0407 - үргэлжлэл 7

Хулан Чанцалтай уулзсанаас хойш 3 хоногийн дараа дахиж ирэв. Замаасаа зөөлхөн цайны боов, ууттай банш, сахаргүй жүүс, жаал зуул жимс аваад очтол Чанцал алга. Харин өвгөн ганцаараа сонин уншиж суулаа.
- Ах аа, Чанцал эгч байхгүй юм уу?
- Хүүгээ эргэнэ гээд явсан, мөддөө ирэхгүй байх даа.
- За тэгвэл би явья даа.
- Тэг дээ охин минь.

гэж ярилцаад гарч явснаа юу ч юм чангаах шиг болж өвгөнтэй яримаар санагдаад Хулан буцаад ороод ирэв.
- Ах аа, та цай хоолоо хийж идсэн юм уу?
- Өглөө хөгшин цай чанаж өгчихөөд явсан, ах нь ганцаараа ууж чадахгүй тэнд байж л байна. Харин миний охин цай уу.
- Хоёулаа цай ууя даа, би таньд жаахан хань болъё.

Өвгөн ч баярлаж буй бололтой халуун савтай цай, тавагтай боорцог, нэг аяга оруулж ирж Хуланд цай аягалчихаад буцаж явснаа эрээн хээтэй солонгос шаазангаар дүүрэн борцтой будаатай цай бариад ирэв. Бодвол Чанцал гуай өглөө бэлдэж өгөөд явсан бололтой. Дээр их л янзгүй, бүр үзэн ядсан шинжтэй байсан хирнээ цай, цүйгий нь ингэж бэлдээд явж байдаг ямар учиртай юм бол доо. Өмнө нь үг сольж ч байгаагүй хүнээс шууд асуултай биш, тэгээд ч Чанцал гуайн аягаас харахад энэ өвгөн тийм ч сайн хүн биш шиг байсан. Гэхдээ л энэ хүнээс муу хүний биш, харин ч зөөлөн, дулаан энерги ялгарч байх юм. Гэхчилэн элдвийн зүйл бодож суутал өвгөн ам нээлээ.

- Охин минь, хөгшин маань чиний тухай бүгдийг ахад нь ярьсаан. Миний бодлогогүй зангаас болж муу хөгшин минь олон жил сэтгэлдээ шархтай, байнгын гунигтай явах болсым. Харин чамайг ирсэн өдөр сэтгэлийн буглаа нь бага ч болов гарсан шинжтэй байсан шүү. Миний охин зав зай нь болдог бол үе үе ирж байгаарай. Хөгшинд маань идэх хоол, уух цай дутаагүй, халуун дулаан сэтгэл л хэрэгтэй байгаа юм.
- За. /Үнэндээ Хуланд өөр хэлэх үг олдоогүй юм/
- Ах нь амьдрал мэдэхгүй залуу байхдаа эхнэр авч ганц хүүтэй болсон. Орох орон, унах унаа, хаа ч дагуулаад явсан хүний нүд унах сайхан эхнэр, мантгар цагаан хүүтэй би гэдэг хүн бүх юм болж, бүтэж байна л гэж бодно. Ээ охин минь хүнтэй ханилна гэдэг чинь хань нь байхыг л хэлдэг юм шүү. Тэрнээс хань гэсэн нэр зүүчихээд хааяадаа хайртай гэж хэлчихээд, хэдэн цаас авчирч өгчихөөд болдог эд биш. Бас аяга тавгаа таллаж угаагаад, оройн хоолоо ээлжилж хийгээд явах ч яг хань болж байна гэсэн үг биш. Итгэл, гол нь сэтгэл зүрхээрээ л бие биенээ мэдэрч, итгэж, дэмжиж явж гэр бүл гэдэг бүтэн, жинхэнэ утгаараа ханилж байдаг юм. Ах нь айлын эхнэр эргүүлээгүй, архи дарсанд ч автаагүй, энэ амьдралаа би л аваад явж байна гэж боддог байсан. Яг цаг дээрээ би биш, эхнэр минь амьдралаа авч явсныг ах нь сүүлд ухаарсаан. Амьдрал авч явна гэдэг миний ханийн хувьд хөнгөхөн үг санагдаж байна, амьдралыг, нөхөр, хүүгээ сэрүүн сайханд нуруун дээрээ үүрч, халуун нар, хүйтэн бороонд энгэртээ тэвэрч өдий хүргэж байна.

Манай өөдөөс харсан хаалганд нөгөө хэлтсийн даргынх маань байдаг байсым. Мань эр надаас арваад насаар ах ч гэсэн нэгдэж айл хөрш, хоёрдож албан тушаал, зэрэг зиндаа ижил гээд бид гайгүй найз нөхдийн холбоотой. Гэтэл тэр муу хүн намайг эзгүйд ханийг минь гоочлох гэж элдвээр оролддог, тэдний эрх банди нар нь хүүд маань болох болохгүй зүйл зааж өгч уруу татдаг байсныг би огт гадарлаагүй. Хөгшин маань ч надад хэлж шуугиан тарьж байснаас өөрөө чанга хатуу байх нь гэр бүлдээ, цаашлаад миний ажил төрөлд хэрэгтэй гэж бодон хэлдэггүй байж.

Хүү маань 18 хүрч бүлэг танхайн хэрэгт орооцолдох хүртэл өмнө нь хэдэн удаа болохгүй бүтэхгүй хэрэг тарьж, хэсгийн цагдаа дээр дуудагдсан, хэдэн удаа эрүүлжүүлэхэд орж ижий нь гаргаж авсан болохыг би оогт мэдээгүй явсан гээд бод доо. Ийм хань байж болох уу даа охин минь. Орой ирээд л халуун цай, амттай хоол идээд, ТВ харж, сонин гарчиглаж байгаад л унтаад өгдөг. Харин хань маань хаалга, үүдээ чагнан, эрх танхи өссөн хүүгээ хэзээ ирэх бол, хэрэг тарьчилгүй, архи уучилгүй ирээсэй гэж залбиран олон шөнийг барсныг ах нь хожуу мэдсээн.

Анх удаа сэргийлэхэд дуудагдаад сууж байхдаа бяцхан хүү маань сахал нь ургаж, төвөнх нь товойсон том эр болсныг хараад цочих шиг болсон. Тэр л үед би наагуур цаагуур нь хөөцөлдөж хүүгээ татаж авах байсан юм. Нэг их мундаг эцэг хүн болж, хашраах санаатай хууль номоор нь явуулдаг хүн болоод алдсан даа. Хөгшин маань ч надад голдоо ортол гомдсон. 18 жил хүүгээ ганц удаа хүн гэж тоож асуудалд нь оролцоогүй байж, ганц ухаан оронгуутаа шоронд хүчээр явуулчихсан хойно арга ч үгүй биз. Анхны л удаагийн хэрэг юм бодож, айлгах санаатай муу хүүгээ шоронд явуулчихсан хүн дээ.

- Чанцал эгч тэгээд таньд уурладаг юм байна шүү дээ. Та бодож байснаа хэлсэн үү?
- Ишш охин минь, Чанцал эгч нь наанаа уурлаж л байна, цаанаа ямар зөөлөн болохыг хэн ч мэдэхгүй дээ. Ах нь үргэлж энэ ярьж байгаа шигээ байгаагүй ээ. Хүүгээ шоронд явуулж, ханийгаа голыг нь тасартал гомдоочихоод хэлсэн үгэнд нь өширхөж хаяад алга болж л байсан хүн. Нэг л өдөр хүү нь шоронд орж, нөхөр нь орь ганцааранг нь орхиод алга болчиход миний ханиас өөр хүн тэсэж гарахгүй л байсан байх даа. Ах нь орон гэрээ орхиж яваад очих газаргүй, автомат тоглоомын газар цагийг нөгцөөж, хамаг цалингаа, машин, цаг, бөгж гээд үнэ хүрэх бүхнээ л үрж үгүй хийсэн. Сүүлд нэг найзынхаа байрыг тавьж тоглоод, алдчихсан. Шүүх, цагдаа, шорондоо тулаад явж байхад хань минь олж сонсоод байраан өгч салсан даа.

Хүү маань уг нь ухаантай, зөөлөн сэтгэлтэй сайхан хүү. Шоронгоос жигшээд, дахиж хэзээ ч ийм газар орохгүй гээд л гарч ирсэн. Аав нь муу хүүгээ шоронд явуулчхлаа гэхэд өширхөж, гомдолгүй харин ч уучлал гуйж байсым.

- Хүү тань яагаад дахиад шоронд орчихсон юм бэ?
- Шоронд танилцаж, туслаж байсан нэг сайн хүнийхээ өмнөөс л хэрэг хүлээсийм шиг байна лээ. Хүү маань л сайн хүн гэж байгаа ч иж бид хоёр нь тэгэж бодохгүй л байгаа. Тэр хүнийхээ ачаар шоронд гэртээ байгаагаас илүү л амьдарч байна гэж ярих юм. Үзэх ТВ, ярих утастай байдаг юм гэнэ үү дээ. Удахгүй нөгөө хүн нь гаргаж аваад америк руу сургуульд явуулна гэсийм гэнэ лээ.




18 comments:

аая яа яа , аймаар айн.

hehe sonirholtoi l yum

энэ удахгүй ном болохын байна л даа

nuhur hun ger orondoo kamer, chagnah tuhuurumj suulgaj bj ter ger dotroh nariin shiiriiniig medeh estoi um b.a, tnx.

Энэ тууж явж явж Ю багшаад тохиолдсон явдал болоол дуусах вий.

Бөбөг: хайн, юу нь тэрэв?

Anonymous: :P

sanakae: гүү байхоо

Anonymous: айййййй? ёстой ингэж хэлээгүй, баярлах хэрэггүй шүү хө. Гэртээ баахан камер тавьж, тэрний нь тавь гэсэн хүн нь би болж... Хэрэгт хийх нь

Дэндэв: хүүүеэээ нүгэл гэмээээ...

тиймээ чи бараг л камер, ч/т тавь гээд хэлцийн бишүү. тэр эмгэн өөрөө хэлээгүй юм чинь өвгөн ямар далдыг харах биш яаж мэдэхийн "самганыг нь хүн амьтан оролдоод байгааг". хэрэв тэгж хэлээгүй юм бол ямар ч логик алга энд чинь.

To anon: kamer tavi gej heleegui l bol utgagui oguulleg bn gejuu?

Hussenee olj harnaa gej :D

Буурал ахай said...

хурдан Багшээ хурдан номоо хурдан гаргаад хурдан бядандаа хурдан бэлэглээрэй

артг: бараг л. нэг мөсөн нөхрүүдэд тийм шаардлага тавьчуул амар байхсан. эхнэр нь юу ч хэлж ярьдаггүй. нөхрүүд өөрсдөө мөрдөж, мөшгиж, чадахгүй нь оньсого тааж амьдрах жишээтэй. тэгээд олж мэдэж, эсхүл тааж чадаагүй бол насны бөгсөнд зүхүүлж дуусдаг хорвоо байгуул арай санаа нь тодорхой юм даа л гэжжжжж.

хүн хүссэнээ олж харж болно, угаас тэгсээр ч байдаг. энэ бол хувь хүний асуудал. Үгүй бас нэг зүйл бичээд байхад нь түүний утга, агуулга, санаа, зорилгыг нь уншигчид огоорохгүй байх нь урмыг нь хугалана биздээ аан????

Anonymous: ойлголоо, үргэлжлэл дээр нь арай ойлгомжтой, логиктой бичихийг хичээе.

artg: хүссэнээ л олж харна

Буурал ахай: митрэл

Anonymous: уучлаарай

Anonymous: тэгэлгүй яахав

ene hezee duusah bee? duusahaar ni unshih geel huleegeel baigaa shd

Өөөөөөөөөш болчгыыыыыч. Үргэлжлүүлүүл үргэлжлүүлэээд үргэлжлүүлэхгүй бол даяаргааатахаан болиод болилоо гэдгээээн хэлчгийййййч

үргэлжлэл нь хэзээ гарах вэ хурдан бичихийг бодоорой хүлээгээл байгаа шүү

urgeljlel 8 garahgui umuu

дуустлаа явах шинжтэй байна лээ шүү :P

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл