Маасагны тухай

Энэ ханиаднаас болоод маасаг, аарц, чацаргана, адууны мах 4-ийн хэрэглээ ихсэж, хөөрхий адуунууд хүнээс их хэлмэгдэж байх шиг байна даа. Маасаг гэснээс хүмүүс бүгд л маасаг зүүж явдаг болсоор хүүхнүүдийн нүүрний тос, будаг үйлдвэрлэгчид асар ихээр алдагдал хүлээж байгаа байхдаа. Харин нүдээ сайхан будчаал явжаагаа энэ үед нүдний будаг хийх нь ашигтай байх. Зиа тэгээд царай муутай мань мэт ханиад дууссан ч маасагнаасаа гарахгүй гэж бодоол явжээн. Хэдийгээр ийм сайхан давуу тал байгаа ч сул тал бас байнаа. Энэ лалын шашинтэй улсын эрчүүдийн зовлонг өөрийн биеэр ойлгож гудмаар хөөрхөн хүүхэн хүүхэн харж явдаг сайхан үеэ дурсаж байхым даа би. Тэдгээр эрчүүд авгай авах гэж азын сугалаа сугалж байгаам шиг юм болдог байхдаа гэж тэрүүхэндээ бас өрөвдөж байх жишээний. Гүүү ээ эрчүүд нь сайхан хүүхэн хархаараа барьж аваад тэгээд хүүхнүүд нь нүүрээ халхаас аргагүй байдалд ордог ч байж болхымаа бас. Зиа удаад ирхээр юун хөөрхөн хүүхэн мантай хүний ам хамар ер нь ямархуу байдаг талаар мартах шинжтэй. Гэртээ нэг толь авж тавий байз.

Мань мэт шиг гарууд бол маасагаа зүүгээд хөөрхөн нүдээ тормолзуулаад, нүд авхым байхгүй бол хар нүдний шил зүүчээд, ширээний ард чууж майжиг хөл унжгар гэдэсээ нуучаад, хүнгэнсэн сайхан хоологйоор яриад сууж байхад ямар ч хүн ээдээ сайхан залуу байна гэж бодох нь байшд. Хүнгэнтэл ярьж чадахгүй бол тэгээд хоолойгоо хмм гэж засаад сууж байдымуу яадын айн. Түр зуур ч болтугай сайхан залуу байна гэж хүн амьтан бодно гэдэг юутай таашаалтай хэрэг билээ дээ.

Тэхдээ бүгд маасаг зүүхээр хүн амьтан танихгүй бас эвгүймаа. Автуусанд орсон чинь кандууктар нь "Зиа тахир дутуу хүн орж ирлээ залуус нь суудлаа тавьж өгөөрэй" ч гэх шиг, 30 гарч яваа залуу "өвөө та ийшээ суу" ч гэх шиг. Уур хүрээд суугаачгүй. Зиа намайг хүн андуурах нэг бодлын дүүрч өөрөө хүн андуурвал мөн хэцүү ее. Тухайлбал ингэсийн. Эмлэг дээр оочер хүлээгээд суужээсэн манай тэндхийн нэг хөөрхөн охин маасаг зүүцэн зогсож байнаа. Ах тэгэнгүүт уйдаж зогсохоор юмыг яаж мэдхүү гээд маасаг зүүцэн охин дээр очиж маасаг маасаг, гээд жоол маасагнаадхий гэж бодлоо. Энэ маасаг гэдэг үгийг нэр үг, үйл үг, зүгээр үг эднүүстэйгээ ийм олуулаа нэг өгүүлбэрт оруулж байдаг би ямар аугуу вэ айн.

Жоохон пээдгэр алхаж очоод "сайан байна уу? Эртээд орой гайгүй харьсан уу" гээл аваа хаясан. "Юун эртээд орой хүн андуурсым шиг байна" гэж авжээнэ. Аргагүй ичиж байгаан. Эртүүд харанхуй болцон хойно автуусны буудал дээр хэдэн залуус тэрийг оролдоод. Тэр охин намайг арай танимхайрсануу яасан над дээр ирсэнээ "Алив явхуу хонгороо" гээд сугдаад авдын. Би яахуу тэнэг биш болхоороо тийм том биетэй залуусын өдөж байгаа охиныг сугадаад явах тэнэг биш болхоороо шууд хариу арга хэмжээ авч тэр залуус дээр очингуутаа "энэ охин худлаа маяглаж байгаан, би найз залуу нь биш таануус сайн өдөөд танилцаараа аягүү дажгүй охиншд, алив гараа цохий" гэж мэгэнгүүтээ яваад өгсийн. Тэгээд энэ охин тэр орой танилцаж барингуутаа худлаа тэрнээсээ ичиж байгаа байх л даа. Иймхэн юмыг ойлгохтойгоо толгой шүү дээ цаад чинь.

"Аа чи худлаа маяглаадайлдаа би хүнд хэлкүү эээ, чи их хөөрхөн шүү" гэж мэгээл жоол дайрлаа. Тэгсэн өөдөөс чи андууржээнэ гээд халгаадгүй шүү. Тэхээр нь чи чаддын бол наад маасагаа тайлчааж чи мөншд гээл би зүтгэнэ биддээ энэ чинь. Ёоо тэгсэн нөгөөх чинь чинь маасагаа авсанаа "яадаг гаж донтон бэ хүн оочерлож яджаахад уур хүргээд зайлаад өг, хүмүүсээ энд кармааны хулгайч болтой хүн явжээн, мэдээтэй байгаарай худлаа оочер далимдуулаад налаад байна шүү" гэж авдын. Тэхдээ тэр охин биш нэлээд настай хүн байсан л даа. Би нэлээд холдож байгаад "тэхдээ таны нүд чинь хөөрхөн л юм байшдээ яачаад байгаан" гэж хэлж зүгээр доромжлуулаагүйдээ жоохон бах тав ханаад харьсышд.

Энэ маасаг нээрээ сул ч талтай чанга ч талтай эд байшүү. Чанга бишээ сайн ч талтай. Аливаа юм нэгээс их талтай байдгыг маасагнаас мэдэх гэж.

29 comments:

за 1

aaahahahhaa 1t.

dahiad l martchij esuul ene bagsh nar ehleed enereliig 1t geguulcheed niitlelee tavidag baih.

за ёстой анзааргагүйгээсээ болж муухай алдаа хийлээ. гэхдээ энч яахуу. тэр адуунууд хүнээс биш муусайн гахайнудаас болж их хэлмэгджийгаам биш үү.

Энэрэл-Онц сурлагтан

jagaa-юугэж шавь нараа алаг үзхэв. 4-дэх 1 дэхэд анаад сууж байхад 1-т орчоод байгаам шиг байгаан. Энрэл манаач биш тэргүүний сурагч шүү нийт ангийхаан

даавуу- хүмүүс тэр ханиадыг гшахайнаас авж дарвалзаагүй бол адуунууд хэвэндээ байна шүү дээ

гахайтай маасагнажээж маасаг зүүхдээ хүрцэн гэжүү багшээ

ккккк. сайн тал бас байнаа банйа....

Enerel neere manaach yumaa
Yuki gahaitai maasagnasan geed bichchihsen mur olood harchaa yu

Alivaa yun 2 taltai bhiim daa.

царайлаг хүмүүс маасаг зүүгээд царай муутай харагдана гэж бас байна, царай муутай нь маасаг зүүгээд царайлаг харагдана гэж бас байна тээн?

Хүйтэнд маасаг зүүгээд маасагнаад явжаахд даарку бас дажгүүн байлээ тэ багшээ.

Хаха энэ Жагаа Энэрэлд аймар атаархсан байшд. Тэх хэрэггүэ. Угаасаа манай Энэрэл чинь сэкүүнд дутам рэфрээш дараал суужийдаг байхгүй юу даа.

төхх, яагаад рэфрээш дараадайдаг гэж боджийн? та хэдийн бичсэнийг цаг алдалгүй унших гэсэндээ тэр шүү дээ гэсс хиа хиа хиа

ккк

Hemnelt dabhar gargaad zugeer yum bish uu Ene hyamraltai uyed Huzuunii orooltoos ehluuleed

Юки
November 11, 2009 10:07 PM

гахайтай маасагнажээж маасаг зүүхдээ хүрцэн гэжүү багшээ



Гоё хэлсээ хахахаха

нэр байдгү охин said...

шал сонийн...харин ч бүр эсрэгээрээ намайг маск зүүцэн явжаахад хүнүүс аймар сайн таниад байлээшд...энэ гахайн ханиад нь хурдан гайгү болчоосой..масктай явхаар дотор давчдаад үхкээд байхын...

Чамд ч тэгээд маск зохихгүй дээ хө

нүдний шилтэй бол яаж маасаг зүүх талаар юм хэлээч багшаа,

Гахайны маасаг олдохгүйд бухимдангуутаа маасагтай хүн шиг аваад хаясан байшд хахаха

jagaa эгч ганцхан минут хоцорчихсон байнашдээ кк

Bi ch bagshaas arai tsarailag yum shig bna aa

Энэрэл нээрээ мундаг юм аа. :)

Маасаг чинь их төвөгтэйм байна лэ. Шил цантаад. Артгаа багш зовлон ойлгох байх өө.

тэр ханиадны ориг инстоллыг нь суулгаад дараа нь хувиргаад антивирусын программ болгоод хувиргасан болхоор максны хэрэггүй болсон доо.

миний дуртай эрхтэн уруул шдээ угна. Тэгтэл уруул харж чадкуу их зовжийноо

Óðóóë, àìàíä äóðòàé, áàñ òàìõè òàòäàã õ¿ì¿¿ñò áîë õÿñëàíòàé ë þì áàéíà äàà óãíà. Ãýâ÷ ººð ãàçðàà ç¿¿æ áîëîõã¿éì äàà

Шал дутуу

hehe uneheer dogi shuu

хүйтэнд нус гоожохоор маасагтай наалдчаад гэцүүлюмблээ...

minii duugiin nud ch isto goy nuddee.maasgaa zuugeel yavaad baihad muusain ohid isto neeree

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл