Хувь хүний маарктэнг 3: Гадаад маарктэнг

Хувь хүний маарктэнг сэдвээр би дооктор хамгаалах гэж байгаам байлгүй. Сав л хийвэл энэ сэдвээр судалгаа хийгээд бичлиг хийчкээд тэнэгтээд явжаахын. Аргагүй дээ нийгэм нь "би"-г шүтээд хүний эрх, хувийн өмч, хувийн үүрэг, хувийн эхнэр нөхөр, гэж байдаг болоод бидэнд ч таатай сайхан байхад хуучин нийгэм шиг нийтийн өмч, нийтийн эрх ашиг, нийтийн жорлон гээд дандаа эзэнгүй юм байгаа биш. Тэхээр хув хүний маарктэнг байх нь түүнийг нь би яахуу судлаж дооктор хамгаалах гэж оролдохгүй хаачихав.

Дээр үед Маслоу гэж нэг тэрүүхэндээ бас хөөрхөн боловсролтой гадаадын нөхөр хүнд хэрэгцээний 5 шатлал байдаг гээл бичиж орхиж. Эхний хэрэгцээг нөхөж байгаад дараагийхруу гардаг. Тэгсэн монголчууд бид яахуу идэж унтдаг пизлоогийн хэрэгцээ, айж балмагдадгүй аюулгүй байдал, элэв юм ярьж яриулж сонгогдож амьдардаг нийгмийн хэрэгцээнүүдээ шууд алгасаад өөрийгөө хүндлүүлдэг хэрэгцэээг олж авхаар нийгмээрээ явжээнэ шүү дээ. Аргагүймаа бас Будда ах дээр үед гадаадад юу ч идэлгүй хэнтэй ч уулзалгүй ганцаараа уулын модонд очиж юм бодож суужаагаад Маслоу-гын онолыг уландаа гишгээд эхний шатуудыг дайралгүй хамгийн сүүлийн шатанд гарцан гэсэн. Тэхээр бид эхний 3 шатыг алгасах юу байхав дээ. Бид чинь эзэн чингисийн удам тусдаа гоц гойд гээнтэй, гадаад хүмүүстэй харьцуулашгүй хүмүүс шүү дээ.

Зиа энэ худлаа баахан оршилоор яахуу хичээлдээ орий. Зиэ энэ удаагын хичээл хувь хүний маарктэнгийн бусдаар өөрийгөө хүндлүүлхэд нөлөөлдөг өчүүхэн салбар болох "гадаад" гэдэг марктэнгийн нэг функцийг авч үзнээ. Гадаад нь юугаараа давуу вэ гэхээр бид бүгд зиа би атар талх идэж, боргио уудаг гэээл ярьвал шууд талх чихэр, апу 2-ыг ирклаамдсан болно. Хэн ч таныг дотоодын зүйлээ хэргэлдэг гэж бодкуу шүү дээ. Гадаад паасбарттай, гадаад явж үзсэн хүн шиг харагдах нь чухал. Энэ аргыг Итгэлт баян гэж хадуурсан амаа татаж мэдэдгүй хөдөөний хөөсөн мантуу "Ангарын хотын гуанзанд идэж байсан..." гэж олон юм донгосч байж монголчуудад даанч их ил болгосон. тэхдээ донжийг нь олоод хэргэлж чадвал одоо ч маш үр дүнтэй байгаа юм.

Хамгийн энгийн арга нь олон нийтийн газар явж байтал надархуу гүзээлэг, мяраалаг улс нэлээд байвал та уулга алдаал "Өөө чоорт вазьми монголчууд ийм бүдүүлэгшдээ" гэх нь байна. Энд гадаад гэсэн нэг ч үг ороогүй байхад хүмүүс танийг их нарийлаг сайхан туранхай хүн болхыг чинь мэдэж авхын зэрэгцээ гадаад хүмүүсийг мэддэг, бүүр гадаад хараал мэддэг, гадаад явж үзсэн хүн байна гэж бодох нь байшд. Зарим нь бүүр мань мэтийг гадаад явж үзсэн гээд итгэчихсэн үү, эсүүл өөрөө гадаад яваагүй хүн болхоос айдагсануу хажууд ирцэн толгой дохиж могьцон хээв нэг аан "тийн шүү балиар бүдүүлэг юмнууд" гэж мэгээд зогсож байна шүү дээ. Энэ бол донжийг нь олж хэрэглэх юм шүү дээ.

Зиа дээдэх байдлаар хэрэглээд байхад ойлгодгүй манийг хүндэлж өгдөгүй ойлгоц удаантай егзөр гарууд байнаа. Тэгээд тэнэгтээд ангайгаад зогсоод байгаа нөхдийн дэргэд бол чангаар "манайхан ч болоогүй байна даа, гадаадад бол арай ингэхгүй дээ", "монголчууд ч хэвэндээ байх шивдээ" гэх мэтийг хэрэглэх нь байна. Энд манайхан яагаад байна, гадаадыхан яг яадын энээ тэрээ гэсэн тодорхой тоймтой юм хэлэхгүй байгааг анхаарна уу. Эргэж ирэх олон асуултаас зайлсхийж байгаан. Энэ үед хүмүүсийн ихэнх нь арай өөр хандаж эхлэнэ шүү дээ.

Зиа бүүр хүмүүс гадаад явсан эсэх нь хамаагүй хүн хүндэлж барьж мэдэдгүй хачин заваан юмнууд энэ орчлон дээр алийг тэр гэхэв. Аа бас өөрснөө ганц нэг хилийн дээс хальт гишгэхээрээ маний яриаг тоохоо байна. Одоо яаая гэхүү маарктэнг бол маарктэнг бүгдэд өөрийгөө таниулж хүндлүүлэх ёстой хойно эцсийн ганган аргаа хэрэглэнэ дээ. Жишээ нь "Манайхан хэзээ боодог хийж сурнаа", "гадаадыхан хүнтэй ингэж хэрэлдэдгүйшд", "энэ улаанбаатар гэж хөдөө нээрээ үнэн сайхан юмааа", "хөдөө морь мал харсан хиймор сэргэж байшүү аан" хэмээн хажуу талын хүний дал мөрийг алгадаж бааварлах, "нутгийн утаагаа үгүйлээд нулим гараад байхын байлээ" энээ тэрээ хэмээн аливаа үйл явдал дээр цохож маарктэнгийн арга ухаанаа хэрэглэх нь байна. Энд бас хаанахын аль улсыг хэрэглэхгүй байгааг анхаарна уу.

Аливаа нэг улсыг хэрэглэх л юм бол аа энэ мууу ганц гийтлаар улс явсаныгаа юу гэж боддын, хэн ч зөвлөлт улсруу явж үзсийшдээ хэмээн хамаг нэр хүнд байхгүй болдым шүү. Аа бас яг юу яачаад байгааг ярих хэрэггүй асуудал дэвшүүлээд өөдөөс өөр орны тухай яриад үнэн төвөгтэй мэдрэл юмнууд байдын шүү. Зиа ингээд та бүхний өөрийгөө бусдаар хүндлүүлэх их үйлсэд улам өндөр амжилт хүсий.

29 comments:

1

uuuuuuuuuuuuuu neeree manaach b.dagsht kkk

тхххх........

Гуравт дээд талын миний дээр байгаа 2 гөбс

HARLEY мэтийн хүмүүсээс болж би аягоо их стрээстдийшдээ

хүнд атаархал байх л. гэхдээ зөв, цагаан байвал өөрт тань ч тустай болмой

Iim gicheelees l avuushtai sanaa tordii shdee

mgl-chuud ch boloogui b.na daa. Gadagadad bol ingej uraldahkuusht.

Ýíýðýëýý ìèíèéõ öàãààí ø¿¿

уйдаж үхэх нь ээ

Асуулт асууяаааа
- ингэхэд хүн уйдахаараа үхдэг юм болов уу? хүмүүс яагаад уйдаж үхэх нь ээ гэж ярьдаг юм бол?

Багшээгаа хүндлэлгүй яахвээ хөөрхий.

Гамп багш маркетингийн чиглэлийн хүн үү? Аягү лаг лаг үгнүүд хэрэглээд, гүнзгий утга агуулсан хичээл заажээ.

Шавь чинь би оршил энэ тэрийг нь ойлгосонгүй. Харин сүүлийн жишээнүүдийг асар сайн ойлголоо.

Шал уйтгартай хичээл вайна

Уншсан ч гүүү

Хичээлдээ суучлаа, аймаар юм байнаа, үзээгүй зүйлээ худлаа ярих гэдэг муухай.

Гичээл үзээд гэгээрлийг олчоод байжийтал энэ ангийн хүүхдүүдийн яриаг уншаад татаа уначлаа хөөрхий... хахахахаха... гичээл дээр биштий домбоорчийгаач... бас Луз чи гичээлийг сонгохгүй, гичээл чамайг сонгоно дугай үз, унш за...

хэрэв иймэрхүү зүйл бичих гэж байгаа бол хүнд арай хүртээлтэй мэдээлэл оруулаач гэх байна. зарим бичлэгийг чинь авч ч болохгүй, хаяж ч болохгүй байхын.

аргагүй л багш хүн шиг заады шүү,
санаа авнаа авна хэхэ

зарим хүмүүс гадаадад 1 сар болж ирчээл монголоор ярьж чадахаа байгаад аймар акценттэй ярьдаг болсон байдгийннштээ. Уааяя уаая яаануушкаа

хахахаха, энэ нэг сээгий уншаад элгээр явахнэээ

bvjin гэдэг хүн зарим юмы нь авчиж болку, хаячиж болку гэгээд загнаа хаяцан байхымдаа....

хахахаха, бүжээн чи чэн багшийн зарим юмыг авчаад байдымуу. Тэгээд бүрр хэлкүү авчаад, хаях дургүй болтоймаа...

хахахаха, шинэ акцээнт сураааясан уааая уааая

бүр багшийн юм авна айн? аааяаяаяа энэ Бүжин гэж айхтар хүүхэд

Бүжин ч айхтар хүүхэд, Энэрэл ч эвгүй гар, Юки ч .... юмтай бишээ.

Юмтай юмтай гэхэд Дэнэгийг гүйцэх юмтай хүн ч одохгүй биздэээээ гэж хихи

Энэрэлд хэлчий

Тасраад уначихгүйлол Хахсайны хичээл дээр би нэгт шүү

өө тио? харжилайя

Луужгайн тархинд нэг ширхэг үрлэн сум бий.

Дэнэг өөрөө зоосым болхоор сайн мэджийх шив дээ хихи

хахаха.. овоо муу багш шүү.. ингээл нэг ярьж гэнэ..

Ц Ц Ц. Монголчуудын блог ч үнэхээр болоогүй байна даа. Манайхан хэзээ сэтгэгдэл бичиж сурнаа

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл