0407 - Эхлэл

Нэг ийм юм эхлүүлчүүл яадын бол. Дуусгахгүй бол загнаарай за :P

Нөхөр нь ажилтай гээд гэрийн бараа харахгүй, 2 хүүхэд нь бие биетэйээ тоглоод түүний оролцоо нэг их байхгүй. Найз нөхөд нь гэр бүл, үр хүүхэд гээд зав гаргахгүй. Хулан дэмий л ТВ-ийн суваг эргүүлэн хэвтэнэ. Ингэж хэвтэж байхаар гарч гүйдэг юм билүү. За за яршиг хувцас хунараа өмсөх гэж хар ядаргаа. Ажил дээрээ очиж жаахан суудаг юм билүү. Хүн ч юу гэж бодоо билээ дээ, энэ хэнхэг хүүхэн гээд л ярих байлгүй. Нээх сайхан хоол хийдэг юм билүү. Өө тэгээд халуун дээр нь идэх хүн байх биш дээ. Гээд л элдвийг бодож олох боловч тэр бүрт нь бүтэлгүй хариулт бас давхар олдоно. Ийм л нэг уйтгарт хагас сайн өдөр ТВ чатаар өөрийнх нь утасны сүүлийн 4 дугаартай ижил утаснаас 30 орчим насны даруухан бүсгүйтэй танилцана гэсэн зарыг олж харсан.

oOo

Тэр одоо завгүй нэгэн. Бүх л амьдрал нь атганд нь орчихсон мэт түүнийгээ гараасаа, харцнаасаа салгахгүй. Шөнө унтахдаа хүртэл дэрэн дороо хийн, атгаад унтана. 7 хон хоногийн өмнө бол дугарахаас нь төвөгшөөгөөд дуугий нь хаачихдаг, хаа сайгүй хэвтэж эзэнгүй мэт байсан утас өнөөдөр эрдэнэ болон хувирчихаад байгаа нь тэр. Утас нь түүнийг хайрлаж, энхрийлж, хань болж байгаа хойно арга ч үгүй биз. Өглөө бүрэн ч сэрж амжаагүй байхад л түүнд өглөөний мэнд хүргээд, хамгийн аз жаргалтай өдрийг бэлэглэе гэх утас. Үнэхээр л тэр өдөр жаргалтай сайхан өнгөрнө. 

oOo

Хоёр хөөрхөн зулзагаа, хайртай ханиа байгаа үгүйг ч анзаарахаа больж. Охин хүү хоёроо усанд оруулахдаа, унтахад нь үлгэр уншиж өгөхдөө, хоол идэнгээ шулганан ярихад нь хүртэл дургүй болж, жаргалтай мөчөөс нь хумслаад байгаа мэт санагдан бухимдана. Хам хум аяга хоол хийж өгчихөөд л өрөөндөө ороод хаалгаа хаачихна. ТВ үзэх, сонин унших, интернэтэд найз нөхөдтэйгээ чаатлах ч зав түүнд байхгүй. Ажлынхан нь түүний гоё сайхан, сэтгэл булаам болж байгааг амаа олохгүй магтаж улам дэвэргэнэ. Хулан эгч яг л дурлачихаж гэхэд нь тэрээр тийм гэж хэлэхийн аргагүй баясалд умбана. Ганцаараа байж болох газар бүрийг эрэлхийлэн, тэр бүрдээ олж өөрийгөө хөөргөсөөр, хөглөсөөр.

oOo

Шөнийн 1 цаг 55 минут. Тэрээр толины өмнө догдлон сууна. Эгээтэй л анхны болзоондоо явах гэж догдлон буй бүсгүйн адилаар гэгэлзэн, байж ядна. Утас нь дугарлаа. Гэрийнхнээ сэрээхгүйн тулд дууг нь хаачихаад авах эсэхдээ эргэлзэнэ. Энэ утсыг авах л юм бол пуужин адил хөөрчих гээд байгаагаа тэр мэдэрнэ. Авахгүй удвал тэр маань гомдоод дахиж залгахгүй бол яана гэхээс бас айна. Байна уу? ... Бурхан тэнгэр минь. Үнэхээр тэр минь л ийм сайхан хоолойтой байхгүй бол өөр хэн ингэж дугарах билээдээ. Эхний удаагийн ярилтаар тэд онц зүйл ярьж амжсангүй. Хулан тэр шөнөөс хойш улам л гэгэлзэж, тэр сайхан дуу хоолой руу ухаангүй тэмүүлнэ. Шөнө бүхэн түүнийхээ дуулсан дуунд уярч унтдаг боллоо. 

Хулсан ташуур нь байгаасай даа
Хуруундаа өлгөөд явах юм сан 
Хууль цаазгүй ч болоосой доо үр минээ хө... 

18 comments:

Пай болсон явдалаас сэдэвлэн бүтээсиймуу нтр хэхэ...Ингээл замхарч байгаамдаа

huushee hurdan urgeljluul gem!

Үргэлжлүүлж яахын бэ,амьдрал нь яаж сүйрэхийг уншмааргүй байна :P

oo yag goyo unshij bhad

хаха үнэн үзэлийн юм бвал яанаа хихи

Утас ч бас гайтай эд шүү тэ. Цаанаа юу бодож байгааг нь мэдэхгүй ч энд бол эгээ л нисчихмээр. Тэхдээ л ... жоохон тийм...

Энд тэхдээ амьдрал сүйрэхжийгаамаа даа сүүлрүүгээ.

Msg love geed zurag bdgiig medne bizdee

Тэр шөнийн 2 цагт эхнэр нь утсаар ярьжээхад Хулан эгчийн нөхөр хайцсан байхнуу?

өөрийн эмэгтэйгээ гэгэлзээд хөөрөөд байгааг нь гадарлахгүй нөхөр гэж байхуу кккк :P
эсүүл нөхөр нь ажилаа хийгээд бас л завгүй юу....

нөхөр тэгүүл өөр ажил хийжийгаам байна этр кккккк хэхэ

Юки багшээ өөрийн амьдралын үнэн түүхээ илэн далангүй өгүүлэхээр шийджээ. Өшөө цаашаагаа яах нь сонирхолтой байна шүү. ккк

Балгадаг Бадмаа

үсрэгч: харин яахолдоо?

citrus: хахаха, дөнгөж эхэлжээн гэм.

abcd: цаашаа яахы нь чи мэджаамуу?

Gutalchin: эрклаам орцуу дундуур нь, тэгдиймаа тэгдий

Nimkaa: хахаха

Ms.AmY: яагаад байгаамээ таанууд

Anonymous: мидкүүүшд

чапа: харин?

Хүслийнжигүүр: дөнгөж эхэлжэээшт, тэвчээртэй байгаач

Anonymous: хахаха, илэн далангүй өгүүлжээн би. Тэгээдийгуул чамтай суучийшүү. Яады архичин чаатчин хоёрын амьдрал л үргэлжилнэ биз

Бүр их сайн мэдэж бичиж. Ингэхэд чи дурлачаагүй биз?

Ene yag hunii naimaani zolios boloh ni udahgui.

za 30 gartsiim chn arai ch zolios bolgochihgui bailgui bar bagsh maani

duusgahgui bol zagnaarai gesen bna shd
Udaad bval bagshiigaa zagnanaa, erh zagnah ugsun bna

3apaa: Сайн дуучныг дуу дуулахаар, өөрийнхөө амьдралыг дуулжээн гэдийн гээздэээ ай? хахахаха

p: тэгж бас болохын тэ?

Булаг: бар багш нар гуч гарсан имэгтэйчүүдэд дургүй

Гилийн хатан: эрх загнах өгсөн бээн гэж наас, чамаас айгаал дараагийхий нь бичсийшүү

Юу л болгох гээд байна даа охион...

nuuts amragiinxaaa tuxaigaa bichij bgaa yumuu...kkk

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл