Нүүдэл хялбарчлах инжнээрийн шийдэл

Энэ нээрээ яасан сонин хорвоо вэ, хагасайн болсон чинь яг нөгөө яриад байсан юмнууд давхцдаг вээшд. Тэгээ асуулт хариулт бас будаа. Ирэх хагасайнд Артгаа багшаа нь килмийтр урт асуулт хариулт шахнаа за ёо, харжилаагаарай. Өнөөдөр таануусдаа,,, өө нээрээ хөөрхөн охидууддаа хөхөөн дуутай намар цагийн мэндийг хэрсүү залуу Артгаа багшаагаас нь хүргий. Залуустайгаа мэндэлхээс дээ бас, юу вайцгаана, надаар юмгүй дээ.
Өнөөдөр нүүдлийн тухай гичээл ордымуу гэж бодоод. Хүмүүс ч их нүүдэг дээ ер нь. Байраа сольж, шинэ байр авж, багасгаж, томсгож, тав тухаа сайжруулж. Нүүдлийг хэрхэн амар хялбар аргаар хийх вэ. Багшаа нь бодлоо л доо. Ер нь үргэлж юм бодож байдаг хүн. Бодож бодож инжнээрийн талын лээхц орох болчлоо доо, за яахуу.
Юуны өмнө нүүж орох байшингийхаа цонхыг мэдэж авах хэрэгтэй. Тэгээд тэр цонхныхоо тавцан дээр нэг мотор суурилуулна. Удаан эргэлттэй, тухайлбал минутад минутанд 20 гаран эргэжаахад болно. Моторынхоо голыг мээтр орчмын өргөнтэй гаргаад нөгөө үзүүрт нь тулгуур хийгээд тулгуурандаа шаариг хийгээд, шааригныхаа дунтлын нүхэнд нөгөө голоо зоох нээ. Мотор асаалаа, эргэлээ.... тэгэнгүүт гол эргэх нь байна. За энийг ингээд түр орхий. Одоо өөрийнхөө цонхон дээр яг ийм мотор, гол тулгуур байрлуулна. Санаанд чинь буужийнуу одоо. Яах гээд байгааг минь мэджийнүү. Одоо тэр 2 цонхныхоо хооронд мээтрийн өргөнтэй эрмээн татнаа. Мотор аслаа эрмээн гүйлээ, воот! Туузан дамжуулагч. Тэгээ л гартаа тааралдсан юмаа тавиа л байна шүү дээ. Сандал, ширээ, ор, дэр, толь, ишгаав, сэрээ, хутга..... Юмнууд чинь өөрөө сайхан нөгөө цонхон дээр урсаж очиж унаал вайна. Чи гэрээ хоосон болгочоо л гэрлээ унтраагаа л хаалгаа цоожлоо л, кармаандаа гараа шаагаа л гарна. Шууд шинэ байшинда очоо л хаалгаа онгойлгож ороо л, гэрлээ асаагаа л, юмнуудаа байрлуулаа л болоо. Сайхан байна уу. Исүүл нэг кэрээсл гаргаж тавиа л, хөлөө ачиж суугаа л, гаансаа зуугаа л, сонин уншаад явж болжээн. Аа яа яа яа, сайхан даа.
За асуудал үүссээн тээ. Яг сайхан тэгээд өөд өөдөөсөө харцан цонхтой байшингууд гэж юу байху дэ. Ямар дуранддаг хүүхнийдээ орохжаагаа биш. Тэхээр план зураг гарганаа. Хоорондох зай, замд таарах авто зам, байшин барилгын нав нарийн, бүр туннн нарийн зураг гаргана. Тэгээ л тэднүүсийгээ онохгүй цэг сонгож цэгүүдээ дайруулж алгуур шулуунууд татаж нөгөө цонхондоо хүрэх юм. Цэгүүдүү олсон бол очиж цэг болгон дээрээ 2 мээтр хэрийн нүх ухна. Тэгээд хэр өндөр саад байна тэрийг давахаар ган шон босгон. Т хэлбэрийн шон. Т хэлбэрийн чинь дээтлийн хөндөл дээр сул эргэх гол байхыг мэджаагаа биз дээ. Гол ч гэж дээ голонд углагдсан хоолой байсан ч болжээн. Дээгүүр нь эрмээн гүүншд. Воот. Ингээ л болоо. Галзуу хулганы зам шиг өгсөж уруудаж, тахирлаж муруйсан сайхан зам үүслээ. Юмнуудаа тавиа л, юмнууд өөрсдөө яваа л иста сайхан. Дараа нь моторынхоо хурдыг ихэсгээд урт сaндалууд тавьчуул галзуу хулгандаа суугаарай гээл зосжээж болох нь байна. Даанч хүмүүс нь манай гэр лүү орж ирж унаад овоороод байна байх да. Яахуу хийций нь жаахан өөрчилж шууд хаалгаар гардаг болгож болхын. Кордоорт л овоорно биз.
Энэ санааг хэрэгжүүлэх хүн байвал инжнээрийн тооцоо, барьж байгуулах үеийн нарийн ширийн нэмэгдэл сэлтийг асуугаарай.

За одоо Артгаа багшаа нь шувын шууд унткуу бол ирэх хагасайнд байхгүй болцон байж мэдэхээр болчлоо. Үүрэглээд кийбоордоо мөргөж сэрээд байна. Нэг баахан $%&/()_M:;B ийм юмнууд бичцэн байжаахын духаараа. Арилгасан л даа. За хүний хайлан болсон багшаа нь хажуулы даа. Түр бака чика ноовияа, аараа жим жим. аараа ээраа басийяаа.

29 comments:

хахаха манай багш ч бас л лайтай юмаа?

Энэрэл said...

2-T. ий раас ий два ий триййййй

инкээд нүүвэл зүгээр хэнчиг л нүүнэ л дээ. ааа гэтэл нөгөөө талд байгаа байшингийнх нь цонхоор ишгаав, шүүгээ, ор этэр маань багтдаг л байгаа даа гэж бодовшд сая гээнэт. багш юугж боджаахын?

Хүний хайлан уу,хаха. Багшаа гуай бол өөрийгөө нээрээ майр магтдаг нассссс,хихихи.

Хүний хайлан уу,ккк...бүр бодохоор л гсн :D

??????

Энэрэл said...

заахгүй сэдэв, мэдкү юм гэж ер алгаа хүний хайлан багшид хэхэ.
бас тэр эрмээн дээрээ хүнүүс суулгаж зөөхдөө төгрөг хураагаад суужээж болох нь байшд. эсүүл доолор гэсс хаха.

Энэ аргыг нэг залуу туршаад. Найз охиноо конвейр дээрээ суулгаад явуулчихсан чинь замдаа жирэмсэн болчихоод очсон байсан гэсэн. Аль Т тулгуур дээр ийм болсныг нь олох гээд зовж байгаа гэсээн

Amarsaihand-Aan iim yum aliig ter gehev.
Tulguur uund buruugui shuu ntr..

Энэ ойлгоход аягүү гэцүү гичээл байнээ. Зураг мурагтай нь тавиул над мэтийн толгой муутангууд дор нь ойлгий ш д. Хөндөл мөндөл, алгуур малгуур гээл миний үгийн санд байхгүй үгсийг ихээ ашиглаж гичээл заасан хүний хайлан багшдаа сайхан амархыг гүсяаа

шууд контроол А тээл каат хийгээл пээст...ккк
зил 130 гэж палааж ашгилдаг байлаа дээр үед, одоо ч овор багатай юм л ашгилдаг болээздээ...

...харин шинэ фоолдэртоо юмнуудаа буулгасны дараа плийс пэрээс рэпрээш баатон....сиимпэл байгааздээ...

А хэлбэрийн шон босгуул өртөг зардал талдаа болон босгох тухайд амар бус уу Багшаа

Xoxoo namar duugardag boltsiim uu? Xavar 6 sard duugardaggui bil uu? Delxiin dulaaral xoxoo xurtel zugeer bailgaxaa bol'jee. Xn

Nadad ene blogiig unshij baih uyed воот gesen ug taaraldahaar neg ih uur hureh yum! donjiig ni oloogui esvel moodnoos garsan bolohoor ter yum bolov uu?

Энэрэл said...

харин ч миний инээд хүрдийшдээ ВООТ ВООТ

Za enerel mini elgee hushtul ineegeerei BOOT BOOT BOOT BOOT BOOT BOOT BOOT .......

Ингээд нээх хөөрхөн шд манай багшаа чэн :). Нүдэнд харагдаад чихэнд сонсогдчлоо. Эрмээн дээр юмнууд нь гүйнэ гэдгээс бусдыг сайн ойлгоогүй чигсэн.

зүүд: Аий, лай болоодээнүү ви?
Энээкээ иж: Үнсээ хаясан
Ицмэ: тэр цонхоо хагалж эвдлээд хийций нь өөрчилж том цонх эхлээд хийнэ дээ, юухан байхуу.
абцд: За яахуу, мэдкүү л байна даа, уулзаад уугаад суухын цагт уу, хүний хайлан байтгуай л юм болно бий вий
огторгуй: !!!!!!!
Энээкээ иж: Галзуу хулгандаа суугаарай.....!!! гээ л том хүн 1000, хүүхэд 300, хөгшин хүн 500 гээ л тээ
А.Амарсайхан: Тулгуур дээр эрэгтэй хүн ажилдгүүм да ууг нь, ёроол руу нь харин азарган нохойнууд сариад байсан....
Эрка: Өө Амараа ах яг тулгуурнаас нь жирэмсэн болсон гэсиймүү :D
Споонж: Дараа нь зургий нь оруулахаас даа
ганаа: Шурик, Надя шалгалт бэлджаагаам шиг юм болсон байшд дүн Ганаа
Галдаа: Харин их өртөгтэй шүү дээ
Оптимист: Хөхөөний ам цаашилж, хүйтний ам наашиллаа гэдэг үг сонсоогүй юу хүхээ? Хүйтэн чинь хавар ирдиймүү, асуултыг асуултаар.
Бархасбадь: Хүн зүгээр юм л ярьжий шд.
ЭнэрэЛ: Воот воот гэхээр үү, энэ яг гажаа
Бархасбадь: хаха энэ Энэрэлийг алах нь
Парфюм: Чихэнд чинь моторын дуу хадаа л явчаажаагаа биз?

uugaad suuh tsagt uu,haha?

tiimee tiin ta mini hunii hailaan hunii hailan bagshaa meen :D

Энэрэл said...

харин тиймээ ВООТ ВООТ гэж инээгээл мөнгөө хураагаал суужаахаас

Äîîä þì óó äýýä äàâõàð ëóó ÿàæ í¿¿õ âýý? Òèéì êîíâåéðîîð 纺å ãýõýýð óíà÷èíà âèääýý

getsu sedev bn, ugiin iim buteen bosgolt injneer etriin zugiin yumanda mu l da...tehdee suul hesegig ni unshaadeesn chine motoriig ni asagad T tseguud deer ni ermeeniig ni tataad ogchuul,,............ tavilgaa ch zoochih blgu de araichigde tiimee bagshee?

za jool untii

абцд: тийн, уугаад суухын цагт
Энэрэл: За минган цаас... вооот гээ л тэ
хаарлий:Доод юм уу дээд давхар луу яаж нүүх вээ? Тийм конвейроор зөөе гэхээр уначина виддээ? гэсээн. орчуулчий. Хэрэв дээшээ доошоо нүүхээр болуул шууд хана, таазаа цоолоо л урсдаг шат!
дустбин: гүй би Т цэгүүд дээр эрмээн татаагүй байна гэжүү?
дао: хэзээ сэрээхүү таныг?

Uu unuudur chini yamar uitgartai udur ve? unshih bloggui bolchihloo. ajaxmaa-n site-g block hiichihej, goojuuriig tuiveesnees bolson yumshig baina. goojuuriig ni unshih geheer bas baidaggui. Odoo tanaihiig l huleej suuna daa. Uuuruu blog neegeed teriigee unshdag ch yum bil uu? za har yadargaa.

Голонд угласан хоолой байсан ч болжээнэ гэнүү. Энийг одоо юу гэж ойлгох болжаанаа багшээ

Голонд угласан хоолой байсан ч болжээнэ гэнүү. Энийг одоо юу гэж ойлгох болжаанаа багшээ

gichel duustsan u

gichel duustsan u

Бархасвадь: Одоо ч уйдхааргүй юм болжага байлгүй дээ цаагуур чинь
Тоорил: За гол гээд андуурчжээ, цилиндр хэлбэрийн хөндөлийн гадууур холой углачуул дээгүүр нь эрмээн гүйхэд чөлөөтэй эргэх хөдөлгөөн хангагднаа л гэсийн гэснээс чи яг ГОК-ийн инжнээр шиг асуужий шүү.
дао: Аль гичээл хүү минь?

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл