Ханиад хүрч байна

Би яг ханиад хүрч байна. :(. Хамар дотор хорсоод байна. Гадна талдаа загатнаж байвал уг нь энэ хамар гэдэг чинь эзэндээ их эерэг эд. Гэвч одоо дотроо л хорсоод байгаа. Баруун тал нь битүүрчлээ. Хоолой бас эрвэгнээд, бас л жоохон хорсож байна.
Найз маань зөвлөлөө тэгээд.Гялс тэрафлю юмуу колдрэкс уугаад ороолтоо зүүгээд суу гэж. Ханиадтай байх дуртай хэн байхав. Гувцаа аваа л гараа л гүйлээ. Эргэж ирээд найзынхаа зөвлөгөөг даганаа би. Гэхдээ ороолтоо зүүгээд суух нь ч юу юм бэ

Манай ажил баруун 4 замд байдаг ч гэсэн гадаа гарахлээр ажлын дугуйрсан байшингийн дотор талд чөтгөр ч осгом хүйтэн ш дээ.Туулын эрэг шиг л жавар, салхи хүүгээд эвгүй. Гараа л "ийтий ти ти ти ти" гээ л шогшлоо.
За тэр! Би дөнгөж сая анхныхаа найтаалтыг хийлээ. Одоо шор шор гээд суужийнэ. Ариун цэвэргүй бичлэг хийж байгааагаа мэджийнэ. Гэхдээ гар өөрөө бичээд байна. Ханиад хүрч үхэхжаахад юун гартай манатай.

Тэгээ л ти ти ти гээ л шогшлоо. Төв зам руу гарлаа.Аптийк хараачиллаа. Манай ажлынхан урьд нь надад, "энүүхэн энд, ердөө энүүүүхэн энд зам руу гараа л нэг аптийк байдийн" гэж гушуу мушуугаа оролцуулаа л зааж өгч байсын. Тэрий нь л олчих гээд үзээд байгаан. Яджаахад малгайгүй  ш дээ багшаа нь малгай байхгүй. Чих нь ингээ л зүгээр ил. Миний нүүр мүүр, чих чинь гадуураа үсгүй ш дээ тэр муурнууд шиг чинь.
Тэгээ л нэг царцаа шиг юм шогшоо л тэрүүгээр чинь хариугүй осгочих гээ л чааваас. Ашгүй нүдний өмнө АПТЕКгэсэн бичиг зурайж. Баярлаа л гүйгээд очлоо. Санаснаас нэлээн хол юм. Чар чар гээ л гүйгээд байлаа. Сайхан уур савссан халуун колдрэкс оочоо л.. улаа бутраа л.. дулаахан сандалдаа шигдээ л.. инээд алдаа л.. эдгээ л.. гэж бодлоо. Бодолдоо хөвөрсөөр хаалгыг нь татлаа. Хаалга харин түгжээтэй байлаа. Хүйтэн төмөр хаалганы бариулаас чанга татхаар онгойчих ч юм шиг хэд хэд угзарлаа. Уйлах шахлаа. Буцаад ажил руу очих зам буман бээр шиг санагдна, эргээд очих ажил маань энгүй хол бодогдно.
За энэ солиороод шүлэглээд халуурч эхэлж байх шиг байна даа. Биеэ барьж байгаад дуусгачих юм сан.
Тэгээ л буцаад гүйлээ. Гүйсээр байгаад ирээд ... тээр ахиад найтаалаа. Хэдэн цагт найтаав, хэн над бэлэг өх нь үү? Тэгээд гүйсээр байгаад ирээд халуун цай уугаад суужийнэ одоо.
Тэхдээ одоо тээ үнэхээр одоо тэр аптийк онгойхгүй бол одоо хажуудах хүнсний дэлгүүр орохоос өөр замгүй. За тэгээд тухайн үеийнх нь байдлыг тухай тухай цагт нь мэдээлэх болно. Артга одоогоор 40 гаран удаа найтаагаад байна ч гэдиймүү. Артгаагийн аптийк өнөөдөр онгойсонгүй ээ, тэр хүнсний дэлгүүр орлоо ч гэдиймүү. За Артга татлаа ч гэдиймүү.


19 comments:

Аптээк онгойхгүй бол хэлээрэй

хүчээ нэгтгэж тэмций гэжүү? энэ ч санаа шүү.

Мардай


Ер нь бол зуун грамм хатуухан архи татвал багшэ гэдэг хүнд шууд нөлөөлж эдр ...

Караоке орж энэ тэр..

100 gramdaa perts holiod sain halaaj bgaad uugaad shuud honjild bituu orooj hewteed holsoo gargaal salhi awahgui untchih tegheer shuud ok boloh bhaa. deer yed tegj emchilj bsna sanjiin

АПТЕК биш ЭМИЙН САН гэдэг бичигтэй болсон ш дээ. Хуучны байшингийн хаалга татаж.

Bi gantsaaraa hurtsiin bodsiin artgatai hanitai amar2

Багш агаа ажлаа заагаад өгчих эмийн санчаар эм хүргүүлий агаадаа :)

Хамраас толгойруу нэг юм цоргиж дүйнгэтэж байна уу... тэгүүл эрүүгээ зуулгүй зөнгөөр нь сул тавь. Харахад ам нь ангайж, завьжаар нь шүлс гоожсон,маанаг харагдах ч түрдээ толгой өвдөхгүй, би сулраад амардийм байна.

Найз нь эм аваачиж өгөх үү?
4 цагт. (үнэнээсээ хэлэв)

хүүеээ мика, сая л харлаашд. ээ хайран эм, ээ хайран эм!

Чацарганы шүүс халааж байгаад уучих аа хө.

Галдан

Хаашдаа өнгөрсөн, Дэкгүүрээс авсан сүүндээ чиклаад хийж уудым шүү дээ Багшаа

to Фрий ливэр: Тэрэндээ тулуул ч 500 гараам уугаа л зүгэр унтсан нь дээршдээ.
to Ч.Палва: Эмийн сан л гэж байсан л даа.
to Салхи: Нэг нь эдгэчүүл нөгөө нь ганцаардаж үхэх байхаа яанаа.
to Эрхцас: Баруун 4 замд ш дээ. Аятайхан эм байвал явуул л даа. Агаа нь баярлышдээ.
to Чипс: БИ чиний зааснаар хана руу хараа л тэгээд байгаа.

Хэ хэ, үргэлжлэлийг нь буюу явцыг нь мэдээлж байгаарай.Цагаан сараас өмнө эдгэх байлгүй.

huuyee ene chin yammmmmmmar ieedtei yum be
sanaandgui net-eer tenej bgaad eniig chin commentuudtai n unshsan chin gantsaaraa zunduu ineelee. haana iim olon sense of humor-toi ulsuud bdg yum be? yooooo, ineegeed uhlee to Чипс: БИ чиний зааснаар хана руу хараа л тэгээд байгаа.kkkkkkkkkkk

одоо гайгүй болоо байлгүй дэй... барханбагшхан мээн :Р

Анон:Хүүеээ чи пиав уух дуртай юу? Ямар кино үздэг вэ? Нохой тэжээдэг үү?
Ицми: Хоолой таг аа, идээлсэн. Гэвч би бууж өхгүй ууж идэх юмаа ууж идсээр яваа шүү.

????

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл