Бүтэлгүй дурлалын түүх

Би жирийн л нэг залуу, арван жилдээ хичээл давтдаггүй, аав байхгүй, ээж маань оёдолчин байсан болохоор их сургуульд ч ороогүй. Мэдэхгүй орьё гээд хэлсэн бол ээж оруулах ч байсан юм билүү? Би л их сургууль бол миний байх газар биш гээд л бодчихсон юмдаг. 10-р ангид байхаас л ажиллаад өгөөч гэж гуйдаг ах, эгч хоёрын бааранд төгсвүү гүү юу зөөгчөөр орсон. Эхний нэг жил сайхан байсан боловч, байнга зөөгч хийгээд явах нь утгагүй санагдаад ямар нэг мэргэжилтэй болох хэрэгтэйг мэдэрч эхлэв. Гэвч ямар мэргэжил? Жолооч больё гэхнээ надад хэн машин авч өгөх юм бэ? Дөнгөж төгссөн надаар хэн жолоочоо хийлгэх юм бэ? Ээж маань намайг эрхлүүлж, хүнд хүчир ажил хийлгэдэггүй байсны гороор би хар бор ажилд бас муу. Тэгэхээр барилга, засвар, ачаа зөөгч гээд эрэгтэй хүн хийчих ажлуудыг чадахгүй. Ингээд л хувь заяаныхаа хүрдийг хаашаа эргүүлэхээ мэдэхгүй ангайгаад байж байх үед манай баранд томоохон хүлээн авалт боллоо. Тэр явдлыг би миний хувь заяаны эргүүлэг гэж хэлмээр байвч бас ичээд л байна л даа, би чинь одоо л дөнгөж 20 настай, тэр хүлээн авалт болох үед 18 нас л өнгөрч байсан юм чинь.

Хүлээн авалтын бэлтгэл хийж байх үед нэг содон ах ирсэн байлаа. Би баранд жил гаран ажилласан болохоор хүнийг хараад л мөнгөтэй, мөнгөгүй, хар бор ажил хийдэг, оффист суудаг гэдгийг нь ялгадаг юм. Гэтэл тэр ахыг мөнгөтэй гэдгийг нь мэдчихээд байдаг харин оффист суудаг хүн биш, хар бор ажил хийдэг хүн бүр бишээ. 3 минут орчим ахыг ямар ажил эрхэлдэг, яагаад мөнгөтэй байгаа талаар нь өөрөө өөртөө таамаг дэвшүүлж их л зугаатай байсымдаг. Харин барны эзэн ах хүрч ирэн нөгөө ахыг тогооч Өлзий гэж танилцуулснаар миний амттай таамаг замхран, харин түүний оронд би яагаад байж болохгүй гэж? Заавал оффист суудаг, брюк өмсдөг хүн мөнгөтэй, дээгүүр харцтай байх албагүй юм байшүү дээ гэдэг бодол орж ирсэн юм. Ингээл л Өлзий ахад наалдсан даа. Анх Өлзий ах намайг жаахан зарж байгаад залхаагаад явуулчий гэж боддог байсан байх. Харин 1 сарын дараагаас надтай дотночлон ярилцаж, тогооч болох боломжтой, дэмжинэ гэдгээ хэлж. 7 сарын дараагаас надаар зарим хоолыг хийлгэдэг болсон. Харин өнөөдөр бол би тогооч. Бүр зүгээр ч үгүй Ахлах тогооч. Өлзий ах яасан юм гэж үү? Өлзий ах чинь базарваань тэнгэрийн амьтан. Хаа нэг урилгаар хоол хийчихээд л хөдөө, гадаа харийн улс дагаж явдаг юм. Ажил хийгээд ч байгаа ч юм уу, зугаа цэнгэл хөөцөлдөөд байгаа ч юм уу би сайн мэдэхгүй. Ер нь тэр надад нэг их хамаагүй.

Би 10 жилийн сургууль төгссөнөөс хойш 3 жилд их юм үзэж, тууллаа гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ бараг 4 удаа дурлаад амжчихсан гээ боддоо. Мэдээж дөрвүүлээ бүтэлгүй дурлал. Би багаасаа ээжтэйгээ л хамт байдаг байсан, эрэгтэй хүнийг бараг мэдэхгүй, эмэгтэй хүнийг сайн мэднэ гэж боддог байсым. Гэтэл бас худлаа л юм билээ.

Хамгийн сүүлийн маань дурлал овоо удсаан. Анхны харцаар л дурласан, хоол олгодог шилэн лангууны цаанаас түүний хөөрхөн хар нүдийг хараад энэ минийх л байх ёстой гэж бодсон. Яг л үргэх гэж байгаа янзага шиг, хэхэ үргэх гэж байгаа янзага ямар нүдтэй байдгийг час үнэндээ би мэдкүү л дээ. Гэхдээ хүүхэлдэйн киноны Бэмби-гээр төсөөлөөд байгаа. Уг нь миний дурлалын 4 сарын хугацаанд тэр бид хоёр ажлын өдөр бүр уулзаж байсан боловч түүний гэдэс урагш томбойж, эрүү нь давхраатаж эхлэхтэй бараг л зэрэгцээд миний дурлалын эрч суларч эхэлсэн байх. Хэдийгээр надаас болж цүдийсэн ч гэлээ би тийм бүсгүйчүүлд дургүй. Уг нь гэдэс нь л томроогүй бол миний дурлал өдрөөс өдөрт сайн үр дүнгүүд авчирсаар байсан л даа. Хамгийн анх 4 дэх дурлалын эзнээ харсан өдрийг би ердөө мартдаггүй юм. Учир нь тэр өдөр миний порцлогч хийсэн анхны өдөр байсан юм. Порцлогчийн ажлыг 3 сар сайн хийчихвэл тогооч болгоно гэсэн болзолтой байсан болохоор хоног өдрийг андахгүй.

4 дэх дурлалын эзэндээ би өөрт байгаа, өөрийн зориулж чадах сайхан бүхнээ л зориулдаг байсан. Талоныг нь авахдаа хамгийн гоёороо харж инээмсэглээд талон дээрхийг нь нямбай уншина. Түүнийхээ сонгосон хоолыг порцлож таваглахдаа аль болохоор ихийг хийнэ, салад, огурцы, помидороо гоёор өрнө. Эхэндээ цэцгэн хэлбэртэй өрж өгдөг байснаа, сүүлдээ давраад зүрхэн хэлбэртэй өрдөг боллоо. Хоолыг нь таваглаж дуусаад өгөхдөө өнөөх л хамаг сайхан инээмсэглэлээ тодруулаад сайхан хооллоорой гэж сэтгэлээсээ хэлдэг байсан. Ажлын өдөр эхлэхийг тэсэн ядан хүлээж, амралтын өдрөөр гэртээ өнжихдөө түүнийгээ нэг дэх өдөр ямар хоол захих бол? яажшуухан өрөх вэ гээд л бодон бодон догдолдог байсан. ханнн дагтан сан сан гээд ярих чинь ямар ч муухай юм дээ. Үгүй тэгээд өнгөрчихсөн явдлыг чинь сан гэхгүй ч яах юм билээ. Дурласныгаа илтгэн хоолны порцыг нь хэтрүүлж өгсөөр байгаад түүнийгээ бөөрөнкий болгочихсон хүн дээ би. Эхэндээ бумбайгаад улам эгдүүтэй л болоод байх шиг байснаа, сүүлдээ өмнөх шиг шунан дурлахаа байчихсан. Бүр яасан гээ, нэг өдөр ердөөсөө порцыг нь ихдүүлээд таргалуулаад байгаагаа больё гэж бодоод яг хэмжээгээр нь хийгээд өгтөл өнөө хөөрхөн янзган нүд чинь урдаас цоо ширтээд өнөөдөр яагаад ийм бага хоол өгч байгаам, порц ихтэй болохоор л танайд иддэг гэдгийг мэддэггүймүү гэж загнасан. Арай ч дээ, порцны их багаас гадна миний сайхан өрсөн огурцы, помидорон зүрх юу ч биш юм гэж үү? :( За цааш нь ярьж тэвчихгүй нь.


хахахаха, за төмөр хайрцгаа удку бичнээ, Хулан шокноосоо арай л гарахгүй байна :P

13 comments:

hahahah huurhiinbee :)

This comment has been removed by the author.

энэ порцлогч нарыг би царай хараад аягалаад байгааг нь мэдсиймөө... Миний дандаа авдаг хоол 3 янзаар аягалагддагийшд... хожим мэдэхнь ээ 3 ээлжтэй байсийм байгаамдаа ккккккккк

сүүлдээ бага поорцтой ирэхээр нь инээгээд яасий танай порцлогч өнөөдөр ааш муутай байгаамөө гэдгийшд ккккк

Би ч надаа эрэгтэй хүний поорцоор хоол хийж өгөөч л гэдэг хүн дээ. ккк

eregtei portslogch nar nadaa ih bishiimaa gehed buur baga hiihgui l yum bna. harin emegteichuud ni minii hamt hoollodog haniig mini haraad jaahan yum ugch magadguin bna kkkkk
hoolnii gazriin portslogch naraas l ter gazriin ashigtai bh ugui ni shiidegddeg yum bn gej oilgoloo.
bagsh yaagaad yum yumruu uscheed bna aaaaaa? ehniihee bichlegiig duusgahgui

энэ их хөөрхөн хүү байна хаана очвол харж болохуу :р

Жоохон хоолонцор л бичлэг байна даа гэснээс зурвасаа уншсан нь дээр байхаа

Chavgants bolgon ileech bariach
Shalbaag bolgon arshaan em tan
Blogchin bolgon zohiolchoo ho...

ene chini arai manai yukimaa uuriihuu bondoison tuuhee yariad bgaan bish biz dee kkk

Бүтээд өгөөч дурлал чи

eeeee deesgaach deee tgee ter tsudiisn ntr n ymar uchirtaim bee???? tgeel hooloo baga ayagallaa gej heleel butelgutchihjaagaamuuu???

citrus: төмөр хайрцгаа нээлгүй дэмий донгоссонд уучлааарай :P

Хүслийнжигүүр: чи гурван царай гаргадын бишүүүүү, өөртөө дүгнэлт хий ай?

Гудиггүй эр: харахад л эрэгтэй гэж харагдкуу бол тэгээл хэлээд нэмэргүйшт :P

tik tok: за уучлааарай :P

April: хахахаха, харин?

Дэндэв: бичигч нь хоолонцор, зурвас хаанугаам?

Galavsai: бологчин чуганц байна би. :D

Salhi: арааачдээээ

Чалва Палва: хүн амьтнааас асуугааал явсан, яасан? бүтжээнүү?

Anonymous: дүфффффффффффффф

Эрэгтэй эмэгтэй хүнийг ялгаж хардаггүй хоол поорцлогчийг яанам бээээээээээээ. ккк

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл