Номад шөл

Ааааяа, бараг би зохиосиймчэн энэ шөлөндөө нэр өгөх эрх ч над бий байх тэ Ахлааах? За гялайлаа, сүртэйгээр өгнөө. Хоолойн өнгө Дашпэлжээ гуайнхаар, толгойн гэдийлт Хайдав гуайнхтай адилаар, нүдний харц Хасар Жагаагийн адил эрэмгий байгаа шүү. НОМАД. ЭНЭХҮҮ ХООЛЫГ НОМАД ХЭМЭЭН НЭРИЙДИЙ. Би уг нь эрэгтэй байсан бол яаасан сагсуу балиар юм байгаа болоо, хавийн хүүхнүүдийг хуйлруулж хөөсөн овилгогүй хар юм байгаа энэ янзаараа... За яахуу яахуу нэгэнт эмэгтэй төрцийм сольж болох биш... Бурхан мэджааз.

3 ам бүлтэй, ээж аав нь маангар идэмхий айлын порцоор авч үзэхэд НОМАД шөлний орцонд:
  1. 6 ш дунд зэргийн төмс
  2. 1 ш бөөрөнхий сонгино
  3. 1 ш помидор / байхгүй бол них халуун биш кэтчуп нэг хоолны халбага байхад л хаваасаг
  4. 1 хоолны халбага элсэн чихэр
  5. 1 ш манжин, байхгүй байсан ч үгүйлэгдэхгүй
  6. Томоохон хоолны аягаар нэг хэрчсэн мах / үхрийнх бол гоё.
  7. Зуураад элдэхэд 2 дунд зэргийн элдүүр болох гурил
  8. Ургамлын тос
  9. Хоолны халбагаар нэг бүтэн нэг дундуур давс
Дараалал: экспрэсс шийдлээр явчий за... яаруу хүн дээ би
  1. Махаа гаргана. /гялс пээчинд хийгээд гэсгээчих, эсгол гялгар уутанд хийгээд хүйтэн усанд хэсэг байлгачих хурдан гэсдийн/
  2. Төмс, манжин, сонгиноо арилгана
  3. Сонгиноо хэрчинэ. Нулимс гоожоод байдаг болохоор том том хэрчичдийм. болдиймоо.
  4. Төмсөө хэрчинэ, шагайн чинээ том том хэрчинэ. 
  5. Манжингаа нарийхан хэрчинэ. Помидортой хийнэ гэж бодсон бол одоо хэрчдэг газар шүү.
  6. Плиткаа залгаад тогоогоо халаана. Тэр хоорондоо орцныхоо юмнуудыг ойртуулаад тавьчих. Амар байдын. Орцонд ороогүй хутгуур савх таваг гураваа бас ойртуулчих.
  7. Халаасан тогоондоо тосоо хийж халаана. Сайн халахаар нь элсэн чихэрээ хийгээд дээрээс нь сонгиноо хийгээд плитканы галаа багасгаад хуурна. Хачин сайхан үнэртэнэ дээ. Помидор хийхээр шийдсэн бол одоо л хийнэ. Помидороо хэсэг сайхан уурч байгаад дараагийн алхам руу лецко...
  8. За сонгино бүр гоё хүрэн ч юм шиг шаргал ч юм шиг болоод ирэхээр нь төмс манжингаа хийгээд, дээрээс нь дөөнгөж далд орохуйц ус хийгээд давсаа хийгээд таглаад мартчих. Галаа нээрээ нэмчихээрэй.
  9. За энэ хооронд гялалзтал махаа татчих. Өө нимгэхэн далбагардуу хэрччихэд л болно.
  10. Махаа хэрчиж дуусаад төмсний болсон болоогүй хамаагүй бас нэлээн хөөрхөн буцалцан байгаам чэн дээрээс нь махаа хийчих. Помидоргүй кээтчупдана гэж тооцсон бол одоо кээтчупаа хийнэ шүү. Хутгахгүй.
  11. Тогоогоо таглаад хэсэг сайхан буцалгачих.
  12. Одоо шөлөө хар даа, мах төмсөө дөөнгөж бүрхэхээр байж чаджээнуу? чадаагүй бол ус нэмээд хийчих.
  13. За энэ хооронд гялтганатал гурилаа зуураад элдэнэ. 2 дугуй гурил элдээд, дунд нь ургамлын тос түрхээд давхарлачих.
  14. Гурилтай ноцолджаах хооронд чинь хоол бол нэлээд буцалцан байгаа би мэджээн. Одоо гурилаа дээрээс нь бүтээ, тогоогоо битүү бүрх гэсэн үг. Тэгэж тавьчихаад тагаа таглаад 20 минут мартана. хэхэхэ, плитканы гал 4 дээр байхад болно. Гэснээс нээрээ манайх 5 тохируулгатай тэрүүний 4 дээр шүү, тэхээр бусад нь порпорцлоод бодоо олчоорой.
За хүсэн хүлээсэн 20 минут ирлээ. Бяцхан догдлол зүрхэндээ тээж баярын мишээл нүүрэндээ цацруулаад савх, томхон таваг, хоол идэх тавагнуудаа бариад ойртлоо. Яаасан болоо, амт нь яагаа бол гэж үнэхээр догдлон байгааг чинь мэджээн. Тогооныхоо хажууд гурил хийх том тавгаа тавьлаа. Түүн дээрээ савхаа эвтэйхэн байрлууллаа. Хоол аягалах тавагнуудаа зайдуухан өрлөө. Сандрангуутаа баруун гараараа савхаа буцааж шүүрлээ, тогооны тагаа зүүн гараараа авлаа. Ааааааяяааааааааааааа гурил чи ийм гэж үү? Хоёр давхар гурил маань ирмэгээрээ нийлэн голоороо хий орон хөвсөлзөх нь ямар сайхан харагдаж байнаа. Савхаараа хаман авч тавгандаа хийлээ.

Зазаза, Гүрбазардаадийлгүй хоолоо гурван тавгандаа аягал. Энэ хоол амттай болох нь мэдээж, хамгийн гол давуу тал нь гэр бүл хоолны үндсэн таашаал болох гурилыг зоогийн ширээний голд тавьж тал талаас нь таслан идэх зориулалттай учираас гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг сэргээдгээрээ онцлогтой юм. Ийм сайхан хоол идсэн хань чинь би аягаа угааяа галын бурхан минь гэх нь гарцаагүй. Хэрэв тэгэж хэлэхгүй байвал та өөртөө дүгнэлт хийнэ биз...

2008-11-11 12:18:42

ps1: Сэтгэгдлүүдийг энчээнээс хараарай
 
 
~~~~~~~~~~oOo~~~~~~~~~~~
Залхуурку бол энийг унш :D

Сэтгэгдэлүүд:
1. cacharel | 2008-11-11 12:56:50
Өлскүүүайнааа.
2. cacharel | 2008-11-11 12:58:18
Энэ брооокли та юу?
Энэ хажуугийн орооок А тогоочуу?
3. GUMP | 2008-11-11 13:09:28
чачгар бичлэгийн утганд тааркуу юм асуухаа боий.

Гэрчсэн гурилаар бүтэж болхуу. Тэрнээс одоо үед маний гурил гэрчинэ гэдэг гэцүү болсон цаг. Адууны махаар хийж болхуу. давсаа хийсэнгүй дээ. Сүр мутай ч давсаа цацаж орхидог байсан одоо бүүр оогт хийхээ байаа энэ блогын тогооч нар
4. leo | 2008-11-11 13:10:05
аймаар гялс мялс хийгээд идчихүү
5. cacharel | 2008-11-11 13:13:07
Сүрррртэйшт.
6. *САЙХАН САНАА* | 2008-11-11 13:20:54
ам бүл 2. бага иддэг хүмүүс яахын
7. Юки | 2008-11-11 13:24:09
Чаачгар: чишт

Гамп: хэрчээгүй элдсэн гурил гэжээн, адууны мах болийшт, давсаа 8д хийцэн

Лео: тэх

Чаачгар: хэн?

Санаа: энэвнийг 2 хуваагаал
8. leo | 2008-11-11 13:27:46
кахралд Өлсөхгүй ч гэсэн ид мэдөө чамд л хэрэгтэйшд
чи таал даа
гаампд гэрчсэн гурилын жор нь өөр бишүүл болно, яг адууны мах мөн бол бас болно, давс моодноос гарчихсаншд
какраал юу сүртэй гэж
санаа илүү гарсныг нь нохойгоосоо бүү харамла
эгч завгүй байгаа
9. cacharel | 2008-11-11 13:32:15
Хахаха Leo хахаха.

Тэр сүрррртэйшт чэн мэдээж Гомбоод хэлсэн.
10. leo | 2008-11-11 13:34:05
аан тиймүү
11. Юки | 2008-11-11 13:34:48
Леод:
Гахралаас: таргалаадийна үүе
Гахралаас: А ньлиз
Гаампаас: давсгүй бол амбан явкүээ наа хоол чэн
Санаагаас: нохойгүй бага иддэг 2 ам бүлтэй айл яахуу?
Эгчээс: гялайлаа... атмаатаа
12. Битмин | 2008-11-11 13:44:38
Тэр гурил голдоо тавьдаг бол юуны чэн гэр бүлийн таатай уур амьсгал дайраал уралдаал дуусдаг эд шд
13. cacharel | 2008-11-11 13:48:41
Хахаха атмаат чэн хариулциймууу? Наадхаа боль гэж хэлээч.
14. amg@@ | 2008-11-11 14:00:21
Гурилыг нь кэрчээд шөлийг нь жаахан хасаад хийчүүл Амгаа цуйван болчих хоол вайна.
15. leo | 2008-11-11 14:02:58
өө атмаат болцон явжийшдээ
16. Юки | 2008-11-11 14:12:13
Битмин: тэгүүл амьдралын төлөө тэмцлийн сургууль болох хоол гэчий тээ?

Чаачгар: чи хэлчихээ

Амгөө: хэхэхэ, гурилны оронд будаа хийчүүл Юки плоов гээлүү?

Атмаат: бишимүү?
17. Вафль | 2008-11-11 15:19:39
энэ Номад хйих бол уу гэвч.
18. 35 | 2008-11-11 15:30:04
Энэ Ахлах , дуслах хоёрыг нэг аляа.
19. mg8668 | 2008-11-11 15:38:30
гурилгүй шөл бол МГ8668 гээд нэрэлчихээрэй за юуу гуйжээна би яаж гоцорхын..
20. Юки | 2008-11-11 15:40:32
Бафли: хийхайхоо

35: нэг далайлтаарууу? гэснээс байжээлдэээ чи... загастай нь ганц чи л вайшт... арасо? загасаа аваалирүүл мань хоол хийгээл өгийшт...
21. Юки | 2008-11-11 15:41:18
око МГ8668 хэхэхэ эмгээ гэжаам шиг нэртэймайшт
22. mg8668 | 2008-11-11 15:45:09
томоор МГ ш дээ, харин ч гоё нэртэй шөл гарах нь дээ хэхэ
23. iin | 2008-11-11 15:55:19
20 minutiin daraa shol ni shirgeegui l baihiimuu. Guril ni jignesen guril shig uu chanasan guril shig uu.
24. Юки | 2008-11-11 15:59:06
Том эМГээ шөл гээлүү?

ширгээгүйлвайн... гурил нь жигнэсэн юм шиг... хиййгээл үз хүүхээ
25. ахлах тогооч (зочин) | 2008-11-11 23:47:24
35-г аятайхан тайвшруулаа байжаагаарай.
26. delgeen | 2008-11-11 23:52:22
wow tuslax odoo aimaar boltson bna shtee neriin xool xiigeed axlax ni medeegvi l yum baix daa xi xi
27. ***ALPHONSE*** | 2008-11-11 23:56:16
Номад их бөгөөд амттай хоолонд дуртай шд. Харин энэ хоолыг чинь би өөртөө зориулаад хийчихье.
28. Юки | 2008-11-12 09:21:52
Ахлах: за, гилзааарай, би байдгаараа л тайвшруулжээн, цаа чинь боож үхнэ бор шидэмс олжир гэээл хашгичааалийна шүүү

Дэлгээн анаа: айна биз та?

Аяко: Аяяяякоооооооооооооооооо аааяяякооооооооооооооо хийгээд өгчөөөч хүүхдэд, ивий муу Номадад

Лайлвайшт Номадаа чи, хоол захиалчаад нэг пиавны мухлагаас нөгөө пиавны мухлаг хэсээд хүргэн уруу татаад лайлвайшүүү хүүмнэээ?
29. Юки | 2008-11-12 09:27:17
гэснээс миний хоол амтгүй гэжжжүүүү Аякоооооооо Аякоооооо. 3 хүнийхээр хийгээд идэхэд ч багадана гэжүүү Аякооооооооооооооооо Аякоооооооооооооо. хэхэхэ, чиний нэрийг ингэж дуудах гоё шүү Аякоо. Хөлөө дэвсэлжийгааал дууджааам шүү

Чинбатаа миний хүү пиавнаас пиавны мухлаг л дамжин нисэж болдгүүмшүү.
30. NOMAD | 2008-11-12 12:20:45
өө найс коопийдоод хэвлээд авчинаа туршиж хийж үзнэ сайтар туршлагчиж байгаад чамд хийж өгнөө баярлалаа хүлээсний эцэст нэг юм болдог байжээ гэснээс шөлийг нь бол баль болох бага л хийх хэрэГТЭЙМ БАЙНА ТЭ
31. Юки | 2008-11-12 12:25:48
аахаг... маангар кайфтайгаар аахаг гэжаамшүү
32. NOMAD | 2008-11-12 12:35:30
оккк баярлалаа хөөө
33. 5250 | 2008-11-12 15:08:18
гоёийн
34. BeBe (зочин) | 2008-11-12 16:35:51
ene hoolig manai emee hiidiin shd, neriig ni Haivanz gediin blee, goy hool shuu. Tanaih bas hiidin bna shd tee.
35. jagii12 | 2008-11-13 04:46:33
he he hiij uznee gehdee manaih buteesen guriltai hool gej hiideg tostei.nogootoi sholon deeree gurila naim huvaagaad tostoi taliig ni neg tiim haruulaad davharlaad tavidag.guril ni neeh goyo amttai boldiin shol ni harin ih shirgeediidiin te?gool togoochtoi zeregceeliihgui yu.jich manaih sahar pomidor hiideggui baisiin deer ued hezee neeh pomidor ideediidag baisiin hovor baisiishd.
36. Юки | 2008-11-13 08:35:34
Номад: зүггэрээ

5250: шүлсээээ шүлсээээ

БэБэ: өө тиймүү? тийн тэ? тэгдийн.

Жагий12: ааахаг, тэр хоёрыг донжийг тааруулж нэмжэээж энэ сайхан хоолонд зохиогчийн эрх болон Номад нэр авлааа шүү дээ хө.
37. ***ALPHONSE*** | 2008-11-13 08:44:50
энэ хоол чинь нээрээ олон хүн идэж болох юм байна. гэснээс ханиад томуунд хэрэгтэй хоол байна уу? хамар ам таг, сайхан болчооодийнаа.
38. Юки | 2008-11-13 08:52:36
Байшт. Аякоо. Энд биччий. Нэг хумс сармис, атга хирийн хонины мах, чимх давс, атга гурил орно. Эхлээд тогоо, жижиг хувин байсан ч болно тэрэндээ доороосоо 10см хиртэй ус хийгээд, тэрийгээ буцалга. Тэр хоорондоо сармисаа жижигхэн, махаа хярж хэрчээд, гурилаа зуураад зузаахан элдчих. Тэгээд зузаан вааран аяга бол бүр сайн, нэг тийм аяганы ёроолд сармисаа хийгээд махныхаа талыг хийгээд, тэрийгээ дөнгөж далд орохоор ус хийгээд давсаа хийгээд үлдсэн махаа нэмээд элдсэн гурилаараа аяганы амсартаа наачих. Яг энэ дээдэх шиг. тэхдээ аягандаа сайн наана шүү, гурил мэдээж илүү гарч аягаа бүтээсэн маягтай байна шүү дээ. Одоо буцалсан устай нөгөө түмэндээ наад аягатай юмаа хийчих. Тэгээл 20 минут чанаал гаргаал ид.
39. Юки | 2008-11-13 08:53:33
хэхэхэ, 10 см ус арай л сониндчихлоо, тогооны том бага, аяганы өндөр намаас хамааруулаад хийчихээрэй. Амжилт
40. ***ALPHONSE*** | 2008-11-13 08:56:42
Баярлалаа. гэр лүүгээ гялс гүйгээд хийж идчихээд ирэхэээс. Ажлаар нэг вирус тараах нь...
41. Чацарганы Бут | 2008-11-13 09:00:48
давсгүй юм уу, шууд давчихлаа хоолойгоор
42. chuups (зочин) | 2008-11-14 16:04:36
1. usaa tegeed yag yamar hemjeetei hiihiin? 2 udaa hiij bgaamuu er ni
2. gurilaaa yaj buteehiin togoon dotoroo hooloo taglaad buteehuu togoonii gaduur buteegeed tagaa tavihiimuu
3. 2 shirheg havtgai huril bgaa shde te , teriigee dund ni tosolj bgaad davaharlaad tavij bgaamuu esguul shuud 2langaar ni buteechihej bgaamuu naaldahgui u?
43. Галавсай | 2008-11-14 16:11:21
ийм чөл байдым бийвий зий дий кий
44. Юки | 2008-11-14 17:06:13
Чуупс:
1. усаа хийх хэсгийг сайн унш
2. Гурилаа тогоогоо давуулж бүтээнэ.
3. Гурилтай хэсгийг сайн унш

Өвкө: ажил дээр ирчээл үймүүлээд явахын, А загнийшт, танай энэк өвкөн янянян яннн гэээл... гэснээс май өвкөө ЧӨЛ уу?
45. chuups (зочин) | 2008-11-14 19:26:00
oo dandaa dutuu unshsan bn shdeee.togooroo burh gejiishdee,gurilaa tosol gejiin shdee. za za bayarlalaa.
bas neg yum bn togoogoo bituu burheheer iluu garna daa tee guril ni ter heseg ni yah uu?
46. chuups (зочин) | 2008-11-14 19:33:48
nemj helhed estoi goe hool baina.zurgiin haraaguich gesen shuud hiij idej uzeh kusel torjiin bayarlalaa,talarhlaa gyalailaa.35-n heldegeer bolomjooroo udaan hool hiij baigaarai
47. Юки | 2008-11-14 21:09:06
Чуупс: хэхэхэ, уншдагт тань, урам өгдөгт тань байнгын баярладиймшоо.

0 comments:

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл