Улс тунхагласны өдрийн мэнд

Тамхи зээлдэг эгчийн түцэн дээр
Танилцах хөөрхөн охидын биеэн дээр
Уудаг пиавныхаа амтан дээр
Урвагар Артгаагын нүүрэн дээр
Тусгаар тогтнол чамайгаа тэгэж хамаагүй тунхаглаж бичихгүй ээ би ч гэх шиг. гэнэт онгод орж ирээд алахжээн. Онгод ороод ирхээд жоохон ч гэсэн шүлэг мүлэг зохиож гаргахгүй бол хордлого өгөөд алчих гээд байдымаа.

Тусгаар тогтнолын өдрийн мэнд шүү нөхдөө.

Монгол улс 85 жилийн өмнө үндсэн хуулиа батлаад Монгол гэдэг шинэ улс байгуулагдлаа гээд цөөхөөн хэдэн мянган хүнтэй, нээх учиргүй том газар нутагтай, үйлдвэр, зам харилцаа, худалдаа, цэрэг арми, хууль дүрэм, зохион байгуулалт гээд байх юмгүй дэлхийн хөгжилээс тээр хол хоцорцон хоёр аймаар том гүрэнтэй хил залгадаг улс тусгаар тогтонлоо зарлажээ. Мэдкүү яаж шуухан ч зарлаж байсын. Хоёр том гүрэнлүүгээ нэг радио станц мистаанц олоод хэлжээсэн байлгүй дээ. Тэгээд нээх тэднүүс нь тоогоочгүй биз, бусад нь бүүр мэдээчгүй биз. Хэдийгээр хөөрөгний үнэ, хүүхний сайхныг ярьжаагаад ч болтугай нэг вм үндсэн хуулиа батлаад шинээр улс орноо байгуулна гээд явжээсэн тэр улс ёстой уужуухан дотортой улс байсан санагдаад байгаан. Хичнээн комунист нийгэм, хэлмэгдүүлэлт үзсэн ч гэсэн өдий зэрэгтэй улс болход тэр гараа хамгийн чухал байжээ.

Юу юучгүй байсан тэр үеээ бодуул өнөөдөр улс оронд байдаг бүхэн байдаг болж. Өөрийн гэсэн хэлтэй (крилл бичгийн тухай яриагүй шүү), соёлтой, газар нутагтай, төр засагтай, ээч нэг ээн нэг вирустэй, олимпын аврагтай, авилгал авдаг төр засагтай, алт ухдаг ард иргэдтэй, тугтай, далбаатай ер нь альч улсад байдаг бүхэн байдаг болжээ. Тэгэж яриул бусад улсад байхгүй юмнууд ч байдаг улс шүү. Дэлхийн талыг эзэлсэн поорбэс сэтгүүлийн мянганы хүнээр тодорсон Чингис хаантай (нэгмуу сэтгүүл тодруулдаг нь ч юучив), нэг хүнд ноогдох битгий хил зүгээр тоолсон ч гэсэн хөмгийн олон бөө удгантай (нэг этгээд өдөрт 70 бөө удган төрүүлж байна гэнэ дээ цаана чинь), дэлхийг удирддаг Чингис хаан амьддаа харвал өөрөө гомдож, ичиж үхмээр нэг айхтар акадэми, Чингис хааны он тоолол, тахилга бурхан хийдэг олон хэл мэддэг гэх нэг нөхөртэй, тэрбум, тэрбумаар нь иддэг улсаа яахчгүй байж арван цаас авсныгаа бараг алчихдаг бишээ талбай дээрээ буудаад алж л байсан тийм төртэй гээд тоочоод байвал дуусхааргүй их олон дэлхийд байхгүй юмнууд байнаа бас.

Ийм юм юмтай улс шиг улс байхад Тайвань гэж нэг муу хятадын муж манай улсыг өөрийнхөө нэг хэсэг гэж өдий хүртэл үздэг гэнэ. Тэгсэнээ өөрснийг нь дэлхий улс гэж хүлээн зөвшөөркүү байхад тэднүүс одоо юу вээ. Жинхэнэ андуурцан гарууд газрын зурагаа хүртэл манай улсыг оруулж зурдаг гэнээ. Тэрийг нь манай нэг сүржин нөхөд барьж давхиад бухимдаад байдаг юм шиг байсан. Уул нь манай улс тайваныг улс биш гээд бид улс биш амьтадыг оогт тоодгүй гээд явжаах ёстойм шиг байгаан. Гудамжинд явжээсэн нэг муу сармагчин би бол хүн харин чи сармагчин гээд байвал ёооё гэчээл цаашаа явна биддэээ энэ чинь. Тэгсэнээ бүүр монгол, төвдийн хороо гэж яам байдаг гэхийн. Аминдаа тэр яам нь манай улсын хэргийг шийдээд, манай улсыг хөгжүүлээд удирдаад байгаамуудаа чааваас. Тэгүүл яшигөө хэдүүлээ Амээрк, Орос, Герман, Хятадын яам, бишээ Жи20-ийн яам, бишээ дэлхийн яам энээ тэрээ гээл байгуулчаал явжээе сүртэйшд бас л. Тэгээд тэр Тайванчууд тийм тэнэг хүмүүс биш байлтай зүгээр л амьтаны анхаарал татах гэж тэгдэг байлгүй дээ.


Хүн гэдэг энэ дэлхийд яаж ч байсан нэг улсын иргэн байх нь гарцаагүй хэрэг билээ. аль ч улсын иргэн биш нөхрийг хаанаас ч олохгүй шүү дээ. Тэхдээ байнаа монгол хүн байж өөр улсын иргэн гээд явжаах биш монгол улсын иргэн гээд явжаагаа маань сайхан шүү дээ. Монгол хүн гээд байдаг монгол улс нь байхгүй бол нэг л нүүр бардам биш шүү дээ. Хаа хамаагүй улсаас ирж бөөгнөрчөөд би амээрк хүн гээд нүүр бардам аз жаргалтайгаар хэлж байхад бид тэрнээс илүү сагсуу хэлэх ёстойм шүү дээ. Нэг л их гадаадаар өвчилж, гадаад хүн хархаараа хөлөө хугалчих гээд байдаг, гадаад улс орон шүтээн нь болсон нөхөд ядаж энэ өдөр монгол улс минь гээл бодуул тээ. Сиймхий ч гэсэн гэр минь, утаатай ч улаанбаатар минь, ядуу ч гэсэн ард олон минь, авилгач ч гэсэн төр засаг минь, монгол минь гэж боддог ганц өдөр болгоё гадаад шүтээнтэй монголчуудаа.




















Жич: сургуулийхандаа хандаж хэлэх зар байна. сэтгэгдэл бичдэг бичдэгүй бүх сурагчиддаа хэлхэд сургуулийн шинэ жилийн арга хэмжээний исцэнаарыг Гомбоо багш нь хөөрхөнөөрөө хийж байгаа. Таануус зүгээр л бэлдэж байгаараа.
Манай сургуул нь ирэх хичээлийн жилд олон янзын юм хийхээр төлдөвлөж байгаа бөгөөд ганц нэг өдөр ордог биш өдөр бүр янзүрийн юм оруулдаг болхоор ярилцаж байна. Бидэнд урам л өгөөд байвал бид хөөрөөл улам тэнэгтээл яваад байна шүү дээ хөөрүү өвчтэйн болхоороо.
Тэр олон булангуудын нэг болох хүүхэд цааш нь харуулж кзогсоодог булан биш ярилцлага авдаг булан. Энэ ярилцлага бол юу дуртайгаа хэн нь ч хамаагүй чалчиж болдог индэр юм. Алдар цуутай хүмүүс, ангийн олон нөхөд, ах дүү хамаатан садан, арын хашааны авгай, амээрк улсын ерөнхийлөгч гээд бүгд энд юм яринаа. Бүүр олдкуу бол би орлоод яриад явна даа яадын. Таануус хэнийг энд оруулж юу асуулгамаар байгаагаа бас санал өгж болно. Эхнийх нь Артгаа авгай Мэдик,,,(энэнээс цаашхийг нь би хэлж чададгүймаа) гэдэг ангийн нөхрөөс чинь баахан дэмий балай юм асуусан болтойн байлээ хагас сайнд гарах байх.

Тэгээд тэнэгтээд байгаа Артгаа авгайн лээкцийг би тушаал гаргаад 2 дох өдөр явуулдаг болгосон. нэг дэх өдөр хэтэрхий гоёдоод. Муу нохойн гэдсэнд шар тос зохихгүй гэж энэ дээ. Тэхэд би баярын өдөр бичиж тааржээшд.

37 comments:

баярын мэнд, багш нараа, ангийн андуудаа

өө тэгээл нэгт орчиж ккк

Mend!

сто сайхан хичээл боллоо. зиа би боджээж нэгнээс нь олон юм онколдуулнаа ккк

Bi neg l yum husdeg, niit mongoliin blogchdoosoo. Ta buhnii ene bichij baigaa buhen mongoliin tuuh shuu. ta nar l mongoliin tuuhiig boditoor ni bichij uldeej baigaa shuu. tiim bolohoor buh bichsen zuilee yamar neg zasvarguigeer ur hoishdoo uldeeh ni ta nariin uureg shuu.Bas urgeljluulen bichih ni ta nariin uureg . Bi ene buhnii tuluu chadah buhnee hiih bolno.

Galdaa anonymousaar oroo oroo barsangui ee

Bagsh nartaa Angiinhandaa Surguuliar orj gardag bugdeerend ni Bayriin Mend hurgiyaaa

mend hurgiidaa buh mongolchuuddaa. ene bayaraar uudag biluu

Бүгдэд нь баярын мэнд хүргэе! Түүнчлэн багш нарыгаа хөөргөж, улам тэнэгтүүлэхийн тулд өөрийнхөө зүгээс нэг урам өгье дөө.

хоорондоо хоёр хүүр чэнэ их муудалцхиймаа...сайнд сайнд...хэхэхэ

eee saihan saixan saixan shuu saixan saixan geed saixan bolchixgui ch gesen saixan bna aaa Unuudriin pivonii amt arai l uur idex durgui xiam xurtel ayataixan sanagdaad angiixan bagsh nartaa bugdeerend bayariin xaluun mend xurgiidaa

тоок шоутай болжаан биздээ

Бүгдэд нь Улс тунхагласны баярын мэнд хүргэе.

Багшийн хичээл гоогоо болжээ. Баярлалаа багшаа. Та бүх нийтийн амралтын өдөр ажиллаад л байдаг. Сургуулийн захиргаанаасаа илүү цагийн хөлс цохуулж авахийм байгааздэ?

мэнд амор..
сайхан баярлаарай!
хөөргөж байгаад өдөр болгон хичээл оруулахиймсан.
яагуул хөөрөхийн бэ дэ?

Баярын мэнд шүү нөхөөд. Гэхдээ Монгол Улс Манжаас тусгаар тогтносноо анх зарласан өдөр 12 сарын 30 гэдэг байхаа? 1911 онд манай эх орончид анх тусгаар тогтнолоо олж байв шүү дээ. Хятадуудаас түрүүлээд шүү.

Бүх хамт олондоо улс тунхагласны баярын халуун мэндийг хүргэеээ! Хайртай шүү!

нэр байдгү охин said...

бүх хүнүүсд баярын мэнд хүргье...тэхдээ улс тунхагласны баярын өдрийг хүнүүс янз янзаар хэлээд бүр толгой эргүүлээд байхын...1911 он гэдаа тухай сайн яриад өгүүл их баярлий шүү...

Та муу хоёр навсгар багш /Амараа ахаас шуув/ биднүүстээ хайрай байхгүй гээд яахы айн? Хахаха
Тэхдээ яахуу? Бүх багш сурагчдададададаааа баярын мэнд хүргээд, "Халуун элгэн нутаг" дуугаар ая дууны эгшигэн хадаг барьяаа. дуулжээнэ гээд төсөөлчөөрөй.

Энэ Гаампаа багшээг аягү их дэмждэг байсы. Тэгсэн чинь баярын өдрөөр хүртэл амраахгү хичээллээ хаядаг гэжийшт.

Энэ зурган дээрх гэр мөн мундаг том гэр ээ.

Хахаха би гуруун сээгий оруулцан байшт. Энэ дөрүүдэх нь боллоо.

Сүүлий үзд нээрээ сээгийлэх ч завгүй муухай байнаа нээрээ.

Дахиж ингэж сээгийдэх боломж олдооч уу үгүйч үү

Хайрт 2 багшдаа болон ангийн олон нөхөд та нартаа баярын мэнд хүргэе.

Нээрээ Хаарлий хичээлдээ ирж суусан бол тэр чинь Bambi гэж бичдэг эрэгтэй янзага. Миний нэр бол Bembi гэж бичдэг эмэгтэй.

Á¿ãäýä íü áàÿðûí ìýíä.
Øèíý æèë ÿðüñàí ÷èíü ñýòãýë õºäëºâ áàéíà.
Áè ýíý æèëèéí øèíý æèëýýð ÷ ãîë ä¿ðä òîãëîõ áàéãàà.

бүгдэд нь баярын мэнд

Áºã人ºðíä íü áàÿðûí ìýíä õ¿ðãýå. Áýýìáè ÷è ýðýãòýé õ¿¿õýä øèã ë õàðàãäààä áàéñèéøò.

Áºã人ðºíä íü áàÿðûí ìýíä õ¿ðãýå. Áýýìáè ýðýãòýé õ¿¿õýä øèã ë õàðàãäààä áàéñûøò.

Бөгдөөрсөнд нь өнгөрсөн чигсэн баярын мэнд...
Багшаа нээрээ шинэ жилээр яахуу? тэрийгээ сайн хэлж мэлээрэй дээ... Би нь хааяа хичээлээ таслаад мэдкү үлдчих гээд хэцүүмаа.....к ккк Манай ангийн онц сурдаг царайлаг залуу байвал надаа давтлага өгжий л даа энэ чэн....

Түйййййй унтжаагаад гичээлээсээ гоцорчиж. Баярын мэнд. Бас шинэ жилийн эсцнаар хийжаагаа багшдаа хайртай шүү

oooooooooooooo bayriin mend! balai yum baahan yum bichij bichjaad harsan chine yu ch bichigdeegu bdiin tgd dahiad bichihsen zalhu hurchlee zuger l mendee hurgechihees

манай сургууль шинэ жилээ хэрхэн яаж тэмдэглэн өнгөрүүлэх талаар зохион байгуулах комисс гарах хэрэгтэй байна. хэнийгээ өвлийн өвгөн, бишээ өвлийн сак залуу байсан нь дээрийн байлээшдээ манай нэг багшийн хэлдгээр. өвлийн сак залуугаар хэнийг сонгохуу? цасан сээгсий охидоор хэн хэнийг оноохуу? алиалагч хэн болхуу? ангий онц сурлагатнаар хэнд бэлэг өгхүү? бэлэг нь дотроо юу юу байхуу гээл олон асуудлыг хэлэлцмээр байхын багшаа нараа???

тусгаар тогтнолын баярын мэнд хүргий. Бүгдэд нь.

Манайхан манжийн дарлалаас гарсаныг тусгаар тогтнолоо олсон гэж андуураад байх шиг... Энэ нь згр л тусгаар тогтнолоо олох эх суурь бсн хэрэг.

1924 оны 11 сарын 26-нд Гампын хэлдгээр нэг радио нтр олоод БНМАУ гэж зарласан гэнэлээ.

Харин 1911 онд бол Манжийн дарлалаас салсан хэрэг л дээ. Гэхдээ Манжийн дарлал гдг нь Монголчууд Манжид эзлэгдсэн бсн гсн үг биш шүү.

Түүхэндээ Хятад, Манж нар хэзээ ч Монголчуудыг эзэлж бгаагүйм гдг. Тэр үед ч бас чадаагүй хэрэг. Тээд чадахгүй болохоор нь автономит засаглалтай болгосон гсн. Одоо энэ Түвд шиг...

1924 он болтол манайхан ямар ч эрх мэдэлгүй, Богд гдг хаантай ч гэлээ ТУСГААР улсын тоонд ордоггүй бжээ хүмүүсээ.

ДАРХАН МАНАЙ ТУСГААР УЛАААС
ДАЯАР МОНГОЛЫН АРИУН ГОЛООМТ... гээд Дэндэвийг дуурайчии ккк.

Хаарлий харь гаригийн хэлээр бичихээ болиоч ээ.

Өө нээрэ шинэ жилийн талаар Гамп багш Энэрэл бид 3 ярижийсан даа бүүр ээмэр гоёор хийеээ тэхүү? ккк эрхлэгч бас багйаан байна шт нээрээ......

Улс нь тунхаглаад дуусцан ч гэсэн мэнд хүргэчихүү дээ

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл