Чоно I

Шийдвэр.

Ганц уут будаа хүртэл хулгайлж авах үе хүнд тохиолддог юм шүү. Тиймээ, би сая авчраад сууж байна. 60-хан цэнт шүү дээ. Харин өнөөдр надад 6 ч алга. Сүүлийнхээ 3 евро 60 цэнтээр тамхи авсан.... юу, тамхийг хулгайлж болдоггүй юм, тэгээд л...
Өрөө дүүрэн утаа суунаглана. Миний тархинд ч бас утаа. Өглөөний шил столичный ч дуусч байна. Арай ч ингэж яваагүй л аавын хүү юм сан.

Европт гараад бараг 15 жил болжээ. Олдсон бүх ажлыг хийж шар махтайгаа хатаж явлаа эхэндээ. Татлаа түлхээ байх биш дээ ямар, метроны буудлаар хоног төөрүүлж, сааданд гоожих түгээгүүрийн уснаас амаа чийглээд, өдөртөө нэг л удаа сайн иддэг сэн. Сүүлдээ ч хөл гараа овоо олоод, нийт гурван жил хагас энд амьдарсны дараа нутгаан тэмцэх цаг ирсэн дээ. Яагаад гэвэл надад, миний амьдралдаа хэзээ ч барьж үзээгүй 50 сая атгаастай байсан юм. Төгрөгт шилжүүлээд л дээ. Гэхдээ энэ чинь 2000 он шүү дээ. Tэр үед 50 сая гэдэг бүхэл бүтэн амьдрал байлаа.
Намайг хүлээж суугаа ижий аав, ах дүүтэйгээ ярьж, нэг их л амьтан буцах билетээ хүртэл захиалж, тэндээ 2-3 байр хүртэл наймаалцаж очингуутаа мөнгийг нь өгөхөөр тохирч, дараа жил гэхэд хүнтэй болоод хурим хийнэ гэж төлөвлөөд л.... Ингээд л яг буцахын даваан дээр, ердөө маргааш нислээ гэж байхад л бүх юм орвонгоороо эргэчихсэн юм даа.

Тэр орой байрны доор байх паабд орж, баарны ялдам эзэгтэй, том хөх, тонтойсон өгзөг, буржгар алтлаг үстэй Луизатай оройжин чалчиж салах ёс хийж билээ. Зэгсэн уусан ч байлаа. Хаалгаа түлхүүрдэж орж ирэээд толинд хэсэг харсан. Луизад идүүлэх дөхөж хавдаж улайсан уруулаа харж инээд хүрээд л...

-Хэээх... Цэрэн хүү! Францад зовлогоо зовоох өдөр чинь ингээд дуусах боллоо доо, сайн байнуу аав ээж 2 минь! Сайн байнуу хөөрхөн дүү нар минь, яасан том болоо вэ! Сайн байнуу Улаанбаатар минь! гэж толинд тусах дүрсэндээ хэлээд орон дээрээ 5 хошуу болон унаж, ганцаараа инээн удаан хэвтэж билээ. Өөрийн эрхгүй инээд хүрч, бүх юм гэгээн цагаахан санагдаж... ийм сайхан мөч хүнд бас тохиодог юм байжээ гэж бодхоос нойр ч хүрэхгүй байлаа. Маргааш бүх мөнгөө монгол руу шилжүүлчихнэ, тэгээд л орой 8 цаг гэхэд онгоц хэдийнэ хөөрч, ээж маань нөгөөдөр өглөө цайгаа чанасаар хүүгээ утгана.

Хэдий нойр хулжаад байсан ч залуу хүн юм хойно нэг л мэдэхэд нам аваадхаж. Нэг сэрэхэд хэдийнэ нар мандаж хөшигний цаанаас төөнөж эхэлсэн байлаа. Цаг харвал 13 өнгөрч байна. Пөөх яасан их унтаа вэ гэж өөрийгөө гайхсаар арайхийн өндийв. Толгой даагдхым бишээ!
Урьд нь хэзээ ч ийм аймар шартаж байгаагүй сэн. Ам хамар гашуу оргиж загатнана. Өрөөнөөс ялааны хор ханхлаад ч байх шиг. Таавчигаа арай ядан олж тунтраад угаалгын өрөө явах гэтэл... урьд өдрийн боож тавьсан ачаа задарцан хэвтэхийг харсан юм.
Гайхахын ихээр гайхаж ачааныхаа хажууд өвдөглөн суув. Толгойд юу ч орж ирэхгүй байна. Өчигдөр яасан билээ дээ байз?!
Хэсэг манарч суугаад сая л нэг юм мөнгөө үзэх санаа төрж салганаж гуйвсаар цүнхээ үзтэл хов хоосон болсон байв. Хоосон цүнхний ёроол ямар муухай харлаж харагддаг болохыг над шиг мэдэрсэн хүн байхгүй дээ. Нүдэндээ ч итгэсэнгүй, өөртөө ч итгэсэнгүй. Өөрийгөө чимхлээ, алгадлаа, цэв хүйтэн шүршүүрт орлоо.
-Цэрэээээээээн сэрээд өгөөчэээ!
Ганцаараа ингэж бархирч байгаа намайг харсан хүн лав галзуу гэж бодох байсан байх.
Тийм байдалд орсон хүн, "ер нь надад 160 мянган франк байсан билүү? Тэр харин зүүд биш байсийн биш биз" гэж эргэлздэг юм билээ.
Оройдоо ээжтэй утсаар ярьж хүү нь ахиад жаахан байхаар шийдлээ, түйвээсэнд уучлаарай гэж хэлсэн. Ээжийн маань хоолой тасраад л явчиж билээ. Гурван жил хагас гэдэг үрээ санасан эхэд бол чамгүй л урт хугацаа шүү дээ. Ээжийгээ хэдий өрөвдөж байсан ч ямар гуяа ганзгалаад очилтой биш дээ, би чинь эцгийнхээ голомтыг залгамжлах эр хүн шүү дээ!

Цагдаад мэдэгдэх ямар ч боломж алга. Ямар өөрийгөө бичиг баримтгүй оршин суугч гэдгээ барьж өгөлтэй биш. Бодлоо.... миний нийлдэг Гүржүүд, хэсэг бусаг орос залуус бий (Угаасаа тэр үед Монголчууд нүдний гэм ч байлаа) Тэдгээр нөхдийн ихэнх нь намайг өнөөдөр бэлэн мөнгө тэврээд хонож байгааг мэднэ.
Орос дунд сургууль төгссөн, унаган оростой хүн би. Тэр ч үүднээсээ оросууд, оросын багууд, уулынхантай нийлж нөхөрлөдөг байлаа. Олон хүн сайнтай муутай ч миний нөхөд тэхээр хүмүүс биш дээ, гэхдээ өөр хэн гэж? Хэн намайг өөр мэдэх юм. Нэг новш л байж дээ тэр дунд. Илчлээд хэлээд өгчихвөл тэд түүнийг амьд үлдээхгүй нь лав. Гэвч хэн бэ?
Тэр өдөртөө сүүлийн мөнгөө шавхаж 2 шил архи аваад гүржүүд дээр очлоо.
-Хээе дүү! Сэтгэл чинь хоргодоод байнуу, за наашаа суу!
Хариу инээсэн болчоод суулаа.
-Дүү явахаа больсоон.
-Яасан? Ээж чинь хүлээж байгаа шүү дээ!
-Бүх мөнгийг маань хамчихжээ.
-?!
-Тиймээ, гэрт хулгай орчихож. Унтаж байхад ороод над руу газ цацсан бололтой. Тэгээд л... байхгүй!
-Хэн?
-Мэддэг сэн бол зүгээр л яг одоо алмаар байна.
Тэд бие бие рүү гээ харалцав.
-Дүү! Чи биднийг хардаж байнуу?
-Та нарыг биш, гэхдээ....
Тэд хөмсөг зангидан харна.
-.... гэхдээ та нар дунд нэг хулхи байна. Энийг л хэлэх гэж ирсэн юм. Одоо боллоо. Ууцгаая!
Тэр орой гүржүүдтэй найрлаж найрлаж яаж гэртээ ирснээ ч мэдсэнгүй өглөө сэрлээ. Ширээн дээр гялгар уутай мөнгө хэвтэнэ. Олзуурхан авч үзвл бас ч гүй нэлээд хэд цуглачихаж. Өчигдрийн явдал зүүд нойрон дунд болсон мэт бүдэг бадаг санагдна.
-За дүү минь, энүүгээр хөл дээрээ зогсож ав. гэж тэдний ахмад болох бургжар хар үстэй зантайсан эр Антун хэлээд гарт ууттай мөнгө атгуулж байх нь нүдэнд ахиад харагдлаа. Антун хочтой тэр лухгар эр харахад нэг уймраа, үглээ, орилоо л хүн. Гэвч эндхийн бүх гүржүүдийн удирдагч нь. Заримдаа армян, оросууд хүртэл ихэд хүндэтгэн ирж уулзаж байгаа харагддаг.
Тэд дундаасаа надад мөнгө хандивлаад өөрсдийн машинаараа гэрт хүргээд, оруулж өгчээ.

Маргааш энэ байр эзэндээ хураагдна, ажлаасаа гарлаа гэдгээ даргад хэдийнэ хэлцэн. Ингээд л би энэ газар анх ирсэн шигээ кармааны жаахан мөнгөнөөс (мөнөөх гүржүүдийн өгдөг) өөр юу ч гүй үлдлээ дээ. Ялгаа нь гэвэл бараг нутгийн хүн болсон байлаа.

Шар гозойгоод болхым биш ээ ах дүү нар минь! Та нар миний оронд байсан бол бас ингэх л байсан байх. Хөл гараа элтэртэл ажиллаж олсон мөнгөө эцсийн мөч дээр зүгээр алдаж орхино гэдгийг үзсэн үү дээ? Ахиад л чилийсэн он жилүүд, өдөр бүр яг адилхан ажил залхатлаа хийж байж л урьдных шигээ болно гэж бодохоос адгаад, уур хүрээд болдгүй дээ.

Гүржүүд айлын гэр ухдагаараа алдартай. Бас үнэтэй дугуйг гаргаахгүй авна. Ай даа, мөн ч олон газрын мөн ч олон ч хулгайч нар юу чаддагаа хийгээд, ёстой хөлхөлдөж байсан даа энэ баруун европт. Гү одоо ч тийм л дээ. Манайхан ч юу дутхав жижиг барааны дэлгүүрийг самнаад л ороод ирнэ. Хааяа тэдэнтэй уулзаж тал юмуу 1/3 үнээр хувцас хунар, монгол руу явуулах аар саар бэлэг сэлт авдаг байв.

Тэр өглөө миний дээгүүр нисэн өнгөрч байгаа Парис-Москвагийн чиглэлийн онгоцыг харж, яг одоо би гэртээ ээж аавдаа эрхлэнхэн унтаж байх байсан шүү дээ гэж бодохоос гомдол цөхрөлийн нулимс өөрийн эрхгүй урсаж байлаа. Тэр нулимсны амт аманд жигтэйхэн гашуун амтагдах үед миний нүд онгойх шиг болж шийдвэрээ гаргасан юм.
Би сөрж амьдарна, яаж алдсан, тэрэн шигээ бүхнийг эргүүлж олж авна. Би энд өөрийн газраа тамгална, би талын чоно шиг хийморио сэргээж, би хүссэн бүхнээ....... хулгайлна!

Энэ бол Энэ бол одоогоос 10 жилийн өмнө. Hамар орой. Hутагт сан бол айргийн амт ид чимчгэнэж байсан цаг байлаа.

27 comments:

woow

Үнэн түүх биш гээд хэлээд өгөөч Артгаа

WOOW

Урааааа гоё юм эхлүүлчиж

yuki bagshtai baritsaad 1 yum ehluulsen shu goy oooo goy. bicheed bgaarai bagsh nar mini daraagiin hesgiig noiroo hugaslan huleey

Өөрт тохиолдсон явдлаа бичиж байгаа юм байх гэж бодлоошд

amidral nice

Манай Артгаа багшаа ч аргагүй нэг амьдрал үзсэн хүн шүү. Багшаагийн амьдрал их адал явдлаар дүүрэн байдаг болтой. Цааш нь үргэлжлүүлээд бичээд байгаарай. Умшаад л байя.

gavitaanaa lu nshmaar bn da gej.............

huuleejiinaa. gavitsaanaa ch bas

Зохиол байх болтугай бурхан минь гэж.

bitgii udaan zovoogooroi do

ingeed 1 udur bicheed neleen udur alga bolood bhaar yahiin boljiinoo nuhduu jagsaal tsuglaan hiine shu

Би энд өөрийн газраа тамгална, би талын чоно шиг хийморио сэргээж, би хүссэн бүхнээ

яааа би л лав амиа хорлоно

Ene 2 bagshiin tsuvraluud yavj yavj hoorondoo holbogdoh baihaa, teguul bur sonirholtoi yum bishuu aan? So drama shig yum boloh ni baishd, haha

Artgaa ajlaa duusaad piyabnii shireenii ard suuh bish yaran haij unshih yum ehluulsen bayralalaa

7 honog airgandaa tasraad untchihaj geel orood irdgui bagshuu da

artgaa chono bolhoor garaad zavgui bgaa tul daraa dahin orj irne uu

Artagaa, yaasan be ?! Hurdan bicheechee !!!!

yu pee 10 hontson bn

Багш нар одоо боль ооооооо ийм дампуурцан байхдаа яадын, инкэж гичээлийн цагийг цалгардуулж бас болкушд ардын олон хүүхдүүдийн өмнө өгсөн үүрэг амлалт яасанб???

haha margaash yag hiinee za. Ajil amralt zugaa tsengeen zohicogdoj ohgui bainaa hunuus meene. artga

ajil hiivel duustal ni !!!!

margaash ni duusahad 48 min uldsen bna,

Тэр муу хүүхэн заавал Луйза нэртэй байдаг нь яажийгаам
дотор гачин болоол явчлаа

bagsh nar arai l ulger duurailguimaa,

nulims tsiilegnev

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл