Чоно II

үргэлжлэл. Түрүүч нь энд.

Шуударлаа (анхны ажил).

-Хөөе зогсоочээ! Хүүүе!
Тэр миний араас хашгиран, гараа даллан их л зовж зүдрэн гүйж явна. Би ч ялгаагүй бахардаж үхэх гэж байна. Маргаашнаас энэ тамхийг яг хаяна аа!

Би "ажлаа" эхлэхийн тулд дадлага туршлага олох хэрэгтэй байв. Хүнсний дэлгүүр ч яах вэ, гарын үзүүрийн ажил байна. Хэдэн өдөр огт үнэгүй л утсан мах, хиам, пиаваар тансаглалаа. Харин барааных руу орж үзээгүй байгаад тэр өдөр барилгын дэлгүүр лүү орохоор шийдэв. Нэгдэж бараа нь замбараагүй талдаа, хоёрдож гэр орон болсон ганц өрөөнд минь хэрэгтэй хэд гурван жижиг сажиг юм дутуу байсан хэрэг. Зүгээр ч гүй бас цаанаа "амьдрал тэгж шаардаад“ хөдлөх гэж байгаа минь энэ шүү дээ. Энэ маягаараа бол ч нэлээн нэрэлхүү хулгайч болох дог шүү би гэж өөрийгөө шоолчоо л “Максимилиан“ гэдэг барилга ба багаж хэрэгслийн төрөлжсөн дэлгүүр лүү орж явчлаа. Урьд нь юу ч боддоггүй л явдаг байсан хүнд чинь одоо тэр хамгаалагч нь намайг дагуулж хараад ч байх шиг, худалдагч нь ч ардаас дагаад байх шиг санагдаад байх юм.
Тэр бол том дэлгүүр ээ. Шалнаасаа тааз хүртлээ өрцөн тавиуран ханануудтай. Худалдан авагчийн гар хүрэхгүй газраас эхлээд дээшээгээ том том хайрцагтай бараануудаа өрцөн, харин доод талаар нь арааны шүлс асгармаар сайхан багаж хэрэгсэл, ком түлхүүр, автийркнууд, тусгай хэрэгсэл, ер нь байхгүй юм алгаа. Би яахав дээ, нэг л их том хулгайч, ороод удаагүй л шууд нэг том хайрцагтай түлхүүрний ком аваад сугавчилчxав. Харин тэндээс эргээд дараагийн лангуут гудам руу орохын алдад гэнэт айдас төрөн нөгөөхөө нэг газар орхисон доо.
Цаашаа явж байгаад, "за зураг хананд өлгөхөд гантай хадаас 10-аад ширхэг хэрэгтэй" гэж бодонгуутаа хадаасны хайрцаг урж онгойлгоод нэлээд хэдийг аван кармааллаа. Ахиад цаашаа явж байтал дугуй нөхдөг ком байна. Зүлгүүр, наалт, цавуу бүх юмтайгаа. Овор ч багатай юм. Хүний сиймхий харж байгаад шүүрч авуутаа бөгснийхөө кармаанд шургуулаадахлаа. Одоо нэг бахь хэрэгтэй.
Ингээд удалгүй бахиа ч авч урд талынхаа кармаанд хийгээд цамцаа гадуур нь унжуултал мэдэгдэх юм алгаа. "За болоо болоо, дөнгөж эхэлж байж хамаагүй болохгүй". Ингэж өөртөө хэлээ л аль болох хэнэггүй царайлан кассны хажуугаар гарах гэтэл гэнэт хамгаалагч залуу тохойноос бариад авдаг байгаа.
-Та авсан юмнуудаа гаргаад ир!
Ёстой л цахилгаанд цохиулах шиг болсон доо.
-Юу... би.. гүэ ... уул нь гээ л ээрч муураад л, юу ч болсын тэрхэн хооронд. Харин хэд гүнзгий амьсгаа аваад, хоосон үлдсэн цүнхээ нүдэндээ хармагц овоо ухаан орж эхлэв. Ер нь тэр муухай хоосон цүнхээ санаандаа харах тоолонд зориг орж, ухаан ч цэлмэж явсан цаг надад дэндүү олон.
-Би юм аваагүй!
-Та хадааснууд, бахь бас дугуй нөхдөг ком авсан.
-Аан.... би гадаа юм харчаад орж бичүүлэх гэж байнаа, тавьжий даа!
-Үгүй, та хулгайлах гэж байсан. Манай камэрт бүх юм бичээстэй байгаа!
-Заза май ав ав.
Гээд би кармаанаасаа хэд гурван хадаас гаргаж ирвэл тэр алгаа тосч байна. Хадаасаа алган дээр нь тавьчаад нөгөө кармаанаасаа бахиа гаргаж ирэв. Тэгээд намайг бариад байгаа гар дээр нь тавих гэтэл заавал түрүүнийхээ гараараа авах гээд тэр гараа тавьдаггүй ээ. Тэхээр нь байдгаараа сайхан инээмсэглээд л "за зүгээр дээ" гэтэл тэр сая намайг тавин гараа сарвайлаа. Би сулрав. Суларсан хүн яахав дээ, түүний нүд рүү харсан хэвээр бахьтай гараа сунгах шиг болонгуутаа шувт татаж аваа л пирхийтэл гарч зугтаалаа даа.
-Хэээээе! Зоооогс! тэр ингэж орилоо л миний ардаас гэзэг даран элдсэн юм.

Тэр бид хоёр одоо бараг 10 гудамж хөндлөн туулчхаад байгаа нь энэ. Ихэсдэг ч гүй багасдаг ч гүй 20 метр зай бидний дунд байна. Тэр гайхал хамгаалагч лагс том биетэй нь миний аз болж. Харин би яндан шиг утаа баагиулдаг болхоор түүнээс тасраад алга болж чадахгүй ингээд чихээ шуугиулж, нулимсаа цувруулан гүйгээд байгаа хэрэг. Биеийн тамир хийж байгаа 2 найз ч юм шиг. Гэхдээ л миний лагшин тун ч горьгүй болж байлаа. Уушиг зүрх бөглөчих гээд, энэ чигээрээ цаашаа үргэлжилвэл би удахгүй түүний гарт орох юм шиг санагдаж байна. Ядаж байхад энэ бахь нь яасан хүнд болоод байнаа.

-За окэй окэй!
Би хурдаа саан эргэж харан ориллоо. Тэр бас хурдаа сааж байна.
-Май энийгээ ав! гээд би бахийг нь газар тавиад ухарлаа. Тэр үхэр юмуу африкийн аврага хирс шиг дуу чимээтэй амьсгаадсаар бахиа аваад, "хү..хүлээж бай, наанаа зогсжий!" гэж арай ядан хэлээд хайс түшин тонгойв. Би ч бас хана налж, хэлээ унжуулан, хариугүй унан алдан салганаж байв шүү.
-На..надаа яаралтай ажил байнаа, би явлаа. За бака!
-Хөөе!!!
-Юу вэ?
-Ду.. дугуй нөхөгч...
-Надаа одоо юу ч байхгүй ээ үз л дээ. Гээд баруун талын бөгснийхөө кармаанаас бусад кармаагаа уудалж үзүүлэв.
-Чи... чи наад кармаагаа үзүүлсэнгүй. Үзүүл.
-Энд.. энд юу ч байхгүй ээ!
-Байгаа
-Байхгүй ээ, заза ... баяртай.
Гэж хэлээд л эргээд чавхдьюу гэтэл хөл маань чулуу болчихож. Яаж ийгээд гүйх л ёстой доо гэж бодоод хэрэндээ гүйгээд л байвч хажуугаар явган хүн надтай зэрэгцээд алхаад байсан бол яахуу. Эргэн харвал миний мөрдөгч бас л гүйгээд байгаа бололтой, гүзээ нь хөдлөөд байна.
Байдал нэгэнт ийм болсноос хойш ингэж зовох хэрэг юун гэж бодоод аанай л эргэж харан хойшоо ухарч эхлэв.
-Заза май, энийгээ ав.
-Тээр байгаа биз дээ?
-Харин тийм байнаа. Сая оллоо. Чи казино орж тоо таагаач!
Тэр дунд хуруугаа гозойлгож үзүүлчээд байдгаараа ярвайн тонгойж дугуй нөхөгчөө газраас авах гэж байгаад суун тусаад, бүр хэвтээд өх нь тэр ээ. Юмаа аваад санаа нь амарсан хүн яахав дээ. Би ч “өгөх юмаа“ өгцөн хүн, ялгаагүй л хэвтмээр байсан авч ядаж булан тойроё доо гэж гэж бодон хөлөө арай ядан зөөсөөр байлаа. Булан тойрхын алдад ахин нэг эргэн харвал тэр намайг харсан чигтээ амьсгаадаж, ихэд сүртэй овгонон хэвтэх бөгөөд би түүний дунд хурууг ахин нэг олж харснаар тэр бид 2 дахиж хэзээ ч тааралдаагүй билээ.
За энэ миний анхны ажил шүү дээ. Дуулиант хулгайн хэрэг, “6 ширхэг хадаас алдагдав“ хэхэ. Хэрэг болсоон хөөрхийс, хэдэн зурагаа хадаад авсан шүү.

***

Гүржүүдийн өгсөн мөнгөөр өөр нэг хөлсний байр олж авсан юм. Муухаан юм таарсан даа. Гэхдээ наддаа данга. Угаасаа хангалттай мөнгөтэй ч байсан биш. Гэхдээ бүр ямар ч мөнгөгүй бол гудамжинд л хонох шүү дээ, удахгүй өвөл болох гэж байхад энэ тун ч базаахгүй хэрэг байх байлаа. Антун ба түүний нөхдийг надад бурхан илгээсэн бизээ. За... даа буг ч илгээсэн юмуу даа. Миний мөнгийг тэдний нэг нь л туусан байх гэж өнөө хэр бодогдоод байдаг юм.

Анхны тэр бүтэлгүйтлээсээ хойш ийм маягаар амбан явахгүйгээ мэдлээ. Юуны түрүүнд аюулгүй байдлаа жаахнаар ч болов нэмэхийн тулд цагаачийн албанд бүртгүүлэв. Цагаачийн тэтгэлэгт хамрагдах цаг болоогүй ч муусайн цагдаа, шалгалтынхны нүүрэн дээр нь наагаад гарчxаар нэг бичигтэй болоод авна гэдэг чинь их юм. Харин тэр өөрийгөө хүндэтгэх, өөрийнхөө ухамсарын хил хязгаарыг давах гэдэг бол надад тийм айхтар дарамттай байгаагүй ээ. Эсвэл... мэдэхгүй ээ, байсан ч байж магад, гэхдээ би нэгэнт зорьсон л учраас "ажилд" саад болохуйц элдэв юм бодох дургүй байсан байх. Тэр хиамнууд... амттай л байсан.
За тэгээд хүнд харагдахгүй юмы нь өвөртөлж гарч сурах нэг хэрэг, гэтэл би тэрийгээ мөнгө болгох учиртай, бас байнга хийж байх ёстой. Ингээд яах аргагүй туршлагатай хэн нэгнийг түших болов. Гүржүүд л хамгийн түрүүнд санаанд орж байна. Гэхдээ тэдэнтэй нийлээд би үргэлж туслах хүн байх болно. Бас байдал эвгүйтвэл тэд хамгийн түрүүнд намайг л жийнэ шүү дээ. Тэгээд ч ер нь тэдэнтэй тийм харилцаагаар нэг нийлчихвэл салж биеэ даахад төвөгтэй болж ч мэднэ. Хорвоо дээр монголчуудаас бусад хүмүүсийн нэгдэл сарнил гэдэг амаргүй асуудал шиг санагддаг юм. Харин манайхан бол ч өглөө найз, орой дайсан. Салхинд туугдах үүлний дайтай л амархан хувирдаг улс.
Ингээд эцсийн эцэст хүнд гарын монголчуудтай нэг уулзахдаа хамт яваад жаал жуул юм сурья гэж шийдлээ. Тэр нь ч надад хал багатай байв.
Тэрнээс хойш 3,4 хонолуу даа. Нэг өглөө гудамжаар алхаж байтал замын нөгөө талаас "Цэрээн!" гэж дуудах сонсогддог юм байна. Харвал "Нахиа" хочтой нахиу хамарт эр зогсож байна. "Cайн хүн санаагаараа" гэж. Тэрээр миний хариу мэнд мэдсэний дараа гараараа лонхоор юм уух дүр үзүүлээд эрхий хуруугаа гозойлгов. Хэ! хөөрхий шартчихаж дээ, түүнийг энэ хавийн дэлгүүрүүд оруулахаа байсан нь лавтай гэж бодхоос инээд хүрээд болох биш. Гараараа хүлээж бай гэж дохиод машинууд өнгөрсний дараа түүн дээр очив.
-За дүү хүү юу хийжийнэ, эндээс нэг пиав аваад өгчөөч, ах нь иста нээрээ...

Намайг дэлгүүрээс нэгэндээ 6-тай 2 сагс пиав аваад гарч ирэхэд тэр сүрхий хараад:
-өө чи бас пиав авах гээд явжээсиймүү? гэв.
-Гүэ гүй, хоюулаа танайх руу очий.... болно биз дээ?
Тэр хавдаж манийсан нүдээрээ над руу гайхаж харснаа жигтэйхэн баярлаж,
-Өө тэгий тэгий манайх энэ ш дээ, ах нь бүр шартчаад өөр газар луу явж пиав авы гэж боджээсийн. Энэ муусайн хулгайчууд чинь ахы нь таниад байхын... юу дүү хүү манайх жоохон муухай байгаа шүү. Гарууд унтжаагаа, хэхэ маниусд ямар эрүүл байх өдөр байхын биш....

Тэр хэдийнэ нэг пиав задлаад гүд гүд залгилж, дараа нь огиж бариад их л чимээ шуугиантай явна. Хажуугаар нь шүдгүй амаа хавшуулан тасралтгүй чалчих нь хэчнээн яршигтай санагдсан гэх вэ! Гэхдээ одоо тэр ба түүний найзуудаас илүү хэрэгтэй хүмүүс надад алга даа.
Нахиагийнд орвол нэл нэвширсэн архины үнэр танар ханхалж байлаа. 2 талд байх орон дээр 4,5 залуус амьгүй мэт хэвтэцгээнэ. Нахиа хөөрхий хөгшрөөд нойр ч гүй болоо биз дээ. Эсвэл хамгийн эрт тасарч унаад хамгийн эрт сэрээ биз.
-Маниус өглөө болтол наагаад... за наашаа суу, идэх юм алга. Эднүүс сэрхээр нэгээр нь хоол хийлгэхээс, алий тамхилаач...
Миний юм ярих дуунаар улсууд уван цуван сэрж над руу гайхаж харснаа шууд л пиав задлан балгаад ёолох, хэхрэх, мэнд мэдэх зэрэг янз бүрийн авианууд гарч эхлэв. Зарим нь таньдаг, зарим нь огт зүс хараагүй ч улсууд байна. Зарим нь ч мөрөөрөө, зарим нь ч бааварлачих гээд л. Пиавнууд дорхноо л дууслаа.
Нахиа:
-За Цэрэнгийн пиав дууслаа. Ариука нэг гарна уу даа гэхэд нэг горзойсон, дуугүй залуу өөр нэг намхан хар залуу руу толгой дохиод хоюулаа гарч явав.
Нахиа бие нь сайжирсан бололтой инээд алдана.
-Гайхжийнуу Цэрээн хэхэ, маниус чинь ийм л амьдралтайшд. Саяын гардаг Ариука хөөрхөн бацаан байгаамоо. Сэргэлэн, баргийн юмыг гаргаахгүй дээ гэхэд бүгдээрээ инээлдэв.
Нахиа:
-Боогий нэг хоол аялуул л даа. Цаана чинь бүх юм байгаа.
Боогий гэгдэгч манигар шар эр над руу ихэмсэг хараад боссонгүй ээ. Би ч күүл харагдчих санаатай зориуд өөр хүнтэй яриад, хүзүүгээ нухлан суулаа. Үнэндээ ч тэднүүстэй түс тас ярий л гэж бодсон юм. Худлаа томрох гээд байвал нэгийгээ үзье, аа гайгүй шиг байвал гайгүй л байя гэж.

Оройхон хэрд тэдэнтэй нилээд дотно болсон байлаа. Нахиа ахиа л тасраад өгч. Бас нэг эр хажууд нь гулдайчхаж.
Ариукатай ярьлаа даа.
-Хөгшинд нь ажил хэрэгтэй байнаа
-Чи чадхымуу! Хийжээсиймүү?
-Хийж байгаагүй ээ. Гэхдээ хийнэ.
Ариука над руу зэвүүн ширтэнэ.
-Би чамд ганц нэг дэлгүүр зааж өгий л даа яахав.
-Дэлгүүр үү... таануус хэзээ ажилд гарахын?
-Маргааш санаа байна.
-Хамт явмаар байна, би шууд ганцаараа бас... тээ.. хэцүү..
-Гялтайлгачив даа.
Гэтэл хажуунаас Боогий орж ирлээ.
-Хөөе хам аа! Биднүүс чамаас болоод гялтайчуул яахуу? Түгүүл чи яахуу хам аа?
-Би энд ярьжийнэ түхүү!
-Заза том болцым байна л даа бацаанууд.
Гэж Боогий буцаж сууснаа гэнэт уур нь хүрсэн үү яасан, дахин өндийж намайг "ална тална, заавал ална, уулзна, дүрнэ, сийчнэ" гэж үглээд эхлэв. Ариука энэ бүгдийг чимээгүй л ажиглана. Ариукатай яриагаа үргэлжлүүллээ.
-Гайгүй биз дээ хөгшөөн, мань зүгээр хаалт болоо л явы.
-Зүгээрээ, зориг чинь хүрүүл өөрөө хий. Харин толгой толгойгоо даана шүү.
Боогий шүлсээ үсчүүлэн агсарсаар гараа миний хүзүүн дээр тавин сэгсэрлээ. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсxэв дээ. Боогий гэх тэр нөхрийг заамдаж босгоод шалан унаган дээр нь мордоодохлоо. Худлаа л томрохоос биш шал согтцон л амьтан шүү дээ. Бусад нь биднийг салгав.

Ингээд маргааш болж анхны ажилдаа гарлаа. "Жинхэнэ ажилд" гарч байна гэж бодохоос сандарч тэвдээд юу болсныг ч бараг мэдээгүй өнгөрсөн юм даг.
-Гүэ чи чинь яагаад байнаа, урд ороод зүгээр яваач!
Тэр агшны дурсамжаас Нахиагийн ингэж зандрах дуу, хаалганы дохио 2 л чихэнд хадаастай үлдэж. Хаалган дээр ирэхэд дохио уг нь дугардаг юм, гэхдээ тэр үед улайм цайм хаалган дээр нь хамгаалагч л байхгүй бол өөр хэн ч ардаас ирдэггүй, шалгадаггүй байлаа. Хулгай зэлгий тэгж их гаараагүй, зүүнийхэн ч цөөхөн, монголчууд бүр ч цөөхөн байсан. Тэдгээр соёлт ертөнцөд дэлгүүрээс мөнгийг нь төлөхгүйгээр юм авч гарна гэсэн ойлголт суугаагүй байсан хэрэг л дээ. Бид ч муйхар байж. Худалдагч юмуу худалдан авагчид харагдаагүй л бол юу л бол юу торонд хийгээд л бариад гарчихна. Бүх дэлгүүр камер зоогоогүй ч байсан. Хяналтын ганц нэг л юм хананд өлгөөтэй харагдна. Тэр бид 2-ын хэрэг гэж юу байхав дээ. Одоо бол хулганы нүхийг ч андахгүй өнцөг булан бүрт камер.

Тэгэхэд Нахиагийн надад өгсөн тортой юмыг аваа л эргэхэд хамаг хүйтэн хөлс асгарч, бүх биеийн гадаргуу тэр чигтээ л зүүгээр шивүүлцэн юм шиг арзайчxаж билээ. Гадаа гараад, "за ингээ л булан тойроо л, унаа машинд суугаа л хурдаа нэмээ л..." ухааны юм бодож байтал аваргууд харин гарангуутаа дөнгөж хажуугийнхаа модны сүүдэрт суугаад пиавдаж гардаг байгаа.
-Энд ингээд болж байгаамуу?
-Зүгээрээ! Чи зүгээр суу! Алий май, энийг уучих.
Ингээд оройжин архидаж, тэдний худлаа үнэн үлгэр домог шиг үүх түүхий нь сонссоор байгаад хорвоогийн нэг өдөр өнгөрөөв.
Маргааш нь билүү нөгөөдөр нь авсан юмнуудаа бөөгнүүлж аваад цагаачдын байранд байх нэгэн монгол айлд очлоо. Миний урьд нь очиж ганц нэг юм хямдхан авдаг байсан айл шүү дээ. Харин энэ удаа өөрөө зарахаар очход гэрийн эзэн залуухан эр эм 2 бага зэрэг гайхаж байна.

***

Бид 4 хоногийн дараа дахин ажилд гарцгаав. Энэ удаа Парисийн нэгэн томоохон худалдааны гудамжинд очсон юм. Намайг шууд л биеэ даа, чи чаднаа л гэцгээж байна.
Толгойгоо өргөн харвал гудамжны 2 талаар янз бүрийн алдартай брэндийн дэлгүүрүүд "эндээс дуртайгаа ав" гэж урих мэт ярайж байлаа.

16 comments:

1t kkk

eniig neg hiij uzlee :D

хайн

aahan

Mundag durslehiima, sonirholtoi adal yavdaltai,unshihad amttai ,ygd ch yum zohiol panaal gehese iluu setgeld bodit met buugaad bh ym, bichsen hunihe setgelees garsan bolood ter bhdaa...

oroold tohioldson yavdliig hurtel oort tohioldson met mederch,medruulj chadaj bn gdg yaltchgui hovor avyas bilee, ta shoo!

намайг унш гэсэн шиг ярайж байлааа

Нэг тийм аймар Чейз нтр умшжаагаам шиг л санагдаад суугаад байнашүү энэчодоо

xairaa, xaxaxa oroi umshnaa, shilee martchij;)

-Заза май, энийгээ ав.
-Тээр байгаа биз дээ?
-Харин тийм байнаа. Сая оллоо. Чи казино орж тоо таагаач!
*
*
*
haaahaahaa eooh elgiin ymaa bas tataj unatlaa l ineelee 2r heseg maani hugjuunt tuuj angilaliih bailaa...

Za bagshee min urgejleliig n hurdan oruulaarai ter shou tsengeen amralt ajlaa zohitsogddog bolgojigood.

Citrus bagsh tsalingaa golood gogo ruu nvvtsiimuu? uzegdej haragdahaa baigaad gogo-g l manadag bolson unshigdana.

200 дахь

300 дахь

Харин тийм байнаа. Сая оллоо. Чи казино орж тоо таагаач!
haha, neeree ter hamgaalagch kazinod ballaj uguh bhaa gesn

hugiin hulgaich bur tsagaandaa garaa shiv de archaagui amitan

Хахаха
Зэвүүн гонио

ЧОНО III

/заавал хэлүүлжээж юм хийхиймаа энэ хүн/

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл