Ажлын ачааллаас салах аргууд

Нилээ хөөрхөн ачаалалтай долооног өнгөрлөө. Та хэдийг ааль тавдхад хамаг ажлын ачааллаа дуусгаад Баасан эгчээр шахуулдгаа шахуулж шартадгаа шартчаад, янз бүрийн бөмбөг (сагсан/б, хөл/б, сэкс/б) хөөвөл хөөж ядаргаагаа гаргачаад шинэ долооногийнх нь ажил эхлэхэд хэдхэн цаг дутуу, дуг нойрондоо дугжирч байхад, багшаагийх нь долооног дөөнгөж түрүүхэн дуусч хөлөө солбин солбин гэрийн бараа хараад хүйтэн шүршүүрт жоол зогсчоод, таваг хоол хажуудаа, таваас хасах нь гуруун пиав (2 пиав гэх гэсэн чинь таваг гэдэг үгтэй толгой холбогдку ен) нөгөө хажуудаа тавингуутаа хүүхдүүдийхээ оюуны мэлмийг нээюүү гээд байжээдэг нь зөвхөн багшаа хүнд заяах амьдрал буюу...
Амьдрал гэснээс амьдралдаа хамгийн урт өгүүлбэр бичсэндээ баяртай байнаа би. Ингээд яахуу багшаагийх нь ажлын болоод амьдралын ачаалал хүзүүн дээрээс дараад жоохон хүзүү хөшчөөд явжээтэл эрдэмт шавь Мэдикал гээв гэнт орж ирснээ, мэндийн зөрүүгүй шууд нэгэн санал мээсэнжрээр шидсэн нь: achaallaas herhen salah ve gedeg hicheel orooch bagshaa! гэсэн билээ.

Тиймээ, өнөөдрийн хичээлийн сэдэв АЧААЛАЛ, ТҮҮНЭЭС САЛАХ АРГА.
Эхлээд ачаалалтай байгаа гэдгээ хүн хэрхэн мэдэхийг ярий. Ярихаасаа өмнө нэг балганаа. Зиааг, хүн ачаалалтай байнуу даа би гэж өөртөө эргэлзэж, өөрийгөө чагнах болуул юун түрүүн байгаа газраасаа гараад тавийн хилэн дээр зогсож үзэх хэрэгтэй. Ингээд зогсоход чиний хилнээс илүү тоо харагдаад байвал та гартаа цүнхтэй ч юмуу, нуруундаа үүргэвчтэй, үгүй яджил кармаанд чинь нээх олон хэлхээ түлхүүр, том гар утас байгаа гэсэн үг. Гэхдээ түнтийсэн түрийвч байвал сайхан тээ. Гээд танд илүү дутуу юу ч байхгүй байхад хилний чинь тоо илүү гараад байвал тэр хил эвдэрчиж. Эвдэрхий хилийг хаяад цаашаа ярихад хэрвээ хил эвдрээгүй байгаад танд үнэхээр тиймэрхүү ачаа байхын бол зүгээр л тэрийгээ шид. Ингээд та ямар ч ачаалалгүй хүн боллоо, баяр хүргий!
Гээд ингээд ачаанаасаа салчдаг бол сайхан л байна. Харин ингэж салж болдогүүй өөр ачааны тухай ярьж байгааг, яриулаад сурцан хүмүүс бол дор нь гадарласан байхаа. Энэ бол..

Тиймээ энэ бол ажлын ачаалал. Хүн нэг цаг ажил хийхэд хүний биеийн гарын алга, хөлийн ул, хуян шар усны газар, хүзүү зэрэг хэсгүүдээр нэг микрмийтр зузаан ажлын ачаалал үүсдэг байна. Ингээд бүтэн таван өдрийн нүдэлцээний дараа бидний бие нэлээн зузаан ажлын ачаалал үүрцэн байдаг байх нээ. Толинд хараад бол мидэгдкүү, микрскоопоор харуул мидэгднэ. Тийм нэг, биетэй өнгө дагуу, гэхдээ жоохон цоохор цоохор толовтой давхарга байгаа. Олон жижкэн нян шиг юмнууд амандаа үзэг харандаа, хүрз зээтүү зууцан гүйлджээдийн. Гэхдээ хүн хүнийх мэдээж өөр. Жишээ нь миний нянгууд бол аяга таваг угаадаг юм, хутга, хайруулын таваг энтэр л барьцан гүйж байгаа. Аа Гомбоогийх бол баахан хөзөр мөзөр, коонтор страйкийн баахан коод моод л зууцан гүйж байх жишээтэй. Харин магадгүй Мэдикалын нянгууд палмаастар, баллуур, нэг томруулдаг шил, эрвээхэйний хатаасан цуглуулга энэ тэр бариад гүйж байгаа байхаа гэж таажээнэ. За Энэрэлийн нянгууд бол цаас үлээх гэж байгаа харандааны гаднах гол, онгоц буудсан цаас маас, чавх мавх л барьж явдаг байх.
За энэ их ажлын ачааллыг удаан ингэж үржүүлээд явж болкуэ. Даруй арилгах хэрэгтэй. Арилгахгүй бол эм тарианд орохоос гадна, бүр сэтгэлцийн эмгэгийн эмчтэй ч уулзаж мэднэ. Арилгах давтамж янзүрээ, орой болгон чумуу, долооногтоо нэг чумуу. Даруй л арилгах хэрэгтэй.
Даруй арилгахад даамай сайн аргууд хэрэг болно.
1. Сахлын татуургаар хусах
2. Өсгий үрэгчээр үрэх
3. Төмс арилгагч хэрэглэх
4. Их хэмжээний алкохол хэрэглэх зэрэг аргууд бол ямар ч нэмэргүйгээс гадна бие өвтгөөд байдаг муу талтай.
Тэрний оронд дараах 13 зүйлт, сум хэлбэрт сэтгэл зүйн арга саамыг ашиглах хэрэгтэй:
1. Унтангаа бас унтуулж алах
2. Караокэ-д оруулж дөжрөөж алах
3. Ижий аавындаа очиж эрхлүүлж алах
4. Багын найзтайгаа уулзаж баярлуулж алах
5. Хайртай хүнийхээ захиаг уншиж догдлуулж алах
6. Зааланд очиж бөмбөг хөөн хөлстэй хамт урсгаж алах
7. Специал хоол гардан хийж сэтгэлийн цэнгэл эдлүүлж алах
8. Бүжиглэсээр байгаад ийш тийшээ тараан шидэж алах
9. Хотоос гадагшаа зугаалж салхинд хийсгэж алах
10. Кино үзэж сэтгэлийн утсы нь хөндөж алах
11. Хүнээр улаа гишгүүлж хүчиндэж алах
12. Бага сага пиаванд живүүлж алах
13. Блог бичиж кайфдуулж алах

Ингээд сайхан ажлын ядаргаагаа гаргачлаа даа хэдүүлээ. Гэхдээ заавул тэгж ядаргаа үүрэхгүй зам байвуул байна. Ажлаа айлгаа л болоо. Ажилдаа юмуу сургуульдаа ирээ л, "энэ муу ажлыг би умалзуулах газар байна даа жинкэн" гэж бодон tүүнээс айхгүй байгаагаа илэрхийлж баяр баясгалантай байвуул хүмүүс чигсэн "энэ хүү тэр ажлаа умалзууулж яваа харагднаа, тэр нь бүр яасан муухай умайгаа вээ!" гэж хүртэл ярьдаг байх нь байнаа. Заза багшаа нь энийг бичиж эхэлжаагаад нэг муухай том пауз авчаад ирсийн, тэр 13 зүйлтийн дараа. Тэгсэн чинь лээгцийхээ мөн чанарыг ойлгохоо байчиж. Дуусгачна даа тэгэнгүүт. Дуусгана гэж сайхан юмыг хэн зохиосийн бол доо ицсийцст. Буянтай хүү юм. Тэгээд ицэст нь та нары минь өмнө чилийссэн 5 хоног таанрыг алкаад байжийн даа, яаана даа яаж ард нь гарна да, ёшооо ёшш, зовох нь дээ, зовлонгийн муугаар үхэж магадгүйм байна даа, залхуу хүрээдийнэ, нойр хүрээдийнэ, сайхан дулаахан хөнжилдөө дугжрахын саннн, юу ч гэсэн нэг сайхан эвшээе, дараа нь сайхан суниая байз гэсэн ийм сайхан, .....ийм нэг хөөрхөн үгээр энэ лээгцээ өндөрлөе өө.

35 comments:

за 1

харин яана даа энэ 7 хоног хурдан дуусаасай...... ккк. Би лав ачаалалтай ядрахаараа блогшдийн байна эсүүл шууд унтаж ачааллыг алнаа ккккк.

би лав тэрмжуу ажилд дарлуулдгүйшд, инээгээл маасайгаал хийгээл байхаар цаа муу ажил чэн яаахчадгүүшд. тийм бхоор надаа тэр багшаагийн хэлээдагаа чавх,онгоц буудсан цаас маас байлгүйшд.Юу ч байдгү байхкүюу гоё уу? ккк

kkk ajlaa ailgah ni l sain hereg bna d

Enereliin achaalal ni za 1, za 1 gediin.

3-т... үр дүнтэй вайлаа..

яг ажлаа айлгах гэж байтал тэр сүүлийн өгүүлбэр юу в дээ, юу ч гэсэн эхлээд суниачхая

Сайхан хичээл байна. Баярлалаа багшаа.

Тэр 13 арга янзтай бичигджээ.

Àæèë àìüäðàëä ìààíü
Àÿã¿é èõ õýðýã áîëîõ
Àðóóí ãóðâóóí ç¿éëò¿¿äèéã
Àðèëãàëã¿é õàäãàë÷ëàà áàãøýý.

Gump bagshiin 13 aashnaas deer yum bna
Enerliig Gump bagsh onts surlagatan geed baisan unen bna shuu xicheelee xiigeed noirgui xonodog bolotoi esvel Snoopy dog shig olon xuvilbartai yum bolov uu xaruil enerel

тэгэж байгаад бөөнд нь хомроглон ална аа, дөжрөөж ална аа хүүхдүүдийг

сээгс хийж тачаадуулж алах арга бас байна

Эрхлүүлж алах гоё юм байна, сэтгэлийн цэнгэл эдлүүлж алах бас сайхан шүү.

Ийм гоё хичээлийн дундуур зүүрмэглэж нойрмоглох ч завдал гарахгүй юм аа. Харин энэ "ачаа ал ал" /аймар турхирсан байдалтай хэлсэн/ гээч зүйл чинь айгаад байх юм огт биш байж шүү дээ.

Артгаа багш пракчик талаас нь сайхан заажээ хичээлийг. Онолын хувьд маш ойлгомжтой юм байгааншд. Мөрөөрөө мөөмөө унжуулаад явж байхад Мөрөн дээрээс дараад байгаа тэр ачааллыг зайлуулахдаа яахнуу? Хөлөөрөө толгой хийж толгойгоороо хөл хийдэг байхгүй юу. Тэхээр л ажлын ачаалал чинь тэр уруугаа харсан мөрнөөс уначина шүү дээ. Онолын хувьд бол ердөө ийм л юм

хамгийн их шилэгдсэн арга нь 4,5, 11, 12 аргууд байх аа кк. харин айлгана гхээр чинь харилцан стресст ороод... бөөн стресс болохын байна л даа. Жшнь: Яаж айлгах уу гээл бодооод эхлэх нь байна шдээ ккк.

истоо уншаад умалзуулаад баймаар хичээл байна.
баярласан шүү багшаа.
барьж аваад нэг үнсчүүл яажийна..

Энэрэл: За сайн байна
давка: Ачаалалгүй ядардаг тал байна уу`?
Энэрэл: хаая онгоц бууджээ л даа
анон: Сүнсий нь зайлтал айлга
жагаа: Энэрэлийг тайван орхи
Зоригт8: Хээ мөн 3-т байваа
ийн: Хаха соорий шүү
Кат: Стийлтэй тээ
Досу: Аа сайхан шүлэг байна, гялайлаа
СХоутаймэр: Энэрэлийг тайван орхио
анимэ: Хэхэ тэгээч, сэхэхгүү болтол байлгаад өгөөч
Хульгаан: Аа бас тийм арга байдаг л байх
Бэмби: Хэ тиймээ тийн
ПУЗЛ: Тэгээд хичээлийн дараа л шууд унтаад өгсөн үү?
Муур багш: Манай Муураа ч мундаг даа
бүжин: Бүжин нэрэндээ таарсан аймхай юм байна даа чи
амор: Барькуу үнсчих боломж байнуу?

Enerliig taivan orxi dadadada geed l 12 davxar deerees taivan orxichix uu

äàñàðòàë íü óóëãàæ øàðòóóëæ àëàõ àðãà áàéõîëóó?

bayarlalaa, hehehe, ochigdor mah sharj ideed bas ch saihan bailaa hehe

юун 12 давхар мавхар яриадайнаа юу болоо явчив?

Chamaig Artag bagsh taivan orxi genee texeer ni xaanaas taivan orxivol deer bol gej bodood l

Ачаалалгүй хүн яах вээ багшээ?

нэр байдгү охин said...

юу ч хийхгүй уйдааж алж бас болийшд...тэхдээ өөрөө бас уйдаад үхчихгү л бол...

Шоутаймэр: 12 давхар дээрээс гэхээр 13 давхраас байх нь. Тэгээд хааш нь орхих гэж?
Хаарли: зиа энэ буржгары чинь гаргадаггүй ээ. банжиг түүл орж болку байна
Мэдикал: Аа сайн байна, 7-р аргыг хэрэглэж
Энэрэл: Наадах чинь 12 биш 13 дахь давхрыг ярьжээнаа
шоутаймэр: Эхлээд Энэрэлийг яж тийш нь авч гарахым бэ чи?
Дэндэв: Эхлээд нэг ачаалал олж аваа л орж ирнэ дээ тэгвэл
Сандра: За чамд ийм нэр өглөө. ОДоо таалагджээнүү?а

Ачааллаа олоод ирлээ. Одоо яахуу?

нэр байдгү охин said...

эйн....гүйэ нэг л болж өгөхгүйн эсүүл нэргүгээрэ л явжэдимудөөө....

нэрайдгүйхио шамад Нэ Бао гэж нэр өглөө. Ямрайна? Те Гао Ни, Гуан Пи нарын сэргэлэн шавь Нэ Бао.

Дэндэв: Одоо тэгвэл хичээлээ унш
Сандра: Удкуу энэ нэрэндээ дасаад дуртай болчноо санаа зоволтгүй
Юки: Энэ хүнд би Сандра гэдэг нэр санал болгосон шд. Тэрүүгээр л яв л да.

yr ni bol achaalal gedeg chin Achaal daraa ni Al gesen utgatain ba shd
alaad ognoo teguul

14. Барбагш.мн уншиж инээлгэсээр байгаад алах арга бас байж болжийна.
15. Эсүүл шинэ сайхан дуу сонсч кайф эдлүүлж байгаад нам цохих арга бас байж болжийна тэ багшаа?

гэхдээ л энэ хагасбүтсайны ажлын ачааллууд барагтай л бол алагдаж өгдгү амь бөхтэй хогнууд байна,яахуу багшээ?

арга чарга байна уу?

he he

ха ха. үнэн сэтгэлээсээ үхтлээ инээлээ ш д. багын найзтайгаа уулзаж баярлуулж алаад байхдаа яахав дээ.

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл