Чоно III

Хатуу хорвоо

Саглагар моддын сэрүүн сүүдэр доор ярайх буурал европын тэрхүү үзэсгэлэнт хуучин гудамж хэний ч харааг булааж алмайруулна. Аа гэхдээ надад тэнд байх дэлгүүрүүд л сайхан харагдаж байлаа.
Ингээд бид нар нэгнийгээ гудамжны голд байх хөшөөний дэргэд үлдээгээд 2 талынх нь дэлгүүрүүд рүү 2, 2-оороо орж явчив. Надтай хамт Тулгаа хэмээх пагдгар залуу орсон юм. Тулга хөөний эр ээ. Тун ч хараа муутай. Гэхдээ түүнтэй би дараа нь олон удаа хамтарсан. Тэр үргэлж паактлах боловч бид хэзээ ч баригдаж байгаагүй. Ганзага нийлнэ гэж л энэ байх.
Бид 2 дэлгүүрт ороод хүрэх газраа хүрч өөд өөдөөсөө харан зогслоо. Тулга "хаалт" болж миний ардахыг харж байгаа нь тэр. Би ч доошоо тонгойгоод л үүргэвчинд юмнууд хийж гарлаа даа. Тэгсэн гэнэт ард хөлийн чимээ сонсддог юм байнаа.
-Хөөе миний ард юу байна?
Тулга онийж онийж, "зүгээрээ юу ч алга" гэхэд нь ажлаа үргэлжлүүлж байтал яах аргагүй хөлийн чимээ ахиад гарлаа.
-Тулгаа хүн яваад байгаам бишүү дээ?!
-Аан ..., тийм байна, гэхдээ цаашаа явжийноо зүгээр.
Бүхэл бүтэн хүн нүдээрээ хараад хэлж байхад би юу гэхэв дээ. Үүргэвчээ бараг дүүргэчээд сүүлийн удаа нэг атгаж хийгээд л гарьюу гэж байтал Тулгаа гэнэтхэн, "ээ хүүрээ, ард чинь ирцэн байшд" гэнгүүтээ өөрөө бушуухан эргэж хараад цаашаа яваад өгдөг байгаа. Би ч тэр чигтээ хөшиж орхив. Одоохон л "амрыг эрье, хамгаалалтын алба!" гэх байх даа гээд хүлээтэл байдаггүй ээ. Арай ядан эргэж харвал томоо гэгчийн нүдний шилтэй жижигхээн бөгтөр эмгэн ард ирчихсэн лангуун дээрх өрөөстэй бараа руу харчихсан зогсож байна. Намайг босоод ирэнгүүт хамаг байдгаараа инээмсэглээд, "өдрийн мэнд залуу хүү минь"! гэх нь юутай сайхан санагдсан гээ.
Тэрээр миний хажуугаар салгалан өнгөрсний дараа өөрийн эрхгүй амандаа маань уншиж залбирсан юм даг. Хамаг биений хөлс сад тавин, эгээ л өмдөндөө дусаацангүй өнгөрсөн дөө. Эмгэний оронд дэлгүүрийн хамгаалагч юмуу хэрэгт дуртай худалдан авагч байсан бол ч дүүрч байгаа газар шүү дээ.
Ингээд кассны хажуугаар гарав. Надад үнэнхүү итгэсэн нүдээр инээмсэглэн харсаар үлдэх тэрхүү кассны охидыг гомдоож байгаадаа миний дотор муухай болон харлаж байлаа. Бас тэр эмээгийн ээж шиг минь дулаахан төрх...

Гарсныхаа дараа Тулга хүүрийг нэг сайн алгадая гэж бодсоор түүн рүү очвол тэрээр над руу гөлөгнийх шиг гэх нь хаашаа юм, нэг л хар хоргүй нүдээр харан, "зүгээр гарлаа шүү тээ" гээд мөр лүү алгадав. Тийм харцны өмнө хүний уур гардаг юм билээ. Нээрээ ч би өөрөө Тулгын оронд байсан бол бас л тэгэх байсан шүү дээ. Ямар хоюулаа хэлхэлдээд зогсож байлтай биш. Хэрэг л улам хүндрэхийн нэмэр.

Бидний 3 дахь буюу миний тэдэнтэй хийсэн сүүлчийн явалт төрсөн өдрөөр минь тохиоcон юм. Mиний төрсөн өдөр ч энд хамаагүй л дээ, зүгээр л тэгж таарснаа л хэлж байгаа царай.
Бид энэ удаа Тулгыг гадаа үлдээх болов. Надтай Ариука нэг баг болж, би түүний хаалт болох үүрэг хүлээлээ. Бид 2 дараа нь өөр 2 ч дэлгүүрээр ороод тортой юмаа Тулгад авчирч өгөх үед мань хашир нэлээд халчихсан, донхойх маягтай сууж байлаа. Тэрээр, "мань зүгээрээ" л гэж бувтнана. Ариука бид хоёр "за нэг нахьчий" гээд буцаж явсан ч тэр оролтон дээрээ шаанс гаргаж чадсангүй. Хоосон ч гэсэн тэгээд ямар дэлгүүрт хонолтой биш дээ буцах болж, Ариука нойл ороодхоё гээд үлдэж, би түрүүлээд гарсан юм.

Гараад ирэхэд минь тэртээд алдарт Эйфэлийн цамхаг сүндэрлэж, харин энэтээд мань Тулга согтож тасраад тэрий хадцан байв аа. Хажуугаар нь бөөн тор савтай юмнууд ундуй сундуй, нэг торноос нь бүр доторх нь цухуйгаад унжцан, тэр унжаасан дээр нь дэлгүүрийн дохиологч хуванцар эд зүүгээстэйгээ, тэгээд.... тэгээд яасан гээч, мань эрийг тойроод өчнөөн цагдаа нар тойроод зогсцон байсан юм даа.
Би ч гэж тэнэг дурак, нэг л мэдэхэд тавиад очцон, "наадах чинь манай найз аа, энэ бидний юм. Би одоо найзыг аа аваад явлаа" гэж баахан юм чалчаад зогсож байсан бол яахуу. Харин цагдаа нар, "өө ашгүй дээ, чи жоохон хоцорсон бол найзыг чинь эмнэлэгт хүргэх гэж байлаа. За болгоомжтой яваарай, бид нар туслах уу?" гэж билээ. Би ч усан тэнэг байж, цагдаа нар ч илүү ухаантай биш байж дээ.
Ингээд торнуудаа бөөгнүүлж атгаад Тулгыг түшиж такси барьж тэндээс холдон гэртээ хүрэв. Хамсаатнууд маань өөр нэг такси бариад араас дагажээ.
Бүгдээрээ ахиад л архидацгаав. Баахан л шүүмж өрнөлөө. Чи яасан тэнэг бацаан бэ! гэж зэмлэнэ, зарим нь тэнэг бишээ үнэн зоригтой залуу байна ч нялуурна. Ямар ч байсан бүгдээрээ л Тулгыг загнаж, намайг аврагч бурхан шиг магтаж байлаа даа тэр орой.
Тэднээс ингээд зайгаа барьсаан. Тэд бол энэ чигээрээ л насыг барах, өмнөө нэг ч зорилго тэмүүлэл тавиагүй, харин азаар баруунд гарч ирээд бэлэн юман дээр буучихсан гарууд байлаа. Монголдоо буцах энэ тэр яриа бол бүр байхгүй. Өдөр шөнөгүй архидна. Хоол хувцас, энэ тэр юманд мөнгө зарна гэж байхгүй. Байрны мөнгө энэ тэрээ хулгайн юмаа зүгээр зараад л олчихно. Хүний урманд хуруугаа хөдөлгөж ажил хөдөлмөр эрхэлнэ гэж байхгүй. Тэд... аз жаргалаа олчихсон хүмүүсээ.
Хэдэн өдөр шөнөгүй архидсан миний бие ч базаалаа алдаж байлаа. Нэг эрүүл болсон дээрээ цэв хүйтэн усаар нүүрээ угааж аваад үүргэвчээ үүрэн тэндээс явсан юм. Хэд хоног "ажил" хийсэнгүй. Зүгээр дэлгүүрүүдээр хэслээ, Урьд нь анзаардгүй байж, одоо бол энд тэнд мэр сэр дуугарах дэлгүүрүүдийн дохиог сортолзтол олж сонсоод, за нэг баагий л гонио хийлээ дээ гэж бодxоос л инээд хүрээд байх юм. Тэр хэд хоногт олон юм ажиглав. Дэлгүүр бүр камэртай биш юм байна. Камэртай байсан ч ороод хамгийн түрүүнд камэр хаа байгааг хараад, дараа нь худалдагчдын байрлалыг тогтоож, эцэст нь хэн ч хараагүй байх мөчийг алдалгүй шүүрэх ёстойг ойлгов. Айж болохгүй, айвал бойтоглоод баригдна. Нэг шийдсэн л бол өөрийгөө хөвчилж, энэ тэр нялуун сайхан бодлуудаа хөсөр хаяад зүгээр "шүүрэх" л хэрэгтэй. Тиймээ, би cэтгэл мэдрэлээ сэмлэн сэмлэн тарчлааж байвч энийг чадах ёстой. Тэгээд удахгүй ийм жижиг гарын гонио хийхээ болино. Би том хөдөлнө өө.

Энэ мэтээр намайг энчээ мунгинаж байх хооронд харин монголоос муу мэдээ ирж байсныг мэдсэнгүй дээ. Аав минь бурхан болчихож.
Аав надад хэзээ ч унахгүй бат бэх ургаа мод шиг санагддаг байжээ. Тиймдээ ч өнгөрсөн жилүүдээд ээжийгээ л илүү үгүйлж, санаж, санаа тавьж байсан юм байна. Аав бол алзахгүй гэж бодоод л...
Аавыг сүүлийн сар хэвтэрт байгааг нь хүүгээ тэнд зовж байхад нь сэтгэлий нь хоёрдуулж, төлөвлөгөөг нь таслаад яахав гэсэндээ манайхан надаас нуусан юм санж. Би ч удахгүй очих гэж байсан юм чинь. Харин намайг очхоо болилоо гэсэн тэр орой аавын бие улам муудсан гэдгийг охин дүү надад хэлэхэд зүгээр л үхчихмээр санагдан шөнөжин хана мөргөж, үсээ зулгаан хонож билээ.
Амьдралд улам өшрөв. Яагаад намайг зүгээр л явуулчаагүй юм бэ?! Яагаад заавал намайг гэж?

20 comments:

хатуу амьдрал юм аа

za ehniih ni bolloo vrgeljlvvled bgarai tesen yadab hvleej bna

Ай хөөрхий хүмүүний амьдралаа гэж.

яагаад яагаад яагаад

Энэ түм буман асуудалд унахааргүй бат тогтдог болхымсаан гэж

Ай даа

aaayayaya tolgoi segsrev

nudee shirgetel huleehiimdaaa....

баахан ширгэцэн нүдтэй хүмүүс энэвгээр тэрэвгээр

huleejiinaa

Энэ үргэлжлэлээ жоохон хурдан хурдан оруулмаар байнааа гэснээс өртэйгээ мэдэж байгаа тэ?

za yagaad??? gj manai artgaa asuusan bn za bi hariulay aa... arhian baga uu... arhidaj tasraad amitan boloogui bol udiid gertee ij aaviha derged jargajiih bsishd uulana.

hoho bi zohioldoo het orchjeedee.

Амгаа: өө өртэйгээ мэджийлээ, өөрий чинь өрийг багий чинь хүнд өгчиж болохуу гээд асуулгажээлээ. Яахы Амгаа?

yrgeljleiig tesen yadan xyleej bna

huushee yaanaa.manai bagshaa nar haachwaa.amid uu

neeree l ter muu hugshniig vvrd dergedee baih yum shig sanaad l...

ene urgeljileh ym uu, ugui ym uu
zazagnuulj haychaa l alga baihiim daa

Anonuud: Ahoi
Hawks: Urgeljilnee, ballana.

Хурдан үргэлжлүүлэхгүймуу,, өглөөд ирээл шалгахын, юу ч байхгүй. Ажилдаа шууд орох гэхээр өглөөний цайгаа уугүй дутуу юм шиг сэтгэгдэл төрөөдэээн

үргэлжлэхгүй байна ш дээ

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл