Наадмын дараа

Зиа сайхан наадсан уу даа. Сайхан наадсаан тээ. Ядартлаа л амарчлаа. Сонин юу байцгаана. Надаар юмгүй. Юмгүй ч гэж дээ бас л, тэгээ л, наадаа л, юм юм л боллоо. Зугаалсан, явсан, уусан, идсэн, цадсан, хөлчсөн, нойл руу ч нэлээн гүйсэн дээ тэгээд.
-Зиа наадмым байна нэг өрчих үү гээ л тэгнэ улсууд. Тэгэнгүүт хүнийх нь оврыг нүдээрээ багцаалдаа л надаас 20-оос ихгүй хилтэй харагдангуут:
-Аа тэгий даа энэ чинь нээрээ наадмым байна даа гээ л нүдний шилээ авч тавиа л царцаа шиг дэвээ л алга болно. Аа 20 хилээс илүү гарах янзтай харагдуул:
-Аа волий волий, нутагт намайг хүлээжаагаа хүн бас байдий шүү гээ л өмнөхөө барьсан чигтээ суух (Өмнөх гэдэгт боовыг бус хундагат юмуу гүрүүшигт шингэнийг хэлсий шүү. Боов гэдэгт бас боорцог бус боовыг л хэллээ). Тэгээ л яахуу дээ 20-д багтсан 2 нөхөртэй хоёр хоёр барилдаад хоюулантай нь 1:1 болжийшд. 3 дахь барилдаанаа хийжаахдаа харин нугаслуулж унаад босоод ирсэн чинь баруун мөр гэмтсэн байлаа. Ээ дээ мөрний гэмтэл гэдэг чинь яггүй шүү. Миний оронд өөр бөх байсан бол шууд зодог тайлах байсан байх. Харин би бол шазайгаа л 4 дэх барилдаанаа хийсэн. Бүр давсан. Давахдаа бүр хөлий нь хугалаад, нүүрий нь арагш нь харуулсан шд. Ээ дээ би ч.. хэрвээ одоогоосоо 50 санж өндөр, 100 хил илүү байсан бол алжаах байсийн байна лээ. Нарийндаа хатцан ен бурхан. Гомдкуэ гэхдээ хөөрхий, над пиав олдоод байгаа. Энэ чинь шүү дээ амьдрал гэдэг чинь.

Мөр одооноос л гайгүй болжийнэ. Хэд хоног яаваа, яджаахад хүн рүү гараа даллах дуртайг хэлхүү, даллах шиг болоо л ярвайгаад болиод наачна. Гайхсан биз тэднүүс. Блог бичих гэхэд хүртэл ян ян гээд болдгүй. Тэгээд ямар өнчин зүрх уйлж өрөөсөн гар блогдох биш дээ гээд сэтгэл амар явлаа даа.

За 12.ны өглөө сэрээд нүдээ нээж амжаагүй байхдаа л, би яг наадмын бөөрөнхий хуушуур хийж чадхым байна гэж бодсон. Ингээ л гоё юм бодсон хүний ёсоор сап гээ л босовшд (өглөө сэрэнгүүт гоё юм болийшд гэсэн бодол харвахаар гялс гүйгээд нойл мойл орцон нүүр гараа угаажээдийн тээ). Тэгээ л твитэр лүү ороод би бөөрөнхий хуушуур хийх гээд байна, яаж хийхүү хүнүүсээ, хээээлп! гээ л бичсэн. Хүмүүс хэлж өгсөн. Сайхан болсоон. Яахав дээ муухай байсан ч сайхан л гэж сууя л даа. Махгүй болцымоо. Бултганаад цоороод гоожоод байхаар нь махы нь бага хийгээд тийм болцын. Нэг баахан гамбир л идлээ дээ. Гамбир гэхэд бас хэцүү, үе үе жоохон мах үнэртээд.
Оройхон тийшээ саванд үлдсэн хэдэн гамбираа идий гээд бариа л идсийн. Пүү тэгсэн чинь нуль тос байдаг байгаа. Тэгээ л сэлдэгнээд яваад байсан тэр орой ба маргаашжингаа нойлтой найзалсийшд. Өглөөний бодол ер нь эндүүрэл байжээ. Би ер нь аль ч насандаа хуушуур хийж суркуудэг. Бөөрөнхий байтгайгий нь ч хийж чададгүүм. Бусад хоолыг бол уйлуулжээж л салы шүү дээ.

Тэр Балх Гүндийг арайийийий гэж дуусгаад ахиж хэзээ ч иймим хийхгүй гэж өөртөө амалсийн уг нь. Тэгсэн яасан гэсэн чинь ахиад юм эхэлцэн. Тэгэнгүүтээ өөрөө тэрнээсээ ааль ужээ уйдцан явжийшд. Гэхдээ яах вэ хүмүүс хүсүүл шүдээ зуугаад ч болохнээ дуусганаа дуусгана. Амьдрал чи над жаахан тэвчээр хайрла ай. Намайг дандаа ингэж хөсөр хаяж болку, би чинь хүн ш дээ.

Одоо тэгээд автуусны буудал дээр суужийнэ. Ажилдаа явжугаа байдал. Түрүүн гарахдаа ганц лааз пиав байлгацан биш одоо бүр нойр хүрээд, хөл мөлөө даахаа байчлаа. Яаж ажилхын байгаан. Ёстой цүнхэнд байгаа нэг пиаваа бодоо л жоохон зориг оржийн даа. Орой ажил тараад автуус хүлээнгээ байлгахын байгаан. Ажлын дараа нэг тамхи асаагаад циссс гээ л пиав онгойлгох чинь жаргал шд бас. Гээд бодхоор амьдралд бас гэрэл гэгээ байна хөөе, ёлтойх гээд байна цаана чинь.

14 comments:

Тамхиа больчооч багш :D

yadgiin tat tat, haha odoo Yuki bagshid zagnuulsaa :D

bagshee saikhan naadsan bnee

Тамхиа больчооч багш :D

Шүдээ зуугаарай

Гээд бодхоор амьдралд бас гэрэл гэгээ байна хөөе, ёлтойх гээд байна цаана чинь.

хэ хэ.. нээрээ гэрэл ёлтойх гээд байна даа..

Пивоо болчооч багш

Yuki: Bolio l boloo l yavjeedeg hun de bi.
Giliin hatan: Zoruud hund odoo tat geed helchdeg. Odoo tulheh geed unana yag.
c: Chinii ene ganc useg bur brand boljee.
Ch.Palva: butraad unachih vii dee heden shud maani.
dao: Ter yoltgor luu gaa temuul odoo. Oirtood ireheer bur durelzne.
Zorigt8: Never!

Тэр чоно - ыг хурдан оруулалдаа

Pg

За энэ дээд талын улсын үгэнд орж пява тамхиа орхиж л болохгүй шүү дэ ...ээд гичээгээрэй дэ хүү минь ...

Бурхан бас таныг сийлжаах үедээ хөргөгчин дэх ганц юмаа байлгацан бсан бхаа

huue bagsh guai gavitaan duusdgui odoo bas chono duusahgui yu?????? tuushtai baij surchiheech

Күүэээ энэ хүмүүс чинь наадаж дуусахнуу?
Минийх арван хоёрны орой Шинэ аваргатай болоол дуусцышд.

Ажлаа больчооч багшээ

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл