Ялалтын баярт зориулсан бичлэг


Тулалдаанд орохын өмнө Власов цэргүүддээ заавар өгч байна Улаан армийн дэслэгч генерал тэрээр Нижний Новгород хотын Ломакино хэмээх тосгонд төрж, үнэн алдартны шашны сургууль төгсөөд, Хөдөө аж ахуйн их сургуульд суралцаж дүүргэжээ.

Япончууд Хятадын умардад 1100 км, Янцы мөрний хөндийд 650 км цөмөрчихсөн, хятадууд тэнгисийн болон агаарын цэргийн флотоо бүхэлд нь, их буу, танкийнхаа тэн хагасыг алдчихаад сvйрлийн ирмэгт тулаад байсан 1937 онд залуу хурандаа Власовыг цэргийн зөвлөхөөр явуулжээ. Тэр үеийн орос цэргийн зөвлөхүүд бүгд нууц нэрээр ажилладаг байсан бөгөөд мань эр Волков нэртэй явсан байна.

Хурандаагийн үйл ажиллагааг Чан Кайши өндөр үнэлдэг байлаа. 1939 оны эцсээр Власовыг нутаг буцахад нь Чан Кайши түүнд талархал илэрхийлж өгсөн Алтан луугийн одон, алтан цаг зэргийг нь ЗХУ хурааж авсан гэдэг.

1941 онд дэслэгч генерал Власов 37 дугаар армийг командлаж байлаа. Асар өргөн хүрээгээр германчууд Киевыг бүслэхэд тэрээр амжиж гараад, Москвагийн ойролцоо 12 дугаар армийг захиран, амжилттай тулалдсан юм. 1942 онд Сталин бүслэгдсэн Ленинградын ойролцоо «мухардсан» Волховын фронтын Цохилтын хоёрдугаар армийг Власовт даатгажээ. 1942 оны нэгдүгээр сарын 7-нд арми тэргүүн эгнээнд Сталинградын зүг давшиж эхэлжээ. Уг давшилтад 54, 4, 52 дугаар армиуд тогтсон газарт байр эзлэн оролцох ёстой байсан ч дайралтад төлөвлөсний дагуу оролцоогүй юм. Власовын арми хоёрдугаар сар гэхэд Германы фронт руу 74 км гүн цөмөрчээ. Гэвч Зөвлөлтийн армийн штаб тэднийг хүн хүчээр сэлбэх, зэвсэг хэрэгслээр хангах ажлыг хийгээгүй аж.

Дөрөвдүгээр сард газар гэсэж, Власовын армийн урд нь ажралгүй гатласан газар нь ухрах, нөөц зэвсэг, хүнс татах боломжтой газрууд нь намаг болон хувирчээ. Тэдний армид агаараас тусламж үзүүлээгүй бөгөөд сум хэрэглэл хомстож, хоол хүнсээр тасран үхсэн адууны өмхийрсөн туурай зэрэг идэж болох бүхнээр гол зогоож байжээ. Власов нөхцөл байдлыг үнэлэн, ухрах зөвшөөрөл хүсэхэд түүнд татгалзсан хариу өгсөн байдаг. Хэзээний бүслэгдсэн 2 дугаар арми 1942 оны 5 дугаар сарын 14-нд тал бүрээсээ Германы довтолгоонд өртөж эхлэв. Тэнгэрт дандаа Германы онгоцууд байсан хэмээн амьд үлдсэн цэргүүд дурссан байдаг. Ингээд нэгэнт оройтсон хойно дээд коммандлалаас ухрах зөвшөөрөл өгч, бүтэн хоёр сарын турш хэдэнтээ ухрахаар оролдсон ч бүслэлтийг сэтэлж чадаагүй юм.
Арми нь тарж бутарсны дараа тэрээр ой мод, намаг дундуур тэнэсээр 7 дугаар сарын 6-нд Сиверскаягийн орчимд Германы цэрэгт бууж өгсөн аж. Германчууд түүнийг Дорнод прусс дахь Лотзены ойролцоох штабтаа аваачиж, өмнө нь баривчлагдсан хэд хэдэн генерал, бригадын улс төрийн комиссар, Москвагийн нэг дүүргийн намын хорооны дарга асан Г.Н.Жиленков нартай уулзуулжээ. Тэд бүгд өмнө нь Сталины бодлогыг шүүмжлэгчид байсан гэдэг.

Дайны жилүүдэд Оросын олон сая цэрэг олзлогдсон бөгөөд тэдний дотроос Власовын арми хамгийн том нь байлаа. Власов Гитлерээс фельдмаршал цол хүртэн, харьцангуй бие даасан эрхтэйгээр “Большевизмгүй, тусгаар тогтносон Орос Улс”-ыг байгуулахын төлөө тэмцэж, Оросын чөлөөлөх арми (РОА)-ийг удирдан гурван жил тулалдсан юм.

1944 онд Власов дивизээ Германы дээд командлалтай зөвшилцөлгүйгээр Прагийн ойролцоо хуримтлуулжээ. Энэ үед ЭсЭс-ын генерал Штейнер Прагийг Улаан армид найр тавин өгөлгүй устгах гэж байна гэдгийг Власов мэдсэн аж. Ингээд тэрээр цэргүүддээ Прагийн босогчдод туслах тушаал өгсөнөөр гурван жил Вермахтийн тахтай гуталд гишгүүлсэн чехүүдэд сайхан боломж гарсан юм. Ийнхүү германчуудын тооцоолоогүй талаас дайрч Прагийг Улаан арми биш власовчууд чөлөөлжээ.

Түүний дараа Власовын арми эцсийн найдвар болсон Бавари луу Америкийн холбоотны цэргийн зүг ухарч эхэлсэн юм. Гэтэл холбоотнууд тэднийг Зөвлөлтийн армид бууж өгөх ёстой хэмээн шаарджээ. Учир нь энэ талаар Ялтын бага хурлаар хэлэлцэн тохиролцчихсон байлаа. Власовын арми герман цэргийн хувцастайгаа, Германы нутгийн гүн рүү ухарцгаав. Гэвч тэдэнд үхлээс өөр зам байгаагүй юм.

Сталин Женевийн гэрээнд гарын үсэг зураагүй тул дайсанд баригдсан болон ухарсан хэнийг ч болов урвасанд тооцож, өчиггүй буудан алах ял эчнээ өгдөг байсны улмаас маш олон орос цэрэг эрсийг энэ орчлон дээр гишгэх газаргүй болгож орхисон билээ.

Тэр үед фронт даяар олзлогдсон, хоцорч үлдсэн цэргүүдийг власовчууд буюу урвагчид хэмээн баривчлан хорьж, буудан хороож байжээ. 1948 онд Монголын нутагт төмөр зам барихаар 150 мянган хоригдол ирж ясаа тавьсны ихэнх нь власовчууд байсан юм. Тэд хүнлэг бус, хатуу ширүүн дэглэм дор ажиллаж байсан бөгөөд амиа хорлох явдал асар их гарчээ.

Генерал Власов, Жиленков нар Германы үзэл суртлын сайд Ёзеф Гэбэлс-тэй уулзалт хийж байна.

Генерал Власовыг 1945 онд америкчууд баривчлахад тэр огт эсэргүүцэл үзүүлээгүй байна. Түүнийг оросууд Любянка шоронд хорьж байгаад 1946 оны 8 дугаар сарын 1-нд 12 хүний хамт олны өмнө дүүжлэн хороожээ.

Өдгөө түүний дурсгалын хөшөө Нью-Йоркийн нэгэн оршуулгын газарт бий. Үнэн алдартны сүмийнхэн түүний хороолгосон өдөр болон улаан өндөгний баяраар жилд хоёр удаа очин Генерал Власов болон түүний цэргүүдэд хүндэтгэл үзүүлдэг байна.

Оросын чөлөөлөх армийн цэргүүд. Чех улсын нийслэл Прага хотноо нэр нь үл мэдэгдэх Оросын чөлөөлөх арми (РОА)-ийн 187 дайчдад зориулсан хөшөө байдаг юм.

20 comments:

neeeeeeeeeeeegt!!!

Дайн самуунтай хатуу цагийн цэрэг гэхэд одооны манай цэргүүдээс их сайхан мах шөлтэй жавхаалаг харагдаж байна.

Ах гар тойм сэтгүүлээсээ тууцан уу?

ах гар нь өөрөө бичсэн болхоор туух эрхтэй

Галдаан дайны цагт цэргийн биднүүс чинь жинхэнэ жавхааждаг юм шдээ. Таануус шиг энх цагийн хүүхдүүд ойлгоход хэцүү л дээ

Orosuud tuuhiin ene hesgee odoo hurtel aygui nuudag. Kommunist nam olon hunii ami, amidralaar togloj naadsani zuvhun gants huudas n ene shu de. Tiimdee ch humuus n ih zovlon uzej, eleg n devten tiim dobry baidag. Tanihgui shaham huniig haraad l taalagdlaa geed 'Amidrald chin mash hairtaiga uchrahiig husen eruue' geed tevren avdag humuus orosuudaas uur baihgui de. Shine uyiin orosuud bol uur.
Anon

Уваааааааааа базарваань
Багшээ ч ёстой нэг жинхэнэ цэргийн хүн шиг бичжээ.
Фельдмаршал Гомбоо гэвэл гоя сонсогджээнуу
хахаха

фэлдмааршлаа лайк дардаг юм нэмчүүл гоё ен тэ?

Дандаа л баривчлагдаж олзлогдож байсан нөхөр бээшд хэхэ гэснээс биднүүд анги дэвшсийм шиг байнааа. Гичээлийн параграамд түүх нэмэгдчиж.

Urvaj sharvasnii ni baitugai gaviyatanaa ch buudna shuu dee

Xamgiin tom tsoliig ni l Gombood uguxgui bol boloxgui sht Deslegch bolgochuul salaagaa udirdaad davshij chadaxgui onig bolno shuu dee

Хэрвээ та Notebook компьютэр авахаар хайж байгаа бол доорх зүйлсийг анхаараарай.

1. Манай w w w 1000zahia c o m электрoн барааны дэлгүүр маань Монголдоо notebook комьютэрүүдийг хамгийн хямдаар зардаг. Xэрвээ ямар нэгэн компьютэр Монголд өөр дэлгүүрт илүү хямд байвал, бидэнд мэдэгдээрэй. Бид ямарч нөхцөлд тухайн дэлгүүрээс илүү хямдаар зарж чадна. (шаардлагатай бол алдагдалтай ажиллахад ч бэлэн байна!)

2. Манай бүх Notebook компьютэрүүд үйлдвэрийхээ баглаа боодол, битүүмжлэлтэй, цоо шинээрээ таны гар дээр очдог бөгөөд бүгд 100% оригналь байдаг.

3. Хэрвээ таны асуусан Notebook комьютэрд бид хэтэрхий өндөр үнэ хэлсэн юм шиг санагдаж байвал, өөр дэлгүүрт илүү хямд байгааг нь бидэнд хэлээрэй. Бид үнээ тэр дор нь бууруулна!

1942 онд Сталин бүслэгдсэн Ленинградын ойролцоо «мухардсан» Волховын фронтын Цохилтын хоёрдугаар армийг Власовт даатгажээ. 1942 оны нэгдүгээр сарын 7-нд арми тэргүүн эгнээнд Сталинградын зүг давшиж эхэлжээ. Энэ хэсгийг Гаампаа багшаа согтуу байхдаа бичжээ. Нэгэн зэрэг Ленинград, Сталинград хотууд руу Гаампаа багшаа л согтуудаа давшиж чадна. Согтуу хүнд орон зай цаг хугацаа юу юм бээ эцсийст. тээ.

Балгадаг Бадмаа

He he, Balgadag Badmaa, ter uyed chini Stalin gedeg aimaar hun amid baisan bogood Leningrad hot buslegdeed Zuvlultiin armiud "muhardsan" baisan yum sh dee. Tegeed ter armias neg hesgiig ni Vlasovin medeld ogohgui yu daa. Asuuj, helj baigaa ni hoorhon yum aa. Ene bagsh ni huuhduuddee yum helj baihad yanaa!!

Хойд зүгт галт тэргээр зорчихдоо бид Власовчуудын шарил дээгүүр давхидаг юм биш үү? "Төмөр зам барьж байсан орос хоригдлуудыг өчүүхэн хазгай гишгэхэд нь л өчиггүй буудаад, шууд төмөр замын далангийн шороон дор нохой шиг булчихдаг байсан" гэж нэг купенд зам нийлсэн нэгэн хөгшин надад хуучилж билээ. Худлаа үнэнийг бүү мэд.

гулаг олтриг-оос авчээ дээ.

Гулаг вики гээд янз бүрийн юмнаас авсоон ямар өөрөө үзэж харсан биш

Shindleriin burtgel l sanaand ordii shd. Bas Pianist

Oros hun Germanii tald orood mundag baildjee geel taachlaa, aimar urt, german cereg mereg haraad, sorry. Zuv taajuu helcheerei

ha!

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл