Том зорилго, сүртэй яриа

Хүн ер нь ямар байх нь хамаагүй хийжаагаа үйлдэл, хэлжаагаа үгээрээ сүртэй байх хэрэгтэй хэмээн бодож, сэтгэж, үйлдэж явдаг болоод удаж байна. Хэлж буй хийж буй 2 заавал яг таг авцалдаад байх албагүй алд дэлэм зайтай байсан ч болдын. Үүнийг худлаа гэвэл улс төр, эрклаам сурталчилгаа тэргүүтнээс тааллаараа харж болох бөгөөд эдгээрийг буруу гэх хүн гаркуугаар үл барам харин ч бүр дахин сонгож, худалдаж авч буйг бэлхнээ бүгдээрээ харж байна. Иймээс миний үйлдэл бүр ариун шударгуу, сайн сайхан зүйл биш болуу хэмээн мунхаг би нэгээхэн бээр үл эргэлзэж байлаа.

Ганц нэг хүмүүстэй үг ярилцан суухнаа томыг зорьж ихийн төлөө явбал аяандлаа бүтдэг, зорилго нь биелдэг хэмээн ид шидийн юм ярих нь ихэсчэээ. Тухайлбал залуу хүний мөрөөдөл, зорилго том байх ёстой хэмээжич ч байх шиг. Би юунаас дутхуу залуу гэдэг бүлэгт байгаагых зорилгоо томосгож үздиймуу гэж бодож байна. Хуучин баарлуу 3 пиав устгах зорилготой ордог байсан бол 3 ширхэг том груушигтэйг устгий гэж бодож байна. Мах нэлээд том том огтолж идэх зорилго тавьж байна. Бас хүндээр бие засах дээр нэлээд анхаарч байгаа. Хүүхний тал дээр над шиг намхан гарт мянга бодоод гэцүү л байна. Эхнээсэээ зарим нь би?элж болох л юм байлаа. Нэлээд удаан хичээллэх хэрэгтэй болох шинжтэй. Өөр зорилго байхгүй болхоор сэтгэлд нэг л дутуу давсгүй хоол идсэн мэт, баарнууд хаачаад байхад согтоогүй халуурчаад байгаа мэт, яг сайхан сарьж байхад цагдаа гарч ирээд таслуулцан мэт сэтгэгдэл төрөөд болдогүй дээ. Тэхээр үргэлжлүүлхээр шийдвээ.

Яриагаа томосгий гэж бодоод хэрэгжүүлж эхэллээ. Одоо нэг орой 2 баар дамжиж уувал айлчлан тоглолт хийгээд гэж ярих. Нэг хүүхэнтэй мээсэнжэрдэж эхлэвэл дипломат харилцаа тогтоох, хажуугын дэлгүүрээсээ амжилттай тамхи зээлвэл харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуралцлаа хэмээн бүлтрэх. Тамхи татах спортоор олон жил хичээллээ дээ, ээ нийтийн жорлонгүй хот минь бидний зовлонд цадах болоогүй юу, автуусанд мөнгөтэй суугаад кондукторт загнуулахгүй бууна гэж даанч байхгүй хорвоо юмдаа, наад гутлаа жоохон татаад өгчих л дөө оюутолгойн гэрээ шиг хүндрүүлэх хэрэг байгаамуу даа, эхийн сэтгэл мэт цагаан подвоолктой охин минь хажуугаар чинь зөрөөтөхүү, аа сая энэ зуны үер мэт бие заслаа даа хөөрхий, саяны тараншэйрүү яасан эдийн засгийн хямрал мэт унаваа би, отгонтэнгэр уул мэт орой нь цагаан өвөө минээ хэмээн уулга алдах боллоо би.

Ер нь ингэж яриад байвал нэлээд уярамтгай албаны ажил хэрэгч хүн болж ирэх ч шинжтэй. Цаашлаад байнаа.

Даалгуур: Нэг нэг сүртэй яриа юмуу уулга алдалт бичнүү.

35 comments:

haraal idmer gej 1 dugeert

Аймаар эрт ирсээ Нэгд

tosooroo goojmor gej 2 dugaart

Эрт ирсэн хүнээс амбарын алчуур норгуулж гутлын гишгүүр цэвэрлүүлэхгүй бээз

minii door bgaa huuhduud bolon yag deer baigaa nohor bugd bugsnuud

хаха Баахан уралдсан улс. наа хичээлээ анхаарцгаа

өө баярлацан байшд нийгмийн харилцааны шинжлэх ухааны Доктор порфесер, дэлхийн шинжлэх ухааны акдемын хүндэт гишүүн ноөелийн шагналт багш нараар гичээл заалгажаа хүн чинь баярлахаас яахуу ккк

Яасан их даалгуур өгдөг багш уу энэ. Хийгээл байя хэн нь дийлэхээ харий... гсн

Мөнгөгүй болоод ажлынхаа хүнээс 5000 цаас гуйх болонгуут:
Ойрын үед төсөв санхүү хүндэрч, эрэлт нь нийлүүлэлтээс хэт даваад баларчийнаа найз нь. Хэд хоногоос хөрөнгө оруулагчид хөгжлийн тусламж үзүүлнэ биз, тэр хүртэл сэтгэлийн хандив байна уу? гэх нь байна.

Байрныхаа хүүхдүүд хоорондоо зодолдоход нь салгачихаад:
Бүс нутагт иргэний дайн дэгдээд НҮБ-ын энхийг сахиулах хүчний үүрэг гүйцэтгээд ирлээ гэж болжийн.

Үдшийн пиавны хөтөлбөрт хамрагдчихиймсаа багшээ. Засгийн газарт санал дэвшүүлээч

хаха.. энэ бас хол газар их юм үзсэн шинжтэй бичжийнэ шүү.. хэхэ мэдсийшүүү:....

хүний тэнгэр ивээг чамайг ээ...

Багш орйд хаачсан байсийн?

Таксийнд

гар

өргөөд,

Зогсохгүй

өнгөрөх

гэнүүт нь

таван

булы нь

мулт

өшиглөчихлөө.

.."хоёр толгойн асуудал ч бүрхэг байна даа"...
(хольж уучаад "хамгаалалт"гүй яасны маргааш)

...дээрх нөхрийн үйлдлийг найз нь буруушаасан байна... за за болий ха ха ха

wow

za za, galuug duuraij here holo holdoov gj chadkum bj ih bagshega dagaj surtei yum yarij yarijehar ende ingeel huurhun, huuhdere l suuj baiy, aga ege nariin ug hayltsahiig harsan shigeeee ain kkk ^^

.bodjeeene...........hoiguur l suuchii........gaamp bagsh ehnii heden shirenii daalguurig shalgachaal hoisho yavj shalgahasa zalhuurchina doo

боджийн

Даалгуураа өгөхдөө сурагч нэгүр тус тус гэж иржаагаал сүртэй хэлкүү дээ багшаа. Багш эээ та дипломат харилцаа их хийдэг байхаа. Дандаа завгүүү байжээдийшд хэхэ.

эдийн засгийн энэ хямралтай үед гадны дэмжлэг туслалцаа ч эрс багсаад байна шүү

Unduudur shartaad uxexnee unuu 76 teejin dotor xereldeed baigaa yum shig baasan avgai tolgoi dotor orilood baigaa yum shig vezuviin galt uul delberch baigaa yum shig buuljij ene ter suun zamiin galaktikiin odnuud nud ereeljluuleed adag chuulganii manatsar sormuusan deer baigaa yum shig nud anildaad axij xezeeeeeee ch arxi uuxgui eeee gej

Би гого дээр блогтой болоод. тэндээ энэ даалгуурыг чинь ёстой сайн хийсэн байгаа. орж дүнгээ тавина биз. бараг 200 авна даа хэхэ

Ee setgegdel bichih geheer l daalguuraar daraad baih yumaa.
Gaamp bagshuu, gatuu baina shuu, kk

хэхэ, багш энэ тал нэлээн мэргэшсэн гэдгийг мэдэх билээ,

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл