аятайхан залуу байлээ Клаус чинь. Мундаг блогчин гэж мэдээчгүй байхдаа л нэг харжийлаа. Их сайхан замбараатай уншихад амар ярилцлага болжээ.

Хариулт сайхан болж. Харин асуулт болоогүй байнаа

dendev bagsh shavigui du tavia tavia yavchhiimaa :P

Andiin amidiig endees l medej avlaa shiv dee

Хөөх, анд тэгжийгаад их ухаантай хүн ярьсан байхын.

сайнууцгаана уу

сайхан хөөрөлдөөн болжээ,пиав уунгаа ярьж суугаам шиг гэснээс 2 багшаа, надад ганц ном хадгалжийгаарай.Гамптайгаа удкуу уулзанаа
Галавсай хөгшөөөн,хашин ч гэсэн хэрэлдэж чадахгүй үйлээ үзэж суух чинь жиргал шдаа. цаана чинь үйлээ ч үзээгүй хүнүүс байна. хэхэхэ

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл