Мэдикал Сайнс : Солонгост хамгийн гоё залуу нь булчинлаг хэрнээ.... (Анхны ярилцлага)

Барбагшийн сургуульд олон шинэ булангууд нээгдэх гэж байгаа билээ. Тэдгээp булан тохойнуудын нэг нь ярилцлагын булан мөнөөсөө мөөн. Тэр буланд хэнийг ч хамаагүй хашиж байгаад ямар ч хамаагүй ярилцлага авах учиртайм. Блогчин найзуудаасаа, шавь нараасаа, од, от, тэр битий хэл хэзээ нэгэн цагт улсынхаа ерөнхийлөгчөөс ч ярилцага авч магадгүй. Энийг уншаад сууж байгаа танд ч эрт орой хэзээ нэгэнд хашигдах цаг ирнэ

Энэ удаа анхныхаа зочныг хүлээж аван, за бараг хулгайлж аваад энэ буландаа хориодохлоо. Ингээд, манай ярилцлага булангийн анхны зочноооор..... Мэдикааалллл... Сийнс!
Мэдикалсийнс Өмнөд Солонгосд суралцдаг. Хүнд хэрэгтэй сайхан блог ч хөтөлдөг. Цагтаа би элдэв зөвөлгөө хунар авч л явлаа, удкуу иж бүрэн шинжилгээ өгөөд зогсжээж ч мэднэ. Тэрээр товч намтар, биеийн өндөр, харьцаа, арьсны өнгө, бодол санаа, дээрэмчинтэй таарвал яах эсэх, ямар хоолонд дуртай сэлтээрээ хэний ч өмнө ил гарч байгаагүй маш нууцлаг эмэгтэй билээ. Түүний блог www.medicalscience.blog.banjig.net. Ороод үзээрэй. Үнэхээр та бидэнд хэрэгтэй зүйлс байгаа.
Ингээд түүнийг жоохон зовооцгооё


Артгаа: За Мэдикал охин мээн, сандарч байна уу, урьд өмнө ярилцлага энтэр өгчээсэн, авчээсэн туршлага бий юу?
Мэдикал Сайнс: сандрахгүй ээ, оюутан болохоор элдэв төрлийн шалгалтанд сайн сурч дээ.

А: Хэхэ би тэгсэн чинь анх удаа ярилцлага авч үзжийн. Сандраад хэрэг алга. Асуух гэсэн юмаа бүгдий нь мартчлаа. Мэдикал одоо хэддүгээр курс вэ?

М: Төгсөж байна. Монголдоо очоод нарийн мэргэжлээр цаашаа сурна даа.Одоо бол мастэр күүрс төгсөж байгаа

А: За тийм байдийм байж. Түгүүл одоо жишээ нь чиний биеийн харьцааны тухай ярий л даа энэ чинь?

М: Олон жилийн өмнө хэмжиж байсан, одоо бол хэмжилгүй уджийноо.

А: Нүдэн баримжаа байгаа биз дээ? Яаж өөрчлөгдөв?

М: Хэвэндээ л болов уу даа. Нормал хүн шүү дээ би.

А: Оо чи хэвнийхээ хэмжээг хэлээгүй шд. Чулуу хөөлгөөд байгаарай, заза яахуу тэр олон тоог дандаа цээжилж явах хэцүү л дээ. Харин өөрийгөө найз залуутай эсэхээ бол яг мэднэ биз?
М: Сайхан залуу бий

А: Сайхан муухайгий нь асуугаагүй байнаа! Харин чи хэр атмаан бэ? Найз залууг атгагч уу, эсвэл дагалдагч уу?

М: 10 жилд байхдаа атман гэдэг байсан хэхэ, хэлий гэснээ шууд хэлээд үзэл бодлоо хуваалцдаг болохоор хүмүүс болгоомжлоод байдаг юм надаас. Aтгагч, дагалдагч 2-н аль алинынх нь дүрд тоглодог байх, ер нь бол бид 2 харилцан буулт хийхдээ сайн.

А: Аа ухаантай залуус юм гээч, аз жаргал хүсий та 2-тоо. Гэхдээ 10 жилийин атмаануудийг ч би сайн мэднэ л дээ тамхи татна, архи ууна, орцонд гитар балбаж, хичээл таслаа л тээ?
М: Хэхэ, наад бүгдээс чинь эсэргээр коммун охин байсан. Ангийн дарга байсан болохоор л ангийнхан хааяа атмаaн гэдэг байсан юм.

А: Тэгвэл комуун охидууд жинкэн атмаан залуутай нийлэх тохиол их дээ, тэхээр чиний залуу..?

М: Би 8-р ангиа төгсөөд өөр сургууль руу шилжин суралцсан юм. Харин шинэ ангийн маань дарга нь найз залуу минь байлаа. Бас комyун хүүхэд байсан. Тэгэхээр бид 2 чиний хэлсэнээс эсрэг хүмүүс байгаа биз дээ

А: Тэгвэл ч та 2-с нүдний шилтэй, гартаа үзэг барьсан хүүхэд гарах нь дээ, олон сайхан үр хүүхэд өсгөж бойжуулаарай гэж ерөөе.


********************

А: За одоо арай өөр юм ярих уу даа. Мэдикал ганц биерээ хэр удаан амьдарч байна вэ?

М: 2 жил болжээнэ. Сургууль ном гэдэг чинь хүнээс туйлбартай байдал их шаардана шүү.

А: Kомуун залуугаа 2 жил хараагүй юм уy?

М: Харалгүй яахав дээ. Дундуур нь 2 удаа уулзсан. Юу гэж нэг ч удаа уулзаагүй байх юм бэ. Хол байх тусмаа хүмүүс их хөдөлмөрлөх хэрэгтэй. Хайраа тордож шинээр нь байлгах гэдэг үүднээс ч юм уу. Бас мэдээж илүү их тэвчээр ухаан шаардна, жижиг сажиг зүйлд уурлах, тунихаас илүү халамж тавих, хайрлахаа л илүүд үзэж байвал бүх юм сайн сайхан болно шүү дээ.
А: Гэхдээ л урт хугацаа шүү. Холоос нэгнээ санаж хайр нь улам бэхжиж байгаа нь лав. Гэлээ гээд, аяа бурхан минь та хүнийг юнд ингэж зовооно вэ тээ? Тэхээр сайхан сэтгэлт Мэдикал охиныг маань залуус их эргүүлж байхиймуу?
М: Үгүй дээ. Би чинь 18-20 цаг сургуулийнхаа лабораторид суудагхүн шүү дээ. Чи итгэх үү. Амралтын өдөр ч адил.

А: Ёооо үнэн үү? Чамаас химийн хордлоготой хүүхэд төрлөөшд. Гэснээс тэр лаб-д чинь залуус байдгүй хэрэг үү?

М: Би хамгийн залуу нь ш дээ. Тэгээд ч тэд бүгд эхнэртэй, найз охинтой. Солонгосчууд ирэнгүүт бүх мэдээлэлийг авдаг ш дээ, нэгнийхээ мэдээлэлийг ч бас сайн өгдөг юм хэхэ. Тэгээд ч эд нар намайг эрэгтэйлэг гээд байдаг юм хэхэ.

А: За яахуу тийм болог. Солонгос залуус ер нь кинон дээрх шигээ юу? Өндөр гоолиг, царайлаг, эр зоригтой?

М: Солонгост хамгийн гоё залуу нь булчинлаг хэрнээ туранхай, бариу өмд цамцтай байдаг, харин ёстой туулай зүрхтэнгүүд дээ. Эр зоригтой харагдах гэж хичээдэг байх. Ер нь дүр эсгэх тал дээрээ сайн суралцсан юм шиг санагддаг. Царайлгийн хувьд бол Монгол залуус илүү царайлаг ш дээ.

А: Тэд бас хувцастайгаа орондоо орчжээнүү тээ?

М: Хэхэ тийм байдлыг нь харах боломж гараагүй юм байна. Тийм болохоор ёстой мэдэхгүй, тэгэхдээ тэгдэг байж магадгүй охидууд нь лав тийм тохиолдол их гаргадаг юм хэхэ.

А: Чи... чи охидтой нь цуг оронд ордог хэрэг үү?

М: Хэхэ, охидууд цуг унтаж болохгүй гэж үү

А: Болоод л байдийн билээ л дээ киноноос харжаахад. Гэхдээ найз залуу чинь чамайг эмэгтэй хүнтэй ийм дотно байдгийг чинь мэдэх үү?

М: Монголд байхдаа эгчийгээ тэврээд л унтчихдаг ш дээ, бас найз нараа.

А: За яахав охидыг сонирхдоггүй гээд байгаа бол энийг шулуухан хэлчих, чи Жонни Дэпптэй нэг шөнийг өнгөрүүлэх болчуул татгалзкуу биз дээ? Та 2-т бүтэн шөнө байна. Нүдээ аниа л түүнд гараа өгнө биз?

М: Ёстой үгүй

А: Ёстой яагаад?

М: Миний найз залууг гүйцэхгүй

А: За залаад бай, гэснээс найз залуу чинь энийг уншихгуй дээ. Тэр дэлхийн сая сая хүүхнүүдийн мөрөөдөл шүү дээ, сайхан залуу. Аий?

М: Чи миний залууг хэнтэй ч битгий харьцуул гэж би хүмүүст хэлдэг юм. Тэгээд ч сайхан гэдэг чинь өөрөө их өргөн ойлголт шүү дээ. Ер нь ч тэр тэнэг жүжигчин чинь миний л мөрөөдөл лав биш.

А: Ооо Жонни Дэпп азгүй ен. Чи тэгээд тэр өөрийнхөө юун Жонни Дэпп залуудаа итгэж байна уу?

М: 100%

А: Залуугийхаа гэрт нь очиж аав ижтэй нь танилцсан л биз дээ?

М: Сүй тависоон. Хүүе битгий хувийн амьдрал асуугаад бай

А: Чи хаана байгаагаа мэдкүү байна. Энэ чинь ярилцлагын булан. Гэхдээ яахуу тэрийг орхий. Тэгүүл ирээдүйн хадам ээж чинь ямархуу санагдав анх харахад?

М: Хөөх, ёстой сайхан хүн байдаг ш дээ,

А: Юун уулгамч юм бэ. Сүйт залуу чинь уншихгүй гээд байхад!

М: Хэхэ, чи надаар муу хэлүүлэх гээд байна уу? Бид нэгнийгээ мэддэг болсноос хойш 9 жил болж бна ш дээ. Энэ хугацаанд муу үнэлгээ аваагүй л хүн байгаа юм даа

А: Сонин хадамтай юм. Стандарт бус, дотуур тамиртай л хадам юм даа?

М: Хэхэ, дотор талд нь бас тамир гэж юм байгаа юмуу хэхэ, далдыг хардаг юмуу хэхэ. Заза би одоохондоо арай гэрлэчээгүй байна. Тэрий чинь санаа, амныхаа зоргоор төлөвлөж, ярьж болохгүй байх ер нь. Өөp юм ярьмаар байна.

А: Ok, cадамдаа хир халдаахгүй нээ. Мэдикал чи эмч хүнийхээ үүднээс манай уншигчдад нэг сайхам зөвлөгөө өгөөч. Шар тайлах тухай бол илү өгөөжтэй байх.
М: За энэ талаарх зөвөлгөөг Галдан сайн өгнө. Тэр надаас илүү сайн судалсан хэхэ

А: Галдан та 2 холбоотой юм у гүй юү? Түрүүн монгол залуус царайлаг энтэр гээд байсан.

М: Галдан бид 2 чинь ах дүү 2 ш дээ хэхэ.

А: Ах нь ах нь гээ л гүйгээд байгаа биз?

М: Харин тэгээд байгаашд, яаж мэдэв хэхэ

А: Аа зүгээр цаадах чинь бүсгүй хүнийг алгуур өөрийн болгох аргаа хэрэглэж байгаа байх нь. Галдан царайлаг уy?

М: Зургаа үзүүлэхгүй гүрийгээд байгаа.

А: Эмэгтэй хүний сэтгэл ойлгодгүй хүн бэ яасан!

М: Энэ боломжийг ашиглаад алс хол Cөүл хотод сууж байгаа Галдан ахдаа...хэзээ зургаа үзүүлэх бээ, гээд асуучихья

А: Чи найз залуудаа ч мэнд хүргээгүй байж яагаад түрүүнээс хойш галдан галдан гээд байгаан ингэхэд?

М: Xэхэ, чи одоо, яажийинаа? Хүний сайхан сэтгэлийг буруугаар хөрвүүлээд байх юмаа.

А: Мэдикалийгаа зовоог
оогүй биз дээ гэхдээ?
М: Дараа чамайг зовооноо

А: Бас намайг зовоож яахнуу энэ чинь? Галдан хангалтгүй байнуу? За энийг дуусгаяа. Чи ууланд авирдаг тиймээ?
М: Тийм миний бас нэг хообий. Ууланд авирах гайхамшигтай сайхан. Ижил хообийтой нөхөдтэйгээ баг болон авирдаг юм. Мэргэжлийн бус уулчид л даа. Гэхдээ уулчин хүний амьдрал мэднээ. Ингэж явахдаа харсан үзсэнээ, авирсан уулынхаа тухай бичдэг өөр нэг блог надад бий.

А: За их даруухан хариулчлаа даа. Тэр блогоо удкуу бидэнд хэлж өгөөрэй. Одоо мэргэжлийн чинь тухай ярилгүй болохгүй л дээ. Манай зочид чамайг эмчийн мэргэжилтэйг чинь ер нь мэднэ?
М: За би эмч болхыг мөрөөддөг байсан эсэхээ үнэндээ мартчиж, гэхдээ одоо ингээд л эмч болох гээд явж байна. Мэргэжилдээ дуртай дуртай.

А: Нэг найзын маань дүү анагаахад сурдаг байхдаа гэртээ хүний толгой авчраад гэрийнхнийгээ үхтэл нь айлгаж байсан гэсэн...?
М: Гавал яс гээчээ! Юу гэж хүний толгой бариад явж байхын. Би гавал яс хэд хэдэн удаа гэртээ авчирч байсaн. Эгч маань айгаад наадхаа коридорт тавьж хонуулаарай гэж мэгээд хэхэ, тэгээд унтаж чадахгүй байн байн өндийж хараад байсан даг.

А: Хэхэ хөгжилтэй юм. Задланд орж л байсан биз дээ? Аймар уу?
М: 1-р курсэд байхдаа л нэг удаа орж байсан. Юу нь аймар байхав дээ, ангийнхантайгаа, багштайгаа орж байгаа юм чинь. Харин ангийн маань нэг охин жирэмсэн, түүнийг багш орохгүй байж болно гэсэн, харин тэр өөрөө орно гээд орж л байсан.

А: Задлуулж байгаа хүн нь тэгсэн чинь чиний таньдаг хүн байвал яана! Байрны чинь хүн мүн?
М: Хэхэ яасан аймарийн. Тэгвэл нээрээ аймар л санагдах байх.

А: Ингэхэд чамд чагнуур бий биз дээ?
М: Байхгүй бол авч өгөх нүү? Хэхэ одоохондоо байхгүй ээ.

А: Гүэ гүй. Гүй ч юу байхав дэ энэ чинь болкуу нь юу байху. Би зүгээр чагнуурыг хажуу айлын хананд наавал юм хум сонсогддог уу л гэж асуух гэж байсан юм.
М: Хэхэ нээрээ сонин санаа байна.

A: Чагнуур аваад хамгийн түрүүнд хийж үзэх юмы нь хэлээд өгчив болтой шүү янз нь. За одоо эцсийнхээ үгийг хэл!
М: Шууд үхүүлхээр болсон уу хэхэ. За барбагш нараасаа их зүйл хүлээж байгаа шүү. Тухайлбал Гамп жаахан турж, Артаг жаахан таргалах болтугай хэмээн ерөөе

А: Чи
дөнгөж сая намайг саахрын юмуу зүрхний өвчин тусах болтугай гэж хэллээ дээ. За яахуу, манай анхны ярилцлага. Анхны юм бүхэн тийм ч сайн болдгүй, гэхдээ анхны юмыг хүн бүхэн мэдэж байдаг
М: Баярлалаа, анх намайг урьсанд.

А: За чамд их баярлалаа бас. Ингэхэд чи битэр 2 биендээ анхных боллоо шүү дээ.
М: Харин тиймээ. Анхных болохоор мартахгүй биз дээ. Ирээдүйд ярилцлага өгөх болбол 2 дахь нь болох юм бна. Гэснээс уулзахаараа хоолоор дайлна гэснээ мартав

А: Аа тийн нэрэээ. Мартцан байсан байшд. За ажилд нь амжилт хүсий!
М: За бака, танай блогт бас амжилт хүсий!

Ярилцсан Артгаа

ps: Мэдикалuйн мөрөөдөл, за төлөвлөгөө нь ч байж мэднэ, юу гээч? Хөлөмбгийн багтай болох!!!! Yu-huuuuuu юу?

40 comments:

ugluuni mend!

Шинэ өглөөний, хуучин долоо хоногийн мэнд, элэг хөшмөөр юмааа энэ ярилцлага. хэхэ Артагаа багшээээ та миний АНХНЫХ....

1-t bish ch gesen enerlees lav umnu orchij kkk

Зочны блог нь юу ийм пээ? хэлээд өгчөөч.

Хахсайны асуулт хариултаас хавьгүй илүү юм болж. таалагдсан, таалагдсан түүний гоё.

Хэхэ истоо хөөрхөн ярилцлага болж. Артаг ахын санаа гэж... Хөөрхий Мэди заримыг нь ойхгүйн кккк

Зиа сайхоон хөөрөлдөөн болжээ. Медикалдаа болон мэргэн багшаадаа амжилт гүсий гээд доль үсэрчий.

Bi Medikaliig emegtei xun baisniig saya l medlee
Sain emch bolox shinjtei yum aa amjilt xusii

Энэрэл нээрээ хаачив? Эмч ээ? сайхан мэргэжилтэй юм банйа. Би эмнэлэгт ажилдаг болохоор эмч нарт сайн .....кккк. Гэснээс ярилцлага час сайхан болж...... цаашдын ярилцлагуудад багшид амжилт.....

цаашдаа өч төчнөөн ярилцлагуудыг чинь хүлээж байя тэхүү? кккк

Артаг багшээ ч Мэдийг сайхан явуулжээ. Хахаха

haha medical yasan geneniiin bagshiin hool avch ogno gsnd ni huurtaad yariltslaga ogtson bhii kkk, aygu goy hool unetei restran gd bodtson bsn chine artag bagsh 2 pirojki-nii tuhai l yariad bga bol yaana kkkk

Мэдийкал таалагдлаа. Сэтгэлд дулаахан ярилцлага байна. Амжилт багш нараа.

гоё ярилцлага болжээ. сэтгэлээсээ л ярилцсан юмшиг санагдлаа.

сүй тавьцан гэнээ..харвалаа...ёооооо

Сайхан ярилцлага болжээ. Амжилт хүсье.

нэр байдгү охин said...

манай сургуулийн сурагчид ихэнх том ах эгч нар юм шиг байнадөө...дээд сургууль эдрээ төгсөх гээл...гоё юмаа...

хахахахаха. Сайхан ярилцлага болсон байна. Буланд шахуулах ямар байсан бол доо.

Сайхан ярилцлага байна аа. Мэдикалд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Артгаа багш аа, сайхан ярилцжээ. Та шүүүү!!!!

Медикал чинь манай эгч шүү дээ.

Хаха багш аймар асууж , Мэди ч сайхан хариулж хаха

Тэр Галдан хүү яасан үнэтэйм зургаа ганц харуулчихгүй хаха Мэди маньд нь төрөл төрлөөрөө байгаа хараарай

За дараагийн ярилцлагад амжилт күсээд хурдхан хийгээрэй гэж күсий даа

гэснээс гарчигтай холбоотой асуулт асуугаагүймууу багшээ

би нь энчээ үхкээл байжийнөө, их даруухан ярилцсан байна

Энэрэл яасан орой орж иржаахын? Яагаал үхкээд байжийгаан?

Атгаагийнх нь лээхц мягмар гарит орох болсныг дуулаа л биз дээ манайхаа? Тэхээр өнөөдөр зүгээр сэтэгдэлд хариулаа л гарлаа.

Бархасвадь: Мэндээ
Хаук: Гүэ би Мэдикалийн анхных
Салхи: Ураа!
Фриска: Заавал тэгж тэр асуулт хариултыг шүүрч хэлдэг нь юүв!
Кула: Би өөрийгөө ч ойхгүй байна
Бадман: Амжилт гүсxээр доль үсэрдий бол би ч иста долдигонуур амьтан юмаа.
Шоутаймэр: Чи ингэхэд эмэгтэй юу, эрэгтэй юу?
Давка: За ваяралла, чи эмлэгт юу хийдийн?
Дэндэв: Гү би Мэдийг бариа л байжээсэн шд
дустбин: Хоол авч өгнө гэсэн үг бишээ
Анон: Ваяралла
Бүжин: Бүжин
Зоригт8.: Мэдикал өнгөрсөө... Бүжинг панаалдаач одоо
Бэмби: Данк данк
Сандра: Нэрээ яагаад хэрэглэхгүй байна Сандра?!
Анжэлик: Сайхан л байсан байх
Кат: Бас чи шүү
Ганхүү: Оо чи Мэдикалын дүү байсийму?
Луза: Хурдан хийвэл юун сайхан байху дэ.
Энэрэл;´:Өө яацарсымбээ, тээгэлсий ен, зүгээрүү одоо?
Кат: Хүний мууд дуртайм бэ яасан.
Артгаа хариулав. Мягмар гаригт уулзацгаая!

хаая оол, би нь одоо зүгээр болсоо, сахилгагүйтэж яваад яг үхэнгээ алдлаашд хихихи

Хүүхэн шууханд хоол амлааал суугаад байдаг байх нь зайтай эрээээ

Bagshaa bi eregchin shtee

Хүний мууд дурлаагүйэ.

Энэрэл зүгээр болчихсон нь шууд мэдэгджийн дөө. Багш сэтгэгдэлд хариулаал, Энэрэл тэр дороо орж ирж өнөөдрийн хамгийн анхны сэтгэгдллийг бичээл. :)

Зүгээр болсон бол яамай да, онц суралгатан минь.

Ингэхэд нөгөө кэчупыг яасым бол оо?

Энэ Дэппийг тэнэг гэдэг өөрөө ёстой тэнэг хүн байна даа. Хичээлээс өөрийг хийдэггүй гүй ээ нээрээ тэнэг байхдаа ч яахав дээ. бүүр уур хүрчихлээ байна.

Тэгээд ч амьдралаас хол, 18 цаг хичээл хийдэг хүн бол хүний эвийг олохдоо муу л байх байх.

Хайртай хүнийг минь тэнэгээр дуудсан болохоор өөлж, өөчилж байгаан яадын цус гэж.

Энэ булан ер нь их дажгүүмаа. Ангийхныхаа тухай ихийг мэдэж авах нь бээшдээ. Мэдикал эгч ёстой сайхан сэтгэлтэй хүний төлөө гэсэн хүн шүү. Би ч нэг удаа эмчийн зөвлөгөө хэрэг болоод асууж л явлаа

нэр байдгү охин said...

ммм..харин тиймээ...за дараагийнхаас хэрэглэх гээд үзийдаа...:D

Явуулжаахдаа барьсаар л байснуу багшээ?

Өнөөдөр чинь нэгдэх өдөр биз дээ. Шинэ лекц орохгүй юм уу?

Энэрэл: Яасан хашаан дээгүүр явжаагаад ойчцон уу?
Амгаа: Хоол амлуулж байвал харин зайтам бишүү
Шоутаймэр: би ч гэсэн :Д
Кат: Тэгээд юуны мууд дуртай ен? Кэчүпыг хэн яасийн болоо гэж?
Пеорл: Уг нь зөв хөл дээрээ боссон чинь Дэппий нь тэнэг гээд ууры нь хүргээ хаячлаа л даа өнөөдөр.
Спонж: Надаа ай ёо доохтрын хэрэг болоод байхын
Сандра: За шууд шууд л хэрэглээд эхэлсэн нь дээр байдийм доо ер нь бол
Дэндэв: Гү зүгээр барьж л байсан, ерөөсөө яваагүй
Бэмби: Ээх гэнэн охин минь дээ, багшаа чинь мигмар гаригт лээхцэлдэг болоод уджий шүү дээ.

Үгү явуулсан.

их сонирхолтой хөөрхөн ярилцлага болжээ, дараа зөндөөнийг оруулаарай

neriig n lag sonsjiison hvn bnaa.
daanch joohon hoshin medremj enee teree muutaimuuda. hamaa saihan maazraal bh heregteishd kkke

фрий ярилцлага болжээ.

boring,boring,boring!!!!

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл