Тагнайн Ороомог

Аа муу ахлахаар хоол хийгээ идэчнээ гсн.


Өчигдөр нээрээ нэг гоё юм туршаад. Орой хоол хийхдээ мэдрэлгүй их төмс арилгачихаж. Орой ч гэж дээ шөнө шахуу юм доо. Нөгөө төмснийхөө талаар нь хоол хийчихээд талыг нь яахаа мэддэггүй. Тэгэнгүүтээ шөлтэй хоол хийж байсныг ч хэлэхүү шөлөө буцалж байх зуур нь дээр нь жигнүүрт 20 минут тавиад жигнэчихлээ.

Жигнэсэн төмсөө нухлаа, жаахан сүү, ДАВС л хийсэн. Масло хийе гэхнээ дуусчиж, ургамлын тос хийчүүл муухай болно гэж бодоод. Тэгсэн нөгөөхөө яахаа мэддэггүй. Шөлтэй хоол хийчихсиймчэн нухаш тоож идэх хүн олдодгүй. Хольчих юм олдодгүй. Гэрт байгаа нь л нэг чанасан хонины толгой, 3 ширхэг далайн байцаа. Тэхээр нь ингэцэн. Далайн байцааны ороомог хийцэн. :P шоолкүй шүү.

Орц:
  1. 6 ширхэг дунд зэргийн төмс.
  2. Нэг стакан сүү - 200 гр орчим
  3. ДАВС мэдрэмжээрээ
  4. Нэг ширхэг хонины тагнай.
  5. Далайн байцаа - 3ш
Зааварчилгаа:
  1. Төмсөө жигнээд, болонгуут нь сүү, давсаа хийгээд нухна. Сайхан нухаш болгоно.
  2. Тагнайнхаа үзүүрийн авч хаяад, үлдсэний нь уртаар нь нарийхан нарийхан хэрчинэ бараг 9 хэрчим болсон шүү.
  3. Одоо далайн байцааны ороомог хийдэг савхан дээр байцаагаа дэлгэлээ, төмсөө няллаа, хэрчсэн тагнайнаасаа 3-ыг тавьлаа. ОРООЛОО
  4. Хэрчлээ, тараалаа.
Ингээл болоо. хэхэхэхэхэ, хэрчихэд л жаахан нялцайгаад байсныг эс тооцвол амт нь тасархай байсан шүү. Одоо энэ тагнайны оронд юулол юу ороогоод төмс, далайн байцаан ороомог шүү дээ.

2008-11-28 12:01:37


ps1: Сэтгэгдлүүдийг энчээнээс хараарай
 
 
~~~~~~~~~~oOo~~~~~~~~~~~
Залхуурку бол энийг унш :D
Сэтгэгдэлүүд:
1. cacharel | 2008-11-28 12:17:28
Хахаха.
2. *САЙХАН САНАА* | 2008-11-28 12:19:24
хөөх.. мундаг хүүхэн үү.

би бол өчдөр будаатай шөл идээд л хаясан.. даанч жоохон ууртай амт амтагдаад байсан..
3. ВАФЛЬ | 2008-11-28 12:25:44
тагнай гэхлээр хүн санаанд орохым.
4. hi (зочин) | 2008-11-28 12:35:34
yabuuliin guanznii xool restoraniixaas goy sanagdaad b,a
5. Наргил | 2008-11-28 12:36:30
ороомгоос үлдсүү?
6. Галавсай | 2008-11-28 12:49:55
эмгэнээ л ороогоод идчимээр байхым даа
7. Dumbo | 2008-11-28 12:55:13
өө гоё гоё,,,хонины толгой идэхиймсан, мангар санаж байна шүү, ялангуяа тагнайг нь багааасаа л идлээ.
8. 35 | 2008-11-28 12:55:57
Одоо ч бүр учир нь олдохооч байлаа. Нөгөө хужаа монгол орос гурвын онигоо шиг л юм болохвийдээ.
9. hi (зочин) | 2008-11-28 12:57:42
sharsan eleg semjtei ganc undugtei idmeer b,a
10. Сувдан эрэл | 2008-11-28 13:25:55
Аааяаяа ахлахыгаа нэрийн хоолтой болгоо хаясан уу. Тагнай ороомог лаг юмаа
11. *САЙХАН САНАА* | 2008-11-28 13:30:35
ёооо энэ эрээн мяраанаа болий тэхх үүү...
12. Битмин | 2008-11-28 14:47:58
ТАгнайтай зүгээр юм байнаа.
13. Юки | 2008-11-28 14:52:30
нээрээ хуйхтай хийсэн бол арвин байх байжэээ тэ? учиргүй инээд алдсан хүүхэн Ахлахыг хэрчжээн гэж төсөөөлөөөл саддист царайлааад байсан, хуйх хийгээд үздэг байж
14. 5250 | 2008-11-28 18:01:00
энэ халагдсааан
15. tagnai (зочин) | 2008-11-29 01:34:00
Заа яахуу...
16. amanjinka | 2008-11-29 01:36:37
энэ харин боломжийн амархан юм биш үү ?
17. 35 | 2008-11-29 18:59:46
Хал энийг
18. tesrekhbodis | 2008-11-29 21:59:53
hehe

0 comments:

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл