Хэвлэлийн тойм явсан.

Зиа нэг сэгсийтэл блог бичий. Түрүүний долооногт охидын бичлэг гээд нэг юм хийсэн чинь алуулангаа алдсан. Дээр бас яалаа даа. Зурагаа тавьдаг баатрууд болсон чинь энэ багшаа нар чинь яасан нүдэнд хүйтэн царайнуудтайм бэ гэж авсы шд хүмүүс. Хээ, нээрээ сая нүдээ нухсан чинь аягүй хүйтэн юм баригдах шиг болвуу гүй юу энчин. Санаа дагаад байнуу. Шилнийхээ гаднаас нухцым болуу исүүл. Олон жил шил зүүж яваад сүүлдээ нүүрэнд шил байнуу байхгүй юу гэдгээ ч мэдэхээ болихын. За паактнууд яахуу. Юм зааж өгнөө хүүхдүүдэд өнөөдөр. Таниулна. Ямар ч хамаагүй сайт руу орлоо, оронгуутаа гарчгууды нь харлаа. За зүүн талаасаа эхэлнээ. "Философийн үүсэл" гэдэг гарчиг байна даа эхлээд нь.

Философ (цаашид Ф гэх). Хүн бүхэн өөр өөрийн Ф-тэй гэж ярьдаг. Жишээ нь эмээгийн Ф бол авдранд чихэр хадгалжаагаад хүүхэд орж ирүүл 2, 2 ширхэгээр нь өгөх явдал. Нүүрэмгий эмээ бол өгчөөд толгойгий нь илнэ, даруухан эмээ бол араас нь онийж хараа л хоцорно доо. Надыг жоохон байхад нэг удаа нэг бор эмээгээс чихрийн оронд уржнангийн бираанаг ороод ирсэн тал бий. Оо нээх их юм болхым байх гээд цаашид Ф гэх мэх гэсэн чинь ганцxан удаа ордог байшд. Энүүнтэй л арайхийж 2 болжийндаа.

За дараа нь энэ "криллээр шууд бичье" гэдэг параграам нүдэнд харагджээнэ. Уг нь Кирилл гэдэг санваартан зохиосын гэсэн. Нэг и-гий нь ад үзцэн байхым даа гээд өөрөө дагтан хэрэглэдэг бас энийгээ ад үзхийн. Муухай хүн юм даа би ер нь. Нүдэнд хүйтэн царайлчаад.

Тэрний хажууд өөр нэг цонхон дээр "Таны өдөр тутмын амьдралыг сонирхолтой болгох нь" гэдэг гарчиг харагджээнэ. Угаасаа амьдрал нь аягүй сонирхолтой хүн байвал яахуу би ми? Гэхдээ хүн өөрөө ер нь амьдралаа сонирхолтой болгох бололцоо бий. Тухайлуул манай Гомбоо нойлын цаасанд үл итгэх сэтгэлээсээ болж цаасаа 5-6 давхарлан, хэрэглэх цагаасаа өмнө гартаа бүлээстэл нь атгаж суухын жаргал эдэлдэг хүн. Гэрийнхээ нойлд урьд нь минга наян удаа орсон хэрнээ тааз ханы нь дөнгөж сая харж байгаам мэт сониучирхан харах нь түүний бас нэг таашаал. Сониучирхан харангаа гушуугаа өмийлгөн урагшлуулж завсраар нь үлээнэ. Шүгэлдээд байгаан, санаа нь. Шүгэлдэнгээ өрөөсөн хөлөө шалан дээр тап тап.. ай. Хэмнэлтэй шүгэлднэ тэр чинь, ярьку. Тэгжээтэл үе үе нь шүгэл тасарч нүүр нь чинэрэн, нүдэнд нь ус гүйнэ. Мөн хоолойных нь судсууд гүрдийн, хөмхийгөө зуух байдал үзэгднэ. Хамаг биеэ чангалан, гартаа байх нойлын цаасыг чулуу юмсан бол үйрч унахаар чанга атган чичирнэ. Тэгээд гэнэт тодорхойгүй авиа гаргаж, амьсгаагаа гаргаад яагаа ч гүй юм шиг аанай л таазаа тойруулж хараад шүгэлдээд эхэлнэ. Энэ бол Гомбоо гэдэг хүний сонирхолтой амьдраллл.

Зиа "худлаа мэдээ юунд хүргэдэг вэ" гэдэг гарчиг байна. За яахуу худлаа мэдээний жишээ шууд авнаа багшаа нь. Шууд зохиоё, яг үнийм шиг шаана.
1. .. Тоос сорогчийн санааг анх 1935 онд Германы Бонн хотын номын санч Бергер Отто бодож олжээ. Тэрээр өөрийн найз инженер Вильгельм Вальд-д энэ тухай хэлж, ятгаж чадсанаар анхны туршилтийн тоос сорогчийг 1937 онд зохион бүтээж туршсан байна..... Сонирхуулахад 1970-аад он хүртэл тоос сорогчийг дан уян хоолойтой хийдэг байв. Харин хүмүүс жижиг хэмжээний эд зүйлс, үнэт эдлэлээ санамсаргүй сорчихдог байснаас болж сорох хошууны эхний хэсгий нь хатуу хуванцраар хийх болжээ. Санаандгүй газар унасан ээмэг бөгж, товч, задгай мөнгө зэрэг зүйлс нь сорогдсон даруйдаа уг хатуу хоолойгоор дамжихдаа тачигнан дугарч бидэнд сэрэмжлүүлдэг байна.... Итгэхээр байна уу гүй юу?
2. Тэгээд тэр байтугай ийм мэдээ ч байж болжээшд:
За манай улсын түүхэн дэх хамгийн алдартай эмэгтэй шатарчин бол Готовын Цэрэндэжид юм. Тэрээр 1938 онд Архангай аймгийн Арбулаг суманд төрж өсөөд улмаар ЗХУ-н УААА-н дээд сургуульд суралцан хөнгөн хүнсний инженер мэргэжил эзэмшжээ. Тэр 1950 оны эхнээс шатраар сонирхон хичээллэж маш олон амжилт гаргасан юм. Улсын чанартай удаа дараагийн тэмцээнд 27 удаа түрүүлснийх нь дараа түүнийг эрэгтэйчүүдийн тэмцээнд оруулах болов. Улмаар чансаагаа тасралтгүй ахиулсаар 1971 оны дэлхийн аваргын тэмцээнд алдарт Каспаровтой 2 өрөг тоглон хоюуланг нь тэнцээгээр дуусгасан билээ... Гэвч энэ энгүй их оюун ухаант хүний өвөөгийн өвөө нь 10 хэдэн настай хүү байхдаа нас барсан учир Цэрэндэжид өөрөө битгий хэл түүний аав, өвөө, өвөөгийнх нь аав нар нь ч энэ хорвоод мэдлээгүй юмаа.
3. Түгүүл бүр гадаадын сайтнаас гэж байгаад баллаж болжээнэ бас:
Саяхан ОХУ-н засгийн газрын албан ёсны вэб сайтад нэгэн мэдээ гарсан нь монголчуудын инээдийг хүргээд байна. Мэдээг сийрүүлье: "7 дек 2006 ... В четверг президент Монголии Намбарын Энхбаяр в Жёлтом Дэле (Дэл- традиционный костюм Монголий) прибывает с ... визитом в Москву..." Тиймээ манай хол ойрын хөршүүд хүртэл түүнийг ийм урт овогтой хэмээн андуурах болжээ.
Заза худлаа мэдээ бичих чинь яасан сайхан ен. Мэдээчингээр ажилд ордымуу нэг газар. Худлаа мэдээг ингэж бэлддэг байх нь байшүү хүүхдүүдээ.

Зиааг дараа нь "Солонго гэдэг найруулагчтай би чамд хайртай 2-н тухай ярьлаа" гэжээнэ. Хаха нээрээ би тэрийг үзсийшд. Зохиолын араг яс сайхан байноо, тэр заримдаа хуучны кадры нь санагдуулхаар хийсэн энтэр нь сайхан л болсон байна лээ. Бас жжүжигчид нь хөөрхөн тоглосон байна лээ шүү. Болд чинь хөөш, жүжигчин юм байлээ тэр Оргил билүү амээркид жүжигчин болсон гээд байдаг залуугийн хажууд. Гэхдээ Ундрал руу яаж ч харсан ёжлоод байгаам шиг санагдаад болдгүэ хэ. Хүн нь тийм харцтай байна л даа, одоо яахуу. Зураг авалт энтэр сайхан сайхан. Ерөнхийлөгчөө хүртэл кинондоо тоглуулцым байлээ шд. Харин тэр Ундралын найз залуу их ширүүн залуу. Тэр киноны турш л муухай хоолойгоор новшоо, яах гээд байгаам бэ, хэлсэн биз дээ гэж орилох нь нэлээн дарамттайм байлээ. За бусды нь Мика, НаНа 2 хэлцэн байсан доо. Аа нээрээ тэр Үрлээгийн гэрт тэр Самбуу гуай орж ирээд, ухаандаа жинкэн хаа хамаагүй, тэс хөндлөн нэг өвгөн орж ирээд ярьдаг яриа бол галзуугийн эмлэгт л болуул болхоор яриа байлээ шд. Хэний санаанд тийм юм ургадийм бол. За киногоо сайхан таниулчлаа.

Өөр ямар гарчиг байна вээ? "Хүүхдийг хөхөөр хооллох нь" гэнээ. Паий энэ нээрээ.. бүр дотор муухай оргичлоо. Яаж санаанд нь багтжээнаа ийм муухай юм. Хүүхэд сүү л уудаг биз дээ. Ээжийнхээ сүүг. Ээж нь сүүгүй бол үхрийн сүү. Тэхэд чинь хөх өг гэжаагаам байх даа. Эхлээд огтолж авна тэрий чинь. Дараа нь чанахымуу, шархымуу, давсалж дархымуу? Тэрнээс гадна тэр хүүхэд тэр чанасан хөхийг ер нь яаж идхийн болжээнэ! Хаха заза залхуу хүрчлээ, энэ хөх явсангүй ээ. Өөр гарчиг харааты.

"Гахайн томуу", энийг алгасы. За ер нь дуусгаяаа. Сүүлийн үед ер нь хичээл ном юу болоодээнаа. Гэснээс энэ дээгүүр сүртэй мэнютэй болжуу? Удкуу дүүргэхийн байгаан. Удкуу дээ удкуу. Өдөр болгон шинэ бичлэг орох нь байшд. Шар махтайгаа гатах нь байшдээ энэ чинь аий.

28 comments:

тэр жишээ татсан мэдээнүүд чэн үнэн бол монголын бахархал л байна ш дээ.. гэснээс эхийн сүүгээр хҮҮХДИЙГ ХООЛЛОХ ГЭЖ БИЧҮҮЛЭХИЙМУУ ТЭ..

муу гомбоо найзыг минь нээрээ хахахаха.. алаад хаяжээээ

Энэрэл said...

хэхэ нээрээ хөхөөр хоолох гэдэг ямар маахйн тээн? эхх тэр дээгүүрх мэню гоё болсон байлээ. өшдөр орж үзкээд болку байсын заза тээд хурдан дүүргээрэй

Меню сүртэй болж. Ёоооооё энэ гахайн ханиад алга болоосой тэ?

Мэню гоё болжээ. Хүлээгээд л суугаад байж дэ.

Сургуулиуд карантийлцан байхад манай сургууль л хичээл ордог гоё юмаа тэ, багш ээ.

Сайхан хэвлэлийн тоймдчлоо,

Өнөөдрийн гичээл мичээл, тэр дээтлийн мэню зеню бол үнээрийн гайхалтай болжээ.

Одооноос бусад сургууль шиг гичээлээ зурагтаар заавал гоёо тэ.

чи тэгээд тэр гомбоог 00-д сууж байхад нь хажууд нь хараад сууж байдаг. хэрэг үү? харсан юм шиг л ярихын

Сайн сурвалжлагч болмоор хүү байна шүү. Авъяас байна. Мэдрэмж байна.

Гомбуушийн амьдрал үнэн сонирхолтой юмаа.

Ингэхэд Артууш багшээ амьдарлаа яаж сонирхолтой болгосий?

нэр байдгү охин said...

өө худлаа мэдээ байсимуу...лаг итгэцэн байсийшд...за амьдралаа сонирхолтой болгохийнсон....миний амьдрал лав үнэн гунигийн байнаа...

Намбарын Энхбаяр в Жёлтом Дэле

Whahaha

Сайхансанаа: Хүүхдэд эхийх нь сүүг уулгах, дургүй бол дарж байгаад цутгах
Сайхансанаа: Чиний Гомбоо бишээ наадах чинь захын Гомбоо.
Энэрэл: Хурдан дүүргэнээ
Давка: Би 15-д
Давка: Гахайнууд нь үлдээд ханиад нь алга болно гэж байгаа биз дээ чи ай
Кат: Тийшд, манай сургууль сайхан шүү дээ
Ийн: Тэглээ тэглээ
Спонж: Заана даа удкуу, харж л байгаарай. Барих уу?
мг2: Чи намайг иймхэн юм мэдкүү гэж бодоо юу? Багшийгаа? Аии?
Витнэсс: Өө баяраллаа
Дэндэв: Тэгж байгаад нэг дэлгэрэнгүй хэлнээ хөө
Нэ бао: За чиний нэрний чинь эхний хэсгүүдийг товчлоод нэг нэр өгсөн шүү. Таалагдаж байна уу?
Санни: Хэхэ харин тийн

хэхэ, Гомбо шар дээлт 2-н тухай уншаад ойрд инээгүйгээрээ инээх шив.

пааа лалалала тэр 00-д яаадаг гэнэвэээ. Бүр нүдэнд харагчлааа байна. Тодорхойгүй авиа гэнэшүү. тэр чинь аймар тодорхой авиа штээ. ХХХХХНННГГГ хавицаа л байх ёстой

ÎÎ-ä òàìõè òàääàãã¿éì ¿¿.

Багштан согтуу байжэээ гэж хихи

нэр байдгү охин said...

дахиал таалагдку байнөө....нэбао гэхээр хятад нэр шиг сонсогдоод байгааздээ...аймар үндсэрхэг юмуудаа...хэхэ ямар ч байсан хятад л биш бол яахуудээ...

Ёстой л тойм байна, хэхэ.

сайхан нийтлэл болжээ сэтгэж байнаа

Өнөөдөр баярын өдөр гэж байна ш д, ангийхаан.

×àë÷ààìàà said...

Õ¿¿õäèéã õºõººð õîîëëîõ íü ãýäýã íü âàìïèðûí çóëçàãàíóóäàä çîðèóëñàí íèéòëýë áàéñàí áàéíà ãýæ îéëãîëîî. Òà ìóó Ãîìáîî áàãøèéí àìüäðàëûí àç æàðãàëûã àðàé äýíä¿¿ èë òîä áè÷æýý. òýõäýý íàÿñ áîëæýý ãýæ...

Багш аа, мэню нь өөрчлөгдчихөж.

ter kino hiigdeh ued elbegdorj eronhiilegch bgaagui tiim ee

хаха,сайхан инээгээд авлаа,баярлалаа багшаа

би нээрээ ойрд гичээл тасалж тасалж ирсэн чинь 80-н юм нэмэгдсэн байшүү.

тухтай сууж байгаад бүгдийг нь сайхан уншхийсан тэ багшээ?

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл