Пилсооплог зөвлөгөөнүүд

Зиа багш нар баяр болох гэж байгаатай холбогдуулан... за за юу ч хэлхэв дээ.


Аливаа болж бүтэхгүү байгаа бүхнээ давуу тал болгож ашиглаж чадвал тэр хүн өөдрөг хүн байгаад зогсохгүй аз жаргалтай хүн байдаг билээ. Аягүү пилсооплог өгүүлбэрээр бичлэгээ эхэлжээн. Учиргүй ухаантай болсондоо биш энэ бол миний амьдарлын дутуу дулимаг байдлаас болж намайг пилсоопч болтол өөрчилсөн байна шүү дээ. Нохой хамартаа хүрхээр усч гэдэг шиг би өлсөхийн эрхэнд пилсоопч болж этр. Гэртэээ хааяа үүрээр шартаж сэрчихээд хөнжилөө нөмрөөд усны хувинруу явж байхдаа хальт толинд хархад эртний грээк ромын пилсоопчид шиг харагддаг болоод байгаагаа ч та бүхнээс нуух юуун. Ингээд нэгэнт пилсоопч болж байгаагынх хэдэн зөвлөлгөө өгхөөр шийдлээ.

Хүн бусдад ямар харагдах нь хамгийн чухал билээ гэдэг бас нэгэн пилсооплог үгээр зөвлөгөөгөө эхлий дээ. Ямар ч байсан махны үнэ нэмэгдээд мах ховордоод эхлэхээр тэртэй тэргүй мах авч чадхаа байгаад толгой шийрхэн авж байгаад сүүлдээ сайхан гурил будаагаа давстай идхээс өөр аргагүй болдог. Аан тийн бас төмс лууван байна. Гэвч гэрт чинь ирсэн зочид аягалж өгсөн хоолыг чинь идэхдээ мах хайгаад халбагаараа муу аягыг чинь хаглахаа алдаж байвал та хэлэх хэрэгтэй. Найз минь ээ цагаан хоол биенд сайн. Хөөрхий амьтадыг өрөвд. Наанадаж байгаль экологийн асуудал цаанадаж дэлхийн дулааралд хэрэгтэй. Бүүр болий тэд ч яамай чи өөрөө эрүүл байшд. Одоо би тухайлуул 4 хоног мах идээгүй тэхэд бие хичнээн эрүүл болжээн. Хуучин мах иддэг байхад нуль өвчин байлаа гээд цааш нь хичнээн ч үргэлжлүүлж болох нь байшд үнэндээ.

Дараагийн жишээ автуусны мөнгөгүй кандукторт хөөгдөж буучаад явжээн гэе. Хичнээн машинтай хүн ирсэн ч бай үсрээд сууж болохгүй. Гүрийгээд 10 км байсан ч алх. Алхах биенд сайн юмаа. Алхаж баймаар байна. Цасан шуурга шуурч байсан ч сайханч орой байна гээд гүрий. Эсвэл энүүхэн ойрхон нэг газраар орчоод тэгээд такси бариад харина даа гэж томор. Хэн ч над шиг булан тойроод нууцаар хүлээгээд үнэхээр нэг газар орохнуу эсвэл энэ мөнгөгүй миарч явна уу гээд шалгах гээд хүний мууд дурлахгүй шууд л цаашаа явчина.

Гар утас ямар үүрэгтэйн эцийцэст. Өөрийгөө аврах ганцхан үүрэгтэй. Миний утас бол нэгжгүй, бас цэнэггүй голдуу явдаг эд. Ийм байхдаа ч намайг аврасаар ирсэн гавяатай амьтан. Шууд утсаа шүүрч аваад өөрлүүгээ дайрсан этгээдийн нүүрэн дундуур нь буулгаад ав. Худлаа худлаа гар утас бол элдэв эвгүй байдалд орсон үедээ оролдох, мсж бичиж байгаа дүр эсгэх, утсаар ярьж байгаа мэт болж эвгүй газраас холдох, хүнтэй том том юм ярьж шалдаа буусан нэр төрөө аврах гээд олон үүрэгтэй. Чадахгүй байх жүжиглэх авяас дутаж магад гэж айж байвал бүү ай. Эвгүй байдалд орсон хүнээс тийм авяас бол маш сайн гардаг билээ.   Тухайлуул нэг охины дэргэд кок авах гэсэн царай зүс, бие бялдар, хувцас хунараар гологдоод байвал утсаа гаргаж ирээд ингэж хэл. “Байна уу. Хөөе чи ажлаа хийвэл хий, хийж чадахгүй бол боль. Чамайг олон жил тэжээж чадахгүй шүү” уурласан дүр эсгээд утсаа хаа. Охин чамайг ажил олгогч гэж бодно.
Пилсооп бол амьдрах урлаг шүү дээ. 

22 comments:

2. udaan uulzsangui shvv

тийм худлаа ярианд итгээд кок өгөх охин ч одоо байхаа байсан байхдөө багш гуай, жоохон амьдралд ойртуул л даа к

Bayaraa dohohleer genet garch irj ntr...

газар авсангүэээ

Пилсооплог зөвлөгөөнүүд-iig shuud daganaa. Bagshaadaa gyalailaa.

baabar.mn deer bichsen bsan taaktik geed bichleg sanaand orow

ene zuvulguug bi bas shavi nartaa helchuul boloh uu? uuriin yum shig teguul bolkuul bhdaa ain.

yavah ni bishtii hel guij bnshdee. Muu zak-g gants hicheel orjoohod yah gej tegdiin taanuus

Энэ ч харин зөвөлгөө байна шүү хахаха

hudlaa uned orjeej hulduv bagsh men zuger mashaand suugaad yvjee
gesnees neeren bagshee bayraa hna yaj temdegleh gejeeeeneeeeeee

Багш нарын баяр болоод байдаг... Шавь нар юм боддогүйм байхдааа гэж шуум тараагаач багш нараа.

Гоё арга зааж өгсиййшүүү... Энэ миний багш нарт бариж байгаа бэлэг.

Шавь нар дүлий дүмб. Биднүүс ямар тэнэгтээд бидний баярыг яахгэжээн гээд яваад байлтай бишдээ

Ямар бэлэг нэхэлтэй бишдээ. 3-р ангийн хүүхдүүд зохион байгуулалтанд ороод багшаа баярлуулаад байна шүү дээ. гагцхүү сэтгэл л хэрэгтэй

bagsh nariin bayariig belegley ee

Хахаха
Амар юм болох нь шив дээ

Зээ бүүр хүнд өгөх юмгүй бол яах вэ багшээ

anjigai shig bval setgelteidee orhuu setgelguidee orhuu bagshee?

оошгт юмгүй бол одоо яахав дээ сэтгэл гэдэг мэдрэгдэнэ шүү дээ

zaaval ingej hariin har yarianii hellegeer bichih yostoi yumuu?tegvel zugeer l latin usgeeree bichvl deergui yu.hun unshaad oi gutmaar muuhai mongol heleer bichjee.esvel ugaasaa iim aihtar ayalgatai yaridag HUJA yumuu?

hoooy odoo bugdeeree zugaatsna getsen bhiin hezee zugaatsah vee ene surguuli chin uud haalgaa barijiigaamuu ene deed taliin nohort helehed orchnoo medrehgui cham shig humuus tsoorood baigaa ch gesen mer ser bjiihiimaa mai shuu chi

surguuli dampuurchee ges

minii surguuli minii bagsh nar haachvaaa.......... minii angiin huuhduud sar shinedee saihan shineltsgeesen u?

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл