0407 - Үргэлжлэл 6

Уучлал гуйхад ч ичиж байна. Удаан таг чиг болсонд. Уг нь гялс дуусгачий гэтэл дахиад л өмнө нь бодож, төлөвлөж байгаагүй үйл явдал санаагаараа нэмэгдчихлээ. Аль болох хурднаар бичээд дуусгаж өөрийгөө амраая гэж бодож байгаагаа л хэлий дээ. Уучлаарай.

Өглөө 5 цаг болж байхад Хулан сэрэв. Юу вээ? Өнөө их өөрийгөө ялан дийллээ, амар тайван гэр бүлийн амьдралаа эргүүлээд олчихлоо гээд бахархаад байсан хүүхэн чинь. Ердөө өнөөх чимээ тасарсан болохоор л мартагнасан болохоос биш миний сайных биш л юм байна. Ингэж салхины аясаар найгаж байхаар босож нөхрийнхөө хувцас хунарыг бэлтгэе. Сайхан мах, манжин чанаад өгч явуулъя гэж бодон бослоо. Хүйтэн шүршүүрт ороод бодол нь бүр ч өөр болов. Зүсий нь харж, зүрхий нь чагнах нь битий хэл нэр насыг нь ч мэдэхгүй, тэгээд болоогүй хоригдол хүний төлөө юуун их шаналаав дээ гэж бодоод гал тогоо руугаа орлоо.

Хөргөгчнөөс чанах өвчүү гаргахаар онгойлготол, би ч яахав хүссэн үедээ хөргөгчнөөс дуртай зүйлээ аваад идчихэж байна, тэнд хоригдол хүн ямар хоол иддэг бол гэсэн бодол тархинд нь зурсхийв. Нээрээ би муухай хүн юмдаа. Өнөөх хоригдол биш өөр ажилтай, төрөлтэй хүн байгаад надтай уулзвал би өнөөдрийх шиг ийм байж чадах болов уу? Эмэгтэй хүн гэдгээ умартаад нөхөр, хүүхдүүдээ асрахаас өөр зүйл мэдэхгүй, энэ хөргөгчнөөс онцын ялгаагүй байхад минь сэрээж өгсөн хүн шүү дээ. Дөрвөн хана, гурван хүний хүрээллээс гадуур амьдрал цэцэглэж байгааг мэдрүүлж өгсөн тэр хүнийг би хайрладаггүй юмаа гэхэд ачийг нь хариулах ёстой юм биш үү? Түүний ачаар манай гэр бүл өнөөдөр өмнөхөөсөө илүү хөгжил хөөртэй, дотно дулаан болчихсон. Гэвч яаж, яаж ачийг нь хариулах вэ?

Болд сэрэхэд эхнэр нь урьдын адил биш ч гэлээ өчигдрийнхөөсөө хавьгүй илүү цовоо, сэргэлэн угтав. За яамайдаа, ажил төрөл дээр нь таагүй юм болсон, эсвэл найз нөхдөд нь золгүй юм тохиолдсон юм байх даа. Ямартаа ч бие нь өвдөөгүй, босоод ирчихсэн байна гэж бодонгоо:
- Хулаан, найз нь томилолтоос ирээд дөрвүүлээ ойрхон салхинд гарах уу?
- Тэгьеээ хө.
- Чи зүгээр үү? Ойрд ижийтэй ярьсан уу?
- Зүгээр ээ, өчигдөр агаарын даралт жаахан тааруу байх шиг байсан. Ээжтэй харин яриагүйм байна. Чи явахаасаа өмнө нэг яриач.
- Чи хө маргаашнаас хоёр хүүхдээ дагуулаад нэг очихгүй юу даа. Ер нь хүү охин хоёроо намайг иртэл тэнд байлгачих. Чи нааш цааш зөөж чадахгүй байх. Энэ хооронд аав, ээж хоёрыг ч бас жаахан амраагаад авъя.
- Нээрээ тэгсэн ч яахав

гэлцэн ойр зуурын зүйл ярингаа цайлж дуусаад хамтдаа гарав. Хулан Болдыг нисэх буудал хүргэж өгчихөөд буцах замдаа "Өнөөх"-ийн ээж рүү залгалаа.

Сайн байна уу? Танайх яармагт гэлүү? Би Нисэх уруудаад явж байна. Таньтай уулзаж жаахан ярилцдаг юм билүү? гээд ээжээр нь зам заалгаж аваад очихоор болов.

Ойрын арван жил будаг, шохой хийгээгүй болов уу гэмээр дан байшинтай цэвэрхэн хашаа. Зочин ирэхэд хуцаж боргоох нь битгий хэл бараг баярлан шарваганах хөгшин шар нохой. Халти харахад хөнгөн, шингэн хөдөлгөөнтэй боловч цаанаа л гуниг хургасан, зовлон туулсан бараан царайтай хөгшин.

Хөгшнийг Чанцал, хүүг нь Зоригт гэдэг гэнэ. Эхэндээ Чанцал Хулан хоёрын ам нэг л сайн эвлэж өгдөггүй, так түк хийн байв. Хөгшин өөрийг нь бэр шигээ үзээд, нэг л өөриймсөг хирнээ халгаж ядаад байгаад Хулан эвгүйрч бүх үнэнээ хэлэхээр шийдсэн нь оножээ. Түүнийг ярьж дууссанаас хойш хоёр эмэгтэйн хооронд татагдчихаад байсан хар торон хөшиг ярагдах шиг л болсон. Зоригт багадаа сурлага сайтай, томоотой хүү байсан л гэнэ, тоо, монгол хэлний хичээл хоёрт ижилхэн дуртай болохоор арав төгсөөд аль чиглэлээр нь явахаа шийдэж чадахгүй хөглөж байсан л гэнэ. Хоёр эмэгтэй хэн хэн нь хамгийн сүүлд хэзээ ингэж үнэн сэтгэлээсээ инээснээ санахгүй байх байсан биз.

Тэр хоёрыг тийн хөөрөлдөн суутал гаднаас хөх дээлтэй янхигар өвгөн орж ирлээ. Учиргүй инээж байсан эмгэний харц үзэн ядалтаар дүүрч, өвгөн ч гэмтэй хүн шиг, гэмтэйгээ мэддэг хүн шиг гөлөлзөн хоймрын орон дээр очоод суув. Энэ өгөр миний хүүгийн эцэг. Эцэг ч гэж дээ, яах аргагүй л мах цусны тасархай нь. Миний муу хүүгийн алдаж, эндэж яваа нь энэ өгөрөөс л болсым гээд л эмгэн үнэн голоосоо үзэн ядаж өгүүлэх. Хулангийн түрүүний сайхан сэтгэгдэл алга болж, бушуухан шиг зугтаад гармаар санагдан тавгүйтэж эхэллээ. Чанцал ч мэдэрсэн бололтой за охин минь одоо оройтлоо яв даа. Хааяа ирж байгаарай. Зовлонтой нэг өдөр, зүдүүртэй бодлуудаас түр ч атугай чөлөөлж өгсөн чамд гилайлаа. Өнөөдөр самгардаад хоол цай ч олигтой хийж өгсөнгүй, дараа ирэхэд эгч нь сайхан банштай цай чанаж өгнө.

Хулан зам зуур Чанцал эмгэнийг гэхээсээ илүү өвгөнийг бодож явлаа. Уг нь харахад тийм ч нүдэнд хүйтэн, муу хүн биш юм шиг. Яасан юм бол доо, ер нь тэгээд хүү нь 32-той гэхэд хамгийн багадаа 33 жил хамт амьдарсан улс баймаар юм. Ингэтлээ их нэгнээ үзэн ядаж байж яаж хамт амьдардаг юм бол? Юу энэ хүмүүсийг салгахгүй, бас дотносуулахгүй бариад байгаа юм бол? Учрыг нь олох юмсан. Өнөөдөр охин хүү хоёроо хадмуудтайгаа эрхлүүлж хонуулаад маргааш өглөө ээж дээр хүргэж өгье. Тэгээд амжвал маргаашдаа, амжихгүй бол нөгөөдөр ирж Чанцал эгчтэй уулзаж учрыг нь ольё гэж шийдэв.

6 comments:

Гоя. Үргэлжүүлээд байгаарай Юки мээн

dungiin aluurching banjigruu nuutsiin bodson baijeen hooye bolj dee

haha yaasan aimriin. Hurdan daraagiihiigaa!

Урьд нь юу гарч байлаа? хэхэ

СЗС: хэхэ, баярлалаа

Салхи: хахаха, муу нэрийг хусавч арилкуу гэж... дунгий алуурчин байхдаа яахуд :P

Барагш: хаха нь яасан муухайм?

ЧП: харин хө?

hurdan duusga l daa, zovoogood bhin. bah chn hanaj bnuu hahahahaha

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл